| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03135/и |
| Дугаар | 3135 |
| Огноо | 2016-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 3135
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, Твин хаус 31-15 тоот хаягт оршин суух Монгол овогт Зоригтын Баатар /РД:ХА71011379/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 15А/5 Амбассадар оффис 104 тоот хаягт оршин байх Сейсфон ХХК-нд холбогдох 52,854,800.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сейсфон ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 80,000.00 ам.долларыг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн уул уурхайн зориулалттай явуулын душ, гал тогоо, 4 хүний сууц, дизель цахилгааны үүсгүүрийг тус тус барьцаалсан.
Тус компани зээлийг аль болох хурдан хугацаанд төлнө гэж байсан ба 40,000.00 ам.долларыг 2391.04 ам.долларын хүүгийн хамт төлсөн. Одоо 40,000.00 ам.доллар үлдээд байгаа бөгөөд эдийн засгийн байдал муудсан, уул уурхайн хайгуулын ажил түр зогссон гээд өгөхгүй байна, мөн барьцааны зүйлээр өр төлбөрөө барагдуулах гэхээр барьцааны зүйлүүдийг бичиг баримтыг өгөхгүй байна.
Иймд, Сейсфон ХХК-ийн 52,854,800.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа “Тус компани нь өөрийн ажилтан, хээрийн ангийн дарга З.Баатараас 2012 онд Зээлийн гэрээ байгуулж, 80,000.00 ам.долларыг зээлсэн ба үүнээс 40,000.00 ам.долларыг 2391.04 ам.долларын хүүгийн хамт төлсөн. Одоо 40,000.00 ам.доллар үлдээд байгаа ба 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж чадахгүй байгаа юм. Газрын тосны хайгуул уналтанд орж, энэ салбарт төдийгүй уул уурхайн хайгуулын салбар бүхэлдээ хэцүү байгаа гэдгийг бид бүхэн мэднэ.
Манай компанийн зүгээс нэхэмжлэгч З.Баатарт үлдэх төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан, бидний зүгээс 40,000.00 ам.долларыг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй, гагцхүү өнөөдрийн байдлаар тус мөнгийг төлөх эдийн засгийн боломж компанид байхгүй гэдгийг ойлгоод хугацаа өгч тус болно уу” гэжээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа нь доорх утга бүхий нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд хүлээн зөвшөөрөв. Үүнд:
Нэхэмжлэгч З.Баатар нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 40,000.00 ам.долларыг тус өдрийн ханшаар тооцож, 52,854,800.00 төгрөг гэсэн.
Үндсэн зээлийн гэрээний дүн болох 40,000.00 ам.долларыг хүү, алданги тооцохгүйгээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкын албан ёсны гадаад валютын ханшаар тооцоход 52,854,800.00 төгрөг дээр 27,963,200.00 төгрөг нэмэгдэж, нэхэмжлэлийн шаардлага 82,818,000.00 төгрөг болж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус тус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Баатар нь хариуцагч Сейсфон ХХК-нд холбогдуулан 82,818,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Мөн шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч З.Баатар болон хариуцагч Сейсфон ХХК-ийн нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээний зүйл болох 4 хүний ор, ажлын өрөө, ариун цэврийн өрөө, душ бүхий явуулын сууц, мөн нэг дор 8 хүн усанд орох, 6 хүн угаалтуур хэрэглэх боломжтой тоноглогдсон явуулын душ, 100-150 хүний хоол хийх бүрэн явуулын гал тогоог тус тус энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэтэл битүүмжлэх тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан байна.
Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнээс үзвэл юуны өмнө хариуцагч Сейсфон ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, аливаа хэлбэрээр мэтгэлцэж, татгалзаагүй, нэхэмжилсэн 82,818,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч талууд тодорхой хугацаа заалгүйгээр Зээлийн гэрээний зүйл болсон ам.долларыг төлөхдөө мөнгө болоод түүнтэй дүйцэх хэмжээний эд зүйлээр төлж барагдуулахаар болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлэх бол Зээлдэгч нь зээлсэн мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг түүнд буцаан өгөх үүрэгтэй. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ч гагцхүү төлбөрийг мөнгө болон түүнтэй дүйцэх бусад эд зүйлээр төлөхөөр тохирсон байх тул зохигч нарыг энэ нөхцлөөр эвлэрсэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Нэхэмжлэлд цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч З.Баатар нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Сейсфон ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 80,000.00 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиржээ. Талууд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 189, 231, 153 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:
Энэхүү Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189, 281, 231, 153 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчаас нэхэмжилж буй 82,818,000.00 төгрөгийн асуудал нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний харилцаанаас улбаатай байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/-н жил байх ба хөөн хэлэлцээг хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох зохицуулалттай бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм.
Гэсэн хэдий ч хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч З.Баатарт үлдэх 40,000.00 ам.долларыг хүүгийн хамт төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байх зэргээс тус тус үзвэл хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тул тэрээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар уг үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхгүй юм.
Нэхэмжлэгч З.Баатар, хариуцагч Сейсфон ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор болж, Г.Балжмаа, Ж.Оюунболд нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлд тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба гагцхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.
Нэгэнт уг хэрэгт хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд эвлэрсэн учраас бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг гэж хүлээн авч, бүрэн эрхгүй этгээдийн үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч З.Баатар, хариуцагч Сейсфон ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэлд хавсаргасан бусад баримтаас үзвэл энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүх болоод зохигч нарын зүгээс хэрэгт зайлшгүй татан оролцуулвал зохих бусад гуравдагч этгээд илэрхий байдлаар байхгүй, зөвхөн зохигч нар өөрсдийн хооронд үүссэн Зээлийн гэрээний харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд эвлэрч байгаа, Эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь гагцхүү Зээлдэгчид хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл талуудын эвлэрэл нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс тус эвлэрлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР