Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд   

 

          Нарийн бичгийн дарга                                 С.Төртулах

          Улсын яллагч                                               Н.Улсболд

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                               А.Хандмаа

          Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ядамжав овогт Амарын Гд холбогдох 1932001200205 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1967 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, 2 хүүхдийн хамт, *тоотод оршин суудаг, 2007 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн №48 дугаартай тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөнх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн №57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ядамжав овогт Амарын Г РД:/*/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 31 тоотод оршин суух иргэн А.Сцийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 9 тоотод Д.Бзийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: “....Ду эгч намайг 5 давхарын дээврийг янзалъя гээд гэртээ дуудсан юм. Тэгэхэд нилээн харанхуй болсон байсан. Гэрт нь сууж байтал гэнэт парх гээд архины шил цонх хагараад гаднаас миний толгой руу шууд цохисон. Эргээд хартал ахиад нүүр лүү цонхны гаднаас цохисон. Тэгэхээр нь би гэрийнх нь хаалгаар гартал урдаас үүдний амбаарт нь шууд тааралдсан юм. Тэгээд цохих гээд далайхад нь өшиглөж хэд цохиж аваад босгонд тээглээд унангуут нь нэг алгадсан. Тэгээд барьцалдаад автал Ду эгч гарч ирээд салгасан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дараагийн хэргийн тухайд би айлын байшин янзалдаг байсан юм. Энэ хэргээр цагдаа дээр дуудагдаад банкны мөнгө хэд хоног хэтрээд мөнгө нь нэхэгдээд байхаар нь урьд нь эгчийнхээ утсыг тавиад буцаагаад өгчихдөг байсан юм. Бага бандийг нь сэрээгээд авах гэхээр эрх дураараа хүүхэд надад өгдөггүй юм. Эгчийгээ байсан бол би хэлээд авах байсан л даа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Самсунг жи-2 гэдэг утас авчихсан юм. Миний буруу....” гэжээ.

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5, 50 хуудас/

            Хэргийн газарт нөхөн узлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9, 51 хуудас/

            Хохирогч А.Сц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "....Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим нөхөр Агн хамт түргэн хоолны газрын захирал Сцийн хамт Төв аймгийн Борнуур сум руу явсан юм. Тухайн үед манай гэрт том охин Анхзаяа 5 сартай хүүхдийн хамт, 18 настай дунд хүү Ишдорж, 13 настай бага хүү Мх нар үлдсэн юм. Тэгээд маргааш өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 26-н өдөр 17 цагийн орчим нөхөр Аг бид 2 гэртээ ирэхэд том охин Анхзаяа "Өнөөдөр өглөө 11 цагийн үед Мх, Ишдорж 2-ыг унтаж байхад гаднаас гэрт хүн орж ирээд цэнэглэж байсан Самсунг Жи-2 маркийн гар утсыг аваад явсан байна. Өөр зүйл алдагдаагүй байна. ...Тухайн гар утас нь миний өөрийн эзэмшлийн утас байгаа юм. Би анх худалдаж авч байсан юм. Тэгээд би өөрийн хүү Мхд түр бариулж байсан юм. Одоо тэр утсаа би өөрөө хэрэглэж байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. А.Г нь манай төрсөн дүү байгаа юм. Манай гэрээр байнга орж гардаг юм...." гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/

            Хохирогч Б.Зз мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "....Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций суманд ажилтай байж байхад өглөө 10 цагийн орчим цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийн эмч Нандин-Эрдэнэ миний гар утас руу залгаад танай аав Бз манай эрүүлжүүлэхэд байхдаа цусны даралт нь өндөр байхаар нь Мандал сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байгаа хүрч ирээд авах боломж байна уу гэхээр би говьд ажилтай байна ээжийн дүү Нямсүрэн, өөрийн охин Ариунсарнайг явуулья гэж хэлсэн. Нямсүрэн эгч очоод эмнэлэг дээр авч явах гэтэл манай аав хөлөө чирээд явж байсан гэсэн. Тэгэдэ байрны гадаа очоод манай охин Ариунсарнай хоёр найз бандиа дуудаж гэрт оруулсан гэж надад манай охин хэлсэн. Би байн байн охин Ариунсарнайгаас утсаар асуухад өвөө хурхираад унтаад байна гэж хэлсэн. Орой 17 цагийн орчим Ариунсарнай над руу утасдаад өвөөгийн ам хамар н сонин болоод байна гэхээр нь Нямсүрэн эгч рүү утсаар хэлэдэ та манай гэрт очоод аавыг нэг үзээд өгөөч гэж хэлсэн. Би бас давхар түргэн дуудсан. Тэгэдэ түргэний эмч үзээд манай аавыг тархиндаа цус харвасан байна гэж хэлээд эмнэлэг дээр авч ирсэн. Би 2019 оны 06-р сарын 16-нд Өмнөговь аймгаас Мандал суманд ирсэн. 2019 оны 06-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод очосн. Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 06 сарын 20-д манай аав хагалгаанд ороо сэхээнд 7 хоног хэвтээд буцаж мэдрэлийн эмгэг судлалын тасагт 10 гаран хэвтээд Мандал суманд ирсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/

                   Гэрч Ө.Аг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "....2019 оны 06 дугаар сарын 26-ны орой эхнэр бид 2 хөдөөнөөс гэртээ ирсэн чинь манай том охин А.Анхзаяа өнөө өглөө би дүү Ишдорж, Мх 2-ыг унтаж байхаар нь хурдхан шиг гэр лүүгээ явчихаад ирсэн чинь орон дээр цэнэглээд тавьсан байсан Мөнгөнхундагын Самсунг Жи-2 маркийн гар утсыг нь хүн орж ирээд аваад явчихсан байна гэж хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

                    Насанд хүрээгүй гэрч А.Мх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "......2019 оны 06 дугаар сарын 25- ны орой шөнийн 03 цаг хүртэл өөрийн Самсунг Жи-2 маркийн гар утсаар тоглож маркийн гар утсыг нь хүн орж ирээд аваад явчихсан байна гэж хэлсэн......" гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, ".....2019 оны 06 дугаар сарын 25- ны орой шөнийн 03 цаг хүртэл өөрийн Самсунг Жи-2 маркийн гар утсаар тоглож байгаад орон дээрээ тавиад унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн орчим сэрэхэд миний гар утас алга болсон байна. Тэгээд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан ах Ишдоржоос асуухад миний гар утсыг мэдэхгүй байсан. Тэгээд хамт хоносон эгч Анхзаяагаас утсаар холбогдоод асуухад өглөө 10 цаг орчим гэрээс гарахдаа гэрт цэнэглээд орхисон гэж хэлсэн юм. Тэгээд унтаж байхад гэрт хүн орж ирээд утас хулгайлсан байна гэж мэдсэн юм....." гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

                   Гэрч Б.Тм мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ".....Манай нөхөр Хбын найз Г нь миний утас байгаа юм Банкны мөнгө төлөх болчихоод байгаа юм. Гар утсаа барьцаанд тавих гэсэн юм. Барьцаалан зээлдүүлэх газарт 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм....." гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

                    Гэрч Ж.Хб мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ".....Тухайн өдрийн 12 цагийн орчим А.Г нь манай гэрт орж ирсэн. Тухайн үед би гэрээсээ эхнэрийн хамт машинтайгаа замын урд тал руу явахад А.Г нь бид хоёртой цуг явсан. Гэтэл А.Г надад "таньд бичиг баримт чинь байна уу, гар утас ломбарданд тавих гэсэн юм" гэхээр нь надад бичиг баримт байхгүй, юун гар утас юм бэ, мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэсэн. А.Г "миний өөрийн гар утас байгаа юм, газрын гэрчилгээгээ ломбарданд тавьсан чинь хүү нь нэхэгдээд байна" гэж хэлээд манай эхнэр Тмгийн жолооны үнэмлэхээр гар утас ломбарданд тавьсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

                   2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 25 хуудас/

                   2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32 хуудас/

                   2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-34 хуудас/

                    Гэрч Г.Ду мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ".....Би гэр орноо цэвэрлэчихээ цай чаначихаад Бзийг утсаар дуудаад хүрч ирээд жаахан хайрсан боорцог ирээд авчих гэж хэлсэн. Бз нэлээд хэсэг хугацааны дараа явган манайд хүрээд ирсэн. Тэгээд цай ууж боорцог идчихээд сайхан боорцог гэж хэлсэн. Ингээд би Амаакагийн дэлгүүр орж 0,33 граммын Хараа архи худалдаж авсан. Буцаж гэртээ ирээд хашаандаа Бзтай хувааж уусан. Бз жаахан агсрах шинжтэй болохоор нь би гэртээ ороод хаалгаа түжчихсэн. Ингээд би Г гэдэг залуу руу утсаар манай гэрт хүрээд ирээч цагдаагийн 5 давар байрны дээврийн хар цаас тавих талаар ярилцъя гэж хэлсэн. Тэр үед гадаа харуй бүрий болж байсан. Бз хаалгаа онгойлго гээд хаалга цохиод байж байсан. Би Бзийг оруулахгүй гэж хэлээд хаалгаа онгойлгоогүй. Тэгтэл Г манай цонхыг тогшоод аниа хаалгаа гэсэн. Би Гантулгыг хаалгаа онгойлгоод оруулсан. Тэр үед Бз хааччихсан байсныг мэдэхгүй хаалган дээр байгаагүй. Ингээд Г манайд орж ирээд цонхны хажууд сандал дээр суусан. Би их соггуу байсан болохоор зарим зүйлүүдийг санахгүй байна. Тэгтэл манай байшингийн цонх хагарч архины шил орж ирээд Гантулгын толгойг оночихсон. Тэгээд хартал Бз цонхны цаана зогоож байсан. Ингэдэ Г гараад та яаж байна гээд тэр хоёр зодолдоод унасан. Бзийн нүдний хажуунаас жаахан цус гарч байгаа харагдсан. ...Мэдэхгүй. тэр хоёр ямар ч л байсан хоорондоо зодолдоод цус нөжтэйгээ холилдсон байсан. Бзийн нүдний орчмоос Гантулгын толгойноос ямар ч байсан цус гарч байсан. Тэр хоёр дээр доороо ороод газар унаад зодолдоод байсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/

            Гэрч Б.БО мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ".....Тухайн үед Бзийн биед үзлэг хйисэн. Үзлэгээр Бзийн нүүр хэсгээр зөөлөн эдийн гэмтэлтэй. Тухайн иргэн өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №1026 тоот дүгнэлтэд:

            1.2. Д.Бзийн биед зүүн хөмсөг, баруун гарын эрхий хураанд шарх, баруун шуу, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, дух, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр гараар цохих, хөлөөр өшиглөх зэргийн үүсгэгдэх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

            6. Хэрэг хариуцах чадвартай эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй.

            7. Д.Бз нь цусн ыдаралт ихсэх өвчний шалтгаанд тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн эдийн гүн дэрх цус харвалт, тархи дарагдал, баруун гар, хөлийн саа саажилт бүхий хүндрэл үүсчээ. /хх-ийн 76-78 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох шүүгдэгч А.Гантулгын хурууны хээний дардас /хх-ийн 89 хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-94 хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-103 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ззгийн гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 104 хуудас/, А.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107-108 хуудас/, хохирогч А.Сцийн гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 135 хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 31 тоотод оршин суух иргэн А.Сцийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 9 тоотод Д.Бзийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч А.Сцийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:  "....Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим нөхөр Агн хамт түргэн хоолны газрын захирал Сцийн хамт Төв аймгийн Борнуур сум руу явсан юм. Тухайн үед манай гэрт том охин Анхзаяа 5 сартай хүүхдийн хамт, 18 настай дунд хүү Ишдорж, 13 настай бага хүү Мх нар үлдсэн юм. Тэгээд маргааш өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 26-н өдөр 17 цагийн орчим нөхөр Аг бид 2 гэртээ ирэхэд том охин Анхзаяа "Өнөөдөр өглөө 11 цагийн үед Мх, Ишдорж 2-ыг унтаж байхад гаднаас гэрт хүн орж ирээд цэнэглэж байсан Самсунг Жи-2 маркийн гар утсыг аваад явсан байна. өөр зүйл алдагдаагүй байна. ...Тухайн гар утас нь миний өөрийн эзэмшлийн утас байгаа юм. Би анх худалдаж авч байсан юм. Тэгээд би өөрийн хүү Мхд түр бариулж байсан юм. Одоо тэр утсаа би өөрөө хэрэглэж байгаа. ... Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...А.Г нь манай төрсөн дүү байгаа юм. Манай гэрээр байнга орж гардаг юм...." гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/, хохирогч Б.Ззгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "....Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций суманд ажилтай байж байхад өглөө 10 цагийн орчим цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийн эмч Нандин-Эрдэнэ миний гар утас руу залгаад танай аав Бз манай эрүүлжүүлэхэд байхдаа цусны даралт нь өндөр байхаар нь Мандал сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байгаа хүрч ирээд авах боломж байна уу гэхээр би говьд ажилтай байна ээжийн дүү Нямсүрэн, өөрийн охин Ариунсарнайг явуулья гэж хэлсэн. Нямсүрэн эгч очоод эмнэлэг дээр авч явах гэтэл манай аав хөлөө чирээд явж байсан гэсэн. Тэгэдэ байрны гадаа очоод манай охин Ариунсарнай хоёр найз бандиа дуудаж гэрт оруулсан гэж надад манай охин хэлсэн. Би байн байн охин Ариунсарнайгаас утсаар асуухад өвөө хурхираад унтаад байна гэж хэлсэн. Орой 17 цагийн орчим Ариунсарнай над руу утасдаад өвөөгийн ам хамар н сонин болоод байна гэхээр нь Нямсүрэн эгч рүү утсаар хэлэдэ та манай гэрт очоод аавыг нэг үзээд өгөөч гэж хэлсэн. Би бас давхар түргэн дуудсан. Тэгэдэ түргэний эмч үзээд манай аавыг тархиндаа цус харвасан байна гэж хэлээд эмнэлэг дээр авч ирсэн. Би 2019 оны 06-р сарын 16-нд Өмнөговь аймгаас Мандал суманд ирсэн. 2019 оны 06-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод очосн. Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 06 сарын 20-д манай аав хагалгаанд ороо сэхээнд 7 хоног хэвтээд буцаж мэдрэлийн эмгэг судлалын тасагт 10 гаран хэвтээд Мандал суманд ирсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/, гэрч Б.Тмгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ".....Манай нөхөр Хбын найз Г нь миний утас байгаа юм Банкны мөнгө төлөх болчихоод байгаа юм. Гар утсаа барьцаанд тавих гэсэн юм. Барьцаалан зээлдүүлэх газарт 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм....." гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

гэрч Ж.Хбын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:  ".....Тухайн өдрийн 12 цагийн орчим А.Г нь манай гэрт орж ирсэн. Тухайн үед би гэрээсээ эхнэрийн хамт машинтайгаа замын урд тал руу явахад А.Г нь бид хоёртой цуг явсан. Гэтэл А.Г надад "таньд бичиг баримт чинь байна уу, гар утас ломбарданд тавих гэсэн юм" гэхээр нь надад бичиг баримт байхгүй, юун гар утас юм бэ, мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэсэн. А.Г "миний өөрийн гар утас байгаа юм, газрын гэрчилгээгээ ломбарданд тавьсан чинь хүү нь нэхэгдээд байна" гэж хэлээд манай эхнэр Тмгийн жолооны үнэмлэхээр гар утас ломбарданд тавьсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,                    2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 25 хуудас/, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32 хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-34 хуудас/

                    Гэрч Г.Дугийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ".....Би гэр орноо цэвэрлэчихээ цай чаначихаад Бзийг утсаар дуудаад хүрч ирээд жаахан хайрсан боорцог ирээд авчих гэж хэлсэн. Бз нэлээд хэсэг хугацааны дараа явган манайд хүрээд ирсэн. Тэгээд цай ууж боорцог идчихээд сайхан боорцог гэж хэлсэн. Ингээд би Амаакагийн дэлгүүр орж 0,33 граммын Хараа архи худалдаж авсан. Буцаж гэртээ ирээд хашаандаа Бзтай хувааж уусан. Бз жаахан агсрах шинжтэй болохоор нь би гэртээ ороод хаалгаа түжчихсэн. Ингээд би Г гэдэг залуу руу утсаар манай гэрт хүрээд ирээч цагдаагийн 5 давар байрны дээврийн хар цаас тавих талаар ярилцъя гэж хэлсэн. Тэр үед гадаа харуй бүрий болж байсан. Бз хаалгаа онгойлго гээд хаалга цохиод байж байсан. Би Бзийг оруулахгүй гэж хэлээд хаалгаа онгойлгоогүй. Тэгтэл Г манай цонхыг тогшоод аниа хаалгаа гэсэн. Би Гантулгыг хаалгаа онгойлгоод оруулсан. Тэр үед Бз хааччихсан байсныг мэдэхгүй хаалган дээр байгаагүй. Ингээд Г манайд орж ирээд цонхны хажууд сандал дээр суусан. Би их соггуу байсан болохоор зарим зүйлүүдийг санахгүй байна. Тэгтэл манай байшингийн цонх хагарч архины шил орж ирээд Гантулгын толгойг оночихсон. Тэгээд хартал Бз цонхны цаана зогоож байсан. Ингэдэ Г гараад та яаж байна гээд тэр хоёр зодолдоод унасан. Бзийн нүдний хажуунаас жаахан цус гарч байгаа харагдсан. ...Мэдэхгүй. тэр хоёр ямар ч л байсан хоорондоо зодолдоод цус нөжтэйгээ холилдсон байсан. Бзийн нүдний орчмоос Гантулгын толгойноос ямар ч байсан цус гарч байсан. Тэр хоёр дээр доороо ороод газар унаад зодолдоод байсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/, гэрч Б.БОын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ".....Тухайн үед Бзийн биед үзлэг хийсэн. Үзлэгээр Бзийн нүүр хэсгээр зөөлөн эдийн гэмтэлтэй. Тухайн иргэн өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №1026 тоот дүгнэлт /хх-ийн 76-78 хуудас/ зэрэг болон  тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Г нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 31 тоотод оршин суух иргэн А.Сцийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 9 тоотод Д.Бзийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Г нь иргэн А.Сцийн эзэмшилийн Самсунг Жи-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлбөрийг /гар утсыг буцаан өгсөн/ барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх,

Мөн А.Гантулгыг хохирогч Д.Бзийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж  дүгнэлээ.

          Хохирогч А.Сц нь хулгайд алдсан эд зүйлээ /гар утас/ буцаан авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зз гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, А.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ядамжав овогт Амарын Гантулгыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар ялтан А.Г нь торгууль 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл ял тэнссэх шүүх шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн таньж олуулах ажиллагааны тухай сиди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүгдэгч А.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ