Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 507

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэнгий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ы *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие К.******* нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1970-1990 он хүртэл мал маллаж нийт 20 жил ажилласан, 1991-1993 он хүртэл Ховд сумын ******* ХК-д 3 жил мал малласан. Мөн 1974-1977 онд Ардын армийн мете буудлагын 0108 дугаар ангид 3 жил цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд сумын Тариалан нэгдэлд ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт буруу бичигдсэн тул миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1970-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 он дуустал малчнаар тус тус ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Хүсэлт гаргагч К.******* нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1970-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 он дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 17 өдрийн 1381 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Ховд сумын 70 дугаар дансны 1971-1973, 1979-1991 оны хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд,

-Гэрч К.ын би К.*******тай 1964 онд бага сургуульд хамт сурч байсан учраас сайн танина. К.******* нь 1970 оноос эхэлж Ховд аймгийн Ховд сумын Тариалангийн нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Мөн цэргийн албанд 1974-1977 онуудад хамт алба хаасан. 1977 онд цэргээс халагдаж ирээд одоог хүртэл ******* ******* багт мал маллаж байна. Би тухайн үед Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

-Гэрч Н.ын К.******* нь 1970 оноос эхэлж Ховд аймийн Ховд сумын ************** багийн Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. 1977 онд цэргээс халагдаж ирээд 1990 онд нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Одоог хүртэл ******* ******* багт мал маллаж байна. Би тухайн үед Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд бог мал, үхэр маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч К.******* нь 1956 онд төрсөн байх ба 1970 онд 14 настай байсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд 1970 онд нэгдлийн мал маллаж байсан гэж тайлбарлах боловч үүнийг нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн К.*******ыг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1971-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 он дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна. Харин 1970 онд К.*******ыг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ы *******ыг 1971-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 он дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1970 онд К.*******ыг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА