| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00469/И |
| Дугаар | 492 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 492
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн ид холбогдох зээлийн төлбөр нийт 17,297,787 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б. нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус банктай № тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож барьцаанд Г- дугаарын гэрчилгээтэй хашааны газар, Ү- дугаарын гэрчилгээтэй хувийн сууц, ХОА дугаартай ачааны машин, АЧ дугаартай чиргүүл зэргийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 10,977,183 төгрөг, зээлийн хүүгээс 7,677,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,330 төгрөг нийт 18,663,671 төгрөг төлсөн байна.
Б. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 14,022,816 төгрөг, зээлийн хүү 3,196,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,310 төгрөг, нийт 17,297,787 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие болон эхнэр Д.Даваажаргал нар нь ******* банкнаас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус банктай № тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. 2012 оноос хойш машинаараа тээвэр хийж зээлээ төлж байгаа. Ойрын хэдэн сараас явсан тээврийнхээ мөнгийг авч чадаагүй тул мөнгөө хийгээгүй. 10 дугаар сараас өвлийн бэлтгэл хангах нүүрс тээвэрлэлтэд явж мөнгөө төлнө. ******* банкнаас нэхэмжилсэн 17,297,787 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагчБ.ид холбогдох үндсэн зээл 14,022,816 төгрөг, зээлийн хүү 3,196,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,310 төгрөг, нийт 17,297,787 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчБ. нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн нэхэмжилсэн үндсэн зээл 14,022,816 төгрөг, зээлийн хүү 3,196,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,310 төгрөг, нийт 17,297,787 төгрөгийг хариуцагч Б. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкныулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 122,219төгрөг, хариуцагч Б.оос 122,219 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкандолгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА