| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00180/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 505
Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******ын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах ******* автозасварын газрын засварчин Т., М. нарт холбогдох 745,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч М., нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 68-81 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн машиныг засуулахаар ******* авто засварын газрын засварчин М., Т. нарт даатган өгсөн юм. Тэд үзээд турбин, түлшний аппарат шатсан байна гэхээр нь Баян-Өлгий аймаг руу 650,000 төгрөгөөр авахуулсан юм. Т. нь өөр хүнд үзүүлж оношлуул гэсэн тул өөр засварчин дээр очиж засуулаад машин асаахад турбин шатсан байсан. Ингээд М., Т. нараас турбины үнэ 650,000 төгрөг, мотор засах гэж авсан 60,000 төгрөг, тосол 35,000 төгрөг нийт 745,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нараас 300,000 төгрөг авахаар болж 445,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Э.*******тай харилцан тохиролцож, 745,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг өөрөө дангаар хариуцан нэхэмжлэгчид өгөхөөр тохирч эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь М., Т. нарт холбогдуулан 745,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийншаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг дангаараа хариуцан төлөхөөр нэхэмжлэгч Э.*******тай харилцан тохирч, эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,430 төгрөгийн 50 хувь буюу 11,215 төгрөгийг улсын төсвөөс, 11,215 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М. нарт холбогдох 745,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь 445,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.аас 300,000 төгрөг авахаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,430 төгрөгийн 50 хувь буюу 11,215 төгрөгийг улсын төсвөөс, 11,215 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА