Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 38

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Х

улсын яллагч: Б.Г

 шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: С.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт С.Ед холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906067792729 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Е,

           Холбогдсон хэргийн талаар:

          С.Е нь 2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 13 дугаар байрны 140 тоотод  байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Өийг согтуу орж ирсэн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлж, нүүрэн тус газарт нь гараараа, гар хэсэгт нь өлгүүрээр цохиж эрүүл мэндэд нь  доргилт баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч С.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 13-140 тоотод байрлах гэртээ байхад шөнийн 00.00 цагийн үед манай эхнэр гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд бид 2 маргалдаж би эхнэрийнхээ гар хэсгээс нь бариад түлхсэн тэр үед манай эхнэр унаад хана мөргөсөн. Тэгээд би гэрээсээ гараад явсан тэрнээс хойш дахиж уулзаагүй. Би эхнэрийгээ 1 удаа цохисон гэв.

          Шүүгдэгч С.Е мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 13-14/

          Хохирогч Б.Өь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 10-12/

          Гэрч У.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэжээ. /хх-н 15-16/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх  тухай тогтоол /хх-н 17-18/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13704 тоот акт:

          1.Б.Өийн биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

          5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ.   /хх-н 19-20/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21-22/         

           С.Еы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, гэрлэлтийн лавлагаа /хх-н 35/

           С.Ед Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/

          С.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/ зэрэг болно.

          С.Е нь 2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 13 дугаар байрны 140 тоотод  байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Өийг согтуу орж ирсэн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлж, нүүрэн тус газарт нь гараараа, гар хэсэгт нь өлгүүрээр цохиж эрүүл мэндэд нь  доргилт баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хохирогч Б.Өийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг  /хх-н 10-12/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13704 тоот актанд Б.Өийн биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ.   /хх-н 19-20/

         Гэрч У.Агийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...“ гэсэн мэдүүлэг  /хх-н 15-16/

            Шүүгдэгч С.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...” гэсэн мэдүүлэг зэрэг болно./ хх-н 13-14/

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Е нь эхнэрээ оройтож согтуу ирлээ гэж маргалдан улмаар түүнийг зодож тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

           С.Еы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна.

         Шүүгдэгч  С.Еыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч Б.Өь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

         Энэ хэргийн улмаас  С.Е нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх С.Ед хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн болно.   

         Шүүх С.Ед ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.