Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 504

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, Баянбулаг Баян өндөр 01-17 тоотод багт оршин суух, ******* дугаарын регистртэй, *******хан овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Б.******* нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт өргөн хэрэгцээний слессрь, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт худалдагчаар, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оныг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Авто засварын газарт /хуучнаар/ шинэ нэршлээр ******* ХХК-нд өргөн хэрэгцээний слессерээр 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тушаалаар ажилд орж, 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөн ******* аймаг руу шилжсэн. Одоо хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч дээрх байгууллагад ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч тушаалын эх хувь нь аймгийн архивт байхгүй байна. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт өргөн хэрэгцээний слессрь, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт худалдагчаар, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оныг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт өргөн хэрэгцээний слессрь, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт худалдагчаар, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оныг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1464 дугаартай албан бичиг,

- Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газрын 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай Ээлж зохион байгуулж ажилчдыг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар,

- Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газрын 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Б.*******гийн №******* дугаартай ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Л.гийн Б.******* нь 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд Ховд аймгийн Авто засварын газарт өргөн хэрэглээний засварчин, худалдагч, гагнуурчин зэрэг ажлуудыг хийж байсан. Тэгээд 1997 онд хот руу шилжсэн. Би тэр үед тус газарт моторчин хийж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Х.ы Б.******* нь 1988 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Авто засварын газарт өргөн хэрэглээний засварчин, худалдагч, гагнуурчин зэрэг ажлуудыг хийж байсан. Тэгээд 1997 онд хот руу шилжсэн. Би тэр үед тус газарт бригадын мастерээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт өргөн хэрэгцээний слессрь, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт худалдагчаар, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оныг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******хан овогт *******ийн *******г 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт өргөн хэрэгцээний слессрь, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт худалдагчаар, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оныг хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь Авто засварын газарт гагнуурчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА