Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 512

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тусшүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* банкны Ховд аймаг дахь салбарт холбогдох ******* банкны Ховд салбарын захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2011 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хадгаламж банкны тооцооны төвд теллерээр ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс ******* банкны Ховд салбарын Жаргалант тооцооны төвийн теллерийн ажилд орсон. Тус тооцооны төвд ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтаа авах үед Жаргалант тооцооны төвийн эрхлэгч Ц. нь Чи жирэмсний амралтаа авч байгаа бол өргөдөл бичиж өг гэсэн. Тэгээд би Жирэмсний амралт олгож өгнө үү гэсэн утгатай өргөдлийг бичиж Ц.д өгсөн. Маргааш нь би Ц.гийн өрөөнд дүрэмт хувцсаа өгөхөөр ороход А. захирал чамайг өргөдлөө солиод бичээд өг гэж байна.Чамайг анх ажилд авахдаа хүний оронд ажилд авсан. Тийм учраас чамд жирэмсний амоалтын мөнгө олгохын тулд ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх агуулгатай өргөдөл бичүүлж авах шаардлагатай байна. Ийм өргөдөл бичиж өгснөөр чамд муугаар нөлөөлөхгүй. Жирэмсний амралтаа дуусгаад хүүхдээ харж байгаад хэдийд ч ажилдаа орох боломжтой гэж хэлээд миний өргөдлийг дахин бичүүлж авсан. Миний хүү Б.Билгүүн 2015 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн бөгөөд одоо 9 сартай. 2016 оны 07 сарын дундуур Нийгмийн даатгалын байгууллага дээр хувийн ажил хөөцөлдөж яваад байцаагчаас миний нийгмийн даатгал төлөгдөж байгаа эсэхийг асуухад 2015 оны 08 дугаар сараас хойш төлөгдөөгүй байна гэсэн. Ингээд би учрыг асуухаар салбар дээр ирж Ерөнхий нягтлан бодогч Б.тай уулзахад чамайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна лээ. Тэгээд нийгмийн даатгал төлөгдөхгүй байгаа гэж хэлсэн. Тэр үед нягтлан бодогчтой хамт менежер Э. хамт сууж байсан. Э. нь ня-бо бид хоёрын хооронд болсон яриаг сонссон. Ингээд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авах гээд хөөцөлдсөн. Ц.тай удаа дараа уулзаж ажлаас яагаад чөлөөлөгдсөн тухайгаа асуухад Чи л өөрөө өргөдлөө өгөө биздээ гэж хариулдаг. Би Та намайг хуурч, ингэж бичихгүй бол чамд жирэмсний амралтын мөнгө олдохгүй гэж хэлж бичүүлсэн. Би өөрийнхөө хүсэлтийн дагуу бичээгүй гэхэд Тэгсэн. Тэгээд чи одоо яах гээд байгаа юм бэ гэсэн хариулт өгдөг. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хөөцөлдсөөр байж 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бичиг хэрэг н.ээс хуулбар хувь авсан. Миний бие өмнө нь ажлаас чөлөөлөгдсөнөө огт мэдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй гэж ойлгож байсан. Одоог хүртэл миний ажлыг хүлээж аваагүй байгаа бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийг надад өгөөгүй байгаа. Би байгууллагын эд хөрөнгө болох компьютер, ширээ сандал, мөнгөний цүнх, тамга дардас зэргийг ажил хүлээлцэх акт үйлдэж хүлээж аваагүй. Би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй. Ц. намайг хууран мэхэлж өргөдөл бичүүлсэн. Ажлаас чөлөөлснийг байгууллага надад мэдэгдээгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Иймд ******* банкны Ховд салбарын захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ******* банкны Ховд салбарын Жаргалант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар Ц.******* хөдөлмөрийн гэрээгээ цуцлах хүсэлтээ өөрөө гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч А. нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.*******ийг ******* банкны Ховд салбарт /Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад/ теллерийн ажилд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд авах, нэхэмжлэгч Ц.*******т 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч ******* банкны Ховд салбараас нөхөн төлж эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгөх, нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч А. нар нь хоорондоо ярилцан нэхэмжлэгч Ц.*******ийг ******* банкны Ховд салбарт /Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад/ теллерийн ажилд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд авч, нэхэмжлэгч Ц.*******т 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч ******* банкны Ховд салбараас нөхөн төлж эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгөх, харин нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч А. нар нь хоорондоо ярилцан нэхэмжлэгч Ц.*******ийг ******* банкны Ховд салбарт /Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад/ теллерийн ажилд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд авч, нэхэмжлэгч Ц.*******т 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч ******* банкны Ховд салбараас нөхөн төлж эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгөх, харин нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА