| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2016/00150/И |
| Дугаар | 136/ШШ2016/00409 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 136/ШШ2016/00409
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангид холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг үүрэгтэй. Гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
ШҮҮГЧИД Г.АЛГИРМАА
Д.НАРАНЦЭЦЭГ