| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03273/и |
| Дугаар | 3273 |
| Огноо | 2016-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 3273
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг оффис, А заал, 1 дүгээр давхарт байрлах Сар шинэ интернэшнл ББСБ /РД:2693925/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар гудамж, 107 тоот хаягт оршин суух Янжинсүрэнгийн Соднопэлжээ /РД:ИО84040216/-т холбогдох 2,301,216.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Содномпэлжээ нь манай байгууллагаас 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 1,300,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.7 хувийн хүүтэй зээлсэн юм.
Хариуцагч тал Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдэл төлбөр 1,300,000.00 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 953,333.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 47,883.00 төгрөг, нийт 2,301,216.00 төгрөг төлөх ёстой юм.
Иймд, хариуцаг Я.Содномпэлжээгээс 2,301,216.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Содномпэлжээ нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: Сар шинэ интернэшнл ББСБ-аас авсан 2,310,126.00 төгрөгийг эргэн төлөхдөө сарын 300,000.00 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна, үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн нь хариуцагчийн гаргасан тус тайлбар, саналыг хүлээн зөвшөөрсөн байна..
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагчийн гаргасан хариу тайлбар болоод түүний зүгээс нэхэмлэлийн шаардлага 2,310,126.00 төгрөгийг тодорхой хугацааны турш хэсэгчлэн хуваан төлөх тухай саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснөөс тус тус дүгнэвэл зохигчдыг эвлэрсэн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигчид эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Соднопэлжээ нь нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, аливаа хэлбэрээр мэтгэлцээгүй, түүний илэрхийлсэн хариу тайлбар, саналыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авч, тодорхой нөхцлийн хүрээнд талууд эвлэрсэн, зохигчид хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Я.Содномпэлжээ нь 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ-тай Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 1,300,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.7 хувийн хүүтэй зээлсэн байна.
Зээлдүүлэгч болон зээлдэгч нар энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Монгол Улсын Иргэний хуулийн 153 болон 231 дүгээр зүйлд зааснаар Зээлдэгчийн цалин хөлсийг барьцаалсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байх ёстой.
Сар шинэ интернэшнл ББСБ нь Монгол Улсын Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд тус тус зааснаар өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Я.Содномпэлжээтэй Зээлийн гэрээ байгуулж, түүнд зээл олгосон байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэлд хавсаргасан бусад баримтаас үзвэл энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүх болоод зохигч нарын зүгээс хэрэгт зайлшгүй татан оролцуулвал зохих бусад гуравдагч этгээд илэрхий байдлаар байхгүй, зөвхөн зохигч нар өөрсдийн хооронд үүссэн Зээлийн гэрээний харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд эвлэрч байгаа, Эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь гагцхүү Зээлдэгчид хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна.
Түүнчлэн хариуцагчийн 2,310,126.00 төгрөгийг тодорхой хугацааны турш хэсэгчлэн төлөх тохиролцоо нь Иргэний хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ-ийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор болж, Ш.Цээсүрэнд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар гагцхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.
Нэгэнт уг хэрэгт хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд эвлэрсэн учраас бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг гэж хүлээн авч, бүрэн эрхгүй этгээдийн үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл талуудын эвлэрэл нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс тус эвлэрлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, Сар шинэ интернэшнл ББСБ-ийн гаргасан Я.Содномпэлжээд холбогдох 2,310,126.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР