| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00008/Э |
| Дугаар | 00017 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., 17.1.1., 17.2.2., 17.2.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Иргэдийн төлөөлөгч Ш.Цэцэгмаа
Хохирогч Д.Эт, Д.Эт, Ц.ЦР,
Иргэний нэхэмжлэгч Т.Мү
Хохирогч О.Ббын өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа, А.Хандмаа,
Шүүгдэгч Г.ЭБ, Ж.Гб, Л.Бг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Бичээч овогт Гантуяагийн ЭБ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт , 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ирүүлсэн Содов овогт Жаргалын Гб, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Олхонууд овогт Лувсанмаамын Бг нарт холбогдох эрүүгийн 1832000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоочигт оршин суух хаягтай,ам бүл 2 ээжийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 7 удаа ял шийтгэгдэж байсан.
1.2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240.000 төгрөгийн торгох ялаар,
2.2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,
3.2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
4.2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн №70 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
5.2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн №93 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
6.2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №1432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлтийн 147.2 дахь хэсэгт зааснаар,
7.2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус ял эдэлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогтой Гантуяагийн ЭБ РД: /*/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *тоотод оршин суух хаягтай, эмээ өвөө нарын хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан.
1.2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн №70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
2.2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн №191 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Содов овогтой Жаргалын Гб РД: *
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагч Г.ЭБтай амьдарч байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаа ял шийтгэгдсэн.
1.2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн №138 дугаатай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил хойшлуулсан,
2.2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №631 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял,
3.2016 оны 03 дугаар сарын 11 өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №259 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогтой Лувсанмаамын Бг /РД: */
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Яллагдагч Г.ЭБ нь 1. Ж.Гбтай бүлэглэн 2018 оны 22 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт хохирогч А.Хбт хүч хэрэглэн довтолж түүний Затзипд 3-6 загварын гар утсыг дээрэмдэн авч 180000 төгрөний хохирол учруулсан,
2. яллагдагч Ж.Гбтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 2018 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нарангийн гудамжинд хохирогч Б.Двд хүч хэрэглэн довтолж түүний Затзипд 5-6 загварын гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкний цахим карт, түрийвч зэргийг дээрэмдэж 293000 төгрөгний хохирол учруулсан,
3. яллагдагч Ж.Гбтай хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ний шөнө /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ хохирогч Б.Двгийн биед хөнгөн хохирол учруулсан,
4. яллагдагч Ж.Гб Л.Бг нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3-108 тоотоос иргэн Н.ПСгийн эзэмшлийн 41-64 УНЦ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 5824000 төгрөгний хохирол учруулсан,
5. яллагдагч А.Түвшинжаргалтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр 60 дугаар байрны урд иргэн З.Сбг хүч хэрэглэн довтолж түүний "Скай вега" загварын, "Самсунг" загварын нийт 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 152000 төгрөгний хохирол учруулсан,
6. яллагдагч Л.Бгтэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 33 дугаар байрны гаднаас хохирогч Ц.ЦРын автомашиныг худан авч 9000000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Ганцаараа 2018 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Цэргийн хотхоны гудамжинд байрлуулан тавьсан хохирогч Ц.Хзын эзэмшлийн 42-83 СЭҮ улсын дугаартай "Дайва дамкрат" загварын тээврийн хэрэгслийн эд зүйлийг хулгайлан авч 633600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг
Яллагдагч Ж.Гб нь 1. яллагдагч Г.ЭБтай бүлэглэн 2018 оны 22 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт хохирогч А.Хбт хүч хэрэглэн довтолж түүний Затзипд 5-6 загварын гар утсыг дээрэмдэн авч 180000 төгрөгний хохирол учруулсан,
2. яллагдагч Г.ЭБтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17- ноос 2018 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нарангийн гудамжинд хохирогч Б.Двд хүч хэрэглэн дбвтолж түүний Затзипд 5-6 загварын гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкний цахим карт, түрийвч зэргийг дээрэмдэж 293000 төгрөгний хохирол учруулсан,
3. яллагдагч Г.ЭБтай хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ний шөнө /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ хохирогч Б.Двгийн биед хөнгөн хохирол учруулсан,
4. Яллагдагч Г.ЭБ Л.Бг нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3-108 тоотоос иргэн Н.ПСгийн эзэмшлийн 41-64 УНЦ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 5824000 төгрөгний, гар утсыг нь хулгайлан авч 180000 төгрөгний хохирол учруулсан,
5. 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хот дүүрэг Сонгино- хайрхан дүүрэг 13 дугаар хороо 11 дүгээр байрны орчим хохирогч Б.Двсүрэнгийн 140000 төгрөгний үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,
6. 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо Барс худалдааны төвийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Бгий 550000 төгрөгний үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг
Яллагдагч Л.Бг нь 1. яллагдагч Ж.Гб Г.ЭБ нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3-108 тоотоос иргэн Н.ПСгийн эзэмшлийн 41-64 УНЦ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 5824000 төгрөгний хохирол учруулсан,
2. Яллагдагч Г.ЭБтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 33 дугаар байрны гаднаас хохирогч Ц.Цэөн-ойдовын автомашиныг хулгайлан авч 9000000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо "Саппоро" үйлчилгээний төвийн хажууд байрлах "Шөлөндөө" зоогийн газарт иргэн О.Ббын эзэмшлийн ЮВ-10 загварын гар утсыг хулгайлан авч 180000 төгрөгний , Хас банкны виза карыг зэргийг хулгайлж "Хас банкны" данснаас нь 4.060.000 төгрөгийг тус тус хулгайлсан,
4. 2019 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хот Сонгино-хайрхан дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан дэглий гэх зочид буудалд хохирогч Д.Этгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
5. 2019 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хот Сонгино-хайрхан дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан дэглий гэх зочид буудалд хохирогч Д.Этийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.ЭБы өгсөн: “...Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд мэдүүлгээ өгсөн...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гбын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ын өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт хохирогч ПСгийн машиныг би түрээсэлж авсан өдрийн 50000 төгрөгөөр Бгээтэй тохирсон байсан. Тэгээд би тэр машинд сууж Зүүнхараад ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ариш гэх бааранд архи уух гэж орсон. Гэтэл хохирогч Дв, Хб нар 7-8 уулаа явж байсан. Тэд нартай бааранд маргасан. Тэгээд баарнаас гарч явж байгаад хохирогч Хбтай таарч машинд суулгаад чи чи бааранд олуулаа та нар яаж байна гэж хэлсэн. Хбыг зодож хүч хэрэглэсэн зүйл байхгүй, гар утасыг нь халаасыг нь ухаж аваагүй. Ахаа уучлаарай гэж хэлээд өөрөө гар утсаа гаргаад өгөхөөр нь би аваад халаасандаа хийсэн. Хбын гар утасыг авсныг би ЭБ, Бг 2-т хэлээгүй байсан. Тэгээд явж байтал хохирогч Дв таарсан. Өөрөө ЭБтай хэрэлдээд машинд сууж явж байгаад гудамжы булан дээр буугаад ЭБыг машинаас чирээд буусан. Тэгээд би араас нь буухад Двгийн гар утас уначихсан байсан тэрэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Тэрнээс би хүч хэрэглээгүй. Дараагийн нь Сонгинохайрхан дүүргийн хохирогч Двсүрэнтэй таараад дэлгүүрээс 1 шил архи авч өгсөн. Тэгээд хамт архиа уусан. Надтай хамт явж байсан Төмөрхүү гээд залуу цүнхийг нь барьчихсан байхаар нь цүнхийг хохирогчид авч өгөөд гарашийн тэндээс бөөнөөрөө салсан. Хохирогч Бгий гар утасыг утсаа өгчих гээд авсан дараа нь надтай уулзаад аваарай гэсэн. Таныг хаанаас олох юм бэ гэхээр нь вокзал дээрээс олоорой гээд явсан. Барьж зодсон зүйл байхгүй. Би 4 дээрмийн үйлдэлтэй, 1 хулгайн үйлдэлтэй, Двд хөнгөн гэмтэл учруулсан...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгий өгсөн: “....2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хааяа ПСгийн машиныг таксинд явах гэж өдрийн 30000-50000 төгрөгөөр түрээслэдэг байсан юм. 2019 оны 02 дугаар сард би Ббын голомт банкны виса картыг, гар утастай нь авсан. Картнаас нь 4.060.000 төгрөг авсан гар утасыг нь ламбарданд 80.000 төгрөгөөр тавиад алдсан. Энэ мөнгөөрөө эгчээсээ 2.800.000 төгрөгөөр ниссан марч гэдэг машин авсан үлдсэн мөнгөөрөө хувцас хунар аваад үрээд дууссан. 1 дүгээр хороололд цагаан дэглий гэх зочид буудалд хамтран амьдрагч ЭБыг хардсанаас болж энэ Д.Эт, Д.Эт нарыг зодсон. 100-н айлын буудалд байрлаж байгаад гарч явахдаа ЦРын прусс-20 маркийн авто машиныг хулгайлсан. Түлхүүр олоод тэгээд түлхүүрийг дараад үзэхэд ойрхон машины хаалга дуугарсан. Тэгээд энэ машиныг Улаанбаатараас Мандал сум руу хөдөө 53 гэх газар эгчийндээ унаж ирж эгчийндээ ирсэн. Тэгээд Зүүнхараад ирэ зарахаар болооод Хосбагана гээд машины сэлбэг зардаг Мү гэх хүнд 3.150.000 төгрөгөөр зарсан. Би О.Ббод 500000 төгрөг төлсөн байгаа. Өөр хохирол төлөөгүй. Би 5-н үйлдэлтэй....” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Этгийн өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед гэрлүүгээ харьж явсан. Явж байгаад замдаа энэ нэг 2 танихгүй залуутай таарсан. Энэ 2 сайн уу аниа нараа ганц юм уух гэсэн юм ганц юм авч өгөөч гэсэн. мөнгө байхгүй юм чинь юугаа авах гээд байгаа юм бэ гэсэн чинь манай энэ дүү за яахуу яахуу шартсан юм бол ганц юм аваад өгчье гээд ганц юм авч өгсэн чинь 4 үүлээ хамт ууя гэсэн. Тэгээд Цамба гаравын буудлын наана саравчинд архи ууж дууссан. Гэтэл энэ 2 аниа нарын юмыг уусан юм чинь энд ойрхон таньдаг буудал байгаа тийшээ явъя гэхээр нь хаана ямар буудал байдаг юм бэ үгүй ээ үгүй бид 2 явлаа гэсэн л дээ. Гэтэл бид 2 та 2-т юм авч өгнө хариу барихгүй бол болохгүй гээд 0.75 гр архи байсан эгч бид 2 жоохон халсан байсан. Тэгээд би жоохон унтмаар байна гээд орон дээр нь унтчихсан. Гэтэл коридорт нь орилоон чарлаан болсон тэгээд юу яав гэсэн чинь энэ хүүхэн манай дүүтэй зодолдоод бөөн юм болж байсан. Үс гэзгийг нь зулгаагаад. Тэгээд би шатаар буусан чинь юу юугүй ирээд чирээд, нүүр амгүй өшиглөөд балбасан ийм л юм болсон. Тэгээд би цагдаа дээр очсон. Миний 3 хавирга хугарсан, хамар хугарсан, бөөн гэмтэлтэй тэр өдрөө эмнэлэгт хэвтсэн. Урд нь гэмтэлтэй байсан нүдэндээ гэмтэл аваад болор хийлгүүлэх гэж байна. Би сэтгэл санааны хохиролтой байна. Гоо сайханы аймар их гомдолтой байна. Гэмтэл авснаас хойш байнга эмнэлэгээр явж байгаа миний эмчилгээний зардал бараг 3 сая гаруй төгрөг болсон байгаа...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Этийн өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 28-нд эгчийндээ ирсэн байсан. Урьд өдөр миний төрсөн өдөр байсан юм эгчтэйгээ ярьж хөөрөөд ганц цаг караокедсан юм.Тэгээд өглөө миний зартанд хэдэн төгрөг байгаа гээд 2 уулаа өглөө этм явсан юм тэгээд картныхаа үлдэгдэлийг үзээд мөнгө аваагүй гараад явж байсан чинь энэ 2 залуутай таарсан. Манай эгч сандраад бас буруу яриад байна. Тэрнээс бид хүүхэд шигээ хүүхэддүүдтэй юу гэж... энэ 2 чинь бүр аниа нараа гээд ээрээд явуулахгүй байсан юм. Тэгээд бид 2 цүнхтэй бичиг баримттайгаа явж байсан болохоор айгаад нэгжээд нэгжжих юм болов уу гэж бодоод ганц юм аваад өгчих гээд байхаар нь айгаад ганц юм сандраад аваад өгчихсөн юм. Энэ 2 залуугийн намхан нь намайг дэлгүүр дагаж ороод 0.75 гр архи авч өгөөд за бид 2 явлаа гэсэн чинь энэ 2 аниа аниа 4 үүлээ нийлээд ууя гээд гадаа саравчинд сууж уусан. Тэгээд сая манай эгчийн хэлснээр хүний юм уусан чинь одоо бид 2 архи авч өгнө гэсэн. тэгээд бид юм бодоогүй бид 2-н бас буруу л даа энэ жоохон хүүхдүүдтэй нийлж архи уусан нь тиймэхүү л юм болсон. Тэгээд буудалд оръё гээд дөнгөж ороод байж байтал ЭБ нь гараад явсан тэгээд үүдэнд айхтар хараал хэлээд орилоод байсан энэ хүүхэн яи муу ямар я.... -ууд аваад ирсэн юм бэ я...., ги..... минь гээд энэ 2 хоорондоо хэрэлдээд байсан. Аниа орон дээр нь жоохон ядраад хэвтсэн байсан. Коридоор нил 2 хөгшин я...., ги.... авчирлаа гээд элдвээр хэлээд орилоод байсан. Бичлэг нь цагдаа дээр байгаа. Би гар утасгүй явж байсан. Манай энэ эгч нүдний шилтэй явж байсан энэ залуу нүдний шилийг нь аваад явсан. Тэгээд энэ 2 залуу гараад явсан. Тэр архийн уугаагүй. Тэр 2 архиа аваад явсан. Тэгээд эгч бид 2 араас нь гарсан. Бгээ надтай коридорт зодолдсон. Тэгээд манай эгчийг шатаар уруутаад бууж явахад нь аймар нүд рүү нь өшиглөсөн. Би хүүеэ наад хүн чинь нүд муутай яагаад байгаа юм бэ гэсэн. Гэтэл хохино хохино гээд байсан. Би энэтэй чинь тэнд зуураалдаад миний нуруу руу 7-8 удаа өшиглөсөн. Энэ хүүхэн 2 талд зодолдоод амнаас нь цагаан хөөс гараад нүүр нь улайгаад улаан галзуу юм 2 талд бид 2-г өшиглөөд элдвээр хэлсэн муухай ш дээ чи. Өөрөө мэдэж байгаа өөрөө архи уудаггүй гэж байна архи уучихсан нүд ам нь улайчихсан байсан. Саарал биеийн тамирын хослол өмссөн байсан би мэднэ ш дээ би тийм согтуу байгаагүй байсан. Тэгээд би дэлгүүр ороод цагдаа дуудсан цагдаа харин ойрхон байсан. Тэгээд би тэр өдөр монетан бөгжтэй байсан тэрийгээ ламбарданд тавиад эгчийгээ гэмтэлийн эмнэлэгт үзүүлээд тархины бичлэг хийлгэсэн...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.ЦРын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өглөө машинаа алдсан. Тухайн үед би өөрөө архи хэрэглээд өөрийгөө хянах чадваргүй байсан. Гэрээсээ гарч тамхи татаад зогсож байснаа санаад тэрнээс цаашаа санахгүй байсан. Тэгээд өглөө нь машинаа хайгаад олоогүй тэгээд бүхмашин ачдаг газарт номеороороо хайлгасан олдоогүй тэгээд бүр болохоо байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар гэрийн гадаа ирж шалгасан манай гэрийн хажууд эмийн сан байдаг тэр эмийн сангийн камерт нь та хүнээр машинаа бариулаад явсан байна гэсэн. Би машинаа авто ламбарданд тавьсан байсан энэ машин “Сайн” ламбардны нэр байгаа. Хэд хоногийн дараа сайн авто ламбарднаас надруу залгаад таны машин яагаад Зүүнхараад байдаг юм бэ. Тэндээс нэг хүн залгаж байна машинаа өөрийнхөө нэр дээр болгож авмаар байна гэж байна гэж..... тэгэхээр нь би ямар хүн байна гээд очиж уулзахад таны машин Зүүнхараад зарагдсан байна гэсэн мэдээлэл аваад Зүүнхараагийн цагдаа дээр ирэ Амгаланбаатар гэх мөрдөгчтэй уулзаад 2019 оны 12 дугаар сарын 15-ны хавьцаа машинаа хүлээж авсан. Машины хувьд гадна эд ангиас нэг гэрэл байхгүй, түлхүүр багаж байхгүй байсан. Гэмтэл учирсан юм байхгүй. Би сайн ламбарданд сар бүр 465000 төгрөг тушаадаг. Би машинаа алдаад 8-9 сарынх мөнгийг төлсөн. Энэ мөнгийг би яаж төлдөг бэ гэхээр таксинд явж төлдөг байсан. Одоо 10,11,12 дугаар сарын зээл төлөгдөөгүй явж байгаа. Хүнээс мөнгө зээлээд 10.11 дүгээр сарын мөнгийг төлсөн. Одоо би 3 сарын мөнгө нэхэмжилж Зүүнхараагийн мөрдөгч Амгаланбаатарт өгсөн тэрэнтэй танилцсан юмуу сайн мэдэхгүй байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Мүгийн өгсөн: “...Би ЭБаас 4 сая төгрөгөөр Прусс-20 машин авахаар болж 3150000 өгөөд үлдсэн мөнгийг нь бичиг баримтаа шилжүүлж өгнө гэсэн. Бичиг баримтаа цагдаад хураалгасан цагдаагаас аваад шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд 10 аад хоногийн драа утсаар яриад машины бичиг баримт машины шал резины доор байгаа гэж байна та үзээдэх гэсэн тэгээд үзсэн чинь байсан. Гэтэл машин сайн ломбардны нэр дээр байсан. Тэгээд би сайн ломбард руу утсаар залгасан энэ машин танай нэр дээр байна би худалдаж авсан юмаа шилжүүлэг хийх гэсэн юм гэхэд наад машин чинь манай ломбарданд 7000000 төгрөгний барьцаанд байгаа гэсэн. Надад алдагдсан машин гэж хэлээгүй. Шилжүүлэхгүй мөнгөө төлж дуусгаж байж шилжүүлнэ энэ хүн сар сардаа зээлээ төлж байгаа гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа ирээд энэ хулгайн машин байгаа шүү та хөдөлгөж болохгүй шүү гэж хэлсэн тийм л юм болсон. Би Эб, Бг 2-т өгсөн 3150000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Двгийн өгсөн: "...Би тэр машинд суугаад Дуушийн 47 тоотод хүргүүлнэ гэж гэрийн хаягаа хэлэхэд юм дугараагүй Нарангийн гудамж өнгөрч Дуушийн 47 тоот буюу манай гэрийн хажууд ирэхээр нь би энд бууя гэж хэлсэн чинь машинаа зогсоохгүй Шарын голын гудамжны урд үзүүрт байдаг мод үржүүлгийн шинээр барьсан хашааны дэргэд буюу Цэвэрлэх байгууламжийн далангийн зүүн хойд хэсэгт авч очоод жолооч залуу нь эхэлж машинаас бууж миний сууж байсан талын хаалгыг онгойлгож намайг татаж буулгаад заамдаж авсан, хойд суудал дээр сууж байсан залуу нь бас машинаас бууж ирээд миний хоолойг араас боож газарт унагаасан. Би амь тэмцээд байхаар нь жолооч залууг заамдаж авсан чинь намайг газарт унагааж байгаад дээр сууж тавь пизда минь гэж хэлээд нүүр рүү цохиод байсан. Би тэр хоёр залууд хоолойгоо боолгож ухаан алдаад сэрэхэд тэр машинтай залуучууд намайг гудамжинд орхиод явсан байсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 40-41-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хохирогч А.Двгийн эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 75-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Хбын өгсөн: "...Намайг баарнаас гараад өөдөөс намайг тосож авна гэж ярьсан найз Хишигсанжаа руу дөнгөж залгаад утас нь дуудаж амжаагүй байхад миний араас нэг хүн хоолойгоор гараараа боогоод машинд боосон чигээрээ чирж суулгасан. Машины арын суудалд намайг 2 залуу голдоо суулгад миний өмсөж явсан куртикны юүдэнг нүүр таглаж өмсүүлээд миний зүүн гарт байсан гар утсыг булааж авсан. Тэгээд дээшээ харж болохгүй шүү, доошоо бол гээд намайг толгойн дээрээс урагш нь лоошоо тонгойлгож дараад чамайг дээшээ зам харах юм бол ална шүү гээд миний толгой руу 2 талаас цохиод байсан...тэгж явсаар удалгүй нэг газар зогсоод намайг газар унахад дундаа хийгээд өшиглөөд байсан..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 233-234-р хуудас/,
Хохирогч А.Хбын эд зүйлд үнэлгээ /утсыг 180000 төгрөгөөр/ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 243-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Сбийн өгсөн: "...Од кино театр дөнгөж өнгөрөөд явж байтал миний хоёр талаар хоёр залуу өнгөрөх шиг болсон. Тэгсэн миний гарт байсан Скай Вега загварын гар утсыг нэг заолуу нь булаагаад зугтсан. Тэгэхээр нь би миний хажууд явж байсан нөгөө залууг нь барьж зууралдаад та нар утас өгөөч нөгөө хүнээсээ миний утсыг авч өг хулагйч дээрэмчин нараа гэсэн. Тэгсэн нөгөө залуу нь би чиний уьсыг авсан юм уу гэж хэлэх шиг болсон. Тэгээд би тухайн залуутай зууралдаад Од кино театр өнгөрөөд байдаг баруун тийшээ явсан машин зам руу явсан. Явж байхад цүнхний арын цахилгантай халааснаас Самсунг загварын жижиг цагаан утсаа гаргаж ирэхэд нөгөө залуу булаагаад авчихсан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 52-55-р хуудас/,
З.Сбийн / утсыг 96000 төгрөгөөр/ эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 86-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хзын өгсөн: "...Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхон руу өгсөж явдаг зам дээр өөрийн эзэмшлийн 42-83 СЭҮ улсын дугаартай цайвар ногоон өнгийэн 19 тоннын ачааны тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр урагш нь харуулж тавьчихаад хоол идчихээд 10 цаг 50 минутын үед ирсэн чинь 170 ампертай делкор загварын хар өнгийн 2 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байна. Миний автомашинаас урьд нь эд зүйлс хулгайд алдагдаж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн алга. Би нэг аккумлятороо 350000 төгрөгөөр үнэлнэ. Нийлээд 700000 төгрөг болно..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 224- 225-р хуудас/
Ц.Хзын /аккумляторыг 2 ширхэгийг 633600 төгрөгөөр/ эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 234-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.ПСгийн өгсөн: "...Намайг орой 18 цагийн үед сэрэхэд манайд хүн байхгүй ширээний доор хоосон архины шил, мөн тал хараа архи байсан. Миний өмдний халаасанд байсан 7000 төгрөг, Самсунг гэсэн цагаан өнгийн товчлууртай утас, машины түлхүүр зэрэг байхгүй байхаар нь гараад машинаа хартал хашаанд байсан миний Тоёота Приүс-11 загварын 41-64 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй байсан..." гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 17-18-р хуудас/
Хохирогч Н.ПСгийн / Прусс-11 маркын машиныг 5800000 төгрөгөөр/ эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р ХХ-ийн 19-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ббын өгсөн: "...уг эмэгтэй Шөлөндөө оръё хамт хоолонд оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гэж хэлээд найз Хатанбаатарыг дуудадах д их согтсон хамт явахгүй гэж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй буудлаас гарах гээд үүдэн дээр нь зогсоход утсаа өгч бай би найзтайгаа яриад өгье гэж хэлээд миний утсыг аваад ярьсан. Удалгүй араас нь харахад уг эмэгтэй зам гараад алхаж байсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод утасаа авахад өө би чамайг араас ирж байгаа байх гэж бодсон би чамайг анзаарсангүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 шөлөндөө ороод 2 хүний сандалтай ширээн дээр очоод чи наанаа сууж бай би хоол захиалаад ирье гэж хэлээд явсан удалгүй буцаж ирээд миний утсыг аваад найзтайгаа яриад өгье гэж хэлээд касс руу явсан. Тэгээд би хоолны меню хараад сууж байгаад тэр эмэгтэйрүү харахад байхгүй байсан. Тэгэхээр нь би хамгаалагчаас нь энд байсан улаан куртика өмссөн эмэгтэйг харсан уу гэхэд гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би халаасанд байсан бор хавтасаа үзэхэд байхгүй байсан... тэгээд би таксины жолоочоос утсыг нь гуйгаад 18001888 дугаар луу залгаад дансны үлдэгдэлээ шалгахад 1250 төгрөг үлдсэн байна гэсэн. Миний картанд 4.483.538 төгрөг байсан..." гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 84-86-р хуудас/,
Хохирогч О.Ббын LGY-10 гар утсыг 180000 төгрөгөөр / эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р ХХ-ийн 110-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Бгий өгсөн: “....2019 оны 08 дугаар сарын 06- ний өдөр 14 цагийн үед Барс зах дээр алхаж явсан ....тэгсэн нэг халзан толгойтой залуу миний хүзүүнээс бариад хоюулаа бургас орох уу гээд чирээд байсан тэгэхээр нь ахаа уучилаарай болиоч гэхэд чи 5000 төгрөг өгөөд яв гэсэн тэгэхээр нь худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машин явсан тэгээд дансаа шалгасан чинь үлдэгдэл мөнгө хүрэхгүй байсан би ахаа архи аваад өгье гэсэн чинь надаар тоглоод байна уу би чамтай эр хүн шиг ярихад чи ойлгохгүй байна гээд халааснаасаа хутга гаргаж ирээд утсаа өг гээд миний утсыг авсан ...” гэх мэдүүлэг /4-р ХХ-ийн 30-31-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Бгий /Iphone7 маркын гар утсыг 550000 төгрөгөөр/ эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /4-р ХХ-ийн 51-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Двсүрэнгийн өгсөн: “....2019 оны 08 дугаар сарын 05-ний өдөр 22 цагийн орчим Сонгино-хайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан ...тэгсэн халзан толгойтой нь миний цүнхний оосор тасдаж авсан тэгээд халзан толгойтой нь 1 шил архи аваад өгвөл цүнхийг чинь өгнө гэхээр нь би авад өгье гээд 11 дүгээр байранд байсан дэлгүүрт хамт орсон ....халзан нь миний бор цүнхийг өгсөн тэгээд гүйгээд явчихаар нь цүнхээ үзтэл гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /4-р ХХ-ийн 156-158-р хуудас/,
Хохирогч Б.Двсүрэнгийн /Samsung S6 маркын 140000 төгрөгөөр/ эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /4-р ХХ-ийн 175-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №9290 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №9292 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.ЭБ нь 1. ганцаараа 2018 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Цэргийн хотхоны гудамжинд байрлуулан тавьсан хохирогч Ц.Хзын эзэмшлийн 42-83 СЭҮ улсын дугаартай "Дайва дамкрат" загварын тээврийн хэрэгслийн эд зүйлийг хулгайлан авч 633600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.Гбтай бүлэглэн 2. 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт хохирогч А.Хбт хүч хэрэглэн довтолж түүний Самсунг Эс-6 загварын гар утсыг дээрэмдэн авч 180000 төгрөгний хохирол учруулсан, 3. мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 2018 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нарангийн гудамжинд хохирогч Б.Двд хүч хэрэглэн довтолж түүний Самсунг эс-6 загварын гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкний цахим карт, түрийвч зэргийг дээрэмдэж 293000 төгрөгний хохирол учруулсан, 4. мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ний шөнө /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ хохирогч Б.Двгийн биед хөнгөн хохирол учруулсан, 5. Шүүгдэгч Ж.Гб, Л.Бг нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3-108 тоотоос иргэн Н.ПСгийн эзэмшлийн 41-64 УНЦ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 5824000 төгрөгний хохирол учруулсан, 6. Шүүгдэгч А.Түвшинжаргалтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр 60 дугаар байрны урд иргэн З.Сбт хүч хэрэглэн довтолж түүний "Скай вега" загварын, "Самсунг" загварын нийт 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 152000 төгрөгний хохирол учруулсан, 7. Шүүгдэгч Л.Бгтэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 33 дугаар байрны гаднаас хохирогч Ц.ЦРын автомашиныг хулгайлан авч 9000000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Гб нь 1. шүүгдэгч Г.ЭБтай бүлэглэн 2018 оны 22 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт хохирогч А.Хбт хүч хэрэглэн довтолж түүний Самсунг эс-6 загварын гар утсыг дээрэмдэн авч 180000 төгрөгний хохирол учруулсан, 2. Шүүгдэгч Г.ЭБтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17- ноос 2018 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нарангийн гудамжинд хохирогч Б.Двд хүч хэрэглэн довтолж түүний Самсунг эс-6 загварын гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкний цахим карт, түрийвч зэргийг дээрэмдэж 293000 төгрөгний хохирол учруулсан, 3. Шүүгдэгч Г.ЭБтай хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ний шөнө /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ хохирогч Б.Двгийн биед хөнгөн хохирол учруулсан, 4. Шүүгдэгч Г.ЭБ Л.Бг нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3-108 тоотоос иргэн Н.ПСгийн эзэмшлийн 41-64 УНЦ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 5824000 төгрөгний, гар утсыг нь хулгайлан авч 180000 төгрөгний хохирол учруулсан, 5. 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хот дүүрэг Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо 11 дүгээр байрны орчим хохирогч Б.Двсүрэнгийн 140000 төгрөгний үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн, 6. 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо Барс худалдааны төвийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Бгий 550000 төгрөгний үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Бг нь 1. Шүүгдэгч Ж.Гб Г.ЭБ нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3-108 тоотоос иргэн Н.ПСгийн эзэмшлийн 41-64 УНЦ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 5824000 төгрөгний хохирол учруулсан, 2. Шүүгдэгч Г.ЭБтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 33 дугаар байрны гаднаас хохирогч Ц.Цэөн-ойдовын автомашиныг хулгайлан авч 9000000 төгрөгийн хохирол учруулсан, 3. 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо "Саппоро" үйлчилгээний төвийн хажууд байрлах "Шөлөндөө" зоогийн газарт иргэн О.Ббын эзэмшлийн LGB-10 загварын гар утсыг хулгайлан авч 180000 төгрөгний , Хас банкны виза карт зэргийг хулгайлж "Хас банкны" данснаас нь 4.060.000 төгрөг тус тус хулгайлсан, 4. 2019 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хот Сонгино-хайрхан дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан дэглий гэх зочид буудалд хохирогч Д.Этгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 5. 2019 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хот Сонгино-хайрхан дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан дэглий гэх зочид буудалд хохирогч Д.Этийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Г.ЭБд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ж.Гбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Л.Бгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ. Шүүгдэгч Г.ЭБ нь дээрэмдэх хэргийг 3 удаа, хулгайлах гэмт хэргийг 3 удаа, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн 1 удаа, бүгд 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгөнд 17,328,600 төгрөгний хохирол учруулснаас 1,691,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үүнээс хохирогч Б.Двд 20,000 төгрөг, хохиогч З.Сбт 96000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Мүд 1,575,000 төгрөгийн хохиролыг гаргаж олгох,
Шүүгдэгч Ж.Гб нь дээрэмдэх гэмт хэргийг 4 удаа, хулгайлах гэмт хэргийг 1 удаа, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 1 удаа, бүгд 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгөнд 6,714,000 төгрөгний хохирол учруулснаас 710,000 төгрөгийн хохирол төлөөгүй. Б.Двд утасны үнэ 20,000 төгрөг, Б.Бгд гар утасны үнэ 550, 000 төгрөг, Б.Двсүрэнд гар утасны үнэ 140,000 төгрөгийг гаргуулж олгох,
Шүүгдэгч Л.Бг нь хулгайлах гэмт хэргийг 3 удаа, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг 1 удаа, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 1 удаа, бүгд 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд 14,266,950 төгрөгний хохирол учруулснаас 5,755,650 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Үүнээс хохирогч Б.Этд эмчилгээний зардал 310,950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Мүд машины үнэ 1,575,000 төгрөгийг төлүүлэх, хохирогч Н.ПС, Ц.ЦР нар нь тээврийн хэрэгслэлээ буцаан авсан, хохирогч Ц.Хз аккумлятороо /үнэ 633600 төгрөг/ буцаан авсан, хохирогч А.Хб гар утсаа /үнэ 180000 төгрөг/ буцаан авсан. Хохирогч О.Ббод төлөх 4,260,000 төгрөгний төлбөрөөс зарим хэсэг болох 500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч Л.Бг О.Ббын виза картнаас авсан мөнгөөс эгч Л.Амаржаргалаас Nissan march маркын 23-98 СБА тээврийн хэрэгсэлийг /хх-3-66-67/ 1,900,000 төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн ба мөрдөн шалгах ажилгааны явцад уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, уг тээврийн хэрэгслийг хохирогч О.Ббод олгож Л.Бгий төлөх 4,260,000 төгрөгийн төлбөрөөс хасч тооцон үлдэх 1,969,700 төгрөгийг гаргаж, О.Ббод олгох, хүндэвтэр гэмтэл авсан хохирогч Б.Эт эрүүл мэнд учирсан гэм хорын хохиролын 962,000 төгрөгийн баримт нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн хохирогч Ц.ЦРоос гаргасан машинаар такси үйлчилгээ хийж ББСБ-аас авсан зээлээ төлөөгүйгээс учирсан хохирол нэхэмжилснийг гаргах үндэслэлгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгах,
Иймд шүүгдэгч Г.ЭБд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Ж.Гбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Л.Бгд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.ЭБд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 05 жил 01 сарын хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Гбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 06 жил 01 сарын хорих ялыг оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Бгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 60 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих нэмж нэгтгэн бүгд 01 жил 03 сарын хорих ялыг оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ЭБд оногдуулсан 05 жил 01 сарын хорих ял, шүүгдэгч Ж.Гбад оногдуулсан 06 жил 01 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.Бгд оногдуулсан 01 жил 03 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус, тус эдлүүлэх.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалах, хохирогч Б.Двгийн эзэмшлийн хаан банкны 5001710071 дугаартай картны уут 1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.ЭБы цагдан хоригдсон 322 хоног, шүүгдэгч Ж.Гбын цагдан хоригдсон 387 хоног, шүүгдэгч Л.Бгий цагдан хоригдсон 125 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Бгий гэмт хэрэг үйлдэж олж авсан гэх 23-98 СБА улсын дугаартай “Ниссан марч” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нарыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх зэргийг тогтоолд тусган
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бичээч овогтой Гантуяагийн ЭБыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ бүлэглэж/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Содов овогтой Жаргалын Гбыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /бүлэглэн/ бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Олхонууд овогтой Лувсанмаамын Бгийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.ЭБд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Гбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
Шүүгдэгч Ж.Гбаас бүгд 710000 төгрөгийг гаргаж Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг Дуушийн 47 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Батсүхийн Двд /рд:МИ90011314, утас:99509270, 80367835/, утасны үнэ 20000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 12 дугаар хороо 22 дугаар байр 2-38 тоотод оршин суух хохирогч Бэрсүүд овогт Батбаярын Бгд /рд:МЮ02321618, утас:99029408, 95874142, 89690877/ гар утасны үнэ 550000 төгрөг, Баянхонгор аймаг Хангал сумын 3 дугаар баг Баянбулаг 2-5 тоотод оршин суух Баянгалант овогт Базарвааний Двсүрэнд /рд:ВА95082116, утас:89559915, 89539353/ гар утасны үнэ 140000 төгрөгийг тус, тус олгох,
Шүүгдэгч Л.Бгээс бүгд 5755650 төгрөгийг гаргаж үүнээс Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо Алтайн 1-34 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Дугаржавын Этд /рд:ЖМ67120861, утас:89696712/ эмчилгээний зардал 310950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар баг, төвийн 2 дугаар хэсэг Хос багана тоотод оршин суух Буудай овогт Тэрбишийн Мүд /рд:ИЭ75122816, утас:99889331/ машины үнэ 1575000 төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 6-40 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Оюунгэрэлийн Ббод төлөгдөөгүй үлдсэн 1969700 төгрөгийг тус тус олгох,
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгий эзэмшлийн Nissan march маркын 23-98 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 1900000 төгрөгөөр үнэлэн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 6-40 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Оюунгэрэлийн Ббод /рд:ТВ82112411, утас:91465667, 88639887/ олгосугай.
10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалах, хохирогч Б.Двгийн эзэмшлийн хаан банкны 5001710071 дугаартай картны уут 1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт шүүгдэгч Л.Бгий гэмт хэрэг үйлдэж олж авсан гэх 23-98 СБА улсын дугаартай Nissan march загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.ЭБ, Ж.Гб, Л.Бг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
Ерөнхий шүүгч: Б.АЛТАНЦЭЦЭГ
С.Нолхоосүрэн
Б.Эрдэнэмөнх