Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 10

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Э

улсын яллагч:  П.Б

шүүгдэгч: Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн Г танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт  Э.Цд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906067142743 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ц,

           Холбогдсон хэргийн талаар:

           Э.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 28-ны  шөнө  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 51 дүгээр байрны 26 тоотод буюу гэртээ эхнэр Г.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

          Хохирогч  Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 8-10/

          Шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ.  /хх-н11-12 /

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол 13049 тоот  /хх-н 13/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 13049 дүгээр дүгнэлтэд:

          1.Г.Мгийн биед зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Бусдад зодуулсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

            3.5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            4.6.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

7.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н  14-15/

         Шинжээчин дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16-19/

          Э.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/,ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 27 /,

          Э.Цид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 20/, прокурорын тогтоол /хх-н 22-23/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/ , зэрэг болно.

          Э.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 28-ны  шөнө  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 51 дүгээр байрны 26 тоотод буюу гэртэээхнэр Г.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч  Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...”гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 13049 дүгээр дүгнэлтээр Г.Мгийн биед зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.  /хх-н  14-15/

          Шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “гэсэн мэдүүлэг /хх-н11-12 / зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Э.Ц нь эхнэрээ хардсаны улмаас  маргалдаж багалзуурдаж нүүрэн тус газар нь алгадсанаас зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт шалбаралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Э.Цийн  дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Хохирогч Г.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Э.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэргийн улмаас  Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх Э.Цид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.