| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00240/И |
| Дугаар | 518 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 518
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ы д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.той 2011 онд гэрлэлтээ батлуулсан ба 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү М. төрсөн. Бид 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Г. нь надтай хамт амьдрах хугацаандаа Ховд аймгийн Цэцэг сумын харьяат н. гэх айлд хүргэн орж, хэсэг хугацаанд нэр төрд минь халдаж, намайг доромжилсон боловч би энэ бүхнийг тэвчиж ирсэн. Г. нь сүүлийн үед архи ууж, агсам тавьж, намайг зодож, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул Г.оос гэрлэлтээ цуцлуулж, хүү М.ыг өөрийн асрамжид авч, Г.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, Г. надтай ирж уулзаагүй. Мөн бидний хамт амьдарч байх хугацаандаа худалдан авсан нарийн боовны цех, аксент маркийн машин, хувиараа хөдөлмөр эрхлэх багажуудыг авах хүсэлтэй байсан боловч дараа баримтуудаа бүрдүүлж, хариуцагчаас нэхэмжлэх хүсэлтэй байх тул эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авч байна гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахгүй. Гэрлэлт цуцлуулах үндэслэл байхгүй. Бид хоёр эвлэрч амьдрах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээ татан авсан байна.
2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрлэгчдэд 2 сарын эвлэрүүлэх хугацаа олгож, шүүх хуралдааныг 2 сарын дараа дахин хийх талаар хариуцагч Г.д мэдэгдэж, тайлбарлан өгсөн байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15.30 цагт болох шүүх хуралдааны зарыг хариуцагчийн оршин суух хаяг болох Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотодочиж мэдэгдэхэд хариуцагч байхгүй байсан, багийн Засаг дарга Б. нь хариуцагч Г.ыг уг хаягтаа оршин суудаггүй болох талаар шүүхийн мэдэгдэх хуудаст бичиж тэмдэглэсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн болно.
Зохигчид нь 2011 онд гэр бүл болж, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү М. төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид шүүхээс өгсөн 2 сарын хугацаанд эвлэрээгүй байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.ын өссөн болон амьдрах, сурч боловсрох орчин, орон байр, амьдралын бусад нөхцөл байдал, эцэг эхийн хайр халамж зэргийг харгалзан хүү М.ыг эх Т.*******гийн асрамжид үлдээж, сар бүр эцэг Г.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү М.ыг эх Т.*******гийн асрамжид үлдээсэн нь эцэг Г.оос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байхэрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******, овогт ы нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөртөрсөн хүү М.ыг эх Т.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.*******д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА