Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 14

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Г.Э

улсын яллагч:  Г.Э

 шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: А.Г

өсвөр насны шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт А.Гт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906046050304 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Г,

           Холбогдсон хэргийн талаар:

          А.Г нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “ өвс “ нэршилтэй 2.3279 грамм хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв:.

          Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 43/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-21/

          Хүний  биеэс биологийн дээж авч мансууруулах эм,сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-н 40-41/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42/

          Насанд хүрээгүй гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 46-48/

         Насанд хүрээгүй гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ.  /хх-н 49-50/

          Насанд хүрээгүй гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ.   /хх-н 51/

       Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ.   /хх-н 55/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / х-н 56-57/

        2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4411 дугаар шинжээчийн дүгнэлт:

        1.Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.

        2.Шинжилгээнд ирүүлсэн уутны хамт жин нь 4.7321 г, цэвэр жин нь 2.3279 г өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ илрэв.

        3.Дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ. /хх-н 58-59/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60-61/

           2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4410 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд хаяглан ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн О, Т, Н.А, Б.Б, М.А, А.Х, Б.М шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ каннабис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэжээ. /хх-н 62-66/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 67/

         Шүүх сэтгэц эмгэг судлалын 1280 дугаар дүгнэлт:

1.А.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.А.Г нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.А.Г нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4.А.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.А.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.А.Г нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7.А.Г нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-н 69/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 70/  

 Тархац,байршил,ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хх-н 120-141/      

          А.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 64/,ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 91/, шийтгэх тогтоолын хуулбар/ хх-н 92-94/

         А.Гт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 71/, прокурорын тогтоол /хх-н 72-73/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 74/, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай /хх-н 75/ А.Гийг А.Гын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

         А.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 76/ зэрэг болно.

         А.Г нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “ өвс “ нэршилтэй 2.3279 грамм хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4411 дугаар шинжээчийн дүгнэлтэнд Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн уутны хамт жин нь 4.7321 г, цэвэр жин нь 2.3279 г өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ. /хх-н 58-59/

           Өсвөр насны шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны  үед  өгсөн “...” гэсэн мэдүүлэг /хх-н 43/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-21/

          Хүний  биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-н 40-41/ тухайн тоотод  хамт байсан Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Тэмүүлэн, Анхбаатар нарын биенээс шээс авч шинжилж үзэхэд Дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг өвс гэх нэртэй сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн байна.

           Насанд хүрээгүй гэрч М.Агийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг  /хх-н 46-48/

         Насанд хүрээгүй гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “ гэ сэн мэдүүлэг   /хх-н 49-50/

          Насанд хүрээгүй гэрч А.Хгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...“ гэсэн мэдүүлэг  /хх-н 51/

          Насанд хүрээгүй гэрч Б.Бийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...“ гэсэн мэдүүлэг    /хх-н 55/

            Өсвөр  насны шүүгдэгч А.Гын  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...“ гэсэн мэдүүлэг  /хх-н 43/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          А.Гт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Өсвөр насны шүүгдэгч А.Г нь насанд хүрээгүй байхдаа шүүхээс  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

         Энэ хэргийн улмаас  А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Г бусдад төлөх төлбөргүй болно.

          Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АТ6952694 серийн 50 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, АН0136244 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, 2 хэсэг тугалган цаас,шошгогүй хуванцар сав,гялгар уутны хамт 4.7321 грамм “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал зэрэг зүйлс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаастай байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар уг газарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.                 

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.