| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0019/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгч А.Э-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,
Шүүгдэгч А.Э, Н.Ш, Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Э, Л овогт Н.Ш, А овогт Д.Н нарт холбогдох эрүүгийн 1919004130001 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Ш
Монгол Улсын иргэн, Д.Н
Монгол Улсын иргэн, А.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 ны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа иргэн А.Э зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа иргэн Н.Ш зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа Д.Г толгойг шавраар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарнаас У хамт явж байсан 2 залуу гарч ирсэн юм...уг 2 залууг гараад ирэхэд У нэг найздаа энэ залуу надад томроод гэж байгаа бололтой байсан тэгээд, өндөр, нүдний шилтэй залуу нь шатан дээр зогсож байгаад шууд толгойгоороо миний нүүрэнд мөргөчихсөн би тухайн үед хойшоогоо унахдаа баруун гараараа газар тулаад унасан юм. Тэгээд л миний хамарнаас цус гараад би тухайн залуутай маргалдаад муудалцсанаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Н гээд найз нь манай найз Э нэг өндөр нүдний шилтэй залуу мөргөчихлөө гээд зогсож байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гадаа нэг найзтайгаа нилээн согтуу байгаа бололтой байсан ба хамт яваа найз нь хүнээр мөргүүлчихсэн гээд хамар амнаас нь цус гарчихсан зогсож байсан юм. Тэгээд байж байхад Н найзыг нь мөргөж хамраас нь цус гаргасан бололтой 2-3 залуучууд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0509 дугаартай: “А.Э-ийн биед баруун шуу ясны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид
ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У-д хандан юугаа хийж хүн амьтантай муудах гээд яваад байгаа юм бэ гэхэд энэ залуутай муудаад гээд цэнхэр куртиктай залууг заасан юм. Тэр залуу нь Э гээд залуу байсан. Би тухайн үед найз У-ийг өмөөрөөд тэр залууг нь чи яахаараа манай найзтай муудаад байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу надтай маргалдахаар нь би нүүрэнд нь толгойгоороо мөргөөд авчихсан юм. Тэгэхэд тэр залуу газар унаад өгсөн юм... Миний хувьд тэр цэнхэр куртиктай Э гэх залууг мөргөөд унагаасанаа бол хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г бид 2 шатнаас хойшоогоо гараад ногоон өнгийн байшингийн хажууд очоод зогсож байхад араас нь нөгөө цэнхэр куртиктай залуу болон хамт явж байсан залуу 2 ирээд бид 2-той зууралдаад авсан юм. Тэгээд л нэг нь надтай зодолдоод л намайг хөөсөн би баруун тийшээ зугтаагаад баарны хойд буланд нь газар унахад дээрээс 2 хүн нийлээд зодоод өшиглөөд цохиж аваад байсан юм... камерын бичлэгийг нь үзлээ, намайг нэг залуу нь зодож байхад би хажуу тийшээгээ унах үед хөл хугарсан юм шиг байна. Миний зүүн хөлийн шагайн савхан яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0511 дугаартай: “Н.Ш-ын биед зүүн шагайн ясны хугарал, зүүн хөлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надтай зодолдсон залуу нь Ш гээд залуу байсан юм. Тэгээд би тэр залууг цохиход газар унасан, би дээр нь гараад хэд хэдэн удаа цохиод авсан ба тэр үед хажуунаас Э орж ирээд мөн хэд хэдэн удаа цохиод авч байгаа бололтой байсан, тэгээд л бид нар салцгаасан. Миний хувьд Ш гэх залуугийн хөлийг нь бол юмаар цохиж бариагүй, миний бодлоор надтай муудаж байгаад унахдаа хөлөө эвгүй гишгээд л гэмтээсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш бид 2 баарны баруун хойд талд байдаг ногоон байшингийн хажууд зогсож байхад Э гэх залуу миний толгойг чулуугаар цохиод би доошоогоо хэвтээд өгсөн юм. Харин тэр үед надтай хамт байсан Ш нэг залуу нь зодолдоод цаашаагаа явж байгаа чимээ сонсогдож байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0510 дугаартай: “...Д.Г-ийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарны баруун хойд талд байдаг ногоон байшингийн урд талд намайг мөргөсөн залуу нэг залуутай зогсож байх шиг байсан. Би тэр 2 дээр очоод намайг мөргөсөн залууг газраас хатсан шавар аваад толгойд нь цохисон юм. Гэтэл тэр залуу доошоо суугаад өгсөн...Би тухайн үед мөргөсөн залуу байна гэж бодоод андуураад хамт явсан залуугийн толгойг нь хатсан шавраар цохиод хагалсан юм... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 44, 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 ны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа иргэн А.Э зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа иргэн Н.Ш зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа Д.Г-ийн толгойг хатсан шавраар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарнаас У хамт явж байсан 2 залуу гарч ирсэн юм...уг 2 залууг гараад ирэхэд У нэг найздаа энэ залуу надад томроод гэж байгаа бололтой байсан тэгээд, өндөр, нүдний шилтэй залуу нь шатан дээр зогсож байгаад шууд толгойгоороо миний нүүрэнд мөргөчихсөн, би тухайн үед хойшоогоо унахдаа баруун гараараа газар тулаад унасан юм. Тэгээд л миний хамарнаас цус гараад би тухайн залуутай маргалдаад муудалцсанаа санаж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Н гээд найз нь манай найз Э нэг өндөр нүдний шилтэй залуу мөргөчихлөө гээд зогсож байсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гадаа нэг найзтайгаа нилээн согтуу байгаа бололтой байсан ба хамт яваа найз нь хүнээр мөргүүлчихсэн гээд хамар амнаас нь цус гарчихсан зогсож байсан юм. Тэгээд байж байхад Н-ийн найзыг нь мөргөж хамраас нь цус гаргасан бололтой 2-3 залуучууд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У хандан юугаа хийж хүн амьтантай муудах гээд яваад байгаа юм бэ гэхэд энэ залуутай муудаад гээд цэнхэр куртиктай залууг заасан юм. Тэр залуу нь Э гээд залуу байсан. Би тухайн үед найз У-ийг өмөөрөөд тэр залууг нь чи яахаараа манай найзтай муудаад байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу надтай маргалдахаар нь би нүүрэнд нь толгойгоороо мөргөөд авчихсан юм. Тэгэхэд тэр залуу газар унаад өгсөн юм... Миний хувьд тэр цэнхэр куртиктай Э гэх залууг мөргөөд унагаасанаа бол хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г бид 2 шатнаас хойшоогоо гараад ногоон өнгийн байшингийн хажууд очоод зогсож байхад араас нь нөгөө цэнхэр куртиктай залуу болон хамт явж байсан залуу 2 ирээд бид 2-той зууралдаад авсан юм. Тэгээд л нэг нь надтай зодолдоод л намайг хөөсөн би баруун тийшээ зугтаагаад баарны хойд буланд нь газар унахад дээрээс 2 хүн нийлээд зодоод өшиглөөд цохиж аваад байсан юм... камерын бичлэгийг нь үзлээ намайг нэг залуу нь зодож байхад би хажуу тийшээгээ унах үед хөл хугарсан юм шиг байна. Миний зүүн хөлийн шагайн савхан яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүдэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надтай зодолдсон залуу нь Ш гээд залуу байсан юм. Тэгээд би тэр залууг цохиход газар унасан би дээр нь гараад хэд хэдэн удаа цохиод авсан ба тэр үед хажуунаас Э орж ирээд мөн хэд хэдэн удаа цохиод авч байгаа бололтой байсан, тэгээд л бид нар салцгаасан. Миний хувьд Ш гэх залуугийн хөлийг нь бол юмаар цохиж бариагүй, миний бодлоор надтай муудаж байгаад унахдаа хөлөө эвгүй гишгээд л гэмтээсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш бид 2 баарны баруун хойд талд байдаг ногоон байшингийн хажууд зогсож байхад Э гэх залуу миний толгойг чулуугаар цохиод би доошоогоо хэвтээд өгсөн юм. Харин тэр үед надтай хамт байсан Ш нэг залуу нь зодолдоод цаашаагаа явж байгаа чимээ сонсогдож байсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарны баруун хойд талд байдаг ногоон байшингийн урд талд намайг мөргөсөн залуу нэг залуутай зогсож байх шиг байсан. Би тэр 2 дээр очоод намайг мөргөсөн залууг газраас хатсан шавар аваад толгойд нь цохисон юм. Гэтэл тэр залуу доошоо суугаад өгсөн...Би тухайн үед мөргөсөн залуу байна гэж бодоод андуураад хамт явсан залуугийн толгойг нь хатсан шавраар цохиод хагалсан юм... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0509 дугаартай: “А.Э-ийн биед баруун шуу ясны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0511 дугаартай: “Н.Ш-ын биед зүүн шагайн ясны хугарал, зүүн хөлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”гэсэн дүгнэлт, шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0510 дугаартай: “...Д.Г-ийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ш нь хохирогч А.Э мөргөж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулсан ба хохирогч нь Ш-ын мөргөлтийн улмаас газар унахдаа гараараа тулж ойчсоноос баруун шуу яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Ш цохиж унагах үед зүүн шагайн ясны хугарал, зүүн хөлийн цус хуралт үүсч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э нь Н.Ш мөргүүлээд цааш явж байхдаа хохирогч Д.Г “мөргөсөн залуу байна” гэж Н.Ш андуурч хатсан шавраар Г толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар тогтоогдож, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтүүдийг эс зөвшөөрч санал хүсэлт гаргаагүй, хоорондоо эвлэрсэн болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, гэмт хэргийн үйл баримтын талаар бичигдсэн камерын бичлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн гомдол санал гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба үйл явдлын талаар эсрэг мэдүүлэг өгөөгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Ш, Д.Н нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, прокурорын санал, хувийн байдал, эрүүл мэнд зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ш, Д.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч А.Э 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш, Д.Н, нар торгуулийн ялыг 8 сарын хугацаанад, шүүгдэгч А.Э нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ш “тухайн үед нь хохирлоо гаргуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Э нь “хохирол нэхэмжлээгүй ба цаашид хохирол гарсан ч нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Г “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш, Д.Н, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л овогт Н.Ш, шүүгдэгч А овогт Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш, Д.Н нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш, Д.Н нар нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд, шүүгдэгч А.Э нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд тус тус төлж улсын орлогод оруулсугай.
4. Шүүгдэгч Н.Ш, Д.Н, А.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Ш, Д.Н, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш, Д.Н, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА