Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00575

 

Б.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00080 дугаар магадлалтай,

Б.Өын нэхэмжлэлтэй

Б.Д, Ө.Д, Ж.Онарт холбогдох

Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай автомашиныг Ж.Од шилжүүлсэн хэлцэл, 57-37 БЧ дугаартай чиргүүлийг Ө.Дд шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, Норд бенз маркийн автомашин, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг Б.Өын нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Өын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ө нь Б.Дгаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2011 оны 4 дүгээр сард Монгол улсад орж ирсэн Норд бенз маркийн 92-72 УНА улсын дугаартай авто машиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Анх хариуцагч Б.Дтай 250 ресс явж, машиныг хувьдаа авахаар харилцан тохирч, аман гэрээ байгуулж ажилласан ба 2012 оны 5 дугаар сараас 2012 оны 6 дугаар сар хүртэл 90 орчим ресс явсан байсан. Бидний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдэг нь Грийт гоби ложистикс ХХК-ийн захирал Б.Дгийн бичиж өгсөн албан бичиг, тодорхойлолтоор нотлогддог. 2012 оны 11 сар хүртэл улс хоорондын тээвэр хийдэг ЭСДЭ ХХК-ийн нэр дээр 112 удаагийн тээвэр хийж уг тээврийн хөлс болох 7 000 000 төгрөгийг хасуулж, 63 000 000 төгрөг болсон ба үлдсэн төлбөрийг төлөхийн тулд Т.Оюун, Ж.Онар зээл хөөцөлдөж Б.Өт 40 000 000 төгрөгийг зээлсэн ба 30 000 000 төгрөгийг Б.Дд бэлнээр өгсөн байдаг. Үлдэгдэл 33 000 000 төгрөгийг Б.Д нь ЭСДЭ ХХК-ийн замын тээвэр хийх ажил олж өгч, нэг удаагийн тээврийн хөлсийг 600 000 төгрөгөөр тооцож, 55 удаагийн тээвэр хийж төлөөрэй гэж тохиролцсон. Энэ талаар 2014 оны 12 дугаар сард Б.Д захирал Цогт Цэций сумын н.Алимаа гэх нотариатчаар 70 000 000 төгрөгөөр машин худалдахаар тохирсон, 30 000 000 төгрөгийг Б.Өт өгсөн. 7 000 000 төгрөгийн тээврийн хөлсийг хасуулсан ба үлдэгдэл 33,000,000 төгрөгийг төлнө гэж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Тус тооцооны үлдэгдлийн баталгааг нотариатаар баталгаажуулсан ба, уг албан бичгийг үндэслэн Б.Д Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцээд хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 207 дугаар захирамж гаргасан. Уг 207 дугаар захирамжаар уг машиныг хуульд зааснаар өмчлөх эрх Б.Өын хувьд үүссэн гэж үзэж байна. Өмнөговь аймгийн сум дундын прокурорын тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарсан. Уг тогтоолд Б.Ө Т.Оюунаас 40 000 000 төгрөгийг зээлж авсан, зээлж авсан 40 000 000 төгрөгөө 55 600 000 төгрөг болгож төлсөн нь тус тус талуудын тайлбараар тогтоогдож байна гэсэн байдаг. Энэ цагаас хойш Ж.Огэдэг хүн энэ машиныг өөрийн эзэмшилд авахаар хууль бус бүхий л аргыг хэрэглэж ирсэн. Уг машиныг өмчлөх эрхийг үүсгэсэн Б.Ө мөнгийг нь төлөөд авах шүүхийн 207 тоот захирамж гарсан байхад Б.Д, Ж.Онар хоорондоо 16 150 000 төгрөгийн төлбөр төлөх гэрээг байгуулж, энэ гэрээний үндсэн дээр машиныг Ж.О-гийннэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ж.О, Б.Д нарын хооронд хийгдсэн 16 150 000 төгрөгийн төлбөр төлөх хэлцлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад чиргүүл нь Ж.Огээс Ө.Дгийн нэр дээр шилжсэн байдаг ба энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б. Б.Ө намайг Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмчлөх эрхтэй холбоотойгоор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг Б.Өын нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Алтанзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь манай компанид жолоочоор ажилд орсон. 2012 оны хавар Б.Ө би таны машиныг авмаар байна, та надад тодорхойлолт хийгээд өгөөч гэж удаа дараа хүссэн учраас би 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Өт машины үнэ 70 000 000 төгрө болно гэх тодорхойлолт хийж өгсөн. Энэ тодорхойлолтоор Б.Ө Голомт болон Хаан банкнаас зээл авахаар 2012 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хөөцөлдөхөд бүтээгүй. Тэрээр 2012 оны 11 сарын 7-ны өдөр над руу ...Цогтцэцийгээс манай найз Ж.О-гийнэхнэр Т.Оюуны хамт очно. Маргааш та яаралтай худалдах худалдан авах гэрээ хийж өгч явуулаач... гэж мессеж ирүүлсэн байсан. Цогтцэций сумын Хаан банкнаас зээл авахаар болсон, энэ гэрээний дагуу Ж.Омашиныг чинь худалдан авч байгаа юм гэж хэлсэн. 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Т.Оюун гэх хүн над дээр ирж, бид хоёр нотариат орж, сайн дураар, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр авто машиныг 40 000 000 төгрөгөөр, автомашиныг 40 000 000 төгрөгөөр, нийт 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Өын ярьсан шиг машинаар 90 ресс явсан зүйл байхгүй. Б.Ө хэд хоногийн дараа ирээд 30 000 000 төгрөг өгье, та надад машинаа рессээ тохироод өгчих гэж хэлсэн. Ингээд 30 000 000 төгрөгийг надад өгсөн ба 6 сарын хугацаанд нэг рессийг 600 000 төгрөгөөр 55 ресс ажил хийж, машины үнийг төлж дуусгахаар тохирсон байсан. Үүнээс хойш 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 5 000 000 төгрөг өгч, үүнээс хойш Б.Ө алга болсон учраас би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Б.Өаас машины үлдэгдэл төлбөрт 19 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Б.Ө 6 сарын хугацаанд би 19 500 000 төгрөгийг өгье гэсэн учраас шүүхээс хариуцагчийн зөвшөөрөл баталсан 207 тоот шүүгчийн захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу сард 3 000 000 - 4 000 000 төгрөгийг графикийн дагуу төлөх ёстой байхад төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр Т.Оюунтай таарсан ба тэрээр Б.Өт мөнгө өгөөд явуулсан, би машиныг чинь авч байгаа, Б.Өын машин биш гэж хэлсэн. Энэ хэргийг харахад Ж.О, Б.Ө нар анхнаасаа үгсэн хуйвалдсан гэж би үзэж байна. Миний хийж өгсөн тодорхойлолтыг барьж, энэ миний машин гэж Б.Ө маргадаг боловч уг автомашин Монгол улсад орж ирсэн түүх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг харахад Б.Өын нэр дээр эзэмших эрх нь нэг ч удаа шилжиж очоогүй. Анхнаасаа энэ машин миний өмч байсан, миний Т.Оюунтай байгуулсан гэрээг Б.Ө үгүйсгэх ямар ч үндэслэл байхгүй. Эд хөрөнгийг хүлээн авсан нөхцөл нь Т.Оюун, Б.Д нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулагдсан авто машин, автомашиныг худалдах худалдан авах гэрээгээр тодорхойлогдоно. Энэ гэрээг үндэслэж, Хаан банк Т.Оюунтай гэрээ байгуулж, зээл олгосон. Энэ шийдвэрийн дагуу Т.Оюуны данс руу нэг өдөр 70 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг нийт 100 000 000 төгрөгийн гэрээ байгуулж шилжүүлсэн. Энэ гэрээг үндэслэж, Хаан банк авто машин, автомашиныг барьцаалсан байдаг. Өнөөдөр Б.Дгийн хийж өгсөн тодорхойлолтоор өмчлөх эрх үүссэн гэж тайлбарлаж байгаа нь хангалттай үндэслэл биш. Энэ тодорхойлолт нь зөвхөн банкинд зориулагдаж хийгдсэн баримт болохоос биш худалдан авсан гэх баримт бичиг биш юм. Өөрөөр хэлбэл гэрээ биш. Нэхэмжлэгч тал 207 тоот шүүгчийн захирамжийг удаа дараа тайлбарладаг. Энэ нь тухайн үед Б.Д мөнгө авна гэж төөрөгдөж явж байгаад болсон нөхцөл байдал. Б.Д тухайн үед иргэний шүүх дээр хэлсэн тайлбартаа мөн тодорхой тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Г.Нямхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2010 онд манай эхнэрийн жолооны багш хийж байсан. Цогтцэций суманд таних хүн байхгүй гэртээ байлгаач гэж гуйсан учраас би 2010 оноос хойш 2015 он хүртэл Б.Өыг гэртээ байлгасан. 5 жилийн хугацаанд хамт амьдарч байсан учраас би түүнд маш их итгэж байсан. Сүүлд Б.Дгийн компанид ажилд орсон. Таван толгой, Цогтцэций суманд уул уурхайн салбар уналтад орж, Б.Ө Б.Д дарга машинаа зарах гэж байна. Шинэ машин, би бариад удаагүй байгаа. Найзад нь банкинд тавих үл хөдлөх эд хөрөнгө байхгүй учраас авах боломж алга. Танайх энэ машиныг авчих гэж гуйсан. 2012 оны 11 дүгээр сарын 8-нд Б.Д захиралтай уулзуулсан. Манайх тэр үед Хас банкинд 39 000 000 төгрөгийн зээлтэй байсан. Б.Өын удаа дараагийн ятгалгаар манайх зээл хөөцөлдөж эхэлсэн. Зээл удаж байгаад 30 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийн зээл гарсан. Үүнээс 11,000,000 төгрөгийг манайх өөрсдөө хэрэгцээндээ авч, 39 000 000 төгрөгөөр Хас банкны зээлээ дарж, 10 000 000 төгрөгөөр нь ажил муу байгаа учраас банкныхаа хүүг төлье гэж авч үлдээд, 40 000 000 төгрөгийг Б.Д даргад өгчих гээд Б.Өт хэлсэн. Б.Ө миний дансанд хийчих, Б.Д даргатай хамтарч ажиллаж байсан учраас намайг бэлэн мөнгө бариад очвол машинаа арай хямд өгөх байх гэж хэлсэн. Би Б.Өт их итгэдэг байсан учраас түүнд 40 000 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 10 000 000 төгрөгийг Б.Ө үрээд 30 000 000 төгрөгийг машины төлбөрт өгсөн байсан. Б.Ө машинаа барьж байх үедээ бидэнд их чирэгдэл учруулсан. Үлдсэн мөнгөө машины сэлбэг, тос масло, банкны хүү зэрэгт өгсөн. Улаанбаатар хотод ирж, Б.Өтай уулзаж, машинаа авъя гэхэд шүүх цагдаагаар яв, найз нөхөд гэж байдаггүй юм гэсэн. Үүнээс хойш машиныг буцааж өгөөгүй, айлын хашаанд 3 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Б.Ө надаас мөнгө зээлсэн гэж тайлбарладаг боловч бидний хооронд мөнгө зээлэх тухай аман болон бичгийн гэрээ байхгүй. Мөн Т.Оюунаас Б.Дгийн данс руу 5 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 5 сард дахин 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 2014 онд нүүрс тээвэрлэсэн учраас 2 300 000 төгрөгийн падааныг Б.Дд өгсөн. 2013 онд явсан 6 рессний мөнгө 3 600 000 төгрөгийг машины үнэнээс хасч тооцсон байдаг. Мэнд эрмүүн тулга ХХК-иас 950 000 төгрөгийг өгсөн. Ингээд хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард 16 150 000 төгрөгийг машины үлдэгдэл төлбөрт төлсөн учраас Мэнд эрмүүн тулга ХХК-иас албан ёсоор машины эзэмших эрхийг шилжүүлж авсан. Т.Оюун бид 2 гэр бүлийн гишүүд, хамтран зээлдэгч байсан учраас би уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нотлож байгаа гол баримт нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт байдаг. Тодорхойлолтыг үндэслэж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Өт машиныг худалдаагүй. Өмчлөх эрхтэй гэдгээ нотлож чадахгүй байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тайлбарладаг. Гэтэл анх автомашин худалдах, худалдан авах гэрээг Эс ди ХХК болон Т.Оюун нарын хооронд байгуулагдсан. Гэрээгээр Хаан банкны зээл гарсны дараа Т.Оюун машины үнийг бүрэн төлөхөөр харилцан тохирсон байсан. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 207 дугаартай захирамжийг үндэслэл болгодог. Хариуцагчийн зөвшөөрөл баталсан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлдэг энэ нь Б.Өт ашигтай байсан. Т.Оюун Грийт гоби ложистик ХХК-иас худалдаж шилжүүлэн авсан бөгөөд гэр бүлийн хүн болох Ж.О-гийннэр дээр гэрчилгээг нь авсан байдаг. Уг машины хууль ёсны эзэмшигч нь Ж.Обөгөөд Ж.О, Т.Оюун нар гэр бүлийн хүмүүс бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Д, Т.Оюун нарын хооронд машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр хийгдсэн, стандарт гэрээ бөгөөд энэ гэрээг үндэслэж, Хаан банк зээл олгосон. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэгт тээврийн хэрэгслийг бүртгүүлэх маягтад 57-37 УБЧ дугаартай чиргүүлийг Ж.Огээс Ө.Дгийн эзэмшилд шилжүүлэн өгөх тухай баримт бичиг авагджээ. Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар уг чиргүүл нь Ө.Дгийн нэр дээр шилжсэн байна. Дээрх нотлох баримтуудаар Ө.Д нь хуульд заасны дагуу дээрх чиргүүлийг эзэмших эрхтэй ба хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн Ө.Б.Ө болон хамтран хариуцагчаар татагдсан Ө.Д нарын хооронд чиргүүлийг худалдах, худалдан авах ямар нэг гэрээ хийгдээгүй байгааг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу Ж.Оэрхийн зөрчилгүй чиргүүлийг худалдан авагчид шилжүүлсэн, зохигчдын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зохигчид буюу хоёр тал нэгэнт байгуулсан гэрээнээс татгалзаагүй тул Б.Ө хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбар Т.Оюун, Ж.Онарт 30 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 70 000 000 төгрөгийн хүнд даацын машин худалдах, худалдан авах зориулалтаар нийт 100 000 000 төгрөгийн зээлийг авто машин, автомашиныг барьцаалан зээл олгосон байдаг. Банкны зээлийн бүх нөхцлийг хангаж байсан учраас 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхлээд 70 000 000 төгрөгийг, дараа нь 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Авто машин, автомашиныг барьцаалж, зээлийг олгосон байгаа. Уул уурхайн ажилтай холбоотойгоор зээлийн төлөлт удааширч эхэлсэн. Зээлийн төлөлт яагаад удааширсан талаар асуухад бизнес, түрээсийн орлого зэргээс гадна, барьцаанд байгаа машин, автомашинаар орлого олж, зээлийн төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл энэ машин дээр өмчлөх эрхтэй эсэх асуудал үүссэн учраас зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч эхэлсэн. Банк шүүхэд хандаж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 75 тоот шүүгчийн захирамж гарч, уг захирамжаар банкны зээлийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул шүүх талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ж.ОХаан банкинд 36 026 162 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтрэлттэй байгаа. Хаан банкны барьцаа хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 27189 тоот, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 02888 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах зорилгоор битүүмжилсэн байдаг. Үүнээс үүдэн машинаар зээл төлүүлэх ажиллагаа зогсож, банкны зээл төлөгдөх боломжгүй болж, манай байгууллага давхар хохирсон. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өын Норд бенз маркын 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Од шилжүүлсэн хэлцэл, 57-37 БЧ дугаартай чиргүүлийг Ө.Дд шилжүүлсэн хэлцэлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00080 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ө хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00080 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Шүүхээс "Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Д, Т.Оюун нар автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр автомашиныг 40 000 000 төгрөгөөр, мөн 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр чиргүүлийг мөн 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар талууд тус тус тохиролцсон байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Онь нэхэмжлэгч Б.Өаар дамжуулан хариуцагч Б.Дд өгсөн талаар тайлбар гаргаж байгаа бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй болно. /1хх-ийн 158-159/ гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бодит байдал дээр 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Д, Г.Оюун нар автомашин худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй бөгөөд хэрэв хаан банкны зээлээр машин авсан бол тэр дороо мөнгө нь төлөгдөх байсан. Тухайн үед Б.Д, Одхүү, Оюун нарыг таньдаг ч үгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед Ч.Оюун банкны зээлээ төлж чадахгүй байсан тул Ч.Оюунд ч зээл авах хэрэг байсан. Надад ч машины урьдчилгаа дансаар өгөх хэрэг байсан тул Ч.Оюунаар зээл авахуулж, түүнээс 40 000 000 төгрөг зээлж авсан. Энэхүү 40 сая төгрөгөөс 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн оройн 17:00 цагт 30 000 000 төгрөгийг Ч.Б.Дд өгдөг. Хэрэв шүүхийн дүгнээд байгаа, хариуцагч нарын хэлээд байгаа шиг Хаан банкны зээлээр уг машиныг авсан бол худалдан авсан маргаан бүхий машиныхаа үнийг төлсөн байх ёстой. Гэтэл ийм баримт байхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б.Д Г.Оюун нар автомашин худалдах-худалдан авах гэрээний “6-д” мөн заасан байгаа. Б.Дгийн Б.Ө миний жолооч байсан гэдэг хэлдэг нь худлаа, хэрэв жолооч байсан юм бол 250 рейс яваад түрээсээр авахаар тохиролцсон гэдгийг яагаад зөвшөөрөөд байгаа юм. Шүүхээс 30 000 000 төгрөгииг хариуцагч Ж.Онь нэхэмжлэгч Б.Өаар дамжуулан хариуцагч Б.Дд өгсөн талаар тайлбар гаргаж байгаа бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй болно гэж жинхэнэ маргаж байгааг маргаагүй гэж бичиж байгаад гайхаж байна. Ч.Оюун 40 000 000 сая төгрөгийг зээл авч өгсөн, 59 500 000 болгож Ч.Б.Ө манайд төлсөн гэдгээ Өмнөговь аймаг дахь сум дундын прокурорын газрын 2015 оны 08сарын  31-ний өдрийн Б/136 өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд “2012 оны 11 дүгээр сард иргэн Б.Ө нь 92-72 УНО улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг худалдан авч нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж зээлсэн мөнгөө төлөх зорилгоор иргэн Г.Оюунтай харилцан тохиролцож аман гэрээний үндсэн дээр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Хаан банкны салбараас Т.Оюуны нэр дээр зээл авхуулж 40 000 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан болох нь материалд хавсаргагдсан Хаан банкны “Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга” болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Гэвч материалд хавсаргагдсан Т.Оюуны “...40 саяыг Б.Ө өөрийнхөө дансруу хийлгэж миний дансанд үлдсэн 9 500 000 төгрөгөө эхний гурван сарын төлөлтөнд өгчих гээд үлдээсэн ..., ...Б.Ө манайд 17 сарын нэг сарын 3 500 000 төгрөгийн төлөлтөөр 59 500 000 төгрөг төлсөн байсан. Энэ нь 2012 оны 12 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сарын хооронд төлөгдсөн мөнгө байгаа юм...” гэж тусгагдсанаар тогтоогддог. Гэрчээр Болорцэцэг мөн адилд мэдүүлсэн. Харин Оюун, Ж.Онарын Б.Өаар дамжуулж 30 000 000 төгрөгийг төлсөн гэдгээ юугаар нотлоод байгаа нь ойлгомжгүй. 5 000 000, 5 000 000, 5 850 000 төгрөгийг Ч.Оюун нь би өөрийнхөө дансаар төлсөн гэдэг боловч Б.Өын дансны хуулгаас Оюуны данс руу оосон нь харагдана. Ингээд хэрэв 2011 оны 11 дугээр сарын 8-ны өдөр Б.Д, Т.Оюун нар автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр автомашиныг 40 000 000 төгрөгөөр, мөн 2012 оны 11 дүгэзр сарын 8-ны өдөр чиргүүлийг мөн 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар талууд тус тус тохиролцсон юм бол дээрх 30 000 000, 5 000 000, 5 000 000, 5 850 000 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл нь 16 500 000 төгрөг гарддаггүй. Гэтэл “Хариуцагч Ж.О, Б.Д нар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Онь Б.Дд 16 150 000 төгрөгийг төлөх, төлбөрийг хүлээн аваад автомашин болон чиргүүлийн эзэмшлийг Ж.О-гийннэр дээр шилжүүлэхээр тус тус тохиролцсон, мөн өдрөө талууд төлбөр хүлээлцсэн баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж шүүх дүгнээд байдаг. Гэтэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүухийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаар захирамжаар гэрээний үургийн гүйцэттэлд 19 150 000 төгрөг нэхэмжилж Б.Ө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл Б.Ө, Б.Д нарын хооронд маргаан бүхий автомашины худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтыг шүүх нэгэнт тогтоосон. Б.Ө надад хуульд заасны дагуу өмчлөх эрх үүссэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шуүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00080 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийн үйл баримтын талаар шууд дүгнэх үндэслэлгүйгээс гадна шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б.Д, Ж.Онарт холбогдуулан Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай автомашиныг Ж.Од шилжүүлсэн хэлцэл, хариуцагч Ж.О, Ө.Д нарт холбогдуулан 57-37 БЧ дугаартай чиргүүлийг Ө.Дд шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Норд бенз маркийн автомашин, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан ...тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг Б.Өын нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах... шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд ...өмчлөгчөөр тогтоолгох тухай... шаардлагад агуулгаараа багтах тул энэ асуудлаар шийдвэр гаргах үндэслэлгүй байна. 

1.Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэгт байгаа баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, эрх зүйн харилцаа, гэрээний талуудыг бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Грийн гоби ложистик ХХК-ийн захирал Б.Дгийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот тодорхойлолтод “Тус компани нь Б.Өт өөрийн эзэмшил, өмчид байдаг Норд бенз маркийн 92-72 УНО дугаар бүхий автомашиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон нь үнэн болно.” гэсэн мэдээлэл тусгагджээ. Уг баримтыг нэхэмжлэгч Б.Ө нь гэрээ байгуулсан нотолгоо гэж үзсэн бол хариуцагч Б.Д нь “...нэхэмжлэгч зээл авахын тулд банкинд үзүүлэх гэж надаар ийм бичиг хийлгэсэн...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх дээрх баримтыг зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт гэж үзэхдээ нөгөө тал буюу Б.Ө нь Б.Дгаас автомашин чиргүүл худалдаж авахаар тохирсон, гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэл гаргасныг анхаараагүй байна.

Мөн Б.Д нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19 150 000 төгрөгийг  Б.Өаас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаар захирамжаар хариуцагч Б.Ө нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхийн уг шийдвэрт Б.Д нь Б.Өтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь тусгагдсан байхад гэрээг байгуулагдаагүй гэж, эсвэл нэг талын гарын үсэг бүхий баримт нь гэрээ байгуулагдсныг нотлохгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай, ойлгомжгүй болжээ.  

Давж заалдах шатны шүүх Б.Өыг шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөгүй, шийдвэр биелэгдээгүй байдлыг уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч Б.Ө нь Т.Оюунаас 40 000 000 төгрөг зээлж, үүнээс 30 000 000 төгрөгийг Б.Дд машины үнэд өгсөн гэсэн бол Ж.Онь нэхэмжлэгч Б.Өаар дамжуулан хариуцагч Б.Дд машины төлбөрт 30 000 000 төгрөгийг өгсөн гэж маргасан байхад давж заалдах шатны шүүх зохигчид уг асуудлаар маргаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

Б.Д, Т.Оюун нар 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр чиргүүл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байгаа боловч Б.Д нь уг гэрээнд заасан автомашин, чиргүүлийг Б.Өт худалдсан тухай тодорхойлолтыг 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгч байсан, мөн Б.Өаас машины үлдэгдэл үнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаар шүүгчийн захирамж гарсан үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу дүгнэж чадаагүй байна.

2. Шүүх маргааны ач холбогдол бүхий байдлыг зохигчоос тодруулаагүй, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэж чадаагүй нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл маргаж буй автомашин, чиргүүл нь 2012 оны 6 дугаар сараас Б.Өын эзэмшилд, 2015 оны 10 дугаар сараас Ж.О-гийнэзэмшилд очсон байна.

Хариуцагч Ж.Онь 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Б.Дтай тооцоо нийлж, түүнд 16 150 000 төгрөгийг төлж, 2015 оны 12 дугаар сард уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ж.Обүртгэгдсэн баримт хэрэгт авагджээ.

Б.Д, Ж.Онар ийнхүү хэлцэл хийхдээ Б.Өаас Б.Дд төлсөн 52 850 000 төгрөгийг Ж.О-гийнмөнгө, уг мөнгийг Ж.О, Т.Оюун нар Б.Өаар дамжуулан Б.Дд өгч байсан гэж тайлбарласан байна.

Харин нөгөө талаас нэхэмжлэгч Б.Ө нь гэрээний дагуу Б.Дд нийт 52 850 000 төгрөг төлсөн, үлдэх 17 150 000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөгийн хамт  19 150 000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой гэж мэтгэлцжээ. Тэрээр Б.Дд анх 30 000 000 төгрөгийг төлөхдөө Т.Оюунаас 40 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд Т.Оюунд буцааж 59 500 000 төгрөг болгож төлсөн гэж холбогдох баримтуудыг шүүхэд өгсөн байна.

Үүнээс үзэхэд Б.Ө нь Ж.О-гийнэхнэр Т.Оюунаас 40 000 000 төгрөгийг зээлж, буцааж 59 500 000 төгрөгийг төлсөн бол Б.Өын Б.Дд шилжүүлсэн мөнгийг Ж.О, Б.Д нар хоорондоо харилцан тооцох нь зөв эсэх, нөгөө талаас  хариуцагч Ж.О-гийнтайлбарласнаар 59 500 000 төгрөг нь зээлтэй холбоогүй, тээвэрлэлтийн хөлс эсэх үйл баримтыг шүүх тодруулах нь хэргийн бодит байдлыг  тогтооход ач холбогдолтой байжээ. 

Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаар шүүгчийн захирамжаар Б.Ө нь 19 150 000 төгрөгийг Б.Дд төлөх үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан талаар зохигч тайлбар гаргаснаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн  дуусгавар болсон асуудал тодорхой бус байгааг шүүх анхаараагүй нь буруу байна.

Хариуцагч Б.Дгийн шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбараас үзвэл Б.Д нь Ж.Од автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ түүний эхнэр Т.Оюунтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг үндэслэсэн гэж мэтгэлцсэн байх ба хэрэв Б.Өтай байгуулсан гэрээнээс татгалзах, гэрээг дуусгавар болгох нь гэрээний талуудын эрх байдаг тул энэ асуудлыг тодруулах, улмаар зохигчийг мэтгэлцүүлэх нь зүйтэй болно.

Зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00080  дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 308 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА