Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогчийн өмгөөлөгч М.Идэрхангай,

Хохирогч Т.Цоггэрэл,

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Батгэрэл,

Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х.О-д холбогдох эрүүгийн 1919002990204 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, авто ачигч, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 1 дүгээр хороо, Бумцэндийн 42 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Х.О, регистрийн дугаар ТЛ95122011

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Х.О нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Мон Лаа” ХХК-ний Элстэйн далд уурхайд ажил үүргээ гүйцэтгэж ковш маркийн тээврийн хэрэгсэлтэй ухрах үйлдэл хийхдээ Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын 168 / Уулын цулыг авто болон төмөр замын тээврийн хэрэгсэлд ачих, эксковаторын овоолгод буулгах ажлын хоорондын уялдаа холбоог эксковаторын машинчийн өгсөн дуут дохиогоор зохицуулна/ гэснийг болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт / Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/ гэж зааснаар осолдогчид дуут дохио өгөөгүй, мөн зүйлийн 18.2.7 “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан заалтыг хангаагүй зөрчиж хохирогч Т.Ц-ийг дамп болон ковш маркийн тээврийн хэрэгслийн дунд хавчиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед 3-р координатад ажил үүргээ гүйцэтгэхээр оройны 19 цагаас эхэлж гарсан. 1 машин шороо үлдсэн болохоор дээрээс дамп дуудаад ир гэж нэвтрэгчийн туслах Г хэлж явуулсан. Тэр хооронд нэвтрэгч Г ирэхээр нь үлдсэн нэг машин шороог хамт тараая гэж хэлэхэд арай их шороотой байна, фүүмэр ороход хэцүү унаж магадгүй гэсэн. Тэгээд дамп дуудуулахад Т.Ц 21 номерийн дамптай орж ирсэн. Панелийн барууны 1-ээс 1 шанага шороо ачсан, зүүнрүү эргэж ороод баруун талын ханыг шахаж түрээд, зүүн талаа шахаж ухарч байх үед осол гарсан. Би зүүн талд гаран явж байсан, нэвтрэгч Г баруун талд аюулгүй байдлын тэмдэг тавьсан. Т.Ц баруун талд чигээрээ ухраад зам хаах нөхцөлгүй зогсож байсан тул хойшоо ухрахгүй байх гэж бодоод дуут дохио гаргахгүйгээр ухарсан...” гэв.

 

         Хохирогч Т.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “Мон Лаа” ХХК-д ажилд ороод 19 хонож байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнө осолд орсон. Тухайн үед би доор зогсож байсан. Г гэдэг залуу туннелиас нэг ковш миний машин дээр ачсан. Би урагшаа хөдөлж тухайн ковшийг араараа гаргаж, дараагийн панель руу орж толгойгоороо ачуулах гээд хойшоо ухрах хөдөлгөөн хийж байхад Г ард чинь чулуу байна бууж холдуул гэж зандрангуй хэлэхэд нь ажилд ороод удаагүй байж хүнтэй маргалдахгүй гэж бодоод дуугүй сууж байсан чинь дахин хэлэхээр нь бууж чулууг аваад тэвшин дээрээ тавиад гараа буулгаж амжаагүй байхад араас ковш шахсан. Тэр ковш ирэхэд Г ямар нэгэн байдлаар надад мэдэгдэх боломж байсан. Тэгээд цаашаа юу болсоныг санахгүй байна ...” гэв.

 

    Хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний орой 19 цагаас шөнийн ээлжинд гарсан, ажилд гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчлагаатай танилцаж гарын үсэг зурсан байна. Би тэвшин дээр хүдэр ачуулаад урагш хөдөлсөн чинь хажууд зогсож байсан залуу зам дээр чинь чулуу уначихлаа аваарай гэж хэлэхээр нь би ухарч тухайн чулууны хажууд зогсоод газар унасан чулууг гараар өргөж тэвшин дээр тавьсан чинь ковш ухарч намайг машины тэвштэй хавчиж байсан...Ковш ямар нэгэн дохио өгөөгүй шууд ухраад намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

     Хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр осолд орж нарийн бүдүүн гэдэс тасарсан, сүүж яс, хавирга, дунд чөмөгний хугарал гэмтэл авч Хатанбулаг суманд хагалгаанд ороод Улаанбаатар хот ороод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байх явцад дахин хүндрэл гарч хагалгаанд ороод бүдүүн гэдэс тайруулсан, нарийн гэдэс тайруулсан, сэмж тайруулсан одоо манай нөхөр Ц гэрээр эмчилгээ хийлгэж байгаа, ясны хугарлууд наад тал нь 6 сар тэгээд цаашаа эмчилгээ эдгэрэлтийн явцаас хамааран бороолно гэсэн, мөн 6 сараас 1 жилийн хугацаанд эмчилгээ хийж байгаад бүдүүн гэдэс залгах хагалгаанд орно, одоогоор хэвлийгээр гаргасан бүдүүн гэдсэнд...уут угсарч хийгээд бие засаж байгаа...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

     Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3 дугаар давхарга руу очсон чинь ковшийн жолооч О чулуунуудыг дамп машинд ачиж өгч байсан, нэг машин шахуу чулуу үлдээд тухайн чулуу ачих талбай нь зай багатай утаа ихтэй үзэгдэх орчин муу байсан, ковш түнэлээс бутарсан чулууг шанагаар авч ухарч гарч ирэхэд нь дамп машин урагш хөдөлж зай гаргаж өгөөд ковшийг хойшоо ухарсан хойгуур нь эргэж байрандаа зогсоод чулуу ачуулаад дахин урагш хөдөлж ковшинд зай гаргаж өгч байсан. Ковш дамп дээр нэг шанага чулуу тавиад дахиж чулуу авахаар орсон энэ хугацаанд дампын ухрах зам дээр чулуу байсан болохоор би жолоочид зам дээр чулуу байна гэж гэрлээрээ анхааруулж “хэлсэн”. Тэгтэл жолооч чулууг хараад машинтай гэнэт ухраад чулуун дээр тулж очиж зогсоод машинаас бууж чулууг гараараа авч машин дээрээ тавих шиг болсон. Тэгтэл ковш ухарч гарч ирээд жолоочийг машинтай шахаж мөргөсөн. Би тухайн үед аюултай зай барьж 2 метр орчим зайнд зогсож байсан ба амаар болон гэрлээр ковшийн жолоочид дохио өгч хашгирахад жолооч эхлээд сонсоогүй ухарч байгаад дампын жолооч залууг мөргөж машинд шахсан, би ковшийн жолооч руу гэрлээр дохиж “урагшаа яв” гэсэн дохио өгөөд урагш хөдлөхөд дампын жолооч газарт унасан..." гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 26-27  дугаар хуудас/,

 

     Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний орой ажилд гарахад нь шөнийн ээлжийн мастер хийж гүйцэтгэх ажлын наряд өгч хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж техникийн бүрэн бүтэн байдлыг механикууд шалгаж далд уурхайд ажил гүйцэтгүүлсэн... 3 дугаар давхаргад нэвтрэлт явагдаад хаягдал хүдэр чулууг цэвэрлэн дээш нь тээвэрлэх ажиллагаа явагдаж байсан...23 цаг өнгөрч байхад гарч ирээд байж байтал манай нэвтрэгч Г дамп машины жолооч Ц-ийг машины тэвшин дээр барьчихсан далд уурхайгаас гарч ирсэн, юу болсон талаар асуухад 3 дугаар давхаргад ковшоор чулуу ачуулж байгаад машинаас буугаад чулуу гараараа өргөж машинд тавьж байхдаа ковшинд хавчуулагдчихлаа гэж хэлсэн...манай уурхай батлагдсан төлөвлөгөөний дагуу хагас жил тутамд нийт ажилчдад ээлжит бус давтан зааварчлагааны сургалт, мөн шинээр орж байгаа ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эмнэлгийн анхны тусламж галын аюулгүй байдал ослын үед нэгдсэн журмаар ажиллах зэрэг сэдэвт сургалт зохион байгуулж шалгалт авдаг. Ц-ийн хувьд манай уурхайд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс орж 10 хоног дагалдангаар ажиллаж сургалтуудад хамрагдаж шалгалт өгч тэнцээд гэрээ байгууллан ажиллаж байна..." гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 30  дугаар хуудас/,

 

            Шинжээч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг осол болоход нөлөөлсөн хүчин зүйл нь “Мон лаа” ХХК-ны тухайн далд уурхайн орчинд гэрэлтүүлэг тавиагүй, тоосжилтыг хэмжиж арилгаагүй, анхааруулах самбар байрлуулаагүй, осолдогчийн хувьд далд уурхайд үүрэг гүйцэтгэж ажил явагдаж байх үед техникээс дур мэдэн буух ёсгүй байдаг заалтыг зөрчсөн байсан. Осол болсон үндсэн шалтгаан бол ковшийн жолооч Х.О нь ухрах үйлдэл хийхдээ хууль дүрэмд заасны дагуу анхааруулах дуут болон гэрлэн дохио өгч ойр орчимд ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс аюулгүй байдлаа хангасны дараа ухрах үйлдэл хийсэн бол хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байсан. Гэтэл Х.О нь ямар нэгэн анхааруулах дохио өгөлгүй шууд ухрах үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа нь осол болоход нөлөөлсөн үндсэн шалтгаан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,

 

      Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/033 дугаартай: “...Т.Ц-ийн биед нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, сүүж ясны тогооны хугарал, баруун дунд чөмөгний толгойн хэсгийн зөрөөгүй, зүүн дунд чөмөгний толгой хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн 7,8,10 дугаар хавирганы хугарал, цавь, нуруу, ууц хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах  цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан сүүж ясны тогооны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун дунд чөмөгний толгойн хэсгийн зөрөөгүй, зүүн дунд чөмөгний толгой хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн талын умдаг ясны доод салаан дотор хэсгийн зөрөөгүй хугарал, зүүн 7,8,10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Цавь, нуруу, ууц хэсгийн зулгаралт гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

      Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11-06-040/13 дугаартай: “...Мон Лаа ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багт байрлах Элстэйн уурхайг ажиллуулахдаа дараахь хууль тогтоомж дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллана. Хөдөлмөрийн тухай хууль,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартууд, Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалаар баталсан “далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан 311 дүгээр тогтоол / аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам/-ыг дагаж мөрдөж ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор баталсан тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны дүрэм,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн хүлээх үүргийн талаар заалтууд: 28.1.1-д заасан үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн хуулийн 28.1.2, 28.1.3, ..... 28.1.15-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох,

     MNS 4968:2000 Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага,

     MNS 4969:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм,

    MNS 4959:2013 Авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага,

    MNS 5079:2001 Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага зэрэг Монгол улсын үндэсний зарим стандартууд,

    Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 сарын 22-ны өдрийн А/114 дугаар тушаалаар баталсан “аж ахуй нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  зөвлөл байгуулах,  орон тооны ажилтан ажиллуулах норматив”, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12 сарын 28-ны өдрийн аргачилсан зөвлөмж”, 2016 оны 2 сарын 5-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр”, Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалаар баталсан “ Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Мон Лаа” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар компаний үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж баталсан дүрэм, журам зэргийг зөрчсөн, “...дампын жолооч Т.Ц... осолд өртөхдөө ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаад буюу зам талбайд унасан чулууг цэвэрлэж байгаад өртсөн байна. Тухайн нөхцөл байдалд осолдогч ажлаа зогсоохоор ээлжийн ахлах болон удирдах албан тушаалтанд гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн хийсэн байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт / хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/-ыг зааснаар ажлаа нэн даруй зогсоогоогүй, мөн зүйлийн 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэж заасан заалтыг осолдогч нь хангаагүй зөрчсөн байна. Осолдогч Т.Ц үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрмийн 2.1.1 / ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэж зааснаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн байх тул тухайн ослыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэж байна. “...Мон Лаа ХХК хууль, дүрэм, журмыг өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал:  осол болсон далд уурхайн 3 дугаар давхаргын уклон 1-3 хэсэгт тэсэлгээ хийсний дараа агаар дахь химийн бодисын хэмжээг хэмжээгүй, тэсэлгээний улмаас тоос шороо боссон, уурхайн малталтын хэсэгт харагдах орчин муу, гэрэлтүүлэг шаардлага хангаагүй үед ажилчдаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасан: үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгахыг биелүүлээгүй, Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 144. г./-тэсэлгээний ажлын дараа малталтыг агааржуулж мөргөцөгт хүмүүс орохоос өмнө зөөврийн хэмжилтийн багажаар хорт хийн агуулгыг шалгана... гэснийг, Замын хөдөлгөөний дүрмийн 2.6. / Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно/гэснийг, Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн Элстэй уурхайд мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг батлан мөрдүүлээгүй, Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын 168. / Уулын цулыг авто болон төмөр замын тээврийн хэрэгсэлд ачих, экскаваторын/ковш/ овоолгод буулгах ажлын хоорондын уялдаа холбоог экскаваторын машинчийн өгсөн дуут дохиогоор зохицуулна/... гэснийг тус тус байгууллага дээрээ мөрдөж ажиллаагүй зөрчсөн байна. Ковшийн оператор /жолооч/ Х.О ажил үүргээ гүйцэтгэх үедээ буюу ковшоор хүдэр ачаад ухрах үйлдэл хийхдээ хойд талаа  хараагүй ухарч осолдогч Т.Ц-ийг ковш, дамп хоёрын хооронд хавчсан үйлдэл нь Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын 168-т: “Уулын цулыг авто болон төмөр замын тээврийн хэрэгсэлд ачих, экскаваторын /ковш/ овоолгод буулгах ажлын хоорондын уялдаа холбоог экскаваторын машинчийн өгсөн дуут дохиогоор зохицуулна” гэснийг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах” гэж зааснаар осолдогчид дуут дохио өгөөгүй, мөн хуулийн 18.2.7 дахь хэсэгт заасан “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан заалтыг хангаагүй зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 43-47 дугаар хуудас/,

 

    Шүүгдэгч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 цаг хүртэл далд уурхайд ажил үүрэг гүйцэтгэхээр аюулгүй ажиллагааны зааварчлагаатай танилцан гарын үсэг зурж ажил үүрэг гүйцэтгэсэн юм... шороог ачихаар Ц дамптай ирсэн, би барууны 1 дүгээр панелаас 1 шанага шороо ачаад зүүний 1 дүгээр панел руу орсон, тухайн газар зай муутай байсан болохоор би ковштойгоо зүүний 1 дүгээр панел руу орсон тухайн газар зай муутай байсан болохоор би ковштойгоо зүүний 1 дүгээр паниалаас шороо шанагаар аваад ухрах үед дамп урагшаа хөдөлж зай тавьж өгөөд намайг ухарсны дараа дамп эргэж ухарч байрандаа зогсохоор нь би шороог дампын тэвшин дээр тавьдаг, намайг шороо ачсаны дараа дамп урагшаа хөдөлж ковшинд зай гаргаж өгөөд би зүүний 1 дүгээр панель руу орж шороо шанагаар дахин авах зарчмаар ажиллаж байсан. Би зүүний 1 дүгээр панель руу орж ачих шороогоо хусаж байгаад ухартал хүн орилох чимээ сонсогдсон, тэгэхээр нь би урагшаа хөдлөөд ковшоосоо буугаад ирэхэд би ухрах үйлдэл хийхдээ дампын жолоочийг машинтай нь хавчиж мөргөсөн байсан...Компаний зүгээс аюулгүй ажиллагааны чиглэлээр хэд хэдэн удаа сургалт зохион байгуулж байсан, би уг сургалтанд сууж байсан. Ажил үүрэг гүйцэтгэх үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчлагаатай танилцан наряд авч үүрэг гүйцэтгэдэг байсан. Би ямар нэгэн анхааруулах дохио өгөлгүй ухрах үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

    Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Элстэйн далд уурхайд осол болж дампын оператор Ц-ийн эрүүл мэндэд хохирол учирсан. Манай компаний зүгээс осолдогч Ц-ийн эмчилгээний бүх зардал мөнгийг гаргаж ажиллаж байгаа, одоогийн байдлаар манай компани эмчилгээний зардалд 12 408 360 төгрөг гаргаад байгаа, мөн Т.Ц-д үндсэн цалинг сар бүр ажилласнаар тооцон олгож байгаа, цаашид манай компаний зүгээс энэ хүний эмчилгээний зардлыг эдгэртэл нь бүрэн хариуцна, мөн ажил олгогчийн зүгээс нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас

 

   Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ковшийн оператор О панелийн штрек зүүний нэг болон барууны нэг гэсэн 2 мөргөцгөөс 2-уулангаас нь ачих наряд авсан байсан. Тухайн үед зүүн нэг гэсэн панелд нь тэсэлгээнээс үүссэн цул буюу шороо цэвэрлэж ачих ажлыг гүйцэтгэж байсан. Дампны оператор Ц мөн зүүн панелд ачилт хийх гээд орсон...Овор буюу том хэмжээтэй чулууг дампын тэвшинд буулгах үед дампын оператор бүхээгнээс гарч дампынхаа урд талд гэрэлд орж дамп руугаа харж зогсох ёстой. Овор ачаагүй үед оператор бүхээг дотроо сууж байгаад ковш ачаагаа буулгачихаад цааш явангуут тэвшнээс гадуур унасан чулууг түүж замаа цэвэрлэдэг...” гэсэн мэдүүлэг/  1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

         Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 04-10/,

 

        Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр 11-14 дүгээр хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

      Шүүгдэгч Х.О нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Мон Лаа ХХК-ний Элстэйн далд уурхайд ажил үүргээ гүйцэтгэж ковш маркийн тээврийн хэрэгсэлтэй ухрах үйлдэл хийхдээ ямар нэгэн дуут дохио өгөлгүй гэнэт ухарсанаас дампын жолооч Т.Ц-ийг мөргөж улмаар түүнийг дамп болон ковш машинтай хавчиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний орой 19 цагаас шөнийн ээлжинд гарсан, ажилд гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчлагаатай танилцаж гарын үсэг зурсан байна. Би тэвшин дээр хүдэр ачуулаад урагш хөдөлсөн чинь хажууд зогсож байсан залуу зам дээр чинь чулуу уначихлаа аваарай гэж хэлэхээр нь би ухарч тухайн чулууны хажууд зогсоод газар унасан чулууг гараар өргөж тэвшин дээр тавьсан чинь ковш ухарч намайг машины тэвштэй хавчиж байсан...Ковш ямар нэгэн дохио өгөөгүй шууд ухраад намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “Мон Лаа” ХХК-д ажилд ороод 19 хонож байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнө осолд орсон. Тухайн үед би доор зогсож байсан. Г гэдэг залуу туннелиас нэг ковш миний машин дээр ачсан. Би урагшаа хөдөлж тухайн ковшийг араараа гаргаж, дараагийн панель руу орж толгойгоороо ачуулах гээд хойшоо ухрах хөдөлгөөн хийж байхад Г ард чинь чулуу байна бууж холдуул гэж зандрангуй хэлэхэд нь ажилд ороод удаагүй байж хүнтэй маргалдахгүй гэж бодоод дуугүй сууж байсан чинь дахин хэлэхээр нь бууж чулууг аваад тэвшин дээрээ тавиад гараа буулгаж амжаагүй байхад араас ковш шахсан. Тэр ковш ирэхэд Г ямар нэгэн байдлаар надад мэдэгдэх боломж байсан. Тэгээд цаашаа юу болсоныг санахгүй байна ...”, гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3 дугаар давхарга руу очсон чинь ковшийн жолооч О чулуунуудыг дамп машинд ачиж өгч байсан, нэг машин шахуу чулуу үлдээд тухайн чулуу ачих талбай нь зай багатай утаа ихтэй үзэгдэх орчин муу байсан, ковш түнэлээс бутарсан чулууг шанагаар авч ухарч гарч ирэхэд нь дамп машин урагш хөдөлж зай гаргаж өгөөд ковшийг хойшоо ухарсан хойгуур нь эргэж байрандаа зогсоод чулуу ачуулаад дахин урагш хөдөлж ковшинд зай гаргаж өгч байсан. Ковш дамп дээр нэг шанага чулуу тавиад дахиж чулуу авахаар орсон энэ хугацаанд дампын ухрах зам дээр чулуу байсан болохоор би жолоочид зам дээр чулуу байна гэж гэрлээрээ анхааруулж “хэлсэн”. Тэгтэл жолооч чулууг хараад машинтай гэнэт ухраад чулуун дээр тулж очиж зогсоод машинаас бууж чулууг гараараа авч машин дээрээ тавих шиг болсон. Тэгтэл ковш ухарч гарч ирээд жолоочийг машинтай шахаж мөргөсөн. Би тухайн үед аюултай зай барьж 2 метр орчим зайнд зогсож байсан ба амаар болон гэрлээр ковшийн жолоочид дохио өгч хашгирахад жолооч эхлээд сонсоогүй ухарч байгаад дампын жолооч залууг мөргөж машинд шахсан, би ковшийн жолооч руу гэрлээр дохиж “урагшаа яв” гэсэн дохио өгөөд урагш хөдлөхөд дампын жолооч газарт унасан..." гэсэн мэдүүлэг, гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний орой ажилд гарахад нь шөнийн ээлжийн мастер хийж гүйцэтгэх ажлын наряд өгч хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж техникийн бүрэн бүтэн байдлыг механикууд шалгаж далд уурхайд ажил гүйцэтгүүлсэн... 3 дугаар давхаргад нэвтрэлт явагдаад хаягдал хүдэр чулууг цэвэрлэн дээш нь тээвэрлэх ажиллагаа явагдаж байсан...23 цаг өнгөрч байхад манай нэвтрэгч Г дамп машины жолооч Ц-ийг машины тэвшин дээр барьчихсан далд уурхайгаас гарч ирсэн, юу болсон талаар асуухад 3 дугаар давхаргад ковшоор чулуу ачуулж байгаад машинаас буугаад чулуу гараараа өргөж машинд тавьж байхдаа ковшинд хавчуулагдчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 цаг хүртэл далд уурхайд ажил үүрэг гүйцэтгэхээр аюулгүй ажиллагааны зааварчлагаатай танилцан гарын үсэг зурж ажил үүрэг гүйцэтгэсэн юм... шороог ачихаар Ц дамптай ирсэн, би барууны 1 дүгээр панелаас 1 шанага шороо ачаад зүүний 1 дүгээр панел руу орсон, тухайн газар зай муутай байсан болохоор би ковштойгоо зүүний 1 дүгээр панел руу орсон тухайн газар зай муутай байсан болохоор би ковштойгоо зүүний 1 дүгээр паниалаас шороо шанагаар аваад ухрах үед дамп урагшаа хөдөлж зай тавьж өгөөд намайг ухарсны дараа дамп эргэж ухарч байрандаа зогсохоор нь би шороог дампын тэвшин дээр тавьдаг, намайг шороо ачсаны дараа дамп урагшаа хөдөлж ковшинд зай гаргаж өгөөд би зүүний 1 дүгээр панель руу орж шороо шанагаар дахин авах зарчмаар ажиллаж байсан. Би зүүний 1 дүгээр панель руу орж ачих шороогоо хусаж байгаад ухартал хүн орилох чимээ сонсогдсон, тэгэхээр нь би урагшаа хөдлөөд ковшоосоо буугаад ирэхэд би ухрах үйлдэл хийхдээ дампын жолоочийг машинтай нь хавчиж мөргөсөн байсан...Компаний зүгээс аюулгүй ажиллагааны чиглэлээр хэд хэдэн удаа сургалт зохион байгуулж байсан, би уг сургалтанд сууж байсан. Ажил үүрэг гүйцэтгэх үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчлагаатай танилцан наряд авч үүрэг гүйцэтгэдэг байсан. Би ямар нэгэн анхааруулах дохио өгөлгүй ухрах үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Элстэйн далд уурхайд осол болж дампын оператор Ц-ийн эрүүл мэндэд хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ковшийн оператор О панелийн штрек зүүний нэг болон барууны нэг гэсэн 2 мөргөцгөөс 2-уулангаас нь ачих наряд авсан байсан. Тухайн үед зүүн нэг гэсэн панелд нь тэсэлгээнээс үүссэн цул буюу шороо цэвэрлэж ачих ажлыг гүйцэтгэж байсан. Дампны оператор Цоггэрэл мөн зүүн панелд ачилт хийх гээд орсон...Овор буюу том хэмжээтэй чулууг дампын тэвшинд буулгах үед дампын оператор бүхээгнээс гарч дампынхаа урд талд гэрэлд орж дамп руугаа харж зогсох ёстой. Овор ачаагүй үед оператор бүхээг дотроо сууж байгаад ковш ачаагаа буулгачихаад цааш явангуут тэвшнээс гадуур унасан чулууг түүж замаа цэвэрлэдэг...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

      Шүүгдэгч Х.О-ийн энэ үйлдэл нь Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын 168-д “Уулын цулыг авто болон төмөр замын тээврийн хэрэгсэлд ачих, эксковаторын овоолгод буулгах ажлын хоорондын уялдаа холбоог эксковаторын машинчийн өгсөн дуут дохиогоор зохицуулна” гэснийг болон Хөдөлмөрийн Аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах” гэж зааснаар осолдогчид дуут дохио өгөөгүй, мөн зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан заалтыг зөрчсөн болох нь шинжээч Д.Б-ийн гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11-06-040/13 дугаарт дүгнэлт, шинжээч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болсон үндсэн шалтгаан бол ковшийн жолооч Х.О нь ухрах үйлдэл хийхдээ хууль дүрэмд заасны дагуу анхааруулах дуут болон гэрлэн дохио өгч ойр орчимд ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс аюулгүй байдлаа хангасны дараа ухрах үйлдэл хийсэн бол хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байсан. Гэтэл Х.О нь ямар нэгэн анхааруулах дохио өгөлгүй шууд ухрах үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа нь осол болоход нөлөөлсөн үндсэн шалтгаан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэгг зэргээр давхар нотлогдсон, хуульд заасан журмыг зөрчөөгүй ба шүүгдэгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгээгүй, дүгнэлттэй холбогдуулан эсрэг санал гаргаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

      Хэдийгээр шүүгдэгч Х.О нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа ч хохирогч Т.Цо нь далд уурхайд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчиж эксковаторын машинчид мэдэгдэлгүй, өөрийн сууж байсан дампнаас бууж зам дээр байсан чулууг гараар авч тэвшин дээр тавих үйлдэл гаргасан нь түүний хууль бус, буруутай үйлдэл болох нь гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Овор буюу том хэмжээтэй чулууг дампын тэвшинд буулгах үед дампын оператор бүхээгнээс гарч дампынхаа урд талд гэрэлд орж дамп руугаа харж зогсох ёстой. Овор ачаагүй үед оператор бүхээг дотроо сууж байгаад ковш ачаагаа буулгачихаад цааш явангуут тэвшнээс гадуур унасан чулууг түүж замаа цэвэрлэдэг...”, шинжээч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...осолдогчийн хувьд далд уурхайд үүрэг гүйцэтгэж ажил явагдаж байх үед техникээс дур мэдэн буух ёсгүй байдаг заалтыг зөрчсөн байсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11-06-040/13 дугаарт “...дампын жолооч Т.Ц... осолд өртөхдөө ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаад буюу зам талбайд унасан чулууг цэвэрлэж байгаад өртсөн байна. Тухайн нөхцөл байдалд осолдогч ажлаа зогсоохоор ээлжийн ахлах болон удирдах албан тушаалтанд гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн хийсэн байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт / хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/-ыг зааснаар ажлаа нэн даруй зогсоогоогүй, мөн зүйлийн 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэж заасан заалтыг осолдогч нь хангаагүй зөрчсөн байна...” гэсэн дүгнэлтээр давхар нотлогдож байна. Эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн зүгээс эдгээр нотлох баримтыг үгүйсгээгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан, ямар нэгэн тайлбар хүсэлт гаргаагүй байна.

 

       Түүнчлэн гэмт хэрэг гарахад ажил олгогч “Мон Лаа” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актууд, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай Монгол Улсын стандартуудыг зөрчсөн болох нь шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11-06-040/13 дугаарт “...Мон Лаа ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багт байрлах Элстэйн уурхайг ажиллуулахдаа дараахь хууль тогтоомж дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллана. Хөдөлмөрийн тухай хууль,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартууд, Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалаар баталсан “далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан 311 дүгээр тогтоол / аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам/-ыг дагаж мөрдөж ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор баталсан тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны дүрэм,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн хүлээх үүргийн талаар заалтууд: 28.1.1-д заасан үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн хуулийн 28.1.2, 28.1.3, ..... 28.1.15-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох,

     MNS 4968:2000 Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага,

     MNS 4969:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм,

    MNS 4959:2013 Авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага,

    MNS 5079:2001 Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага зэрэг Монгол улсын үндэсний зарим стандартууд,

    Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 сарын 22-ны өдрийн А/114 дугаар тушаалаар баталсан “аж ахуй нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  зөвлөл байгуулах,  орон тооны ажилтан ажиллуулах норматив”, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12 сарын 28-ны өдрийн аргачилсан зөвлөмж”, 2016 оны 2 сарын 5-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр”, Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Мон Лаа” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар компаний үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж баталсан дүрэм, журам зэргийг зөрчсөн...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Эдгээр хууль тогтоомж, эрхийн хэм хэмжээний актыг зөрчсөн талаар ажил олгогч нь маргаагүй тул “Мон Лаа” ХХК-ийг иргэний хариуцагч байгууллагаар татан оролцуулсан мөрдөгчийн тогтоолыг хууль зүйн үндэстэй гэж үзэв.

 

      Шүүгдэгч Х.О-ийн хэт болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр осолд орж нарийн бүдүүн гэдэс тасарсан, сүүж яс, хавирга, дунд чөмөгний хугарал гэмтэл авч Хатанбулаг суманд хагалгаанд ороод Улаанбаатар хот ороод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байх явцад дахин хүндрэл гарч хагалгаанд ороод бүдүүн гэдэс тайруулсан, нарийн гэдэс тайруулсан, сэмж тайруулсан одоо манай нөхөр Ц гэрээр эмчилгээ хийлгэж байгаа, ясны хугарлууд наад тал нь 6 сар тэгээд цаашаа эмчилгээ эдгэрэлтийн явцаас хамааран бороолно гэсэн, мөн 6 сараас 1 жилийн хугацаанд эмчилгээ хийж байгаад бүдүүн гэдэс залгах хагалгаанд орно, одоогоор хэвлийгээр гаргасан бүдүүн гэдсэнд...уут угсарч хийгээд бие засаж байгаа...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,      Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/033 дугаартай: “...Т.Ц-ийн биед нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, сүүж ясны тогооны хугарал, баруун дунд чөмөгний толгойн хэсгийн зөрөөгүй, зүүн дунд чөмөгний толгой хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн 7,8,10 дугаар хавирганы хугарал, цавь, нуруу, ууц хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах  цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан сүүж ясны тогооны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун дунд чөмөгний толгойн хэсгийн зөрөөгүй, зүүн дунд чөмөгний толгой хэсгийн зөрөөтэй хугарал, зүүн талын умдаг ясны доод салаан дотор хэсгийн зөрөөгүй хугарал, зүүн 7,8,10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Цавь, нуруу, ууц хэсгийн зулгаралт гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компаний зүгээс осолдогч Ц-ийн эмчилгээний бүх зардал мөнгийг гаргаж ажиллаж байгаа, одоогийн байдлаар манай компани эмчилгээний зардалд 12 408 360 төгрөг гаргаад байгаа, мөн Т.Ц-д үндсэн цалинг сар бүр ажилласнаар тооцон олгож байгаа, цаашид манай компаний зүгээс энэ хүний эмчилгээний зардлыг эдгэртэл нь бүрэн хариуцна, мөн ажил олгогчийн зүгээс нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мон Лаа  ХХК-ний Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах үйл ажиллагаа явуулдаг Элстэй уурхайд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 05 минутад далд уурхайн 3-р түвшинд уг осол гарсан. Энэ ослын улмаас Т.Ц-ийн биед хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон. Уг ослын дараа Т.Ц нь 2 удаа хагалгаанд орсон. Тухайн осол болсон өдрөөс хойш 3 хоногийн дараа орон тооны бус комисс томилж уурхайд гарсан ослын талаар үйлдвэрийн ослын акт үйлдээд ослыг хянан бүртгэх журмын дагуу актыг хянан үзэж үйлдвэрийн осол мөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэгт шинжээч эмчээр томилогдсон эмчийн дүгнэлтээр хохирогчийн биеийн байдлыг тодорхой дүгнэсэн байдаг. Т.Ц нь 2 удаагийн хагалгааныхаа дараа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь болон хугацаагаа тогтоолгох эмч нарын зөвөлгөөний хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар алдаж, 12 сараар хугацааг тогтоож шийдвэрлэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон тохиолдолд 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуулийн дагуу олгоно. Мөн Т.Ц-ийн хувьд дахин хагалгаанд орж цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул энэ бүх зардлыг Мон лаа ХХК-наас хариуцах болно. Харин уг зардалтай холбоотой зарим зүйлийг Т.Ц сайн ойлгохгүй байна. Манай байгууллагаас гарсан зардлын хувьд өнөөдрийн байдлаар нийт 20 498 360 төгрөг гарсан. Үүнээс 15 013 360 төгрөг нь эмнэлэг болон эхнэр, эгч нарынх нь дансруу шилжүүлэн эмчилгээний мөнгө мөн эмнэлэгт хэвтэж байхад нь манай байгууллагаас эргэж байсан хүмүүс гаднаас эм тариаг нь авч өгсөн зардлууд багтаж байгаа. Бусад зардал гэсэн 5 485 000 төгрөгийг осол гарснаас хойш ар гэрийнхнийг нь тээвэрлэсэн авто машины болон хоол, хүнсний зардалд багтсан болно. Гэхдээ Т.Ц нь Х.О 3 372 687 төгрөг нэхэмжилж байгаа мөнгийг юунд зарцуулсанг мэдэхгүй байна. Шүүгдэгчийн хувьд манай уурхайд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг зөрчиж осол гаргасан нь тогтоогдож байгаа хэдий ч хохирогчид учирсан бүх хохирлыг манай байгууллагаас төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Хохирогчийн биеийн байдалтай холбогдуулан  хийх шаардлагатай эмчилгээ болон одоо 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хагалгааны зардлыг манай байгууллага бүрэн төлөх болно. Мөн бусад тооцоонд  Т.Ц нь манай байгууллагад 2019 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн ажилласан. Энэ хугацаанаас эхлэн цалинг нь 2020 оны 01 дүгээр сар хүртэл олгосон. Хохирогч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-наас хөдөлмөрийн чадварын хувиа тогтоолгож тэтгэмжээ авах зорилгоор манай байгууллагаас бичиг баримтаа бүрдүүлэн авсан. Мөн манай байгууллагын санхүүгийн боломж бололцооноос нь үүдэн цаг хугацаанд нь олгоогүй мөнгөн төлбөр бол байгаа, цалинг нь 01 дүгээр сар хүртэлхийг олгоно, дээрээс нь эмчилгээний зардлыг бүрэн хариуцна. Шүүгдэгчээс нэхэмжилж байгаа мөнгийг нотлох баримт шинжлэн судлуулж нотлогдох юм бол манай байгууллагаас төлөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “Мон Лаа” ХХК-д ажилд ороод 19 хонож байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнө осолд орсон. Тухайн үед би доор зогсож байсан. Г гэдэг залуу туннелиас нэг ковш миний машин дээр ачсан. Би урагшаа хөдөлж тухайн ковшийг араараа гаргаж, дараагийн панель руу орж толгойгоороо ачуулах гээд хойшоо ухрах хөдөлгөөн хийж байхад Г ард чинь чулуу байна бууж холдуул гэж зандрангуй хэлэхэд нь ажилд ороод удаагүй байж хүнтэй маргалдахгүй гэж бодоод дуугүй сууж байсан чинь дахин хэлэхээр нь бууж чулууг аваад тэвшин дээрээ тавиад гараа буулгаж амжаагүй байхад араас ковш шахсан. Тэр ковш ирэхэд Г ямар нэгэн байдлаар надад мэдэгдэх боломж байсан. Тэгээд цаашаа юу болсоныг санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

    Хохирлын талаар: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний харицагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан тайлбараар хохирогч Т.Ц-ийн эмчилгээний зардлыг “Мон Лаа” ХХК бүрэн хариуцаж эмчилгээний зардалд 11 213 360 төгрөг, 2019 оны 08 дугаар сараас эхлэн хохирогчийг ажилласнаар тооцож нийт  3 800 000 төгрөгийн цалин, бусад зардал болох /замын зардал, хоол, шатахуун, зочид буудал,машины түрээс гэх мэт/ 5 485 000 төгрөг бүгд 20 498 360 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “Мон Лаа” ХХК гаргасан болох нь тогтоогдож хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

    Хохирогч нь цаашид дахин хагалгаа хийлгэх, удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байгаагаа шүүх хуралдаанд мэдүүлснийг иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч мэдэж байгаа учраас эмчилгээний зардлыг хариуцахаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, “хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгож 2020 оны 02 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгөө авч эхэлж байгаа учраас компаний зүгээс цаашид цалин олгохгүйгээр шийдвэрлэсэн” гэх тул хохирогчийн эмчилгээнд цаашид гарах зардал болон цалин тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

     Харин хохирогч Т.Ц болон түүний өмгөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа: “...өөрийн зүгээс гаргасан нийт 3 372 687 төгрөгийг шүүгдэгч Х.О-с нэхэмжлэнэ, үүнээс 1 623 077 төгрөгний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа, бусад баримт байхгүй...” гэснийг иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч “...уг нэхэмжилж байгаа мөнгийг нотлогдсон хэмжээгээр манай байгууллага төлнө...” гэсэн тул хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон 1 623 077 төгрөгийг иргэний харицагч байгууллагаас гаргуулж, нотлогдоогүй 1 749 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй гэж үзэж шүүгдэгч Х овогт Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Ковш машин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил , сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хохирогчийн талаас нотлох баримтаар гаргаж өгсөн эмчлэгч эмчийн зөвлөгөөг бичсэн CD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэснийг “бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Үүнээс үзвэл тухайн зүйлд эрх хасах нэмэгдэл ял нь хүндэрсэн байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тухайн үед мөрдөгдөж байсан хуульд зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Х.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй  үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д ковш машин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-н  хувийн байдлыг харгалзан оршин суух газар, ажил , сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4.Тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.О нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Х.О нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Мон лаа ХХК-аас 1 623 077  төгрөгийг гаргууулж хохирогч Т.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардалагаас нотлогдоогүй үлдэх 1 749 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                          Н.АДЪЯА