| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00421/И |
| Дугаар | 513 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 513
Ховд аймаг дахь Сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн *******ын *******лын тоотод оршин суух, Баруун алтай тулга хоршооны дарга Б.д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 28,241,000 төгрөг, болон алданги 14,120,500 төгрөг нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 42,383,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл Монгол мал хөтөлбөрийн 3.5.1 дахь зорилт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн *******ийн сайдын А/118 дугаар тушаалыг үндэслэн *******г, ******* *******ийг хөгжүүлэх сантай 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №ТЭ2011/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан, Ховд аймаг, *******т сум, ******* баг, барилга засварын 12-айлын орон сууцны 1- тоот 34,2 м.кв талбайтай орон сууц /Ү-/, Ховд аймаг, *******т сум, Наран баг 25-р гудамж 15 тоотын гэр бүлийн хэрэгцээний газар /БД:Г-16170005/ зэргийг барьцаалж нийт 45,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүй зээл авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж Баруун алтайн тулга хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл 28,241,000 төгрөг, болон алданги 14,120,500 төгрөг нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 42,383,500 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дулам нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г ******* *******ийг хөгжүүлэх сангаас Б.тэй 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №ТЭ2011/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан нийт 45,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүй зээл авсан. Гэвч Б. нь үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул дээрх зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Манайх Б.тэй байгуулсан зээлийн гэрээгээ цуцлаагүй байгаа, гэвч Б. нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул Баруун алтайн тулга хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл 28,241,000 төгрөг, болон алданги 14,120,500 төгрөг нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 42,383,500 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагаас алданги 14,120,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангаас чөлөөлж өгнө үү. Учир нь хамтрагч Ч.Гантулга нь энэ мөнгийг надаас авч салсан. Би энэ мөнгийг одоо ганцаараа төлөх болж байна. Мөн оюутан 3 хүүхдийн төлбөр төлж байна, бүх банкны зээлийг би төлж байна. Иймд надад боломж алга. Би 10,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Тэгээд сар бүр 937,000 төгрөг төлж байсан. Энэ зээлээс одоо 20 сая орчим төгрөг төлөгдөөгүй байх ёстой. Би 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сан нь хариуцагч Баруун алтай тулга хоршооны дарга Б.д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 28,241,000 төгрөг, болон алданги 14,120,500 төгрөг нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 42,383,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сантай 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №ТЭ2011/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан, Ховд аймаг, *******т сум, ******* баг, барилга засварын 12-айлын орон сууцны 1- тоот 34,2 м.кв талбайтай орон сууц /Ү-/, Ховд аймаг, *******т сум, Наран баг 25-р гудамж 15 тоотын гэр бүлийн хэрэгцээний газар /БД:Г-16170005/ зэргийг барьцаалж нийт 45,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүй зээл авсан байна.
Тус зээл нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан ба *******г ******* *******ийг хөгжүүлэх сангаас зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн эсэх талаарх баримт ирүүлээгүй, мөн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй боловч *******г ******* *******ийг хөгжүүлэх сантай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа ба нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баруун алтай тулга хоршооны дарга Б.д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 28,241,000 төгрөг, болон алданги 14,120,500 төгрөг, нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 42,383,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сан нь зээлийн гэрээг цуцалсны дараа шүүхэд баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар ******* *******ийн яам, *******г ******* *******ийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 28,241,000 төгрөг, болон алданги 14,120,500 төгрөг, нотариатын төлбөр 22,000 төгрөг нийт 42,383,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэ шийдвэр нь нэхэмжлэгч талыг дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА