Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 503

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сумын c багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Ө.******* нь манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98372108 үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгийн үнэтэй NP-10төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 160,000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийг Ө.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч Ө.******* нь манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98372108 үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 160,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийг Ө.*******гаас гаргуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь хариуцагч Ө.*******д холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Ө.*******д шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, мөншүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч Ө.******* нь Жи мобайл ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98372108 үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон гэрээг байгуулж, гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан нь Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний өргөдлийн маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Ө.******* нь шүүхэд хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн хариуцагч Ө.*******д холбогдуулан нэхэмжилсэн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Ө.*******гаас 240,000 төгрөгийг /хоёр зуун дөчин мянга/ гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчӨ.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 7,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-долгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА