Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 508

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* хайрхан дүүргийн *******роо ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн үйлдвэр бригадад 1980-1983 он хүртэл тогооч, нормчин зэрэг ажлыг эрхэлж байгаад 1984 онд Завхан аймгийн ТМС-д элсэн орж суралцаад 1985 онд төгсөөд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трейстэд 1985 оны 8 сард кассчнаар, 1988 оны 1 сар хүртэл ажиллаж байгаад 1988 оны 1 сараас Ховд аймгийн сум руу гэр бүлээрээ шилжин сууж, сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 02 дугаар сарын 1-нээс эхлэн 1990 оны 12 сар дуустал худалдаачнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч И.******* нь 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 19 өдрийн 1397 дугаартай лавлагаа,

-1985 оны 08 сарын 10 өдрийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 113 тоот Ажилчид зохицуулан ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-1988 оны 01 сарын 19-ний өдрийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-И.*******гийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-М.*******гийн МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ч.ийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ж.ийн ******* овогтой Алтанцэцэг нь Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестид 1985 оны 08 сараас 1988 оныг дуустал кассчнаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед трейстэд тогоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Ч.ийн Миний бие 1988-1994 онд сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан ба энэ үед И.*******тай хамт ажиллаж байсан. Бид хоёр хоёулаа худалдагч хийж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч И.******* нь 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас И.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 19 өдрийн 1397 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч И.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.ээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн трейстэд ажиллаж байсан болох нь гэрч Ч.ийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн И.*******г 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр нь хүсэлт гаргагч И.*******гийн хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь нотлогдохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн трейстэд худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА