Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 514

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох ярианы төлбөр 149,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ц.******* нь 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай компанитай дараа төлбөрт үйлчилгээний ******* тоот гэрээ байгуулан ******* дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2009 оны 2,3 дугаар саруудын ярианы төлбөр болох 149,510 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно.

Иймд Ц.******* төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч төлбөрийг төлөхгүй байгаа тул хэрэглэгчийн ярианы төлбөр болох 149,510 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагчийг ярианы төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох ярианы төлбөр 149,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 2,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА