| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00486/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 515
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Х.******* нь цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 оны 09 дүгээр сард металистийн ТМС-д жолооч, засварчны мэргэжлээр сурч байхад миний нэрийг Ховдалын Авилгаев гэж анх хөдөлмөрийн дэвтэр нээсэн байдаг. Үүнээс болоод миний эцгийн нэр дээр в үсэг, миний нэр дээр з үсэг илүү бичигдэж алдаа гарсан байдаг. Үүнийг дагаад цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр дээрх нэр алдаатай бичигдсэн. Би цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын конторт 9 сар ажиллаж байгаад нэгдсэн эмнэлэгт ажилд орж тасралтгүй түргэн тусламжийн машины жолоочоор ажиллаж ирсэн. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл энэ гурван дэвтэр дээр бичигдсэн овог, нэр зөрүүтэй байх тул эдгээр дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь №******* дугаартай цэргийн батлах, №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Х.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,
-№******* дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-№******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч С.*******ы би Х.*******тай 1979 онд гэр бүл болсон. Манай нөхрийн нэрийг хүмүүс дуудлагаараа бичдэг. Манай нөхрийг *******ын ******* гэдэг. Х.*******ын цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь буруу бичсэн байна гэх мэдүүлэг,
-Гэрч Б.гийн Би Х.*******тай 30 жил айл хөрш амьдарч байна. Х.*******ын цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь буруу бичсэн байна гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Х.*******ын бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгт авагдсан баримт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.*******ын иргэний үнэмлэх дээр түүнийг ******* дугаарын регистртэй *******ын ******* гэж бичсэн нь №******* дугаартай цэргийн батлах дээр бичигдсэн *******ын Авилгаевын төрсөн он сар өдөр болон ******* гэх эцгийн нэр нь тохирч байна. Мөн №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээрх регистрийн дугаар Х.*******ын регистрийн дугаартай, хөдөлмөрийн дэвтэр дээрх Хавдалын Авилгаев гэх овог нэр Х.*******ын нийгмийн даатгалын дэвтэр дээрх нэртэй тохирч байна.
Иймд хүсэлт гаргагчийн миний нэрийг анх хөдөлмөрийн дэвтэр дээр Ховдалын Авилгаев гэж бичиж нээсэн байдаг. Үүнээс болоод миний эцгийн нэр дээр в үсэг, миний нэр дээр з үсэг илүү бичигдэж алдаа гарсан байдаг. Үүнийг дагаад цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр дээрх нэр алдаатай бичигдсэн учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хохироод байна гэсэн нь үндэслэлтэй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр банкны тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******ын Авилгаев нэрээр олгогдсон №******* дугаартай цэргийн батлах, Хавдалын Авилгаев нэрээр олгогдсон №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Хавдалын Авилгаев нэрээр олгогдсон 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын *******ын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр банкны тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА