| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03651/и |
| Дугаар | 3651 |
| Огноо | 2016-04-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 3651
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 23 дугаар байр, 1 тоот хаягт оршин суух Бадамсүрэнжав овогт Нямдоржийн Төгсжаргал /РД:ЧК71080566/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хэсэг сэлбэ, 4 дүгээр гудамж, 23 тоот хаягт оршин суух Ихэр овогт Даваахүүгийн Хосбаяр /РД:УЗ93101613/-т холбогдох 847,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Төгсжаргал, хариуцагч Д.Хосбаяр, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Төгсжаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Д.Хосбаяртай байрны засвар үйлчилгээ хийлгэсэн ба түүнд тухайн байрыг хөлслүүлэхээр болж, 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс дараагийн сарын түрээсийн төлбөрийг төлөх /өмнөх сарын төлбөрт засварын ажил гүйцэтгэсний хөлс орох/-өөр тус тус тохирч гэрээ байгуулсан юм.
Гэтэл Д.Хосбаяр нь төлбөрийг огт төлөөгүй, түүнд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээг дуусгавар болгох талаар утсаар мэдэгдэн хэлэхэд би хөдөө байна, манай эхнэр төлнө гэх зэргээр худлаа хэлсэн, намайг очиход цоожны гол сольсон, яваад ороход аль хэдийн нүүгээд явчихсан байсан. Д.Хосбаяраас 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх төлбөр 550,000.00 төгрөг, алданги 297,000.00 төгрөг, нийт 847,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжилж буй 847,000.00 төгрөгийг төлнө гээд талууд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээндээ хариуцагч Д.Хосбаяр нь 4 /дөрөв/ сарын хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд сар бүрийн 15-ны өдөр 212,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь 413007143 тоот дансанд төлөх байдлаар барагдуулахаар гэрээ байгуулсан болохоо мэдэгдэв.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан нь тус нэхэмжлэл дэх баримтуудаас тодорхой харагдаж байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигчид эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор тэдгээрийг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба гагцхүү эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой юм.
Талуудын хооронд байгуулсан гэрээнээс дүгнэвэл нэхэмжлэгч нийт 847,000.00 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнийг хариуцагч тал тэр даруй төлөхгүйгээр тодорхой хугацаанд тэнцүү төлөлтөөр барагдуулахаар тохирсон нь тэдгээрийг эвлэрсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Д.Хосбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.Төгсжаргалтай Түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 70/2 байрны 6 тоот орон сууцыг түрээслэхээр болжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний зорилгоос дүгнэвэл зохигчид Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байх бөгөөд 1 /нэг/ сарын төлбөрийг 550,000.00 төгрөгөөр тохирч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож 0.3 хувийн алданги төлөхөөр тохирчээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Орон сууц хөлслөх гэрээний дагуу 550,000.00 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги /өдрийн 1650 төгрөг буюу 180 хоногийн хугацаа хэтрэлт/ 297,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тухай зохицуулалттай хэдий ч хариуцагч Д.Хосбаярын зүгээс төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн байх тул түүний хүсэл зоригийг хүлээн авах нь зүйтэй юм.
Зохигч болон шүүхэд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхий байдлаар татан оролцуулах ёстой эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээд байхгүй, ийнхүү талууд эвлэрсэн нь зөвхөн тэдгээрийн хооронд үүсч, бий болсон Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байгаагаас гадна хариуцагч Д.Хосбаяр гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн түүнд хамаарах тул энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэгэнт хариуцагч тал нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр талууд эвлэрч, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр болсон, зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, гарах үр дагаварын талаар мэдэж, зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Иймд, Н.Төгсжаргалын гаргасан Д.Хосбаярт холбогдох 847,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР