Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 3139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Шинэ-Зуун хотхон, 24В байр, 53 тоот хаягт оршин суух Гриш овогтой Алтанхуяг /РД:ХМ66082215/-ийн хүсэлттэй

 

Эрдэнэ овогтой Мөнгөнцэцэг /РД:ФБ85112764/-ийг Эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Гриш овогтой Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2014 оны 08 дугаар сард Э.Мөнгөнцэцэг надаас 2,475,500.00 төгрөгийн үнийн дүн бүхий Тэлээг худалдан борлуулах зорилгоор авсан. Тэрээр Тэлээг авах үедээ Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк 103-246 тоотод оршин сууж, Баянзүрх дүүрэгт Сандэй худалдааны төвд лангуу түрээслэж, орлого олдог байсан. Мөнгөнцэцэг нь надтай 2014 оны 11 дүгээр сард ирж уулзаад Таны мөнгийг 2015 оны 02 дугаар сард өгье гэж хэлсэн атлаа үүнээс хойш мөнгийг минь өгсөнгүй, би мөнгөө авах гээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. Иймд, Э.Мөнгөнцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

 

Э.Мөнгөнцэцэгийг таних хүн бол н.Нандинцэцэг гэгч хүн бөгөөд түүнтэй холбоо барих утасны дугаар нь 96670449, харин Э.Мөнгөнцэцэгтэй холбоо барих утасны дугаар 99932577 бөгөөд регистрийн дугаар нь /ФБ85112764/ юм.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Алтанхуяг нь Э.Мөнгөнцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн гаргасан тайлбарт дурдснаар тэрээр Э.Мөнгөнцэцэгт  2,475,500.00 төгрөгийн үнийн дүн бүхий Тэлээг худалдан борлуулж, үнийн авах зорилгоор өгсөн гэжээ.

 

Улмаар хүсэлт гаргагч Г.Алтанхуягийн зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд түүнээс мөнгөө нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 13770 тоот захирамжаар нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй байна.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Э.Мөнгөнцэцэгт тус Тэлээг Г.Алтанхуягаас хүлээн авсан талаар нотлох баримт нэхэмжлэлд хавсаргагдсан хэдий ч /нэхэмжлэл дэх баримт/ хүлээн авсан газар, хугацаа, огноо зэрэг талаарх мэдээлэл байхгүй байгаа нь Э.Мөнгөнцэцэг энэхүү хэргийн хариуцагч мөн эсэхийг шууд тогтоох боломжгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй тул хүсэлтийн гаргагчийн хүсэлтийг дагуу Э.Мөнгөнцэцэгийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзлээ.

 

 Эрдэнэ овогтой Мөнгөнцэцэг нь өөрийн оршин суугаа хаягтаа байхгүй талаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 13770 тоот захирамжаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  Эрдэнэ овогтой Мөнгөнцэцэгийг /РД:ФБ85112764/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Эрдэнэ овогтой Мөнгөнцэцэг /РД:ФБ85112764/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Мөнгөнцэцэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Б.МАНДАЛБАЯР