Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 12

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Н-н М-л, Ахсум овгийн С-н Г-г нарыг машин механизм ашиглан, бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 6, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Н.М-л, С.Г-г нарыг 03 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3. Н.М-д хяналт тавихыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, С.Г-т хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

4.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт “Үлэмж их оргил” ХХК-ийн эзэмшлийн 71-19 УБР улсын дугаартай Тоёото Спринтер маркийн тээврийн хэрэгсэл, Б.Т-н эзэмшлийн 35-61 УБГ улсын дугаартай Киа бонго тээврийг хэрэгслийг, С.Г-н эзэмшлийн хээр зүсмийн морь орос хийцийн эмээл хазаар битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-л, С.Г-г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Хохирогч Л.Г-д 1.700.000 төгрөгийн, Н.Э-д 5.600.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА