Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд   

            Нарийн бичгийн дарга                              Д.Соёлзул

            Улсын яллагч                                               Б.Эрхэмбаатар

            Иргэдийн төлөөлөгч                                 А.Тэмүүжин

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Ц.Цб

           Хохирогчийн өмгөөлөгч                           Ш.Энхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ч.Мөнгөнцэцэг

            Шүүгдэгч                                                       Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Шад холбогдох 1932001860180 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандап суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 3-17 насны 3 хүүхдийн хамт  *тоотод оршин суудаг Мандал сумын Нийтийн номын санд жижүүрээр ажилд ороод нэг сар ажиллаж байгаад хэрэгт холбогдсон, гэх байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Түдэвдоржийн Ш РД:/*/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:

 

     Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 03 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Эбыг зодож амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Шаас мэдүүлэхдээ: “....2019 оны 09 дүгээр сарын арван хэднээр бид нар Сэлэнгэ аймагруу ажлаар явсан. Тэгээд оройдоо буцсан. Буцаж ирж байх хугацаандаа хохирогч Эбтай таарсан. Тэгээд би цай аваад ирсэн чинь би Төвьшөөгийн найз Эб байна та намайг танихгүй байна уу гэсэн. Тэгэхэд нь би ах нь ажлынхантайгаа явж байна уулзах юм байвал дараа уулзаарай гэж хэлээд суудал дээрээ суусан. Тэгээд Зүүнхараал ирээд буухад түрүүлж буугаад намайг хүлээж байсан. Намайг буухад та намайг танихгүй байна уу гээд байсан. Нээх сайн танихгүй байна гэсэн. Би Тшгийн найз байна гэсэн. Тэгээд за ах нь авчирсан номоо ажил дээр оруулж тавиадхая гэж хэлээд бид 2 хамт явсан. Тэгээд дэлгүүр орж 1 шил архи, пиво аваад манайд очсон. Тэгээд бид 2 цэрэгт явснаа ярьсан. Төвшөөкө миний сайн найз байсан би найзыгаа гомдоосон байна лээ бид 2 хичээлээ тасдаад Туул гол дээр оймс гутлаа угааж байсан гэж өмнөх юмаа ярьж байсан. Бид 2 нээх маргаагүй шиг санаад байх юм. Тэгээд би чи дүүгээр минь их оймс угаалгаж байсан уу гэхэд намайг цохиод авсан. Тэгээд би санахгүй байна. Нэг сэрээд харахад хохирогч утсаар яриад гуйваад хольхоод байсан. Тэгээд би босох гэсэн толгойгоо дийлэхгүй байсан. Тэгээд өглөө босоход унтжил байх шиг байсан. Ам цангаад байхаар нь пиво уух гээд босоод сууж байтал ялаа нисээд нүдэн дээр нь суухаар нь очиж ялааг үргээх гэсэн чинь нэг сонин болчихсан байсан. Тэгээд би хиймэл амьсгаа хийх гэтэл их сонин болчихсон байсан. Тэгээд би гарч Баянаа ахад миний хамт уусан хүн хачин болчихлоо сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Баянаа ах эмнэлэг дуудаад, цагдаа дагуулж ирсэн. Би маш их харамсаж байна....” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цбаас мэдүүлэхдээ: “...Миний хүү 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 21 цагийн үед орой ээжтэйгээ утсаар ярьсан. Та 2-н бие гайгүй юу та 2 юу хийж байна хүүдээ битгий санаа зовоорой хүү нь хөдөө хадланд гарсан байгаа шүү гэж ярьсан.Тэгээд маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед  цагдаагаас залгаж таньтай уулзмаар байна, тодруулах зүйл байна гэсэн. Тэгээд цадаа дээр гүйгээд очиход хошууч хүү миний хүүгийн нэрийг хэлж байна тэгэхээр нь би тиймээ миний хүү гэж хэлсэн. Гэтэл цагдаа хүү за та сэтгэлээ бариарай гээд хүү чинь зүй бусаар нас барсан байна шүү гэж хэлсэн. Тэгээд би жаал уйлж суусан. Та явж чадах уу гэсэн явнаа явна гэж хэлээд гараад эхнэртээ хэлж чадахгүй эхнэрээ аваад гэрлүүгээ харьсан. Замдаа намайг загнаад чи яачив гэж загнуулаад харьсан. Тэгээд хариад хөгшиндөө хэллээ эргээд явъя 2 уулаа очиж харъя хүн андуурсан байх гээд моорог дээр ирж хүүгээ харж мөн байна гэж итгэсэн. /уйлав/ Миний том ууган хүү энэ хүний дүүтэй нь Дархан-Уул аймагт хамт сурч байсан манайхаар орж гараал явдаг байсан. Манай хүү нэг охинтой одоо 14-15 хоногийн дараа 2 ихэр охин нь төрөх гэж байна. Тэр 2 хүүхэд төрж 2 яс мэнд салаадхавал үлдэж байгаа нь тэр юм даа. Том охин нь 10 дугаар анги ээжтэйгээ амьдардаг гэв. Миний хувьд их л харамсаж байна яасан ч хатуу хорвоо бэ хэлэх ч үг олдохгүй байна. Энэ хүний ар гэрийнхэн надтай ерөөсөө уулзаагүй зүс л мэднэ. Манай хөгшин зах дээр суудаг юм тэнд орж ирээд гарсан байсан. Орж ирээд хүү евро өгвөл өмгөөлөгч авна гэж хэлсэн байсан. Тэгээд манай хөгшин ийм юм ярихгүй эцэг нь гэж хүн байгаа эцэгтэй нь уулз ижилхэн эр хүн байна учир зүйгээ олох байлгүй гээд хөөгөөд гаргасан гэж хэлсэн. Тэрнээс уулзсан юм байхгүй ээ би нэг уулзчихгүй дээ гэж бодсон уулзлаа гээд яахуу дээ гэхдээ хүний сэтгэл юм байна лээ. Тэгж л бодсон доо. Оршуулгын зардалд 10.400.000 гаруй төгрөг гарсан. Уул нь тэрнээс их л гарсан юм байна лээ заавал баримттай гэдгээр нь цагдаад гаргаж өгсөн . Оршуулгын зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Шаас мэдүүлэхдээ: "...Мандал суманд ирээд галт тэрэгнээс буухад нөгөө залуу түрүүлээд буучихсан вагоны үүдэнд намайг хүлээж байсан. би ажил дээрээ авч явсан хайрцагтай эд зүйлээ хүргэх ажилтай байсан тул би явах гэтэл тэр залуу намайг дагаад яваад байсан. Тэгэхээр нь би чамай таньж байна би номын сан дээр авч яваа юм аа хүргэж өгөөд хоёулуу тухтай уулзая гэхэд нөгөө залуу хамт явсаар нүхэн гарцаар гараад урд талаас такси аваад урд суугаад хайрцагтай юмтайгаа арын суудалд суугаад номын сан руугаа хамт явсан. Би ажил дээрээ жижүүрт авч явсан юмаа үлдээчихээд буцаад таксинд суугаад рашаантын гудамжинд байдаг дэлгүүр лүү явж тэндээс нэг шил 0,75 литрийн хараа архи, нэг сав 2,5 литрийн пиво аваад манайх руу явсан. Манай гадаа Эб бид 2 бууж машинаа явуулчихаад манайх руу орсон. Тэгээд манайд бид 2 авч ирсэн архи, пивоо уугаад буу халж нилээн удаан суусан. Эхлээд ямар ч байсан архиа хувааж уугаад дууссан. Нэг мэдсэн би тасарсан байсан. пиво ууж байснаа санаж байна нэг сэрэхэд би том өрөөндөө сэрсэн. Босоод хартал хамт архи ууж байсан Эб цаана гал тогооны өрөөнд шалан дээр толгой нь баруун хойд зүг рүү харчихсан дээшээ харсан байрлалтай газар хэвтэж байсан. тэгээд дөхөөд очтол нүүрээр нь ялаа шавчихсан байхаар нь үргээгээд нэг л эвгүй байгаад байхаар нь гэдэсэн дээр нь 2 гараараа дарж үзсэн. Тэгсэн чинь нэг л эвгүй хөдөлгөөнгүй амьсгаагүй байхаар нь гэдэсэн дээр нь дахин хэд хэд дарж босгох гэж үзсэн. Намайг босоочээ гэж хэд хэд хэлэхэд огт хөдлөхгүй байсан. би тэгэхээр нь гарч яваад спиртийн 11 дүгээр байранд аавындаа очисон. Энэ талаар аавдаа хэлчихээд буцаж ирээд хажуу талын айлын хүн болох Баянаа ахад хэлсэн...архи ууж байхад Эб ямар ч байсан шорон орон яриад байсан. Тэр нь миний их дургүйг хүргэж байсан. Би дотроо их л дургүй хүрч эгдүүцэж байсан. Тэгээд зодолдсон юм шиг байна. Миний толгой чих хүндүүрлэж өвдөөд зүүн чих халцарсан, зүүн шанаа хүндүүрлэж өвдөж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж харамсаж байна. Тухайн үед талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй. Архи хэтрүүлэн хэрэглээд хоорондоо маргалдаж байсан нь үнэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 190-193-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цбын өгсөн: "...Хүү маань хамгийн сүүлд нас барахын урьд орой буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагт ээжтэйгээ утсаар ярьсан байсан. Тэгэхдээ хөдөө хадлан дээр өвс хадаж байна. Надад санаа зоволтгүй та хоёрын бие сайн уу гэх зэрэг ойр зуурийн юм ярьсан байсан. Түүнээс Дархан болон өөр чиглэлд явах талаар хэлж яриагүй. Ажил явдлын  үеэр Олзвойн ах Учрал ирсэн ба тэгэхдэээ хууг маань нас барахын урьд орой нь Дарханд байна шөнө дөө очино маргааш өглөө хамт хадлан луу явъя гэж ярьсан талаар надад хэлсэн...маш их гомдолтой байна. Хүүгийнхээ оршуулгын буяны ажилд 1" сая төгрөг зарцуулсан. Эхний ээлжинд нэхэмжилж байна. мөн одоо суух гэж байсан хүүхэн нь жирэмсэн 2 ихэр ураг биедээ тээж байгаа тэдгээрийн хувь заяа мөн өөрийнх нь 15 настай охин Эмүжингийн хувь заяа нь хэцүү байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас

                  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эцийн өгсөн: "...Талийгаач Ц.Эб хамгийн суулд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 05 цаг өнгөрч над руу өөрийнхөө 94328979 дугаарын утсаар холбогдоод бие нь гайгүй юу 2 хүүхэд нь хөдлөж байна уу гэж ярьж байгаад хайраа хайр нь урьд шөнө нэг хүнтэй архи уусан юм аа тэр хүн маань ширээн доор хөдлөхгүй хэвтээд байна. Би айгаад байна хараад сууж байна гэхээр нь би хаана байгаа юм бэ гэхэд древенд байна гээд чи тэгвзл Олзвой руу яриад дуудаач, эсвэл Гэ эгчийг дуудаач гэхэд би нэг л айгаад байна хараад сууж байна яах вэ гэхээр нь чи бүр болохгүй бол наадах хүнийхээ гүрээний судасан дээр гараараа дараад үз цус нь цохилж байвал наад хүнээ дууд гэхэд би ер нь айгаад байна чи утсаа барьж байгаараа гээд тэр хүний ах аа ахаа гээд дуудаад байсан. Тэгсэн чинь нөгөө хүн сэрсэн бололтой өө пизда лалар минь хэн бэ гэсэн. Тэгээд манай нөхөр өө та ёстой даанч яав даа дүүгээ айлгачихлаа гэсэн чинь хэн бэ гэхэд манай нөхөр Эмба байна шүү дээ гэж байсан. ахаа ахаа гээд байсан. тэгсэн чинь нөгөө хүн ганц шил архи авчих гээд Эб энд архи байна шүү дээ энийг ууя дүү нь нээх уухгүй та уу гээд Эб утсаа таслах гэж байгаа юм шиг утасныхаа нэг товчуурыг дарсан тэгээд цаана яриад байсан. Цаана ярихдаа чи нөгөө хүн нь чи намайг зод хоёулаа сайхан зодолъё гэхэд нь Эб үгүй ээ ахаа би таньтай зодолдохгүй би танай дүүгийн найз нь шүү дээ гээд байсан. Тэгэхэд нь нөгөө хүн нь намайг зод зодохгүй бол би чамайг ална чамайг алсан байхад надад шоронд ороод ирэх нас байна. Нэг бол би чамайг шоронд оруулж бандуулж байгаад алуулна. Чи хэд хэдэн жил суулаа гэхэд Эб дүүд нь тийм юм байхгүй та андуураад байна. Гэхэд цаана нь шорон орон яриад гар утас тасарсан. Тэгэхээр нь би эргээд Эбын гар утас руу өөрийнхөө 99685539 дугаарын утсаар залгахад Эб утсаа аваад цаашаа манай эхнэр залгаад байна эхнэртэйгээ яръя гээд надтай ярьсан. Тэгэхээр нь би Эбыг чи наанаасаа явалдаа хар энергитэй юмтай яриад байх юм гэхэд за би явлаа гээд хаалга дугарсан. Тэгсэн ээ за явлаа гадаа байна гэхээр нь чи явж байна уу гэхэд би эргэж орлоо энэ ахыг жоохон харъя тэгж байгаад явлаа гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь тэр даруй эргээд залгахад Эб утсаа авахгүй байсан. Намайг нилээн байж байгаад 7 цаг өнгөрч байхад Эб луу дахин залгахад нөгөө хүн гар утсыг нь аваад хэн бэ гэхээр нь над утасны эзэнтэй яръя гэхэд энэ хүн ярих чадваргүй байна гэхээр нь та наад хүндээ яаж ийж байгаад сэрээгээд яриулаад өгөөч гэхэд ярих чадваргүй байна гээд байхад чи хэн бэ гэхээр нь эхнэр нь байна гэхэд эхнэр гэж юу байдаг юм гэхэд та хэн бэ гэхэд Дөлбадрах билүү, Галбадрах билүү, Ш билүү ямар ч байсан Бадрахтай нэр хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бцын өгсөн: "...Т.Ш орж ирээд танд ярих юм байна гэхэд нь түүнээс архи үнэртэж байхаар нь яахаараа дандаа архи уудаг юм гэж зэмлэсэн. Тэгсэн чинь за тэр яах вэ хэлэх юм байна гэхээр нь одоо хэлчих гэсэн чинь үгүй ээ гарч байгаад хэлье гэхээр нь дагаад гарсан. Тэгээд гадаа гарсан чинь би урьд шөнө нэг нөхөртэй архи уугаад тэгээд нөгөө нөхөр томроод байхаар нь 2 удаа цохьчихсон чинь ухаан алдаад уначихсан гэж хэлэхээр нь чи тэгээд яасан юм тэр хүн чинь тэгээд хаана байгаа юм гэж асуусан чинь гэрт байна үхчихсэн юм шиг байна. Та ороод хараадах гэхээр нь за болье чи эмнэлэг, цагдаа дуудсан уу гэж хэлсэн чинь үгүй би айгаад байна гэхээр нь би цагдаагийн хэлтэс рүү мэдээлэл өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Осгийн өгсөн: "...Т.Ш, Уч бид хэд хөзөрдөөд байтал Т.Шыг нэг ногоон цамц барьсан хүрэмтэй залуу Т.Шыг сайн уу гээд мэндэлсэн чинь Т.Ш сайн хэн бэ гээд сайн танихгүй байх шиг байсан. Тэгсэн нөгөө залуу та намайг танихгүй байна уу гэсэн чинь Ш сайн танихгүй гэж хэлсэн чинь нөгөө ногоон цамцтай залуу Шад би танай дүүгийн найз гилүү танил гэлүү нэг тиймэрхүү юм яриад яваад өгсөн...Уч надад такси олж өгнө түрүүлээд явсан тэгсэн Ш нэг мэдсэн ногоон цамцтай залуутай уулзаад ард явж байсан...Т.Ш нөгөө залуутайгаа нүхэн гарц руу яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нхгийн өгсөн: "...Би Сэлэнгээс ирсэн суудалын галт тэрэгнээс нэг хүүхэд, мөн өер хамт яваа гэх 2 зрзгтзй хүнийг тосч аваад зхлззд Номын сангийн гадаа зогсож арын суудалд сууж явсан ах авч явсан хайрцагтай юмаа тэнд оруулж өгөөд гарч ирсэн. Дараа нь тэр ахтай хамт арын суудалд явсан хүүхдийг Үтрэмийн 2 дугаар гудамжинд хүргэж өгөөд тэндээсээ буцаж Рашаантын гудамжаар явж байгаад уг гудамжинд байдаг дэлгүүр дээр урд сууж явсан нөхрөөсөө арай дүү бололтой хамт яваа хүнээ ахаа гээд байсан залуу нь зогсчих гээд зогсоогоод еерөө дэлгүүр лүү орж тэндээс 2,5 литрийн пиво аваад гарч ирсэн. Тэгээд тэр 2 залуу цаашаа Энхтайваны гудамжинд хойд талаасаа 3 дахь айл болох улбар ягаан өнгийн гүйдэг хаалгатай айлын гадаа хүргүүлж буусан. Тэр айл нь арын суудалд сууж явсан ахын гэр гэсэн...тэр хоёр маргалдаж хэрэлдэж байгаагүй. Урд суүж авсан залуу нь хамт явсан залуугаа ахаа гээд дуудаад байсан. пиво авч гарч ирсэн залуу нь ахаа танайх руу очино биз дээ гэсэн чинь нөгөөх нь тэгье гэж байсан. Өөр янз бүрийн юм яриагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Шын өгсөн: "...Мандал суманд ирээд галт тэрэгнээс буухад нөгөө залуу түрүүлээд буучихсан вагоны үүдэнд намайг хүлээж байсан. би ажил дээрээ авч явсан хайрцагтай эд зүйлээ хүргэх ажилтай байсан тул би явах гэтэл тэр залуу намайг дагаад яваад байсан. Тэгэхээр нь би чамай таньж байна би номын сан дээр авч яваа юм аа хүргэж өгөөд хоёулуу тухтай уулзая гэхэд нөгөө залуу хамт явсаар нүхэн гарцаар гараад урд талаас такси аваад урд суугаад хайрцагтай юмтайгаа арын суудалд суугаад номын сан руугаа хамт явсан. Би ажил дээрээ жижүүрт авч явсан юмаа үлдээчихээд буцаад таксинд суугаад рашаантын гудамжинд байдаг дэлгүүр лүү явж тэндээс нэг шил 0,75 литрийн хараа архи, нэг сав 2,5 литрийн пиво аваад манайх руу явсан. Манай гадаа Эб бид 2 бууж машинаа явуулчихаад манайх руу орсон. Тэгээд манайд бид 2 авч ирсэн архи, пивоо уугаад буу халж нилээн удаан суусан. Эхлээд ямар ч байсан архиа хувааж уугаад дууссан. Нэг мэдсэн би тасарсан байсан. пиво ууж байснаа санаж байна нэг сэрэхэд би том өрөөндөө сэрсэн. Босоод хартал хамт архи ууж байсан Эб цаана гал тогооны өрөөнд шалан дээр толгой нь баруун хойд зүг рүү харчихсан дээшээ харсан байрлалтай газар хэвтэж байсан. тэгээд дөхөөд очтол нүүрээр нь ялаа шавчихсан байхаар нь үргээгээд нэг л эвгүй байгаад байхаар нь гэдэсэн дээр нь 2 гараараа дарж үзсэн. Тэгсэн чинь нэг л эвгүй хөдөлгөөнгүй амьсгаагүй байхаар нь гэдэсэн дээр нь дахин хэд хэд дарж босгох гэж үзсэн. Намайг босоочээ гэж хэд хэд хэлэхэд огт хөдлөхгүй байсан. би тэгэхээр нь гарч яваад спиртийн 11 дүгээр байранд аавындаа очисон. Энэ талаар аавдаа хэлчихээд буцаж ирээд хажуу талын айлын хүн болох Баянаа ахад хэлсэн...архи ууж байхад Эб ямар ч байсан шорон орон яриад байсан. Тэр нь миний их дургүйг хүргэж байсан. Би дотроо их л дургүй хүрч эгдүүцэж байсан. Тэгээд зодолдсон юм шиг байна. Миний толгой чих хүндүүрлэж өвдөөд зүүн чих халцарсан, зүүн шанаа хүндүүрлэж өвдөж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж харамсаж байна. Тухайн үед талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй. Архи хэтрүүлэн хэрэглээд хоорондоо маргалдаж байсан нь үнэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 190-193-р хуудас/,

            Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №97 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн чамархайн хуйхан доорхи цус хурагг зүүн бугалганы дээд 1/3-ын доторхи болон доод уруулын салстын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэгээр үүсгэгдэх боломжтой.
  3. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
  4. Талийгаач нь тархины аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалтын гэмтлээр нас баржээ.
  5. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй
  6. Талийгаачийн цусанд 0,6 промилли спирт илэрсэн. гэх дүгнэлт /1-р хх-ийн 60-68-р хуудас/ болон

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогчийн оршуулгын зардал Хх-1-р хавтас 237-250, Хх-ийн 2 дугаар хавтасны 01 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар  бүгд 10,564,980 төгрөг зарцуулагдсан тогтоогдсон. Гэм буруутай этгээд болох Т.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлөөгүй бөгөөд төлбөрийн  чадваргүй тухай Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Түдэвдорж овогтой Ш нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 ам бүлтэйгээр хамрагдаж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 312 дугаарт зааснаар “Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөмөр нийгмийн хамшааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409,676 босго шугамаас доогуур болохыг тодорхойлов гэжээ.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багын Засаг даргын тодорхойлолт “ Түвдэндорж овогтой Ш нь ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй өрхийн орлогогүй амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрх болохыг тодорхойлов. Ш нь хэргийн учир хоригдож байгаа бөгөөд, эхнэр Ц.Цэрэндолгор /АН76122605/ нь эрхэлсэн ажилгүй архины хамааралтай, хэтрүүлэн хэрэглэдэг, 3, 12,16 нсны 3 хүүхэдтэй хүүхдүүдээ харж ханддаггүй, сургуульд үйлчлэгчээр ажиллуулж байсан боловч, архи уудаг байдлаас шалтгаалан ажлаас халагдсан гэжээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 194 дүгээр хуудас/,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 196 дугаар хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /ХХ-н 197-204 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 03 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Эбыг зодож амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Шын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цбын өгсөн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эцийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,  гэрч Ц.Бцын өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, гэрч А.Осгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Ш.Нхгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны №97 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Цб, гэрч Э.Эц, гэрч Ц.Бц, гэрч А.Ос, гэрч Ш.Нхгийн мэдүүлэг болон Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №97  дугаартай дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэв. Учир нь: Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хуульд заасан шаардлагыг хангасан байна.  

Тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан эд зүйлс болон хувцас хунар болон бичгийн чанартай нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 03 тоотод   байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт архи ууж байсан 39 настай  иргэн  Ц.Эбыг  зодож амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.        

Шүүгдэгч Т.Шад холбогдох хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, дээрх зүйл хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн  гэмт хэрэгт гэм буруугийн талаар маргаагүй, Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 08 жилийн хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт шүүгдэгчид оногдуулах хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Шын энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 148 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цбын зүгээс амь хохирогч Ц.Эбын оршуулгын зардалд нийт 10,564,980 төгрөг нэхэмжилсэн ба Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 26.1 дүгээр зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1, 10.3, 10.3.2-д тус тус зааснаар оршуулгын зардал 10,465,680 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цбт олгож, уг хохирлыг шүүгдэгч Т.Шаас гаргуулж Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх санд буцаан төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,7 литрийн хараа архины шил 1 ширхэг, сэнжтэй ягаан өнгийн цайны аяга 1 ширхэг, 2,5 литрийн хүрэн өнгийн Нийслэлийн пивоны сав 1 ширхэг, хүрэн өнгийн ЛД тамхины 7 ширхэг иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдаад  

 

Шүүхийн тухай хуулийн 31дүгээр зүйлийн 31.3.1дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.5, 36.6,  36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

          1.Шүүгдэгч Монгол овогт Түдэвдоржийн Шыг  “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Шыг 08 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Шад оногдуулсан 08 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Т.Шын энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 148 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 26.1 дүгээр зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1, 10.3, 10.3.2-д тус тус заасныг баримтлан оршуулгын зардалд 10,465,680 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 223 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цбт олгож, уг хохирлыг шүүгдэгч Т.Шаас гаргуулж Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх санд буцаан төлүүлсүгэй.

6. Т.Шад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,7 литрийн хараа архины шил 1 ширхэг, сэнжтэй ягаан өнгийн цайны аяга 1 ширхэг, 2,5 литрийн хүрэн өнгийн Нийслэл пивоны сав 1 ширхэг, хүрэн өнгийн ЛД тамхины 7 ширхэг иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхөн төлөх зардалгүй болохыг тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Шад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Б.Алтанцэцэг

С.Нолхоосүрэн

Б.Эрдэнэмөнх