| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00003/Э |
| Дугаар | 00007 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Бт холбогдох 1832001320202 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн 42 настай эрэгтэй, бага боловсролтой, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд *тоотод оршин суух, урьд 1997 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2008 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн №147 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял тус тус эдэлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдын Б, рд: *
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Яллагдагч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн-2 хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Л.Нггийн толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бөөс мэдүүлэхдээ: “.....2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хараа орох гэж явж байхад Нг ах зам дээр согтуу явж байгаад мотоциклийн урдуур орох шахсанаас болж Нг ах бид хоёр жаахан маргалдаад чулуу аваад шидтэл Нг ахын тархийг нь хагалсандаа харамсаж байна. Тэгээд эмнэлэгт аваачиж анхны түргэн тусламж үзүүлсэн. Бас хотод аваачиж эмнэлэгт үзүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.....” гэжээ.
Хохирогч Л.Нггийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...2018 оны 07 дугаар сарын 28-ны орой би Асийн хамт Хэрх 4-р багт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн-2 гэх дэлгүүрээс урагшаа гэртээ харих санаатай зам гарах гэсэн чинь Б мотоцикльтой хажууд ирээд зогссон. Тэгтэл Ас Бийн мотоцикльд гараараа хүрсэн чинь Б чи миний мотоцикльд хүрдэг хэн бэ гэж маргалдсан. Тэгээд би больцгоо гээд явж байгаад эргээд харсан чинь Б Асийн дзэр нь гарчихсан гараараа нүүр рүү нь цохисон. Аптансүхийн хамарнаас нь цус гарахаар нь би салгасан. Би Бийг чи яагаад зүгээр байгаа хүнийг яаж гэж зоддог юм бэ гэж хэлээд би тэр 2-г салгаад Аптансүхийг босгоод бид хоёр цаашаа гэртээ харих гэж явж байтал Б хойноос гүйж ирээд чулуугаар миний толгойны зуун хэсэгрүү цохисон. Тэгэхээр нь би чи яагаад цохиж байгаа юм гэж хэлсэн чинь Б би таныг цохичихпоо уучлаарай ахаа гэж хэлээд замд явж байсан дүүгийнхээ портероор эмнэлэгрүү авч явсан... 1 удаа чулуугаар миний толгойн зүүн хэсэгг цохисон. Чулуу шидээгүй, гартаа барьж ирээд гартаа байсан чулуугаар цохисон..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 74-75-р хуудас/
Гэрч С.Асийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нг ахын гэрт 0.5 литрийн хараа архитай очоод нөгөө архиа гэрийнх нь гадаа гудамжинд цуг хоеулаа хувааж уусан. Тэгээд бид 2 хамтдаа Хэрх тосгоны Хэрлэн- 2 хүнсний дэлгүүрийн урдуур явган хүний замаар явж байсан тэгсэн чинь мотоцикльтой залуу явахад Нг ах хөөе гэж дуудсан чинь мотоцикльтой залуу Нг гуай яагаад байгаа юм бэ гээд хүрээд ирсэн. Нг ах тухайн үед нэг хатуухан үг хэлсэн бололтой яг юу гэж хэлснийг би сонсоогүй. Нг ах ер нь хэл ам нь болж өгдөггүй хүн л дээ тэгээд тэр Б гэх залуу уурлаж ирээд замын хажуунаас том чулуу аваад Нг ахыг ухаан алдтал нь цохиж унагаасан. Би тэр Б гэх залууг чи хүн аллаа ш дээ түргэн дууд, цагдаа дууд гэсэн чинь Б намайг чи яах гээд байгаа юм бэ харь яв гэхэд Нг ах сэрээд босоод ирсэн. Тэр үед зам дагуу нэг цэнхэр портер явж байсан чинь Б гар өргөж зогсоогоод Нг ахыг суулгаад эмнэлэг орно гээд аваад явсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 80-р хуудас/
Гэрч Б.Гчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Тухайн өдрийн орой би машинтайгаа дэлгүүр орох гээд гарсан. Гэтэл зам дээр машины урдуур манай ах Б орж ирээд "Нгг эмнэлэг хүргээд өгөөч, Нг согтуу мотоциклийн урдуур орж ирэх гээд бид хоёр муудсан юм гэсэн. Тэгээд би Нгг машиндаа суулгаад эмнэлэг орсон. Б араас мотоцикпьтойгоо дагаад явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 84-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09 ны өдрийн 9419 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 113-114-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох хохирогч Л.Нггийн гомдол саналгүй талаарх хүсэлт /ХХ-ийн 116-р хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 118-р хуудас/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 119-122-р хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-125 хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 126 хуудас/, шүүгдэгч Б.Бийн хурууны хээний дардас /ХХ-ийн 128-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Болдын Б нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн-2 хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Л.Нггийн толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Нггийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 74-75-р хуудас/,
Гэрч С.Асийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 80-р хуудас/,
Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны орой Хэрх тосгоны Холбоо толгойгоос Мандал сумын төврүү мотоцикльтой ганцаараа явж байтал Хэрх 4-р багт үйл ажиллагаа явуулдагХэрлэн- 2 хүнсний дэлгүүрийн орчим явган хүний зам дээр явсан 2 эрэгтэй хүн мотоциклийн урдуур согтуурсан байдалтай гуйваад дайруулах шахаад ороод ирсэн. Би мотоциклоо зогсоогоод нөгөө хоёр хүнд гай болох нь уу та нар гэтэл Нг ах танихгүй залуутай зогсож байсан. Тэгээд Нг ах чи яагаад байгаа юм гээд хүрч ирээд намайг толгойруу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь Нг ахыг та битгий хүнд гай болох гээд бай харь л даа гэж хэлээд цааш нь түлхсэн. Нг ах ахиад надруу дайрч ирээд намайг мотоцикль дээрээс унагаах шахсан... мотоциклоос бууж ирээд Нг ахтай цуг явсан залуу дээр очоод чи наад Нг ахыг аваад зайл л даа гэж хэлээд хоорондоо заамдалцсан. Тэр үед Нг ах хажуугаар орж ирээд чи юу гээд байгаа пизда вэ гээд надруу дайраад байсан. Энэ үед зам дээр Нг ах машинд мөргүүлэх шахахаар нь татаж замаас гаргаад цуг явсан залууг нь /Ас/-ийг түлхэж замаас гаргаад замын хажууд байсан чулууг авч Нг, Ас хоёрын чиглэлтэй шидсэн. Тэгтэл Нгг оносон. Нг ах миний толгойг хагалчихлаа гэхээр нь очоод хартал толгойноос нь цус гарч байхаар нь замд гар өргөтөл манай дүү Гч ганцаараа портертой явж байхаар нь би Нг ахын толгойг хагалчихлаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 113-114-р хуудас/ болон №9419 тоот шинжээчийн дүгнэлт: "...Л.Нггийн биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." /ХХ-ийн 104-р хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Бийг иргэн Л.Нггийн толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бийг нь иргэн Л.Нггийн толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлбөрийг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Л.Нг нь хохирол төлбөрт 2,269,766 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Бөөс 2,200,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Б.Бийн эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ