Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 509

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэнгий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* настай, ******* тоот регистрийн дугаартай, *******ын овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд 1983-1985 онд бичээч, 1985-1987 онд цэцэрлэгт хүмүүжүүлэгч, 1987-1989 онд сургуульд жижүүр зэрэг ажил гүйцэтгэж байсан билээ. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1983-1985 он хүртэл ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архиваас лавлагаа олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна

Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд намайг 1983-1989 он хүртэл Ховд аймгийн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, сургуульд жижүүрээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүсэлт гаргагчийн хүсэлтийг дэмжиж байна.

Иймд Б.*******г 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-1985 онд нээсэн, №1*******339 дугаартай Б.*******гийн хөдөлмөрийн дэвтэр,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 1465 дугаартай лавлагаа,

-Гэрч Н.Оюуны Ховд аймгийн сумын иргэн ******* овогтой ******* нь 1985 оны 10 дугаар сарын 01-нээс тус сумын цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орж 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөн. Мөн н сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд томилогдон ажиллаж байсныг гэрчилж байна. Тэр үед 1985 онд Нандин овогтой Оюун миний бие тус цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Тэр үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр Энхтуяа гэдэг хүн ажиллаж байсан. Сургуулийн захирал Гэндэн гэдэг хүн ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Оюунчимэгийн миний бие 1983-1985 онд Ховд аймгийн сумын харъяат ******* овогтой *******г Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд бичээч хийж байхад миний бие тус газрын үйлчлэгч хийж байсан гэдгийг гэрчилж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Б.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 1465 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Б.******* нь 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын овогт *******гийн *******г 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА