| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00468/И |
| Дугаар | 510 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 510
Ховд аймаг дахь Сум дундын иргэнгий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, *******тай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982-2016 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1982 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Би өөрийн ажиллаж байсан хугацаагаа аймгийн архиваас шүүлгэж үзэхэд миний 70-р дансны хуулбар 1982 онд миний аав *******ын нэрээр, 1984 оны данс миний нэрээр, 1989 оны данс ах Баатаржавын нэрээр тус тус гарсан. Би 1982 оны 06 дугаар сараас эхлэн илгээлтээр мал дээр гарсан. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн бичгийн болон бусад нотлох баримтуудыг үнэлээд намайг Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1982 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 сарын 06 өдрийн 1254 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын 70 дугаар дансны 1982, 1989 оны хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд,
-Б.*******гийн 1984 онд нээгдсэн 18 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх,
-Гэрч Ц.ийн би Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1981 оноос эхэлж буудлын үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Б.******* нь 1982 онд эвлэлийн илгээлтээр гарч нэгдлийн 500 хонь маллаж байсан. Б.******* нь 1991 он буюу нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал маллаж байсан түүнээс хойш түрээсийн болон, хувийн мал маллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
-Гэрч С.ын миний бие 1979 онд эвлэлийн илгээлтээр гарч Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр бригадад малчнаар гарч ажилласан. Б.******* нь 1982 онд эвлэлийн илгээлтээр гарч нэгдэлд 1990 оныг дуустал мал маллаж байсан. Би ******* суманд ажиллаж байсан учраас Б.*******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,
-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Гэрч С.ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Б.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 07 сарын 06 өдрийн 1254 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр С.аас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсан болох нь гэрч С.ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Б.*******г 1982 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан 1981 онд нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр нь хүсэлт гаргагч Б.*******гийн хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь эргэлзээтэй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1982 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА