| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04007/и |
| Дугаар | 4007 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 4007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах Транскапитал ББСБ /РД:2626209/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж, 40/3-ын 4 тоот хаягт оршин суух Д.Заяабат /РД:ТЗ67032815/-д холбогдох 4,704,565.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов.
Хариуцагч Д.Заяатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.Заяабат нь 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20812329 тоот Зээлийн гэрээ байгуулж, 2,000,000.00 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 2 /хоёр/ сарын хугацаатай зээлсэн. Мөн өдрөө 20812329 тоот Барьцааны гэрээ байгуулж, иргэн Т.Сайханцэцэгийн хуулийн дагуу эзэмшиж буй Чингэлтэй дүүрэг, Ар гүнтийн зусланд байрлах 1864032891915 нэгж талбарын дугаартай 700 м,кв талбайтай газрыг барьцаалуулсан.
Зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан хэдий ч авсан өдрөөсөө эхлэн зөрчиж эхлэсэн, 2009 оны 1 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй байна.
Иймд, хариуцагч Д.Заяабатаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,726,000.00 төгрөг, зээлийн хүү 2,452,991.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,362.00 төгрөг, нийт 4,704,565.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Заяабат нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан хариу тайбартаа:
Миний бие найзынхаа хамт 2007 онд Транскапитал ББСБ-аас 2,000,000.00 төгрөг зээлсэн. Ингэхдээ Их гүнтэд байсан 1.4 ам метр зуслангийн газраа барьцаанд тавьсан болно. Зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан тул миний нэрээр гарсан ба зээлсэн мөнгөө найзын хамт 1,000,000.00 төгрөгөөр тус тус хувааж авсан.
Түүнээс хойш би эхнэрийнхээ хамт 6 сарын дараа 1,000,000.00 төгрөгийг төлсөн бол харин найз маань өөрийн авсан мөнгөө төлөөгүй байгааг тус байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад мэдэв.
Нэхэмжлэлийн дагуу найзтайгаа уулзаад болсон явдлын талаар Туушин ХХК-ийн захирал н.Зоригттой уулзаж, үндсэн зээлээ төлсөн тохиолдолд тус ББСБ нь нэхэмжлэлээ татан авахаар болсон гэжээ. Учир нь Транскапитал ББСБ нь Туушин ХХК-ийн харьяанд байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч манай байгууллагаас хариуцагч Д.Заяабаттай эвлэрэн хэлэлцэхээр ярилцаад үндсэн зээл болох 1,726,000.00 төгрөгийг төлсөн тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс татгалзах талаар ярилцаж байсан боловч хариуцагч энэ хугацаанд 1,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 726,000.00 төгрөгийг төлөөгүй.
Манай байгууллагаас зээл, зээлийн хүүгийн тооцооллыг 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжилж байгаа, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй байна.
Иймд, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх хүсэлттэй байна, хариуцагч тал иргэний хэрэг үүсгэсний дараагаар 1,000,000.00 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага 3,704,565.00 төгрөг болж байна гэв.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох болон бусад баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал ББСБ нь хариуцагч Д.Заяабатад холбогдуулан 4,704,565.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Заяабат нь иргэний хэрэг үүсгэсний дараагаар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000.00 төгрөгийг төлж, үндсэн зээл болох 1,726,000.00 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх талаар харилцан тохиролцсон гэж тайлбар гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлийг зохих ёсоор төлөөгүй учир хэргийг шүүх хурлаар шийдвэрлүүлж, 3,704,565.00 төгрөгийг гаргуулахаар хүсчээ.
Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас тус тус үзвэл нэхэмжлэгч Транскапитал ББСБ нь хариуцагч Д.Заяабаттай 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20812329 тоот Зээлийн гэрээ байгуулж, 2,000,000.00 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй 2 /хоёр/ сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон байна.
Түүнчлэн зохигчид Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 20812329 тоот Барьцааны гэрээ байгуулж, иргэн Т.Сайханцэцэгийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, Ар гүнтийн зусланд байрлах 1864032891915 нэгж талбарын дугаартай 700 м,кв талбайтай газрыг барьцаалуулахаар болжээ.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү Зээлийн гэрээ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар гэрээний зүйл болсон 2,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаж, Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Тус Зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч Д.Заяабат нь 2,000,000.00 төгрөгийг Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хэрэглээний зээлийн зориулалтаар ашиглаж, үүрэг гүйцэтгүүлэгч Транскапитал ББСБ-нд 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу төлж дуусгах үүргийг хүлээжээ.
Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч Д.Заяабат нь гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэрээр үндсэн зээл, зээлийг хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа буюу үндсэн зээлийг ашигласан хүүгийн хамт буцаан төлөх хугацаа 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад зээлдэгч тал үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийг хүүг зохих ёсоор төлөхгүй өдий хүрчээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас тус тус үзвэл хариуцагч Д.Заяабат нь зээлсэн 2,000,000.00 төгрөгөөс 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000.00 төгрөг төлснийг нэхэмжлэгч Транскапитал ББСБ-аас хүлээн авсан боловч ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт зарим хэсгийг тооцож, түүний үндсэн зээлийн үлдэгдэл 1,726,000.00 төгрөг болсон ба энэ талаар зохигчид маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байна.
Үүнээс хойш 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 1,726,000.00 төгрөг, зээлийн хүү 2,452,991.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,362.00 төгрөг, нийт 4,704,565.00 төгрөг болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/-н жил байх бөгөөд тус хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болдог.
Гэвч хариуцагч Д.Заяабат нь 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээсэн үүргээс 1,000,000.00 төгрөгийг төлсөн мөн энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,00.00 төгрөгийг тус тус төлсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.3-т тус тус зааснаар нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад үүргийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн тул тэрээр үүргээс татгалзах эрхгүй юм.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс зээл, зээлийн хүүг төлөхгүй байсан шалтгаан болоод үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаа баримтаар нотлохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч Транскапитал ББСБ нь хариуцагч Д.Заяабатаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй болно.
Гэвч Монгол Улсын Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалт ёсоор хариуцагч Д.Заяабатын зүгээс нэхэмжлэгч Транскапитал ББСБ-ын өмнө хүлээх үүргийг тооцоолох зөв юм.
Хариуцагч Д.Заяабат нь 2008 оны 12 дугаар 30-ны өдөр авсан зээлийг 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан боловч ийнхүү хугацаанд нь төлөөгүй, үүнээс хойш 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000.00 төгрөгийг төлөхөд нэхэмжлэгч талаас үндсэн зээл, зээлийн хүү гэсэн дарааллын дагуу бус харин нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрт тооцсон байх хэдий ч хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан хариу тайбартаа үүнийг эсэргүүцэж, үгүйсгэхгүй байх тул үндсэн зээлийг үлдэгдлийг 1,726,000.00 төгрөг байна гэдгийг түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.
Харин хариуцагч нь ийнхүү үндсэн зээлийн үлдэгдлийг 1,726,000.00 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний гаргасан тайлбараас үзвэл түүнд үндсэн зээлийн үлдэгдэлд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх хүсэл зориг байгаа ажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Заяабат нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000.00 төгрөг төлсөн байх бөгөөд түүний Транскапитал ББСБ-ийн өмнө хүлээсэн үүргийн хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар түүний төлсөн 1,000,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож, 726,000.00 төгрөг төлөх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,978,565.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч Д.Заяабат нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улсын Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч талын зүгээс Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад өдий хүртэл шаардах эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлээгүй, ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс улбаалан хариуцагчийн хувьд үндсэн зээлд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүн нэмэгдэхэд хүрсэн байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 2,978,565.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь зүй ёсны юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлд тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Хэрэгт хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Барьцааны гэрээг гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх тодорхой бус, бүртгэсэн талаар бичилт, улсын бүртгэгчийн тамга тэмдэг зохих ёсоор дарагдаагүй байна.
Иймд, зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул 1864032891915 нэгж талбарын дугаартай 700 м,кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалагдсан гэж үзэхгүй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР