Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 502

 

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******лын ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ноён овогт *******гийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч С.******* нь 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гарасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гол бригадад 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МХЗЭ-ийн анхны илгээлтээр малчин болж гарсан. Тэгээд 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ардын цэргийн албанд татагдаж алба хааж 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж ******* сумын 3-р бригадад малчнаар ажилласан.

Цэргийн албанаас ирж бригадад мал маллаж байгаад 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сумын МАХН-ын хорооны товчооны шийдвэрийг үндэслэн аймгийн Холбооны газрын даргын 1979 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 114 тоот тушаалаар сумын Холбооны салбарт ажилтнаар ажилласан.

Миний хөдөлмөрийн дэвтэр байсан боловч 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахилгааны улмаас гэр шатахад миний бүх баримт бичиг шатсан.

Миний аавыг ******* гэдэг байсан бөгөөд намайг бага байхад нас барсан гэсэн. Тэгээд би заримдаа ээж н нэрээр овоглодог байсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа.

Иймд намайг 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай 7,8-р ангийг төгсгөж, ХАА-д ажиллахаар ирсэн сурагчдийг ажилд хувиарлах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1293 дугаартай, 09 дүгээр сарын *******-ны өдрийн 1468 дугаартай албан бичгүүд,

-Д.*******ын № дугаартай Монгол Зөвлөлтийн найрамдалын нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.*******ын № дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.*******ын №517*******2 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын гол бригадын 1973-1974, 1978-1979 онуудын Ц.Баажаагийн нэр дээрх 70-р дансны хуулбарууд,

-н *******ын 4-р ангийн гэрчилгээ,

-1971 оны н *******ын эрүүл мэндийн хуудас,

-Д.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Ш.ын Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гол бригадад анхны илгээлтээр 1971 оны 06 дугаар сард мал дээр гарч байсан. Бид хамтдаа илгээлтээр гарч байсан учраас сайн мэдэж байна. Тэгээд Д.******* нь 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. 1977 онд цэргээс ирээд Ховд аймгийн ******* сумын Холбоонд шуудан зөөгчөөр ажиллаж байсан. Би дээрх хугацаанд мал маллаж байгаад 1979-1992 оны хооронд нэгдлийн бригадын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Н.ий Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гол бригадад анхны илгээлтээр 1971 оны 06 дугаар сард мал дээр гарч байсан. Тэрээр ээжтэйгээ хамт мал маллаж байсныг сайн мэдэж байна. Тэгээд Д.******* нь 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. 1977 онд цэргээс ирээд Ховд аймгийн ******* сумын Холбоонд шуудан зөөгчөөр ажиллаж байсан. Тэр үед би бригадын даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, гэр нь шатсан, түүнчлэн аймгийн архивын тасгаас Д.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1293 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.******* нь 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар ******* ноён овогт *******гийн *******ыг 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА