Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                        Улсын яллагч                                  Э.Гантулга

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Сувдаа

                           Хууль ёсны төлөөлөгч                     Л.Баярсайхан

                        Шүүгдэгч                                             Б.Х /онлайнаар/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Хад холбогдох 201718020129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй, /*/ Өөлд тайж овогт Баярсайханы Х.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Х нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Цагаанчулуут” гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Toyota Prius-20” маркийн “75-96” УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Mitsubishi Delica маркийн “01-21” УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Л.Нгийн биед хүнд хохирол, Х.Чб, Г.Ож, Г.Өб нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед надруу эмч ярьж байна гэж утсаар ярьсан юм. Танай охин аваарт орсон байна. Дархан руу авч явлаа шүү гэж ярьсан. Тэгээд хэргийн газар дээр очиход хоёр машин мөргөлдсөн. Нэг нь уначихсан. Нэг нь зам дээр хөндөлсөөд зогссон байсан. Газар дээр нь очиход аль ч талаасаа ямар ч тоормоз гишгэсэн зүйл байхгүй байсан. Зогсох үйлдэл хийгээгүйгээр мөргөлдсөн шинжтэй байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн эмнэлэг дээр охин Б.Х ухаангүй байсан. Тухайн нөхцөл байдалд жолоо барьж байсан хэнийх нь буруу нь шинжээчийн дүгнэлтээр гарж байгаа учраас би яриад байх юу байх вэ. Би хэргийн газар байгаагүй шүү дээ. Хамгийн гол нь манай охин юмаа санахгүй явсанаа ч мэдэхгүй байна. Юмаа санаад хэлээд байвал миний сэтгэл зөөлрөх гээд байна гэв.

     Хохирогч Г.Өд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг болж байхад Х аниа машинтайгаа манай гэрийн ойролцоо ирж намайг авсан. Ингээд хотын төвөөр явж байгаад Хын найз Ож эгч машинд нь ирж нэмэгдэж суусан. Бас Фэйсбүүкэд зар тавьж байгаад 2 эрэгтэй Дархан явах хүн аваад 11 цагийн орчим Улаанбаатар хотоос гарсан. Замд би жолоочийн эсрэг талын урд суудал дээр, миний харалдаа хойд суудал дээр Ож эгч, хойд талын баруун суудал дээр зарын дагуу ирсэн 2 хүн суусан. Ингээд Улаанбаатар хотоос гараад би унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь Х аниа орилоод рүлээ хоёр тийш нь дараад байсан. Тэгээд цаашаа яг юу болсон талаар би сайн санахгүй байна Дархан-Уул аймгийн эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-44-р хуудас/

     Хохирогч Х.Чб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Дархан руу хүн авч явна гэсэн зар мэдээ байсны дагуу би өдрийн 12 цагийн орчим Дархан руу явах приус-20 машинд суусан. Машиныг нэг охин жолоодчихсон хажууд нь 2 охин нийт гурвуулаа явж байсан. Драгон товчооноос нэг залуу нэмж аваад 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан. Замдаа ерөөсөө зогсолгүй явсан. Би болохоор машинд ороод унтаад явж байсан. Миний хажууд явж байсан залуу энэ эвгүй яваад байна гээд биеэ чангалчихаад яваад байсан. Тэгээд тэр залуу би машиныг чинь жолоодоод явах уу гэж жолооч охиноос асуухад жолооч охин хариу хэлэхгүй яваад байсан. Би осол болохын өмнө унтаж явж байсан ба машин эхлээд замын баруун гар талын шороон хөвөөгөөр ороод явсан чинь буцаагаад эвгүй зүүн тийшээ дарсан чинь эсрэг урсгалруу ороод машинтай мөргөлдсөн ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 46-47-р хуудас/

   Хохирогч Г.Ож мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутагт байдаг “Хөтөл” цементийн үйлдвэртэй танилцах зорилгоор Улаанбаатар хотоос Х гэдэг хамт суралцдаг найзынхаа хамт 75-96 УБЛ улсын дугаартай приус маркын тээврийн хэрэгсэлтэй Х өөрөө машинаа жолоодоод 13 цагийн орчим Улаанбаатар хотоос хөдлөөд Сэлэнгэ гэсэн самбар өнгөрөөд явж байтал машин баруун талруугаа хазайгаад зүүн тийшээгээ дайвалзаад урсгал сөрөөд өөдөөс ирж байсан нэг машинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/

   Хохирогч Л.Нг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Дархан-Уул аймагт найзтайгаа уулзчихаад Улаанбаатар хотруу явах гэж байснаа санаж байна. Тэрнээс цаашаа буюу Улаанбаатар хотруу яаж очсон, ямар ажлаар очсон, хэзээ юугаар буцаж ирсэн, ямар осол хэрэгт орсон талаараа ерөөсөө санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 57-р хуудас/

   Иргэний нэхэмжлэгч, гэрч Н.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тахилтын давааны ертөнцийн зүгээр хойд талын хэсэг айлуудын харалдаа орон нутгийн асфальтан зам дээр өөрийн эгнээндээ явж байтал урдаас эсрэг урсгалаас ирж байсан приус-20 маркын тээврийн хэрэгсэл чиглэлээ өөрчилж эхлээд өөрийнхөө явж байсан эгнээний баруун талын шороон хөвөөрүү орчихоод буцаж асфальтан замруугаа огцом орж миний эгнээрүү хөндлөнгөөрөө буюу баруун талаараа хурдтай явж ирээд миний машины зүүн урд хэсгээс мөргөөд эрчиндээ миний машиныг гуядаад замын хажууруу онхолдуулсан. Би тухайн үед суудлын бүсээ зүүчихсэн явж байсан болохоор миний машины аюулгүйн дэрнүүд задарч би осол хэргээс эсэн мэнд гарч приус маркын машинд зорчиж явсан хүмүүсийг машинаас нь гаргаж замын хажууд суулгасан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 62-р хуудас/

   Техникийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай ...Тоёота Приус-20 маркын 75-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Өөлд тайж овгийн Баярсайханы Х нь МУ-н ЗХД-ийн 8 Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчсөн...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 64-р хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №554 дугаартай “...Л.Нгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцрал, аарцгийн зүүн талын умдаг суудал ясны хоёрлосон хугарал, эрүүн доорхи шарх, нүүр, цээжний өмнө хэсэг, 2 гарын сарвууны зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 83-р хуудас/

      Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №116 дугаартай “...Чбын биед баруун талын сүүж ясны урд баганын зөрүүгүй хугарал, баруун гарын шуу, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 74-75-р хуудас/

      Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №556 дугаартай “...Г.Өдийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, доод эрүүний баруун хэсгийн хугарал, цээжний өмнө болон 2 гарын сарвуун дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 79-р хуудас/

      Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №555 дугаартай “...Г.Ожын биед баруун эгэмний битүү хугарал, тархины доргилт, 2 гарын сарвуун дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 95-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 139 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 137 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Б.Х нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Цагаанчулуут” гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Toyota Prius-20” маркийн “75-96” УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Mitsubishi Delica маркийн “01-21” УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Л.Нгийн биед хүнд хохирол, Х.Чб, Г.Ож, Г.Өб нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Өдийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Замд би жолоочийн эсрэг талын урд суудал дээр, миний харалдаа хойд суудал дээр Ож эгч, хойд талын баруун суудал дээр зарын дагуу ирсэн 2 хүн суусан. Ингээд Улаанбаатар хотоос гараад би унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь Х аниа орилоод рүлээ хоёр тийш нь дараад байсан. Тэгээд цаашаа яг юу болсон талаар би сайн санахгүй байна Дархан-Уул аймгийн эмнэлэгт сэрсэн...” гэх  мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-44-р хуудас/, Хохирогч Х.Чбын мөрдөн байцаалтанд өгсөн “...Замдаа ерөөсөө зогсолгүй явсан. Би болохоор машинд ороод унтаад явж байсан. Миний хажууд явж байсан залуу энэ эвгүй яваад байна гээд биеэ чангалчихаад яваад байсан. Тэгээд тэр залуу би машиныг чинь жолоодоод явах уу гэж жолооч охиноос асуухад жолооч охин хариу хэлэхгүй яваад байсан. Би осол болохын өмнө унтаж явж байсан ба машин эхлээд замын баруун гар талын шороон хөвөөгөөр ороод явсан чинь буцаагаад эвгүй зүүн тийшээ дарсан чинь эсрэг урсгалруу ороод машинтай мөргөлдсөн ...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 46-47-р хуудас/, Хохирогч Г.Ожын мөрдөн байцаалтанд өгсөн “...Х өөрөө машинаа жолоодоод 13 цагийн орчим Улаанбаатар хотоос хөдлөөд Сэлэнгэ гэсэн самбар өнгөрөөд явж байтал машин баруун талруугаа хазайгаад зүүн тийшээгээ дайвалзаад урсгал сөрөөд өөдөөс ирж байсан нэг машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/, Хохирогч Л.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Дархан-Уул аймагт найзтайгаа уулзчихаад Улаанбаатар хотруу явах гэж байснаа санаж байна. Тэрнээс цаашаа буюу Улаанбаатар хотруу яаж очсон, ямар ажлаар очсон, хэзээ юугаар буцаж ирсэн, ямар осол хэрэгт орсон талаараа ерөөсөө санахгүй байна ... гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 57-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч, гэрч Н.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тахилтын давааны ертөнцийн зүгээр хойд талын хэсэг айлуудын харалдаа орон нутгийн асфальтан зам дээр өөрийн эгнээндээ явж байтал урдаас эсрэг урсгалаас ирж байсан приус-20 маркын тээврийн хэрэгсэл чиглэлээ өөрчилж эхлээд өөрийнхөө явж байсан эгнээний баруун талын шороон хөвөөрүү орчихоод буцаж асфальтан замруугаа огцом орж миний эгнээрүү хөндлөнгөөрөө буюу баруун талаараа хурдтай явж ирээд миний машины зүүн урд хэсгээс мөргөөд эрчиндээ миний машиныг гуядаад замын хажууруу онхолдуулсан. Би тухайн үед суудлын бүсээ зүүчихсэн явж байсан болохоор миний машины аюулгүйн дэрнүүд задарч би осол хэргээс эсэн мэнд гарч приус маркын машинд зорчиж явсан хүмүүсийг машинаас нь гаргаж замын хажууд суулгасан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 62-р хуудас/, Техникийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 64-р хуудас/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №554 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 83-р хуудас/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №116 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 74-75-р хуудас/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №556 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 79-р хуудас/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №555 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 95-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Хыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргаж бусдын биед хүнд, хөнгөн хохирол  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Х нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Цагаанчулуут” гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Toyota Prius-20” маркийн “75-96” УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Mitsubishi Delica маркийн “01-21” УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Л.Нгийн биед хүнд хохирол, Х.Чб, Г.Ож, Г.Өб нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байх ба харин шүүгдэгч Б.Х хэрэг хариуцах чадваргүй болох нь:

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №880 дугаартай дүгнэлт: ...1. Б.Х нь урьд нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлэгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.

2. Б.Х нь одоо “Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, ойгүүдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байгаа учир хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

3. Б.Х нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх эмнэлэгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.

4. Б.Х нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.

5. Б.Хын сэтгэцийн байдал нь өөртөө эсхүл бусдад аюул учруулах эсэхийг одоогоор урьдчилан тогтоох боломжгүй юм.

6. Б.Х нь одоо “Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, ойгүүдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг сэтгэцийн эмгэг нь эдгэрэх эсэх нь өвчний цаашдын явц, эмчилгээний үр дүнгээс шалтгаална. Эмчилгээний хугацааг урьдчилан тогтоох боломжгүй.

7. Б.Хад эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно. Б.Х нь цаашид харьяа дүүргийн мэдрэл болон сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай /ХХ-ийн 166-174 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №174 дугаартай дүгнэлт: ...1. Б.Х нь урьд нь буюу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авто осолд орсноос хойш “Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, ойгүүдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгээр өвчилсөн.

2. Б.Хын дээрх сэтгэцийн эмгэг нь одоо бүрэн гүйцэд эдгэрээгүй байна. Б.Х нь одоо “Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүүдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Б.Хын сэтгэцийн эмгэг нь одоо бүрэн гүйцэд эдгэрээгүй байгаа тул хэрэг хариуцах чадваргүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 7-15 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №868 дугаартай дүгнэлт: ...1. Б.Х нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авто осолд орсны улмаас “Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, ойгүүдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгээр өвчилсөн. Б.Х нь одоо “Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүүдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг сэтгэцийн эмгэг нь эдгэрэх эсэх нь өвчний цаашдын явц, эмчилгээний үр дүнгээс шалтгаална.

2. Б.Хын уг сэтгэцийн эмгэг нь ямар хугацааны дараа бүрэн эдгэрч, хэрэг хариуцах чадвартай болохыг урьдчилан тогтоох боломжгүй юм. Б.Х нь одоо хэрэг хариуцах чадваргүй байна /2-р ХХ-ийн 24-31 дүгээр хуудас/ гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэрэг хариуцах чадваргүй байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Хад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Чб ... Б.Х гэх охин бие махбодийн болон сэтгэцийн хувьд хүнд байгааг мэдсэн тиймээс уг хохиролыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэх /2-р ХХ-ийн 39 дүгээр хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ож: ... Б.Х бид хоёр найзууд хувь хүний хувьд өөрөө их сайхан зантай хүн, миний эгэмний яс яахавдээ хугараад эдгэсэн. Иймд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх /2-р ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Өд: ... надад нэхэмжлэх зүйл, хохирлын баримт байхгүй гэх /2-р ХХ-ийн 40 дүгээр хуудас/ мэдүүлэг зэргээс дүгнэхэд дээрхи хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна.

Харин хохирогч Л.Нг: ...  Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн мөнгөн хураамж тасалбарын баримтаар 150000 төгрөг, “Монос Энхжин” эмийн сангийн баримтуудаар, “Жина Ач” ХХК-ийн орлогын баримтаар 140000 төгрөг, “Оточ мянган” эмнэлэгийн баримтаар 260000 төгрөг, ГССҮТ-ийн баримтаар 125000 төгрөг, “Шунхлай” ШТС-ын баримтаар 110000 төгрөг нийт 1132250 төгрөг /1-р ХХ-ийн 61 дүгээр хуудас/ нэхэмжилсэн ба шүүгдэгчийн ар гэрээс 1000000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлсэн “...үүнээс Б.Х гэх хүний ар гэрээс над руу 1000000 төгрөг шилжүүлсэн байсан ... /2-р ХХ-ийн 38 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Ирнэний нэхэмжлэгч Н.Бб: ... Номуун эмнэлэгийн баримтаар 120000 төгрөг /1-р ХХ-ийн 34 дүгээр хуудас/, Үнэлгээний төлбөрийн баримтаар 100000 төгрөг /1-р ХХ-ийн 34 дүгээр хуудас/, 2017 оны 06 дугара сарын 30-ны өдрийн №617 дугаартай Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан баримтаар 15010000 төгрөг /1-р ХХ-ийн 37 дугаар хуудас/, нийт 15230000 төгрөг /2-р ХХ-ийн 42 дугаар хуудас/ шүүгдэгч Б.Хаас нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь хэрэг хариуцах чадваргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурор, өмгөөлөгч нарын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 01 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг шалган шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг мөн тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өөлд тайж овогт Баярсайханы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Хад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 01 /нэг/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг шалган шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хад   авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.