Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 20

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Х

улсын яллагч:  Б.Г

шүүгдэгч: Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн Г танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Р.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906069702730 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

           Р.Б нь  2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7б дугаар байрны 09 тоотод Р.Бтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь сандал, аяга зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би 2 найзтайгаа хамт найзындаа очиж архи уусан, тэгээд үүрээр тасарсан байхдаа агсам тавиад аягаар толгой руу нь цохисон. Би юунаас болж цохисон гэдгээ сайн санахгүй байна гэв.

 

          Хохирогч  Р.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 3-7/

          Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ.  /хх-н 8-9 /

          Гэрч Д.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 10-11/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол   /хх-н 12/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14051 тоот  дүгнэлт:

          1.Р.Бийн биед баруун зулай, духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

           5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н  13/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14-15/

          Р.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 28/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 25 /,

           Р.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 18/, прокурорын тогтоол /хх-н 19-20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-24/ ,

          Р.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16-17/

          2019.12.18-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 449 тоот тогтоол /хх-н 35/ зэрэг болно.

         Р.Б нь  2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7б дугаар байрны 09 тоотод Р.Бтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь сандал,аяга зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Р.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг /хх-н 3-7/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14051 тоот  дүгнэлтэнд Р.Бийн биед баруун зулай, духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэжээ.  /хх-н  13/

          Шүүгдэгч Р.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэжээ.  /хх-н 8-9 / зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Р.Бд  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх үзэв.

         Хохирогч Р.Б хохиролд 840.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Р.Бийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас  Р.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх Р.Бд  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.