| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00023/Э |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хиад боржигон овогт Дагвасүрэнгийн Бэд холбогдох эрүүгийн 2032000000020 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, * тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. 1. Дархан хотын ардын шүүхийн 1983 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дутаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн Б-д зааснаар 4 жилийн хорих ялаар, 2. 1992 оны 12 дугаар сарын-01-ний өдрийн №150 дугаартай Дархан хотын ардын шүүхийн эрүүгийн шүүхийн N2150 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хорих ялаар, 3. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 197 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жил тэнсэн харгалзах ялаар, 4.2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №113 дугаартай таслан шийдвэрлэх тухай тогооолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар 01 жилийн хорих ялаар, 5. 2003 оны 10 дугаар сарын 15-ны өрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №258 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овогт Дагвасүрэнгийн Б РД:/*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг 253 дугаар Точик гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг "Жаргалант сувилал"-ын хашаанд байрлах иргэн Д.Бсы гэрт түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: Он сараа сайн мэдэхгүй байна. Үнэгт гэдэг газар Бс дүүгээ архи уусан үедээ толгойруу нь Хараа архины шилээр 1 удаа цохьсон өөр юм санахгүй байна гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бсы өгсөн: "...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай эхнэр Тбын 01 сарын тэтгэврийн зөрүу Тбын дансанд орсон. Тб дэлгүүр орж дэлгүүрээс ойр зуурын идэж уух юм нэг шил 0.75 литрийн архиавч ирсэн. Тэр архийг Эб, Б, Тб, Цд бид 5 хувааж уусан. Би дахиж нэ шил архинд морьтой явж ирээд тэр архиа хувааж уугаад талд нь орж байхад би гарч хурга ишгээ ялгаж хашчихээд үхрэндээ явж үхрээ хураачихаад би гэртээ орсон. Тэгээд аяга цай ууж байхад Б ах гар утсаараа хүнтэй юм яриад уурлаад байхаар нь би та яасан бэ хэнтэй хэрэлдээд байгаа юм бэ гэж асуухад Б ах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд миний толгойн тус газар архины шилээр нэг удаа цохисон. Би нэг хэсэг ухаан балардсан. Намайг босоод ирэхэд миний толгойноос цус гараад Цд, Тб хоёр миний толгойг алчуураар дараад Тарни 8 дугаар багийн эмч дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эбын өгсөн: "....Би аяга хоол идчихээд архи уухгүй гэдэ амарсан. Тэгээд унтаж байхад гэнэт орилолдоод байхаар нь босоод хартал Бс шалан дээр хэвтчихсэн эхнэр нь толгойг нь барьчихсан, дүү охин нь толгойг нь арчаад байсан. Шалан дээр нилээд цус болчихсон Б сандал дээр суучихсан байсан. Би яав юу болов гэтэл Б би шилээр цохичихсон юм гэж хэлсэн. Удалгүй багийн дарга, эмч орж ирээд Бсы толгойных нь цусыг цэвэрлээд боогоод Зүүнхараа авч явна гээд эхнэр, дүү охинтой нь хамт явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Тбын өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой 17 цагийн орчим би Ганзам дэлгүүрээс 1 шил Хараа шошготой 0.75 литрийн архи аваад гэртээ ирсэн. Тэр архиа манай нөхөр Бс, Бсы төрсөн ах Цэндээ, Цд бид 4 тэр архиа хувааж ууж дуусгаад малынхаа ажлыг хийгээд гэртээ ороход манай нөхөр Бсы толгойноос цус гарч байхаар нь би гар нүүрийн алчуур аваад толгой дээр нь тавихад толгойноос гарсан цус нь нүүр гарын алчуур нэвтчээд цус нь тогтохгүй байхаар нь би 253-р точикын эмнэлэгт дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цдын өгсөн: "...Өдөр Тб эгч тэтгэврийн зөрүүгээрээ юм авч ирнэ гэж хэлээд дэлгүүр орсон. Дэлгүүрээс ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Тэр архинаас Бс ах, Б ах, Тб эгч, Эб ах бид нар хувааж уусан. Бс ах бид хоёр гадаа малын ажил хийж абйгаад Бс ах түрүүлээд гэртээ орсон. Би ажпаа дуусгая гэж бодоод малын ажпаа хийж байхад Тб эгч намайг дуудаад байхаар нь би гэр рүү ороход Б ах Бс ахын толгой руу архины шилээр цохихороор нь би хүн аллаа гэж хэлээд Б ахыг ор руу түлхсэн. Бс ахын толгойноос цус грааад байхаар нь Тб эгч 2 ширхэг гар нүүрний алчуураар дарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Д.Бсы биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..." /хх-ийн 34-35 хуудас/ болон
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 53-64 дүгээр хуудас/ зэрэг болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг 253 дугаар Точик гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг "Жаргалант сувилал"-ын хашаанд байрлах иргэн Д.Бсы гэрт түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Бсы мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/, гэрч А.Эбын мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, гэрч Н.Тбын өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/, гэрч Ц.Цдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/ болон хохирогч Д.Бсы гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Бийг иргэн Д.Бсы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Д.Бс нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.
Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн Хараа архины шил 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бинт /маарал/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хиад боржигон овогт Дагвасүрэнгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Д.Бэд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн Хараа архины шил 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бинт /маарал/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.