| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00010/Э |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Глазунов овогт Валъяагийн Гт холбогдох 2032000000003 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, \/1Р ХХК-д туслах ажилтан ажилтай, * тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-т зааснаар 05 жил 10 хоног хорих ял, 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 01 жил 03 сар хорих ял, 3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Глазунов овогт Валъяагийн Г РД:/*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч В.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний зоог" нэртэй цайны газарт орилж хашгиран бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоохоор тус сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч Ц.Ятын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж гэмтэл учруулахгүйгээр зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Г мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найзаасаа мөнгө авах гэж байсан юм. Тэгээд найзаасаа дансны дугаар авах гэж тэр цайны газар ороод ийм юм болчихлоо. Төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй миний буруу. Энэ хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна....” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ятын мэдүүлсэн "...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өдрийн эргүүлд томилгоотой байсан ба давхар оны эцэс болоод тайлан тооцооны ажил дээр өдрөөр албан өрөөнд сууж ажилласан. Тэгээд өдөр 16 цагийн үед Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний зоог" цайны газарт орж цай ууж байтал хажуугийн ширээнд сууж байсан үл таних согтуу залуу гэнэт л би чиний хоолны төлбөрийг чинь төлөхгүй шүү гээд хамт хоол идэж байсан хүн рүүгээ орилж хашгираад байсан. Тэгээд нөгөө залуу нь чи дуу чимээгээ багасгаач энд хүмүүс байна бас цагдаа байна гэхэд согтуу залуу нь энэ муу цагдаа яадаг юм, ядарсан амьтан ш дээ гээд над руу хараад эд нар татварын мөнгөөр амьдрах гэж яваа хар пизда нар гээд босож миний сууж байсан ширээнд ирээд хөөш чамайг хэн гэдэг юм гээд над руу чанга чанга дуугаар дайраад байсан. Тэгэхээр нь би та олон нийтийн газар дуу чимээгээ багасгаач миний нэр энгэр дээр байгаа гэж хэлсэн чинь үхсэн гэж хэлээд инээгээд явахгүй байхаар нь би босоод тэр хүнийг шрээнээс холдуулж түлхсэн. Тэгсэн чиь тэр согтуу залуу явахгүй миний бие рүү хуруугаараа чичилж хатгаад та нартт хүрэхээрээ яадаг юм, хөөе пизда минь гээд дахин дахин бие рүү хуруугаараа чичилж хатгаад орилоод байхаар нь та хэл амаа мэдэж ярь гэсэн чинь мэдэхгүй гээд байсан. Тэгээд миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь барьж аваад гарыг нь өчиж газар унагаад жижүүрлүү ярьж дуудлага өгсөн... нөгөө ширээнд сууж байсан залуу олон нийтийн газар дэмий гэхээр нь би тавьсан чинь босож ирснээ чи ямар овоо пизда вэ гээд намайг заамдаж аваад миний нүүрлүү уруул болон баруун хацар орчим 2 удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өбын мэдүүлсэн:"...Өнөөдөр би 12 цагаас 19 цагийн хооронд хэв журмын өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Өдөр 16 цагийн үед намайг Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр байж байхад "Үндэсний зоог" цайны газарт хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу намайг очиход цайны газар д/а Ц.Ят нь нэг согтуу хүнд шаардлага тавьж байсан. Намайг тэр согтуу хүнд шаардлага тавихад өөдөөс хуц пизда минь чамд ямар хамаатай юм гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Энэ үед гаднаас д/а Ц.Цб, д/а П.Гз нар орж ирээд бид нар тэр согтуу хүнийг авч явж эрүүлжүүлсэн. Намайг цайны газрын үйлчлэгч эмэгтэйгээс юу болсон талаар асуухад тэр согтуу залуу цайны газарт орж ирээд чанга дуугаар орилж хашгираад цаана хоол идэж байсан танай цагдааруу элдэв юм ярьж дайрч давшлаад байсан гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Чмгийн мэдүүлсэн:"...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад зааланд нэг согтуу хүн чанга чанга дуугаар ярьж орилоод байсан. Гаднаас орж ирсэн хүмүүс ийм орчин нөхцөлтэй газар яаж хоол идэхэв гээд гарч яваад байсан. Тэгээд удалгүй зааланд хүмүүс түчигнээд эхэлхээр нь би юу болов гээд хаалгаар харсан чинь нөгөө согтуу залуу нэг цагдаатай зууралдаад газар дээр доороо орчихсон байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн... Цагдаа нар ирээд тэр согтуу хүнийг авч явсны дараа нөгөө цагдаа сальфеткаар хамраасаа гарсан цусаа арчаад байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхцэцэгийн мэдүүлсэн:"...2019.12.29-ний өдөр намайг ажил дээрээ байхад зааланд хүмүүс орилж хашгираад дуу шуу болоод байхаар нь цонхоор хартал нэг согтуу хүн цагдаатай барилцсан пизда минь гээд цагдааг элдэвээр хэлээд дуудаад байсан. Тэгснээ нүүр рүү нь цохиж авсан. Тэгээд тэр 2 зууралдаад газар ноцолдоод байсан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд нөгөө согтуу хүнийг авч явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №13 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч В.Гын хэргээ хүлээн мэдүүлсэн "...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш ихээр харамсаж байна..." гэх мэдүүлэг /ХХ-38-р хуудас/ болон
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 40 дугаар хуудас/, шүүгдэгчийн захиргааны зөрчилд шийтгүүлж байсан эсэх талаарх бүртгэл /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, /ХХ-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 49-63 дугаар хуудас/, хохирогч Ц.Ятын гомдол саналгүй талаарх хүсэлт /ХХ-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний зоог" нэртэй цайны газарт орилж хашгиран бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоохоор тус сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч Ц.Ятын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж гэмтэл учруулахгүйгээр зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ятын мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Б.Өбын мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, гэрч Э.Чмгийн мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/, гэрч Э.Энхцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №13 тоот шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/, шүүгдэгч В.Гын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч В.Г нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч В.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний зоог" нэртэй цайны газарт орилж хашгиран бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоохоор тус сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч Ц.Ятын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж гэмтэл учруулахгүйгээр зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан В.Гыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төрөл хэмжээний дотор болох хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Ятаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд /үүдэн шүдний эмчилгээнд/ 400,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, В.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Глазунов овогт Валъяагийн Гыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Гт хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.