| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00475/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 501
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Т.******* нь 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багт нэгдэлд 1982 оноос эхлэн ээжийн хамт хонь хариулж 1993 оныг дуустал тасралтгүй мал малласан.
Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1982 оны ажиллаж байсан баримт байхгүй байх тул 1982 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1451 дугаартай албан бичиг,
-Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай шийдвэр,
-Гэрч Г.*******гийн Т.******* нь ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Тэрээр 1982 онд Пүрвээ гэдэг айлаас мал авч маллаж байсан. 1990 оныг дуустал мал малласан. Би дээрх хугацаанд бригадын аж ахуйн няраваар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Д.*******ын Т.******* нь 1982 онд 7-р анги төгсөөд ******* сумын ******* нэгдэлд хонь хариулж байгаад 1989 оныг дуустал саалийн үхэр маллаж байсан. Би тус нэгдлийн саальчин байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Т.******* 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа түүнчлэн аймгийн архивын тасгаас Т.*******ад холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1451 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Т.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Т.******* нь 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА