Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 491

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 35,000 төгрөг, алданги 17,500 төгрөг, нийт 52,500 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Н.******* нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP-10 төхөөрөмжийг худалдан авсан болно. Гэвч хэрэглэгч Н.******* нь төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 35,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байгаа болно.

Иймд Н.*******оос төхөөрөмжийн үлдэгдэл 35,000 төгрөг, алданги 17,500 төгрөг, нийт 52,500төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь хариуцагчийг төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 35,000 төгрөг, алданги 17,500 төгрөг, нийт 52,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 2275 төгрөг, хариуцагч Н.*******оос 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА