Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 4076

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Blue sky хотхон, 44Г байр, 6 тоотод оршин суух Хас овогт Жамсрангийн Энхтөр /РД:ХА76063031/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Виста оффис 4 давхар /РД:2714728/ хаягаар үйл ажиллагаа явуулдаг “Мфикс капитал” ХХК-нд холбогдох Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

                           Нэхэмжлэгч Ж.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Миний бие “Мфикс капитал” ХХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолыг захиалж, төлбөр болох 18,200.00 ам.долларыг 2010 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлсөн.

 

Ийнхүү автозогсоолуудын төлбөрийг бүрэн барагдуулсан атал “Мфикс капитал” ХХК нь өнөөдрийг хүртлэх хугацаанд автозогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ олголгүй, миний эрх ашгийг хохироож байна.

 

Иймд, Ж.Энхтөр миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Энхтөр нь манай компанитай 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолыг захиалж, төлбөр болох 18,200.00 ам.долларыг 2010 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүрэн барагдуулсан болно.

 

Иймд, нэхэмжлэгч Ж.Энхтөрийг Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолын өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах ба гагцхүү хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.Энхтөр нь “Мфикс капитал” ХХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолыг барьж гүйцэтгүүлэн хүлээн авахаар тохирч, тэдгээрийн хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба  захиалагч Ж.Энхтөр нь төлбөрийг 2010 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлж, талууд өр, авлагагүй талаар тооцоо нийлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагын хэмжээгээ багасгах, татгалзах, эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, Ажил гүйцэтгэх гэрээгээр барьж гүйцэтгэсэн автозогсоолуудыг хариуцагч тал нь нэгэнт гүйцэтгэсэн ажлын үр дүн учраас захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул дээрх автозогсоолуудыг гэрээний дагуу барьж гүйцэтгэж, бий болгосноор нэхэмжлэгч Ж.Энхтөрийг хууль ёсны өмчлөгч гэдгээс татгалзахгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ажээ.

 

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байгаа нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд байгаагаас гадна захирамжийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Зохигчид уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Э.Уянга /РД:ЧК86030549/, мөн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Галтаа /РД:ШВ84081714/ нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч, хариуцагчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Э.Уянга, Ц.Галтаа нар хуулиар олгосон бүхий л эрхийг эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

 

Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь ийм бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас түүнийг бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн болон үүний улмаас хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагчийн зөвшөөрөл нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

 

Иймд, Ж.Энхтөрийн гаргасан “Мфикс капитал” ХХК-нд холбогдох Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.Энхтөр нь Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар шаардлага бүрт 70,200.00 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Ж.Энхтөрийн гаргасан “Мфикс капитал” ХХК-нд холбогдох Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч Ж.Энхтөрийн гаргасан Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хэсэг, Blue sky хотхон, 44Г байрны зоорийн давхрын 30 тоот, 44Б байрны зоорийн давхрын 156 тоот, 44А байрны зоорийн давхрын 169 тоот бүхий нийт 3 автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч “Мфикс капитал” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтөрөөс төлсөн 70,200.00 төгрөгийн тал хувь болох 35,100.00 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс, үлдэх 35,100.00 төгрөгийг хариуцагч “Мфикс капитал” ХХК-иас гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Нэхэмжлэгч Ж.Энхтөрөөс дутуу төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,200.00 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлүүлж, хариуцагч “Мфикс капитал” ХХК-иас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.

 

5.

 

6.

                                   

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР