Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 00008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Ерөнхий шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                         Нарийн бичгийн дарга                                    Д.Соёлзул

                        Улсын яллагч                                                  Э.Гантулга

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Ч.Мөнгөнцэцэг

                          Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч               А.Оюун

                         Насанд хүрээгүй  шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Баатарууд овогт Амараагийн Төд холбогдох 1932001000136 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 нас, 11 сар 14 хоногтой / настай/, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, энэ гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Гагнуурын 2а ангид суралцаж байсан, * гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатарууд овогт Амараагийн Т /*/

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

      Яллагдагч А.Т нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, мөн 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө тус тус 2 удаагийн үйлдлээр * тоотод оршин суух иргэн Б.Тхгийн гэрийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч Даваа толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг андройд утасны цэнэглэгч 1 ширхэг, цайвар өнгийн нимгэн хөнжил 1 ширхэг, шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг, усны төмөр сав буюу манярк 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 820.000 төгрөгний хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг төвийн хэсгийн 1-32 тоотод оршин суух иргэн В.Стгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч цэнхэр өнгийн ханцуйгүй хүрэм 1 ширхэг, шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг, цэнхэр өнгийн гудасны углаа даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 35.000 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 15-наас 2019 оны 06 дугаар сарын өдрүүдийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Шонхор гэх газарт оршин суух иргэн Б.Гсгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байран нууцаар нэвтэрч Шаргал өнгийн хув ээмэг кулон 1 хос, могой хэлбэртэй мөнгөн ээмэг бөгж 1 хос, цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг кулон бөгж 1 хос, Улаан шитгээтэй мөнгөн ээмэг бөгж, 1 хос, мөнгөн ээмэг кулон 1 хос, Том зуйван хэлбэртэй мөнгөн ээмэг, бөгж, кулон 1 хос, Улаан шонхор нэртэй тами 18 ширхэг, саарал ээмэг 1 ширхэг, шармал төмөр бугуйвч 1 ширхэг, шармал бөгж 1 ширхэг, шармал ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг кулон бөгж 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, даавуун уут 1 ширхэг, шар өнгийн уут 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 392.100 төгрөгний хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Намуун-Од" хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Асер- 4820 загварын зөөврийн компюьтер 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хулгайлж 1.120.000 төгрөг учруулсан,

 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Булагийн задгайд оршин суух иргэн Д.Унгийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж 2,5*2 м хэмжээтэй хивс 1 ширхэг, пех* гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, эсгий гудас 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, бөөрөнхий сур 1 ширхэг зэргийг хулгайлж 78.000 төгрөгний хохирол учруулсан,

  2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Хараагийн 4- 28 тоотод оршин суух Ч.Отийн байшингийн дээвэрийн банзыг зэвсэг буюу /сүх, лоом/ ашиглан онгойлгон нэвтэрч Ерзоп 1_210 брендийн өнгөт хэвлэгч 1 ширхэг 250.000 төгрөг, самсунг маркын гар утасны андройд цэнэглэгч 30.000 төгрөг, 2 дэсгэртийн доллар 5.300 төгрөг зэргийг хулгайлж нийт 285.300 төгрөгний хохирол учруулсан,

  2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн 4-18 тоотод оршин суух иргэн Т.Мбын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Цэнхэр өнгийн даалинтай хүрэн өнгийн манан хөөрөг 1 ширхэг, Самсунг эс-1 загварын гар утас 1 ширхэг, Андройд цэнэглэгч 1 ширхэг, гар тээшний электрон жин 1 ширхэг, пофер банк 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 265.000 төгрөгний хохирол учруулсан,

  2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг хараагийн 4-28 тоотод оршин суух иргэн Ч.Отийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байран нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Түнхэл ЕБС гэсэн бичээс бүхий бэлтгэлийн хослол 1 хос, Цэнхэр өнгийн бэлтгэлийн хослол 1 хос, Ерке брендийн пүүз 1 хос, хар өнгийн ханцуйгүй юүдэнтэй хүрэм 1 ширхэг, Хар өнгийн үүргэвч 1 ширхэг, НТС загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 430.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Шонхор гэх газарт оршин суух иргэн Ж.Джгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж бор өнгийн хүрэм хулгайлж 80.000 төгрөгний хохирол учруулсан,

 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхоны 1-р давхарт байрлах ресепшины ард ард байрлуулсаниргэн Г.Тмгийн Мерида загварын унадаг дугуйг хулгайлж 1.305.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер гарден хотхоны 406-р байрны гадна байсан иргэн А.Ундраагийн цэнхэр цагийн өнгийн унадаг дугуйг хулгайлан 410.200 төгрөгний хохирол учруулсан,

            2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер тауны 1-р давхарт байрлах Номин худалдааны төвийн гадна талаас иргэн Б.Гзийн эзэмшлийн "Тгек sку" загварын дугуйг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг гэжээ.  

           

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тхгийн мэдүүлсэн:  "...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Төмөр замын айлын 1-6 тоотод байрлах манай гэрт 2019 оны 05 сарын 25-наас 26-нд шилжих шөнө цонх хагалж хулгайч ороод гал тогооны өрөөнөөс даваа толгойтой, мөнгөн нуухтай халтар манан хөөрөг 1 ширхэг, мөн ногоон өнгийн төмөр манярк, буюу усны сав, унтлагын өрөөнөөс цайвар өнгийн нимгэн хөнжил, шаргал өнгийн дэрний уут зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Дараа нь 2019 оны 06 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө урьд хагалсан цонхыг янзалж амжаагүй байхад дахин хагалсан цонхоор орж цагаан өнгийн мөнгөн бөгж, андройд утасны цэнэглэгч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 38-39-р хуудас,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ш.Омгийн мэдүүлсэн: "...Би сар өдрийг нь санахгүй байна 6-р сарын ойролцоо нэг туранхай шар жижиг хүүхэд Зүүнхараа явах гэсэн юм зардалгүй болчихоод байна гээд гуйгаад байхаар нь за чи эргэж ирж аваарай гэж хэлээд 5000 төгрөг өгөөд жижиг хөөрөг байсан тэрийг нь авсан. Тэгээд гэртээ аваачиж тавьсан. Үүнээс хойш 2 арын дараа цагдаа нөгөө хүүхдийг дагуулж ирээд надаас хөөргийг авсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 43-44-р хуудас

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №729-734 тоот үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд:

          "...Хохирогч Б.Тхгийн алдагдсан эд зүйлсийг 820.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх /1-р ХХ-ийн 53-р хуудас/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р ХХ-ийн 17- 22-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Стгийн мэдүүлсэн: "...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай гэрийн цонхыг хагалсан байна гэж манай хүү надад хэлсэн. Би анх өгсөн мэдүүлэгтээ гудас, цэцэгтэй түрийвч алдсан талаар хэлсэн ба дараа нь гэр орныхоо эд зүйлсийг сайтар шалгаж үзэхэд гудас болон цэцэгтэй түрийвч алдагдаагүй харин манайхаас дэрний уут, цэнхэр өнгийн куртик, цэнхэр өнгийн гудасны углаа зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 103-105-р хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №884-886 тоот үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд:

          "...Хохирогч В.Стгийн алдагдсан эд зүйлсийг 35.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р XX- ийн 112-р хуудас/

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р ХХ-ийн 100-101-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Тийн мэдүүлсэн: А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой 22 цаг 50 минутын гарт тэргээр Улаанбаатар хотоос Түнхэл тосгонд ирээд галт тэрэгнээс буугаад төврүү явж байхдаа урьд ажиллаж байгаад больсон шар өнгийн дэлгүүрийн хажуугаар явсан. Тэгэхэд байшингийн хаалга нь цоожтой, харанхуй байхаар нь төмөр контенерийн хажуу талын хашааны завсраар хашааруу ороод дэлгүүрийн цонхоор харсан чинь хүнгүй байхаар нь тэр хавиас тоосгоны хагархай олж аваад цонхруу нь шидэж хагалаад дотогшоо орсон. Байшинд ороход нүүгээд явсан байдалтай хамаг зүйл нь эль хуль тавилга гээд байх юм байхгүй байсан. Тэгээд цаад талын унтлагын өрөөрүү орж дэр байхаар нь доторх хувцаснуудыг нь асгаад уутыг нь авсан. Ч?модан дотор байсан хөнжлийн даавуу, жижиг гудас, цэнхэр өнгийн куртик зэрэг байсыг аваад гал тогооны өрөөний шүүгээнээс цэцэгтэй бор өнгийн түрийвч байсныг аваад буцаад орж ирсэн цонхоороо гарсан..." гэх мэдүүлэг /1- р ХХ-ийн 120-р хуудас/

            Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /1-р ХХ-ийн 122-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Б.Гсгийн мэдүүлсэн: "...Намайг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирэхэд манай зуслангийн байшингийн хаалга нь цоожгой мөртлөө цонх нь хагарсан байсан. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод дотогшоо орох гэтэл манай гэрийн эд зүйлийгтараагаад бужигнуулсан байсан. Тэгээд би хаалгаа буцааж түгжээд хүргүүлсэн машинтайгаа Түнхэлрүү явж цагдаад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 144-145-р хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р ХХ-ийн 139-141-р хуудас/

            Эд зүйл хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р ХХ-ийн 142-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Ж.Джгийн мэдүүлсэн: "...Гс эгч ер нь их ганган хүн. Байнга янз янзын ээмэг бөгж, гинж сольж зүүж байдаг. Ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйл цуглуулах хоббитой хүн.Хүүхдүүд нь гадаадад амьдардаг ба ээждээ байнга янз бүрийн ээмэг зүүлт явуулдаг..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 150-151-р хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн 887-901 дугаартай дүгнэлтэд "...Хохирогч Б.Гсгийн алдагдсан эд зүйлсийг 392.100 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 158-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "..Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой галт тэргээр Улаанбаатар хотоос Түнхэл тосгонд ирсэн. Маргааш орой нь 21 цагийн орчим Шонхор зуслан орчим явж байгаад шургааган хашаатай зуны ногоон өнгийн байшин цоожгой байхаар нь байшингийн хажуу талд байсан богинохон прус мод байхаар нь аваад цонхыг нь хагалаад дотогш орсон. Уг байшин нь голоороо ханан зуухаар тусгаарлагдсан нэг өрөө байр байсан. Тэгээд байшингийн цаад өрөөнд байсан 2 цаасан хайрцагтай эд зүйлсийг ухахад дөрвөлжин төмөр хайрцагт байсан баахан мөнгөн ээмэг, гинж, бөгж, кулон зэргийг авсан. Мөн бурханы хажуу талд байсан цүнхнээс дугтуйтай мөнгө, бэлэн мөнгөтэй түрийвч, хайрцагтай тамхи зэрэг эд зүйлс авсан..." гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 166-167-р хуудас/,

            Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /1-р ХХ-ийн 168-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Ц.Огы мэдүүлсэн: "...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 30 минутын дэлгүүр орж хүүхэддээ эм авч өгөх гээд очтол дэлгүүрийн гол хаалганы зүүн талын эхний цонхны голын салхивчны тортой хэсгийг хагалж дэлгүүрт хулгай орсон байсан. Би тэр даруйд нь эгч МОын гар утас руу нь залгаж хэлээд дараа нь цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрт орсон хүн кассны машиныг онгойлгон дотор нь байсан 20000 төгрөг, мөн хйод талын эмийн сангийн нөөцийн өрөөнд байсан аяны хөнжлийн хар хөх өнгийн уут, мөн эмийн сангийн кассны ширээн доор байсан Асер-4820 загварын зөөврийн комюьтер зэргийг авсан байна лээ.." гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 192-193-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.МОын мэдүүлсэн: "...2019 оны 05 сарын 30-ны өглөө 07 цаг 30 минутын үед миний гар утасруу манай дүү Ог залгаад эгч ээ хүнсний дэлгүүрт хулгай орчихсон байна. Цонхыг нь хагалаад ялаа шумуулнаас хамгаалсан торыг нь ураад орчихсон байна гэж хэлэхээр нь би дэлгүүр дээрээ ирээд цагдаад мэдэгдсэн. Манай дэлгүүрт орсон хүн 20 орчим мянган төгрөг авсан байсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 180-р хуудас/,

            Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р ХХ-ийн 187-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл "нөүтбүүк" /1-р ХХ-ийн 199-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Төрбатын мэдүүлсэн: "...2019 оны 05 сарын сүүлээр намайг "Теди" төвийн үүдэнд зогсож байхад нэг туранхай шар хүүхэд ирээд мөнгөний хэрэг болоод байна гэж гуйсаар байгаад хуучин нөүтбүүкийг 50.000 төгрөгөөр зарсан. Би тэр хүүхдийг гуйгаад байхаар нь хүүхдийнхээ хичээлд хэрэглүүлэе гэж бодоод худалдаж авсан. Дараа нь энэ нь хулгайн эд зүйлс болж таараад цагдаа ирж надаас нөүтбүүкийг хурааж авсан. Тухайн үед надад нөүтбүүк зарсан хүүхдийн ээж нь гэх эмэгтэй надад 50.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 197-р хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд "...Хохирогч Ц.Огы алдагдсан эд зүйлсийг 1.120.000 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 158-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн: "...Би 2019 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цаг 40 минутын галт тэргээр Улаанбаатар хотоос Түнхэл тосгон руу харихаар явсан. Тэгсэн чинь унтаад Түнхэл өнгөрөөд явсан байхаар нь би Баруунхараад буусан. Баруунхараад буучихаад Сэлэнгээс ирэх суудал хүлээнгээ төвөөр дэмий сэлгүүцэж явж байгаад төвийн байрнууд дунд байсан ногоон өнгийн дээвэртэй саарал хүнсний дэлгүүийн хажуугаар явсан. Тэгтэл нөгөө хүнсний дэлгүүр гэрэлгүй харанхуй хаасан хүнгүй байхаар нь газраас чулуу аваад цонхруу нь шидэж хагалчихаад хэсэг тойрч явж байгаад хагалсан цонхоороо дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт ороод кассын машинаас нь 50, 100 төгрөгний задгай мөнгөнүүд байхаар нь аваад хажууд нь байсан дэвтэрийн завсраас 15.000 төгрөг байсныг нь авсан. Тэгээд цаашаа хөргөгчийг нь онгойлгосон чинь өөдөөс хиамнууд унаад ирэхээр нь буцааж хаагаад цаашаа эмийн сангийн өрөөнд орж илэн лангуун доор байсан саарал өнгийн нөүтбүүкийг аваад арын өрөөнд байсан мишокыг гаргаж хөх өнгийн уутыг нь авч нөүтбүүкээ хийгээд буцаад хагалж орж ирсэн цонхоороо гарсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 214-р хуудас/,         

            Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /1-р ХХ-ийн 216-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Унгийн мэдүүлсэн: "...Би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг ба Сэлэнгэ аймгийн Манд сумын Түнхэл 5-р багт зуслангийн байшинтай. Зуны цагаар би тэндээ очиж зундаа байдаг. Тэгтэл 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт манай дүү Энхтуяа надруу өөрийнхөө утсаар залгаад "Ах аа танай зуслангийн байшинд хулгай орсон байна хүн авчихаар юу байсан бэ" гэж асуусан. Манай эхнэр Батсүрэн Түнхэлд очоод гэр орноо шалгаж үзэхэд 1 ширхэг хуучин хивс, дугуйтай цүнх, 1 ширхэг залгуур, 1 бөөрөнхий сур зэрэг эд зүйлс байхгүй байна гэж хэлсэн. Дахин сайтар шалгаад үзтэл хуучин хивс 1 давхарын мухрын өрөөнд байсан байна..." гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 235-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Б.Энхтуяагийн мэдүүлсэн: "...2019 оны 06 сарын 05-ны өглөө 06 цагт өөрийн зуслангийн байшиндаа засвар хийх гээд очиход урд шөнө нь бэлдээд тавьчихсан байсан банзаа үзтэл 1 ширхэг урт банз алга болчихсон байсан. Би гайхаад эрж хайсан чинь манай хажуу талын Д.Унгийн байшингийн зүүн талын хананд миний апалк зангидах гэж байсан банзыг цонхруу нь өгсүүлээд тавьчихсан салхивч цонх нь онгорхой байхаар хулгай орчихлоо гэж бодоод түлхүүрээр нь онгойлгож ороод байшин доторх эд зүйлийг нь шалгаж үзэхэд шүүгээг нь онгичиж орхисон, 2 дугаар давхарын тагтны цонхыг чулуугаар цохиж хагалсан байсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 240-р хуудас/,

            Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р ХХ-ийн 230-231-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р ХХ-ийн232-р хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн №738-742 дугаартай дүгнэлтэд "...Хохирогч Д.Унгийн алдагдсан эд зүйлсийг 38.000 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р XX- ийн 158-рхуудас/,

            Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /2-р ХХ-ийн 6-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...оройн 21 цагийн үед Цэргийн ангид байрлах мансарттай 2 давхар эзэнгүй байшингийн гадаа очиж арын хэсгээр нь 2 давхарын цонхруу хажуу талын хашаанаас банз авч тулгаж тавиад тэр банзаар дамжаад гарах гэтэл уначих гээд байхаар нь газраас чулуу авч халаасандаа хийгээд байшингийн нүүрэн хэсгээр цонхны хамгаалалтын төмрөөр нь дамжиж 2 давхарын тагтан дээр гараад халаасандаа хийсэн чулуугаар цонхыг нь хагалж цонхоор дамжиж байшинруу нэвтэрч орсон. Дотор ороод 1 давхарын шатны доороос бөөрөнхийлсөн сур байсныг аваад том өрөөнөөс цэнхэр өнгийн дугуйтай чирдэг цүнх байсныг аваад дээшээ 2 давхарт гараад бөөрөнхий савтай загасны дэгээ байсныг авч байшингийн арын цонхыг нээж нөгөө тулгаж тавьсан байсан банзаараа дамжиж буусан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 4-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Отийн мэдүүлсэн: "...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 55 минутын гарт тэргээр Улаанбаатар хот руу явчихаад 2019 оны 05 сарын 26-ны өдөр 21 цагт Түнхэл тосгонд гэртээ ирсэн. Ирээд байшингийнхаа үүдний амбаарын хаалгыг онгойлгох гээд хартал цүү нь хөдөлчихсөн байсан. Би хөдөө байдаг аавруугаа утасдаж энэ тухай хэлсэн, манай аав надад чи гэрэл тусгаад байшингийнхаа дотор хаалгыг хардаа гэхээр нь гэрэл тусгаад хартал байшингийн хүрэн өнгийн төмөр бүргэд хаалга онгорхой төө хэртэй зайтай байсан. Би үүдний амбаарын хаалганы цоожыг оролдож байгаад түлхүүрээр нь онгойлгоод дотогшоо орж хартал манай байшингийн үүдний амбаарт танихгүй хүний хоёр ширхэг нэг хос пүүз тайлаад орхисон байсан. Байшин доторх авдар савыг онгичоод дотор нь байсан бүх зүйлийг гаргасан байсан. Манай гэрээс 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийтдээ 2 удаа хулгай орж бэлэн мөнгө болон эд зүйлс алдагдсан байгаа..." гэх мэдүүлэг/2-р ХХ-ийн 43-45-р хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р ХХ-ийн 36-39-р хуудас/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 30-33-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р ХХ-ийн 40-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Чотонгийн мэдүүлсэн: "...Охин От надруу 2019 оны 05 сарын 26-ны орой 22 цагийн үед утасдаж "Хотруу яваад ирсэн чинь байшинд хулгай орчихсон байна та хүрээд ирээд би байшиндаа орж үзээгүй байна гэж хэлэхээр нь би хөдөө мал дээрээсээ Түнхэл тосгонд ирсэн. Ирээд үзэхэд манай байшингийн үүдний амбаарын цонхыг хагалаад дотор нь байсан модон иштэй сүх, жижиг лоом зэргийг авч байшингийн баруун хананд байдаг шатаар 2 дугаар давхарт гарч байшингийн дээвэр, таазны банзыг дээрээс нь сугалж доошоо байшин руу орсон байсан. Хоёр дугаар давхарт хулгай хийсэн хийсэн хүн өмсөж явсан шар доторой, цэнхэр хүрэм орхисон байсан. Байшингийн 2 давхарт байсан загасны дэгээг тасалж аваад хүрэмнийхээ халаасанд хийсэн байсан. Тэгээд дээвэр таазаар дамжиж жижиг өрөөрүү ороод жижиг өрөөгөөр дамжиж том өрөөрүү авдарт байсан хувцаснуудыг гаргаж шалаар асгасан, байшингийн баруун урд талын өрөөнд орж гал зуухны өрөөний хоолны шүүгээнд байсан бичиг баримтуудыг асгаад эмэгтэй хүний зурагтай ногоон өнгөтэйтүрийвчнээс бэлэн 40.000 төгрөг авсан байсан.Ман гал зуухны өрөөнд байсан Отийн хэрэглэдэг өнгөт принтерийн эд ангийг эвдэж орхисон байна..." гэх мэдүүлэг 12- р ХХ-ийн 47-р хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн №735-737 дугаартай дүгнэлтэд "...Хохирогч Ч.Тунгалагийн алдагдсан эд зүйлсийг 285.300 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 59-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хараа голын эрэг дагуу дэмий сэлгүүцэж явж байгаад Хараагийн 4-24 тоот айлын хашааны завсраар харсан чинь уг айл цоожтой эзэнгүй байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар нь дотогш ороод цонхыг нь тойроод үзтэл хөшигнүүд нь хаалттай байсан. Тэгэхээр нь би газраас тоосгоны хагархай аваад амбаарын цонхруу шидэж хагалаад гараа оруулж амбаараас загасны уурга аваад хашааны хажууд тавьсан. Тэгээд буцаж хагалсан цонхоор амбаар руу ороод байшингийн хаалгыг таттал бүргэд хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь амбаарт байсан төмөр лоом, модон иштэй сүхийг аваад буцаж гараад байшингийн хажуу талд гаднаас мансарт руу гардаг шатаар гарч мансартны хаалгыг татсан чинь цоожлоогүй онгорхой байсан. Тэгээд мансартруу ороод лоом, сүхээрээ мансартны шалыг цохиж хугалаад хүн орохоор нүх гаргаад тэр нүхээрээ байшингийн нэг давхарын жижиг унтлагын өрөөний таазнаас орсон. Тэгээд гал тогооны өрөөнд хоолны шүүгээг уудалж түрийвчнээс 45.000 төгрөг авч, өмсөж явсан өмд, цамц, хар өнгийн куртик, НТС загварын гар утас, андройд цэнэглэгч зэргийг аваад гарахдаа өнгөт принтер байхаар нь үзэж байгаад эвдчихээд байшингаас хаалгаар амбаар руу гараад амбаарын хагархай цонхоор гадагшаа гарсан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 68-69-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мбын мэдүүлсэн:"...2019 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг 40 минутанд гэрийнхээ байшингийн хаалгыг, гаднах үүдний амбаарын хаалгыг давхар оожпоод ажилдаа явсан. Орой 21 цаг 40 минутын үед ажлаа тараад гэртээ харьсан чинь манай байшингийн хонгилын гэрэл ассан байгаа нь гаднаас нь цонхоор харагдсан. Тэгэхээр нь би хулгай орсон байж магадгүй гэж бодоод байшингийнхаа гадна талаас шалгаж үзсэн чинь манай байшингийн урд талын хоёр цонхны баруун талын вакум цонхны шилийг нь чулуугаар хагалж жижг салхивчийг нь онгойлгоод орхисон байсан. Тэгэхээр нь эхнэр рүүгээ утасдаж цагдаад хэлсэн..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 91-92-р хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р ХХ-ийн 85-87-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р ХХ-ийн 88-р хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн №724-728 дугаартай дүгнэлтэд "...Хохирогч Т.Мбын алдагдсан эд зүйлсийг 265.300 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 100-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  Өсвөр насны яллагдагч А.Түвшин төгсийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Хараа голын эрэг дагуу байдаг Хараагийн 4-1, тоот айлын гадаа очоод хашааны завсраар нь харсан чинь байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь хашааны хойд талаар тойроод очсон чинь хашааны арын хаалга нь дотор талаасаа төмөр дэгээгээр цоожилсон байхаар нь цоожыг нь гараа оруулж тайлаад байшингийн хажуу талаас чулуу авч урд байшингийн урд талын вакум цонхруу шидэж хагалаад хагархайгаар нь гараа оруулж цонхны салхивчийг нь нээж түугээр байшин руу дамжин унтлагын өрөө рүү нь орсон. Унтлагын өрөөнд байсан номын тавиураас хар өнгөтэй улаан өнгийн гэртэй Самсунг эс-1 загварын гар утас байсныг аваад ширээн дээрээс гар утасны зөөврийн цэнэглэгч хөх өнгийн даалинтай хөөрөг байхаар нь үзэж байгаад буцаагаад тавьсан. Тэгээд хажуугийн жижиг өрөөрүү орж ттом шкафны шургуулганаас 5 кг электрон жин байхаар нь авч гал тогооны өрөөнд орж хүндээр бие зассан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 108-109-р хуудас/,

            Хохирогч Т.Мбын "хохирол төлбөр бүрэн төлөгдсөн нэхэмжлэх зүйл үгүй" гэх хүсэлт /2-р ХХ-ийн 110-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Отийн мэдүүлсэн: "...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 10 цагт Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн 4-28 тоотод байдаг байшингийнхаа хаалгыг түгжээд ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал өдөр 14 цагийн орчим манай аав Чотон манай ажил дээр ирж "Чи гэртээ хоносон юм уу" гэж асуухаад би гэртээ хоносон өглөө 8 цаг 10 минутанд ажилдаа явсан гэж хэлсэн. Тэгтэл аав гэрт чинь дахиад хулгай орсон байна хамаг юмыг чинь гаргаж самраад орхисон байна очиж үзэж хар гэж хэлсэн. Би байшин доторх эд зүйлүүдээ үзэхэд үүдний хувцасны өлгүүрийн доор 2019 оны 05 дугаар сарын 26- ны өдөр манай гэрээс хулгайд алдагдсан 38 размерийн саарал өнгөтэй пүүзний өрөөсөн, том өрөөнд саарал өнгөтэй юудэнтэй цамц, хар хөх өнгөтэй биеийн тамирын өмд, 38 размерийн саарал гутлын өрөөсөн зэрэг эд зүйлүүд байсан. Авдарт байсан Ерке загварын саарал өнгөтэй 41 размерийн шинэ дүүзийг өмсөөд, миний худалдаж аваад нэг л удаа өмссөн хар хөх өнгөтэй саарал өнгийн оруулгатай биеийн тамирын хослол, түрийвчнээс 5000 төгрөг зэрэг эд зүйл авсан байсан..." гэх мэдүүлэг/2-р ХХ-ийн 127-128-р хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн №743-748 дугаартай дүгнэлтэд "...Хохирогч Ч.Отийн алдагдсан эд зүйлсийг 430.000 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 136-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед урьд өмнө орж хулгай хийж байсан Хараагийн 4-28 тоот айлын хашааруу орсон. Тэгээд амбаарын хаалгыг нь татаж үзэхэд гаднаас нь төмөр цоож зүүсэн харин миний өмнө хагалсан байсан амбаарын цонх тэр хэвээрээ байсан. Тэгэхээр нь байшингийн хажуу талд гаднаас нь мансарт руу гардаг шатаар авирч гараад мансардны хаалгыг татсан чинь цоожпоогүй онгорхой байсан. Тэгээд мансартруу ороод урьд өмнө нь орж хулгай хийхдээ цоолж гаргасан байсан шалны нүхээр дамжин байшингийн жижиг унтлагын өрөөний таазнаас нь орсон. Тэгээд гал тогооны өрөөнд хоолны шүүгээнд байсан түрийвчийг үзтэл 5000 төгрөг байхаар аваад өөрийн өмсөж явсан өмд, цамц, гутал зэргээ тайлж жижиг унтлагын өрөөнд шүүгээнээс шинэ пүүз, бэлтгэлийн өмд, цамц, хар өнгийн ханцуйгүй хантааз зэргийг авч өмсөөд хаалгаар амбаар руу гарч амбаарын хагархай цонхоор гарсан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 144-145-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Ж.Джгийн мэдүүлсэн: "...Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн галт тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгонд ирээд гэрлүүгээ хүний унаа гуйж хүргүүлээд гэртээ орсон чинь гэрийн хамаг юм эмх замбараагүй болчихсон байсан. Манай гэрийн хаалга зүгээр байсан ба гэртээ ороод харахад манай гэрийн тооно байхгүй байсан. Манай гэрээс миний хүүгийн өмсдөг байсан бор өнгийн хүрэм байхгүй байсан..." гэх  мэдүүлэг /2-р ХХ-ийн 160-161-р хуудас/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 157-158-р хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйл хөрөнгийн үнэлгээний комиссоос гаргасан шинжээчийн дүгнэлтэд "...Хохирогч Ж.Джгийн алдагдсан эд зүйлсийг 80.000 төгрөг..."-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 167-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч А.Тийн мэдүүлсэн: "...Би 2019 оны 06 дугаар сарын 04- ний орой 21 цагийн үед Шонхор зуслангийн орчим амьдардаг Гс гэх айлд орж эд зүйлс хулгайлж авчихаад гарч яваад тэр айлын урд талд бариатай байсан гэрт очоод үүдний амбаарын хаалгыг нь татаж үзэхэд хаалга нь гадна талдаа цоож зүүлттэй байхаар нь гэрийн зүүн урд хэсгээр авирч гэр дээр гарахад гэрийн тооно нь шилгүй дан рам байсан. Тэгэхээр нь дотогшоо гэррүү орж хүрэн өнгийн модон зурагтны тавиурын шүүгээг онгойлгож хүүхдийн бор өнгийн өвлийн хүрэм авсан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 175-176-р хуудас/,

            Хохирогч Ж.Джгийн хохирол бүрэн барагдуулж авсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт /2-р ХХ-ийн 178-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тмгийн мэдүүлсэн: "...2019 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхоны 1-р давхарт байрлах ресепшиний ард Мерида брендийн унадаг дугуйгаа суудлаар багантай нь хамт цоожилж үлдээсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний орой унадаг дугайгаа харахад байсан. Маргааш нь унадаг дугуйгаа харахад байрандаа байхгүй байсан... 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой мөрдөгч Ж.Цээдорж 80057113 дугаарын утаснаас надруу залгаад Тэнгис кино театрын хажууд байрлах ялалтын талбай дээр дардас тоглуулдаг ах эгч 2-т Мерида брендийн унадаг дугуй зарж борлуулсныг олж тогтоон серийн дугаараар нь харахад миний алдагдсан унадаг дугуй мөн байсан. Мөн тухай хүүхдийн үс болон гаднах дүр төрх Гранд вилла дэлгүүрийн хяналтын камерт тусгагдсан хүүхэдтэй таарч байна. А.Т мөн байна..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 22-223-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжпэгч Л.Төгссайханы мэдүүлсэн: "...2019 оны 09 сарын 02-ны өдөр нэг туранхай шар хүүхэд ирээд би угсарсан юм, миний дугуй байгаа юм гээд гуйсаар байгаад "Мерида" гэсэн дугуйг 60.000 төгрөгөөр зарсан. Дараа нь уг дугуй хулгайн дугуй болж таараад цагдаа хурааж авсан... Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 225-226-р хуудас/,

            Ашид билгүүн ХХК-наас №ТХҮ-719/215 дугаартай дүгнэлтээр "Мерида брендийн дугуйг 1.305.000 төгрөгөөр" үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 242-р хуудас/,

           Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 4-р хуудас/,

           Иргэний нэхэмжлэгч Л.Төгссайханы гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /3-р ХХ-ийн 9-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Б.Баярмаагийн мэдүүлсэн: "...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ривер гарден" хотхоны Ривер китчен рестораны гадна талын дугуйны зогсоол дээр өөрийн эзэмшлийн Саппос1а1е загварын унадаг дугуйгаа түгжээгүй байрлуулчихаад дотогшоо орж пизза идчихээд ойролцоогоор 15 минутын дараа гараад иртэл зогсоолд байсан унадаг дугуй алга болчихсон байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад хандчихаад маргааш нь СӨХ-ны хяналтын камерыг нь шүүчихээд явж байтал сэжигтэй хүүхэд ривер гарден хотхоноос дахиад унадаг дугуй хулгайлах гээд байхаар нь би барьж аваад цагдаад хандсан юм..." гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 39-р хуудас/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ны "ОТ" брендийн унадаг дугуйг 880.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р ХХ-ийн 51-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны Яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын Маршалын гүүрний зүүн талын "Ривөр гарден" хотхоны гадна байрлах рестораны дугуйн зогсоол дээр байсан ногоон цэнхэр өнгийн унадаг дугуйг түгжээгүй сул байхаар нь аваад Туул голын зүг рүү унаж яваад Туул голын эрэг дээр бургасан дунд нууж орхиод буцаад "Ривер гарден" хотхоны зүг явсан. Маргааш өдөр нь 13 цагийн үед буцаж ирээд дугуйгаа авах гэтэл миний нуусан дугуй байхгүй болчихсон..." гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 63-р хуудас/,

            Голомт банкны цахим гүйлгээний баримт буюу дугуйны төлбөр /3-р ХХ-ийн 56-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ундраагийн мэдүүлсэн: "...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхоны 406-р байрны 1 давхарын борлуулалтын оффисын ажпын байран дээрээ байж байхад 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн алба хаагч нар ажил дээр ирээд танайхаас унадаг дугуй алдсан уу? Гэж лавлах үед би унадаг дугуйгаа алдсан талаар мэдсэн. Ингээд хяналтын камераа шүүгээд үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд үл таних эрэгтэй хүүхэд миний унадаг дугуйг хулгайлаад аваад гарч байгаа бичлэг байсан. Би унадаг дугуйгаа ажлынхаа байрны оффисын үүдний коридорт байрлуулж тавьсан, түгжээгүй сул байсан. Миний унадаг дугуй жийп маркын цагаан цэнхэр өнгөтэй байсан..." гэсэн мэдүүлэг/3-р ХХ-ийн 85-р хуудас/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ны "]еер зЫгокГ' брендийн унадаг дугуйг 410.200 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р ХХ-ийн 92-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Маршалын гүүрний зүүн талын "Ривер гарден" хохоны 406-р байранд байрлах "N003 группын үүдэнд 2 хаалганы завсар байсан цагаан цэнхэр өнгийн унадаг дугуйг түгжээгүй сул байхаар нь аваад хотын төврүү явсан. Хотын төв ялалтын талбайн хажуугаар явж байтал хойд дугуй нь хагарахаар нь Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээний урд талын дугуйн зогсоол дээр хаячихаад буцаад "Ривер гарден" хотхонруу явж байгаад тэндээс цагдаад баригдсан. Би цагдаад баригдсаны дараа тэр дугуйг хаясан газраа зааж өгч Баярмагнай гэх байцаагчид хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 108-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гзийн мэдүүлсэн: "...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн охин 11 настай Хүслэн нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер таурын 1 давхарын номин худалдааны төвийн гадаа 18 цагийн орчим унадаг дугуй үлдээгээд дэлгүүр рүү ороод гараад ирсэн чинь дугуйг нь хулгайлсан байсан. Тус дугуй нь миний эзэмшлийн дугуй бөгөөд манай охин унаж байгаад хулгайд алдсан..." гэх мэдүүлэг/3-р ХХ-ийн 120-р хуудас/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ны "Тгек Зкуе" брендийн унадаг дугуйг 500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3-р ХХ-ийн 129-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд  өсвөр насны Яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн "...Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Ривер Таун" хотхоны Номин супер маркетын үүдэнд шатан дээр түшүүлээд тавьсан байсан унадаг дугуйг түгжээгүй байхаар нь аваад 2 хоног хотоор унаж явж байгаад "Хар хорин" захыын гүүрний орчим замын хажууд хуучин дугуй зарж байсан үл таних эгчид хулгайлсан дугуйгаа 15.000 төгрөгөөр зарсан..." гэсэн мэдүүлэг/3-р ХХ-ийн 141-142-р хуудас/,

            Хохирогч Б.Гзийн хохирлыг төлсөн тухай баримт 500.000 төгрөг /3-р ХХ-ийн 169-р хуудас,

            Өсвөр насны яллагдагч А.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд  болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох А.Тийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 05-р хуудас/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх-ийн 08-р хуудас/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Т нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, мөн 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө тус тус 2 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Төмөр замын айлын 1-6 тоотод оршин суух иргэн Б.Тхгийн гэрийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч Даваа толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг андройд утасны цэнэглэгч 1 ширхэг, цайвар өнгийн нимгэн хөнжил 1 ширхэг, шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг, усны төмөр сав буюу манярк 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 820.000 төгрөгний хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг төвийн хэсгийн 1-32 тоотод оршин суух иргэн В.Стгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч цэнхэр өнгийн ханцуйгүй хүрэм 1 ширхэг, шаргал өнгийн дэрний уут 1 ширхэг, цэнхэр өнгийн гудасны углаа даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 35.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 15-наас 2019 оны 06 дугаар сарын өдрүүдийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Шонхор гэх газарт оршин суух иргэн Б.Гсгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байран нууцаар нэвтэрч Шаргал өнгийн хув ээмэг кулон 1 хос, могой хэлбэртэй мөнгөн ээмэг бөгж 1 хос, цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг кулон бөгж 1 хос, Улаан шитгээтэй мөнгөн ээмэг бөгж, 1 хос, мөнгөн ээмэг кулон 1 хос, Том зуйван хэлбэртэй мөнгөн ээмэг, бөгж, кулон 1 хос, Улаан шонхор нэртэй тами 18 ширхэг, саарал ээмэг 1 ширхэг, шармал төмөр бугуйвч 1 ширхэг, шармал бөгж 1 ширхэг, шармал ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг кулон бөгж 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, даавуун уут 1 ширхэг, шар өнгийн уут 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 392.100 төгрөгний хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Намуун-Од" хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Асер- 4820 загварын зөөврийн компюьтер 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хулгайлж 1.120.000 төгрөг учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Булагийн задгайд оршин суух иргэн Д.Унгийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж 2,5*2 м хэмжээтэй хивс 1 ширхэг, пех* гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, эсгий гудас 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, бөөрөнхий сур 1 ширхэг зэргийг хулгайлж 78.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Хараагийн 4- 28 тоотод оршин суух Ч.Отийн байшингийн дээвэрийн банзыг зэвсэг буюу /сүх, лоом/ ашиглан онгойлгон нэвтэрч Ерson L210 брендийн өнгөт хэвлэгч 1 ширхэг 250.000 төгрөг, самсунг маркын гар утасны андройд цэнэглэгч 30.000 төгрөг, 2 дэсгэртийн доллар 5.300 төгрөг зэргийг хулгайлж нийт 285.300 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн 4-18 тоотод оршин суух иргэн Т.Мбын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Цэнхэр өнгийн даалинтай хүрэн өнгийн манан хөөрөг 1 ширхэг, Самсунг эс-1 загварын гар утас 1 ширхэг, Андройд цэнэглэгч 1 ширхэг, гар тээшний электрон жин 1 ширхэг, пофер банк 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 265.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг хараагийн 4-28 тоотод оршин суух иргэн Ч.Отийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байран нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Түнхэл ЕБС гэсэн бичээс бүхий бэлтгэлийн хослол 1 хос, Цэнхэр өнгийн бэлтгэлийн хослол 1 хос, Ерке брендийн пүүз 1 хос, хар өнгийн ханцуйгүй юүдэнтэй хүрэм 1 ширхэг, Хар өнгийн үүргэвч 1 ширхэг, НТС загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 430.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Шонхор гэх газарт оршин суух иргэн Ж.Джгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж бор өнгийн хүрэм хулгайлж 80.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхоны 1-р давхарт байрлах ресепшины ард ард байрлуулсаниргэн Г.Тмгийн Мерида загварын унадаг дугуйг хулгайлж 1.305.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер гарден хотхоны 406-р байрны гадна байсан иргэн А.Ундраагийн цэнхэр цагийн өнгийн унадаг дугуйг хулгайлан 410.200 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер тауны 1-р давхарт байрлах Номин худалдааны төвийн гадна талаас иргэн Б.Гзийн эзэмшлийн "Тгек sку" загварын дугуйг хулгайлж 500.000 төгрөгний хохирол тус, тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

             Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Тхгийн  мэдүүлэг /1-р ХХ-ийн 38-39-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ш.Омгийн мэдүүлэг /1-р ХХ-ийн 43-44-р хуудас/, хохирогч В.Стгийн мэдүүлэг /1-р ХХ-ийн 103-105-р хуудас/, хохирогч Б.Гсгийн мэдүүлэг /ХХ-ийн 144-145-р хуудас/, гэрч Ж.Джгийн  мэдүүлэг /1-р ХХ-ийн 150-151-р хуудас/, хохирогч Ц.Огы  мэдүүлэг/1-р ХХ-ийн 192-193-р хуудас/, гэрч Ц.МОын мэдүүлэг /1-р ХХ-ийн 180-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Төрбатын  мэдүүлэг /1-р ХХ-ийн 197-р хуудас/, 

хохирогч Д.Унгийн мэдүүлэг/1-р ХХ-ийн 235-р хуудас/, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг /1-р ХХ-ийн 240-р хуудас/,   хохирогч Ч.Отийн   мэдүүлэг/2-р ХХ-ийн 43-45-р хуудас/, гэрч Т.Чотонгийн  мэдүүлэг 12-р ХХ-ийн 47-р хуудас/, хохирогч Т.Мбын  мэдүүлэг /2-р ХХ-ийн 91-92-р хуудас/, хохирогч Ч.Отийн мэдүүлэг/2-р ХХ-ийн 127-128-р хуудас/, хохирогч Ж.Джгийн  мэдүүлэг /2-р ХХ-ийн 160-161-р хуудас/, хохирогч Г.Тмгийн  мэдүүлэг /2-р ХХ-ийн 22-223-р хуудас/, иргэний нэхэмжпэгч Л.Төгссайханы  мэдүүлэг /2-р ХХ-ийн 225-226-р хуудас/, хохирогч Б.Баярмаагийн  мэдүүлэг /3-р ХХ-ийн 39-р хуудас/, хохирогч А.Ундраагийн  мэдүүлэг /3-р ХХ-ийн 85-р хуудас/, хохирогч Б.Гзийн  мэдүүлэг /3-р ХХ-ийн 120-р хуудас/, болон яллагдагч А.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 120, 166-167, 214-р хуудас, 2-р ХХ-ийн 4, 68-69, 108-109, 144-145, 175-176-р хуудас,  3-р ХХ-ийн 4, 63, 108, 141-142-р хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Тийг нийт 14 удаагийн үйлдлээр орон сууц болон үйлчилгээний төвийн гаднаас бусдын 3 тооны унадаг дугуй хулгайлсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд зүйлийг хулгайлж нийт 12 иргэнд 5,720,600 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон. Шүүх А.Тийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: насанд хүрээгүй шүүгдэгч А.Т нь хойд эцэг, төрсөн ээж, 2 дүү нарын хамт амьдардаг, эцэг эх хөдөө малчин гэмт хэрэг үйлдэх үедээ Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн гагнуурын 2 дугаар курст суралцаж байсан. Ар гэрийн хараа хяналт сул, сургууль, гэр хоёрын хооронд ирж очих хугацаандаа дээрхи гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 03 сар 25 хоногтой байсан. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан. Хэлэлцэх төлбөргүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүх хуралдаан хүртэл 129 хоног цагдан хоригдсон. Анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаа.  

Насанд хүрээгүй  шүүгдэгч А.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж насанд хүрээгүй шүүгдэгч А.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол төлбөр бүрэн барагдсан, хэрэгт хэлэлцэгдэх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүх, 1 ширхэг лоом, 1 ширхэг тоосго, 2 ширхэг чулуу, Егке брендийн пүүз 2 хос, цайвар цэнхэр өнгийн бэлтгэлийн хослол 1 хос, Nехt гэсэн бичээс бүхий цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, цагаан өгийн утасны чихэвч 1 ширхэг, 10 ширхэг асаагуур, 2 ширхэг парлиамент тамхи, дэлгэц нь хагархай хар ангийн Сансунг гар утас 1 ширхэг, Самсунг гар утасны баттери 1 ширхэг, Түнх өртөөнөөс Улаанбаатар орох галт тэрэгний тасалбар 1 ширхэг, 1 хайрцаг шүдэнз, 2 ширхэг бал, 3 ширхэг түлхүүр, саран хэлбэртэй түлхүүрний оосортой 2 ширхэг тусгай түлхүүр, кофе 2 ширхэг^ 1 хайрцаг загасны хүндрүүлэгч, 1 хайрцаг загасны дэгээ, 1 өрөөсөн хүүхдийн оймс, цагаан үсний сам 1 ширхэг, жижиг бөөрөнхий хайрцагтай хамрын тамхи 2 ширхэг, хар өнгийн даавуун уут 1 ширхэг, Аянчин дэлгүүрийн карт 1 ширхэг, ТВ шоп дэлгүүрийн карт 1 ширхэг, нийтийн тээврийн карт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, төмөр замын тээшийн тасалбар 1 ширхэг, Сим картны томруулагч гэр 1 ширхэг, цэнхэр өнгийн хөнжлийн уут 1 ширхэг, цагаан өнгийн цэцгэн хээтэй хөнжлийн уут 1 ширхэг, шаргал өнгийн 1 м өргөнтэй прожны тасархай 2 ширхэг, хар өнгийн хуучин савхин бээлий 1 хос, хар өнгийн хуучин Jordan пүүз 1 хос, цэнхэр гадартай шаргал доторхой ханцуйгүй куртик 1 ширхэг, загасны уурга 1 ком, цэнхэр өнгийн духны гэрэл 1 ширхэг, цэнхэр өнгийн хүүхдийн малгайтай куртик 1 ширхэг, УХ.11 размерийн хар өнгийн эмэгтэй богино савхи 1 ширхэг, улаан өнгийн дэрний уут 1 ширхэг, сааран өнгийн ар нуруундаа cyrry30 гэсэн бичээс бүхий малгайтай даавуун цамц 1 ширхэг, салтаа нь урагдсан цэнхэр өнгийн rebook гэсэн бичээстэй бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээс 1 ширхэг, цагаан өнгийн гялгар тор 2 ширхэг, Дэлгэрэх гэсэн бичээстэй гялгар ууттай тал савхан нарийн боов зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунд буцаан олгох, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Баатарууд овогт Амраагийн Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 хэсэгт зааснаар оногдуулсан  02 жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн  бүгд 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг журамлан А.Төд оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүх, 1 ширхэг лоом, 1 ширхэг тоосго, 2 ширхэг чулуу, Егке брендийн пүүз 2 хос, цайвар цэнхэр өнгийн бэлтгэлийн хослол 1 хос, Next гэсэн бичээс бүхий цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, цагаан өгийн утасны чихэвч 1 ширхэг, 10 ширхэг асаагуур, 2 ширхэг парлиамент тамхи, дэлгэц нь хагархай хар ангийн Сансунг гар утас 1 ширхэг, Самсунг гар утасны баттери 1 ширхэг, Түнх өртөөнөөс Улаанбаатар орох галт тэрэгний тасалбар 1 ширхэг, 1 хайрцаг шүдэнз, 2 ширхэг бал, 3 ширхэг түлхүүр, саран хэлбэртэй түлхүүрний оосортой 2 ширхэг тусгай түлхүүр, кофе 2 ширхэг^ 1 хайрцаг загасны хүндрүүлэгч, 1 хайрцаг загасны дэгээ, 1 өрөөсөн хүүхдийн оймс, цагаан үсний сам 1 ширхэг, жижиг бөөрөнхий хайрцагтай хамрын тамхи 2 ширхэг, хар өнгийн даавуун уут 1 ширхэг, Аянчин дэлгүүрийн карт 1 ширхэг, ТВ шоп дэлгүүрийн карт 1 ширхэг, нийтийн тээврийн карт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, төмөр замын тээшийн тасалбар 1 ширхэг, Сим картны томруулагч гэр 1 ширхэг, цэнхэр өнгийн хөнжлийн уут 1 ширхэг, цагаан өнгийн цэцгэн хээтэй хөнжлийн уут 1 ширхэг, шаргал өнгийн 1 м өргөнтэй прожны тасархай 2 ширхэг, хар өнгийн хуучин савхин бээлий 1 хос, хар өнгийн хуучин Jordan пүүз 1 хос, цэнхэр гадартай шаргал доторхой ханцуйгүй куртик 1 ширхэг, загасны уурга 1 ком, цэнхэр өнгийн духны гэрэл 1 ширхэг, цэнхэр өнгийн хүүхдийн малгайтай куртик 1 ширхэг, УХ.11 размерийн хар өнгийн эмэгтэй богино савхи 1 ширхэг, улаан өнгийн дэрний уут 1 ширхэг, сааран өнгийн ар нуруундаа сurrу30 гэсэн бичээс бүхий малгайтай даавуун цамц 1 ширхэг, салтаа нь урагдсан цэнхэр өнгийн гееЬок гэсэн бичээстэй бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээс 1 ширхэг, цагаан өнгийн гялгар тор 2 ширхэг, Дэлгэрэх гэсэн бичээстэй гялгар ууттай тал савхан нарийн зэргийг насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунд буцаан олгосугай.

6. А.Т нь энэ гэмт хэргийн улмаас 129  хоног цагдан хоригдсон, хэрэгт хэлэлцэх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  насанд хүрээгүй шүүгдэгч Амараа овогтой Төд 03 жилийн хорих ял оногдуулсан  шийтгэх тогтоол биелүүлэхийн 02 жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл энэ ял сэргэхийг мэдэгдсүгэй.

9. А.Тийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

  

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.