Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 13

 

                    

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Х

улсын яллагч: Д.А

 шүүгдэгчийн өмгөөлөгч: С.У

 хохирогч: Э.С

шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Ц.Бөд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1903000000503 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б, ,

           Холбогдсон хэргийн талаар:

           Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Х апартмэнт хотхоны баруун замд Тоёота Приус -20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль.түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид  дараах зүйлийг хориглоно “ а/-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..үед тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй  гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж,уг гарцаар гарч байгаа болон гарахаарзавдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй.Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хохирогч  Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

          Шүүгдэгч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 29-30/

           Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”...” гэжээ.  /хх-н 15-17/

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн албаны зам тээврийн осол,хэргийн үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-14/

          Иргэний хариуцагч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 18-19/

         Иргэний хариуцагч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”...” гэжээ.  /хх-н 92-95/

           Хохирогч Э.Сгийн ажлын байрны тодорхойлолт /хх-н 20/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмнэлэгийн магадлагаа /хх-н 21-23/

           Э.Сгаас эмчилгээний 9 ширхэг баримтын хүлээн авсаныг тэмдэглэл болгон бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 24-27/

           Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай хүргэн дүү Баянмөнх нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Баянмөнх архи уудаггүй юм. Баянмөнхийг эрхээ хасуулсан талаар би мэдээгүй гэжээ.  /хх-н 31-32/

          Гэрч Ш.Б мөрдөн шалгах  ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 33-34/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13109 тоот шинжээчийн дүгнэлт:

           1.Э.Сгийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд булуунд бяцарсан далд хугарал, зүүн өвдөгний үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 36/ 

          Э.Сгийн Мөнгөн гүүр эмнэлэгийн өвчний түүхийн хуулбар  /хх-н 104-115/      

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 37-38, 49-50, 54-55/   

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40/

          Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1.Уг автотээврийн хэрэгсэл нь тоормосны идэвхижил, дугуйн хээний гүн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

          Урд оврын гэрлийн чийдэн стандартад зааснаас өөр өнгөтэй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, урд их гэрлийн чийдэнгийн чадал зүүн гар талын хол, ойр дээрээ болон баруун гар талын их гэрэл ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, иж бүрдэл /ослын тэмдэгнээс бусад нь/ байхгүй нь бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

         2.Урд оврын гэрлийн чийдэн стандартад зааснаас өөр өнгөтэй, баруун гар талын хойд гэрлийн чийдэн асахгүй, урд их гэрлийн чийдэнгийн чадал зүүн гар талын хол, ойр дээрээ болон баруун гар талын их гэрэл ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

         3.Хоёрдугаар асуултанд дурдагдсан гэмтлүүд нь бүгд ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд бөгөөд их гэрлийн чийдэнгийн чадал зүүн гар талын их гэрлийн чадал хол, ойр дээрээ, баруун гар талын их гэрлийн чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тухайн жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж болзошгүй. Уг зам тээврийн осол гэрэл асаах шаардлагагүй гэгээтэй нөхцөлд үүссэн гэх тул нөлөөлөхгүй.

         4.Тоёота маркийн Приус-20 загварын авто тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.

          5.Шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй авто тээврийн хэрэгсэл огцом тоормос гишгэхэд зам дээр тоормосны тасалдсан мөр үүснэ.

         6.Уг авто тээврийн хэрэгсэлийн спидометр хэвийн ажиллаж байна гэжээ.  /хх-н 43-48/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 51/

          Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газарын 508 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Цэрэндэвжид овогтой Баянмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-н 52-53/

          Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 59/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 56 /, жолоочийн лавлагаа /хх-н 57/,гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 58/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 79-92/

           Ц.Бөд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 4/, прокурорын тогтоол /хх-н 01-02/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-74/

          Ц.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75-76/ зэрэг болно.

         Ц.Б нь  тээврийн хэрэгсэл жолоодх эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Х апартмэнт хотхоны баруун замд Тоёота Приус -20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид  дараах зүйлийг хориглоно а/-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй  үед тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй  гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг   /хх-н 15-17/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13109 тоот шинжээчийн дүгнэлтэнд Э.Сгийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд булуунд бяцарсан далд хугарал, зүүн өвдөгний үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 36/ 

            Шүүгдэгч Ц.Бийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг/хх-н 29-30/ зэрэг болно.     

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.Бөд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үнэдслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл,  автотээврийн хэрэгсэл гэрэл эвдэрсэн байдал / осол өдөр гарсан тул/ , цаг агаарын байдал  нөлөөлөөгүй байна.

          Хохирогч Э.С нь эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны зардал нийт 3.000.000   төгрөг нэхэмжилнэ гэсэн хүсэлт гаргаснаас эмчилгээний зардалд гарсан 1.446.100 төгрөгний зардал баримтаар тогтоодож ирсэн байна. Харин өмгөөлөгчийн хөлс бол гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны зардал нь  нотлох баримтаар тогтоогдож ирээгүй байна.  Тухайн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байдаг. Э.С нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжээ аваагүй байгаа учраас авсан үедээ нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

        Шүүгдэгч Ц.Б нь эмчилгээний 1.650.000 төгрөг төлсөн байх ба одоогоор нотлох баримтаар тогтоогдож ирсэн 1.446.100 төгрөгийг бүрэн төлсөн байна гэж шүүх үзэв. Цаашид нэхэмлэх зүйлийг тухайн үед нь төлөхөө илэрхийлж байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

         Энэ хэргийн улмаас  Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно. Ц.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна.

         Шүүх Ц.Бөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эмчилгээний зардал нөхөн төлж байгаа зэрэг нөхцөл  байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.