Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 3902

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банк ХХК /РД:2635534/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруугийн гудамж, 13-77 тоот хаягт оршин суух Азар овогт Зайсангийн Цолмонбаатар /РД:ЙЭ85030615/-т холбогдох 2,149,211.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагч З.Цолмонбаатар, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            З.Цолмонбаатар нь тус банкны 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Цалингийн зээл ба Цалингийн зээлийн барьцааны гэрээ байгуулж, 10,000,000.00 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, нийт 18 сарын хугацаатай зээлсэн юм.

 

            Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч талтай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа хөгжлийн банкны 472007943 тоот дугаартай цалингийн картны орлогыг барьцаалуулсан.

 

            Өнөөдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлээс 8,106,611.03 төгрөг, нийт төлбөл зохих хүүгийн төлбөр 2,128,790.24 төгрөгөөс 1,872,967.27 төгрөгийг тус тус төлсөн байна. Хариуцагч З.Цолмонбаатарт гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон хугацаа өгсөн боловч тэрээр тус хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэрээний хугацаа дууссан.

            Иймд, зээлдэгч З.Цолмонбаатараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,893,388.97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 216,158.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,664.68, нийт 2,149,211.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч З.Цолмонбаатар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

            Миний бие Эс Си Си ХХК-нд Оюу толгойн агуулахад агуулахын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банкнаас Цалингийн зээл 10,000,000.00 төгрөг авсан. Гэтэл 2014 оны 06 дугаар сард уул, уурхайн ажилчдыг цомхотгож, намайг амарч байх хугацаанд халчихсан.

 

Тэгээд би ажилгүй ч гэсэн чадах чинээгээр 9,910,691.02 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл болох 2 сая гаруй төгрөгийг удахгүй барилгын ажил туслан гүйцэтгэгч Юу Эн Эн Ти ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Ундрахбаярын удирдлага дор ажиллах тул 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 400,000.00 төгрөгөөр, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000.00 төгрөг төлж, дуусгах саналтай байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох нь хариуцагчийн дээрх хариу тайлбартай танилцаад 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний хугацаа нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байх тул хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлийг ашиглах хугацаа дууссан, бид хариуцагч талд уг зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан, гэвч хариуцагч тал оршин суугаа хаягаа өөрчлөөд байдаг. Хэдийгээр зээлдэгч нь Худалдаа хөгжлийн банк ХХК мөн боловч нөгөө талаар хадгаламж эзэмшигч нарын хадгалуулсан мөнгөн хөрөнгөөр бизнес хийж, ашиг олдог манай компанийн үйл ажиллагаанд хохиролтой байгаагаас гадна хадгаламж эзэмшигчдийн мөнгө буцаан төлөгдөхгүй удаж, давхар хохирол учруулж байна.

 

Иймд, үндсэн зээлийн үлдэгдэл 1,893,388.97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 216,158.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,664.68 төгрөг, нийт 2,149,211.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Цолмонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Цалингийн зээл ба Цалингийн зээлийн барьцааны гэрээ байгуулж, 10,000,000.00 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, нийт 18 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан.

 

Зээлийг авсны дараагаар тодорхой хугацаанд зохих ёсоор төлж байсан боловч 2014 оны 06 дугаар сард уул, уурхайн ажилчдыг цомхотгож, намайг амарч байх хугацаанд халчихсан. Ингээд байнгын орлогогүй болж, олсон орлогоо амьжиргаандаа зориулдаг байсан, хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 100,000.00 төгрөгийг төлсөн. Өмнө нь гаргасан хариу тайлбарт дурьдсан хэмжээ, хугацаагаар л зээлийг буцаан төлөх боломж надад байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй зээлийн тооцооллын хувьд хариу тайлбар алга байна, тооцоолол үнэн гарсан байх гэв.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох болон бусад баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

 

  1. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээ,
  2. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Цалингийн зээлийн барьцааны гэрээ,
  3. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
  4. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 472-15/415 тоот мэдэгдэл,
  5. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 472-15/445 тоот мэдэгдэл,
  6. Цалингийн зээлийн хүсэлт,
  7. З.Цолмонбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар,
  8. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
  9. Зээл, зээлийн хүүгийн тооцоолол,
  10. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  11. Зохигчдын хариу тайлбар,
  12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч З.Цолмонбаатарт холбогдуулан 2,149,211.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас тус тус үзвэл нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч З.Цолмонбаатартай 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Цалингийн зээлийн гэрээ байгуулж, нийт 10,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын 1.8 хувийн хүүтэй, нийт 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирчээ.

 

Талууд тус Цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 153, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хариуцагч З.Цолмонбаатарын ажил олгогч талаас өгөх цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого болон Худалдаа хөгжлийн банкин дахь 472007943 тоот цалингийн картны орлогыг барьцаалуулахаар тохиролцож, Барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү Цалингийн зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар гэрээний зүйл болсон 10,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаж, Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

 Тус Цалингийн зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч З.Цолмонбаатар нь 10,000,000.00 төгрөгийг Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу автомашин худалдан авах зориулалтаар ашиглаж, үүрэг гүйцэтгүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-нд 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу төлж дуусгах үүргийг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч З.Цолмонбаатар нь гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэрээр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулсан Цалингийн зээлийн гэрээний хугацаа буюу үндсэн зээлийг ашигласан хүүгийн хамт буцаан төлөх хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байхад зээлдэгч тал үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүг төлөхгүй өдий хүрчээ.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас зээлдэгч З.Цолмонбаатарт 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 472-15/415 тоот мэдэгдэл, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 472-15/445 тоот мэдэгдлээр тус тус Цалингийн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан бөгөөд зээл, зээлийн хүүгийн тооцооллоор 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,893,388.97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 216,158.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,664.68, нийт 2,149,211.94 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс зээл, зээлийн хүүг төлөхгүй байсан шалтгаанаа ажлаас чөлөөлөгдөж, улмаар байнгын орлогогүй болсон гэж тайлбарладаг боловч үүнийгээ болоод үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаа баримтаар нотлохгүй байна.

 

Ийнхүү зээлдэгч З.Цолмонбаатар нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс улбаалан түүний зээл Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол банкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтран баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу хэвийн бус зээлийн ангилалд хамаарч, эрсдэлийн сан зохих хувиар үүсгэгдэхээр болсон байна.

 

Монгол Улсын Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 болон мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан Цалингийн зээлийн гэрээний 2 дугаар зүйл мөн 4 дүгээр зүйлд тус тус зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийн төлөгдөөгүй хэсэгт ногдох хүү төлөх үүрэгтэй төдийгүй гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч З.Цолмонбаатар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 100,000.00 төгрөг төлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зохицуулалттай.

 

Гэвч хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,893,388.97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 216,158.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,664.68 төгрөг, нийт 2,149,211.94 төгрөгийн тооцооллын талаар мэтгэлцэж, маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсний дагуу хариуцагч З.Цолмонбаатар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэхгүй, эсэргүүцэхгүй байгааг үүгээр дурьдах нь зүйтэй юм.

 

Иймд, зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Цалингийн зээлийн гэрээний дагуу хариуцагч З.Цолмонбаатараас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус зааснаар зээлдүүлэгч талд үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь зүйтэй болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн хариуцагч

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчулсын тэмдэгтийн хураамжид төлсөнөгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч рөг гаргуулж нэхэмжлэгч

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР