Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 516

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

           Нэхэмжлэгч: ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/******* индекстэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.******* нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгчБ.******* нь 100,000 төгрөг, алданги 50,000 төгрөг нийт 150,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хэрэглэгчБ.*******гээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 50,000 төгрөг нийт150,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-аас гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан нь үнэн. Уг 150,000 төгрөгийг төлнө, татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох NP10 төхөөрөмжийн үнэ 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох NP10 төхөөрөмжийн үнэ 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 150,000 төгрөг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийн тал нь болох 2575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 2575 төгрөг, хариуцагчБ.*******гээс 2575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагчБ.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.МАРИНА