| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03518/и |
| Дугаар | 3518 |
| Огноо | 2016-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 3518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 19-167 тоотод оршин суух, Соёмбо овогт Туулын Оюунчимэг /РД:УХ69071401/-ийн хүсэлттэй,
Хашиг овогт Нацагийн Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Н.Пүрэвсүрэнтэй танилцаж, нэг гэрт хамт амьдрах болсон. 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр том хүү П.Үүрцайх, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бага хүү П.Үүрийнцолмон нар төрсөн.
Би 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ээрмэлийн үйлдвэрийн нэр дээр Унгар улсын Шопрон хотын ээрмэлийн үйлдвэрт 2 жил ажиллаад ирсэн ба 2001 онд нөхөр маань сахарын өвчтэй гэж оношлогдсон. Бид урд хөршөөс эм авч уулгаж эхэлсэн ба 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бага охин П.Бадамцэрэн төрсөн юм. Нөхөр маань 2014 оноос эхлэн хэвтэрт орж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Бид хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ батлуулах гээд чадаагүй.
Одоо Н.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохын зорилго нь бага охин П.Бадамцэрэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох юм.
Иймд, Т.Оюунчимэг намайг Н.Пүрэвсүрэнтэй 1990 оны 03 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан баримтууд нэхэмжлэлд авагдсан байна.
Нэхэмжлэгчээс өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларсан байна. Үүнд:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг нь Н.Пүрэвсүрэнтэй 1990 оны 03 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг хангахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээд шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Т.Оюунчимэг нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 19 дүгээр гудамж, 167 тоот хаягт оршин суудаг бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана” гэсний дагуу хүсэлтээ харъяа дүүргийн шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох зорилго нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйл, 12-15 дугаар зүйл тус тус зааснаар тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгон авах хүсэлттэй байгаа ажээ.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл Хашиг овогт Нацагийн Пүрэвсүрэн нь 1962 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт төрж, улмаар өвчний учир 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан байна.
Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг нь Н.Пүрэвсүрэнтэй хамт амьдарч байсан гэдэг нь дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гэрлэхэд харшлах шалтгааны нэг нь өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд дараагийн гэр бүлийн харилцаа үүсгэх, түүнийг бүртгэхийг хориглодог.
Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч Т.Оюунчимэг болон Н.Пүрэвсүрэн нар тус, тусдаа гэр бүлийн харилцаатай, тухайн гэр бүлийн харилцаа дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байх тохиолдолд тэдгээрийн хамтын амьдарлыг зарчмын хувьд хууль болоод ёс зүйн шалтгаанаар хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Гэвч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 15, 24-ний өдрийн тодорхойлолтоор Т.Оюунчимэг болон Н.Пүрэвсүрэн нар нь бусадтай гэр бүлийн харилцаатай байгаагүй, харин тэдний дундаас энэ хугацаанд 3 хүүхэд төрсөн талаарх баримт тус тус хэрэгт авагдсан байх тул тэдний хамтын амьдаралтай байсан гэдгийг тогтоохоос татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Т.Оюунчимэгийг Н.Пүрэвсүрэнтэй 1990 оны 03 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР