Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 003

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Д.М-,

улсын яллагч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул,

гэрч Л.Б-,

шүүгдэгч Э.У-, түүний өмгөөлөгч Э.А-,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ч.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еөншөөбүү овогт Э-ий У-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугт овогт Б-ын Д- нарт холбогдох эрүүгийн 1811004140326 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.У- нь дангаараа:

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний “Делл” загварын, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Эйч Пи” загварын нийт 2 ширхэг зөөврийн компьютерыг цүнхний хамт залилан авч, 998....-8 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.У-ыг “зөөврийн компьютер байвал өгөөч Герман улс руу явах шалгалтанд хэрэглэчихээд өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Асеr” маркийн “Ай-5” загварын, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Ленова” мөн “Пакардбелл” загварын зөөврийн компьютеруудыг залилан авч, 720.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “...” хотхоны ... тоотод оршин суух Ү.А-г “зөөврийн компьютерыг чинь хэрэглэчихээд өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч “Леново Тинкпад” загварын зөөврийн компьютерыг нь залилан авч 900.000 төгрөгийн,

2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ...-ийн 149 тоотод М.А-ээс зөөврийн компьютерыг чинь түр хэрэглэчихээд өгье гэж хуурч “Ленова”, “Самсунг” загварын 2 ширхэг зөөврийн компьютер залилан авч, 740.000 төгрөгийн хохирол,

          Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоотод Н.Э-ийн эзэмшлийн орон сууцыг бусдад түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан:

        - 2019 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдөр хохирогч Ц.А-тай уг орон сууцыг 1 жилийн хугацаатай сарын 450.000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийж урьдчилгаа 1.800.000 төгрөгийг,

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Т.М-д түрээслүүлнэ гэж 3.500.000 төгрөгийг Ө- гэх хүний ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.А-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Д-д турээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 500.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.З-т түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 4.950.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.А-т түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 1.800.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ж.А-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.П-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.700.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авч,

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Н-т түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 1.650.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.З-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.700.000 төгрөгийг Ө- гэх хүний ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Х.Т-өд түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 3.000.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Р.Г-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөгийг Ш-ийн ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.М-ад түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөгийг Ш- гэх хүний ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн О.Э-д түрээслүүлнэ гэж  байрны түрээсийн төлбөрт Ш-ийн ...- дугаарын дансаар 1.500.000 төгрөг авсан,

2019 оны 3 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүрэг Жуковт байрлалтай 49а байрны 41.1мкв 2 өрөө байрыг худалдана гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон Н.Э-аас байрны урьдчилгаа нэрээр 21.900.000 төгрөг авч дангаараа бусдад нийт 56.958....-8 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Шүүгдэгч Э.У-, Б.Д- нар нь бүлэглэн:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1-03 тоот орон сууцыг иргэн У.Б-д түрээслүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны түрээсийн төлбөрт 1.800.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Д-гийн Төрийн банкны ...- дугаарын дансаар шилжүүлэн авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Д- нь дангаараа:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ...- хорооллын 1-03 тоот орон сууцыг иргэн Р.О-д түрээслүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, байрны түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны ...- дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогч А-гоос зөөврийн компьютер авсан хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа, мөн Б-х гэх хүнийг залилсан. Иймд А-, Б-х нарыг залилсан хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би Б.Д-тэй хамтарч гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хохирогч О- гэдэг хүнийг мэдэхгүй, мөнгийг үрсэн гэдгээ санахгүй, мэдэхгүй байна гэв.

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э.У-тай хамт үл хөдлөх зуучлалын газарт ажиллаж байсан. Э.У- надад “би 30.000.000 гаруй төгрөгийн өртэй байгаа тул өөрийн байраа түрээслүүлэх санаатай гэдгээ хэлж гар утсан дээрээ надад байрны итгэмжлэлийн зураг үзүүлж байсан. Тэгээд Э.У-д туслах зорилгоор түүний зарыг өөрийн компаний нэр дээр тавьсан. Хохирогч Р.О-аас байрны түрээсийн үнэ 2.200.000 төгрөг аваад Э.У-ын шилжүүл гэсэн данс руу шилжүүлсэн. Харин хохирогч У.Б-гаас авсан 1.800.000 төгрөгөөс Э.У-д 1.750.000 төгрөгийг өгсөн. Э.У- надад  50.000 төгрөгийг нь “таксинд суугаарай” гэж өгсөн гэв.

Гэрч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “...-” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Э.У- нь хууль бусаар үл хөдлөхийн урьдчилгаа мөнгийг өөрийн дансаар авсан байна. Манай байгууллагын гэрээнд компаний ажилтан өөрийн дансанд дур мэдэн мөнгө авч болохгүй талаар заасан байгаа гэв.

 

Эрүүгийн 1811004140326 дугаартай хэргээс:

 

Нэг: Хохирогч М.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-23-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 30-33, 38-...--р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-52-р хуудас, 2-р хавтас 56-59, 111-114р хуудас, 4-р хавтас 26-29, 233-236-р хуудас, 5-р хавтас 98-101-р хуудас/,

 

Хоёр: Хохирогч Ж.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 150-154, 167-169-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 143, 145-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 168-169-р хуудас/,

Ж.У-, Э.У- нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 196-р хуудас/,

Ж.У-ын дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 197-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 125-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.М-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-159-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 146-147-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 161-164-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 146, 148-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 177-180-р хуудас, 3-р хавтас 32-35-р хуудас/,

 

Гурав: Хохирогч Ү.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 234-235-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 216-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 238-2...--р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-р хуудас, 3-р хавтас 38-...-/,

 

Дөрөв: Насанд хүрээгүй хохирогч М.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 86-87-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 67-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 100-101-р хуудас/,

Хохирогч /гэрч/ Х.Х-мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 83, 130-131-р хуудас/,

Гэрч Х.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 88-р хуудас/,

М.А-, Э.У- нарын байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 2-р хавтас 92-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 98, 107-р хуудас/,

 

Тав: Хохирогч Ц.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 154-155-р хуудас/,

 

Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 157-159-р хуудас/

Гэрч Б.Ө-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 160-162-р хуудас/,

Н.Э-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 2-р хавтас 171-174-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 163-168-р хуудас/,

 

Зургаа: Хохирогч Т.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 196-197-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 198-200-р хуудас/,

 

Долоо: Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 213-214-р хуудас/,

Б.А-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 2-р хавтас 206-211-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 216-218-р хуудас/,

 

Найм: Хохирогч Д.Д-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 225-226-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 227-229-р хуудас/,

 

Ес: Хохирогч Б.З- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 243-244-р хуудас/,

Б.З-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 2-р хавтас 237-241-р хуудас/,

Б.З-аас Э.У-д 4.950.000 төгрөг шилжүүлсэн баримт, Э.У-ас Б.З-т 2019 оны 4 дүгээр сарын 18-ны дотор 4.950.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа /хх-ийн 2-р хавтас 235-236-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 3-5-р хуудас/,

 

Арав: Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 190-191-р хуудас/,

Б.А-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 11-16-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 20-22-р хуудас/,

 

Арван нэг: Хохирогч Ж.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 35-36-р хуудас/

Ж.А-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 28-33-р хуудас/,

Шүүгдэгч Э.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 37-...--р хуудас/,

 

Арван хоёр: Хохирогч Б.П-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 58-59-р хуудас/

Б.П-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 48-54-р хуудас/,

Э.У-ас Б.П-д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 2.850.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа /хх-ийн 3-р хавтас 47-р хуудас/,

Б.П-ын ...- дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 55-56-р хуудас/,

Шүүгдэгч Э.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 62-64-р хуудас/,

 

Арван гурав: Хохирогч Э.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 58-59-р хуудас/

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 75-77-р хуудас/,

 

Арван дөрөв: Хохирогч Б.З-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 87-89-р хуудас/

Б.З-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 92-94-р хуудас/,

Э.У-ас Б.З-д 2019 оны 4 дүгээр сарын 22-ны дотор 2.700.000 төгрөгийг алданги тооцож төлж барагдуулна гэсэн баталгаа /хх-ийн 3-р хавтас 91-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 95-97-р хуудас/,

 

Арван тав: Хохирогч Х.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас104-105-р хуудас/,

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 106-108-р хуудас/,

Х.Т-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 110-115-р хуудас/,

Х.Т-өөс А.Ш- рүү мөнгө шилжүүлсэн цахим төлбөрийн баримт /хх-ийн 3-р хавтас 116-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 95-97-р хуудас/,

 

Арван зургаа: Хохирогч Р.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 131-132-р хуудас/,

Р.Г-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 125-127-р хуудас/,

Р.Г-аас А.Ш- рүү мөнгө шилжүүлсэн цахим төлбөрийн баримт /хх-ийн 3-р хавтас 129-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 135-136-р хуудас/,

 

Арван долоо: Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 150-152-р хуудас/,

Б.М-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 143-148-р хуудас/,

Б.М-аас А.Ш- рүү шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 3-р хавтас 142-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 153-155-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 156-158-р хуудас/,

 

Арван найм: Хохирогч О.Э-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 211-212-р хуудас/,

О.Э-, Э.У- нарын хооронд байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-ийн 4-р хавтас 213-215-р хуудас/,

О.Э-аас А.Ш- рүү 1.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 4-р хавтас 216-р хуудас/,

 

Арван ес: Хохирогч Н.Э-эсантын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 9-р хуудас/,

Н.Э-эсантаас Б.Ө-ий данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт/хх-ийн 5-р хавтас 51-р хуудас/,

Э.У-ын ашиглаж байсан Б.Ө-ий Хаан банкны ...- тоот дансны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 76-78-р хуудас/,

Э.У-ын ашиглаж байсан А.Ш-ийн Хаан банкны ...- тоот дансны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 79-82-р хуудас, 5-р хавтас 26-29-р хуудас/,

 

          Хорь: Хохирогч У.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 172-174-р хуудас/,

Гэрч Ө.Д- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 178-179-р хуудас/,

У.Б-гаас Б.Д-гийн Төрийн банкны ...- тоот дансруу 1.800.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 3-р хавтас 168-р хуудас/,

У.Б-, Б.Д- нарын хооронд байгуулсан Зуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 169-170, 211-212-р хуудас/,

У.Б-гийн иргэний мэдээллийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 175-р хуудас/,

Шүүгдэгч Б.Д- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 198-199-р хуудас/,

Шүүгдэгч Э.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 200-203-р хуудас/,

 

Хорин нэг: Хохирогч Р.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 218-219-р хуудас/,

Р.О-ын Хаан банкны ...- тоот дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 210-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 4-р хавтас 172-174, 203-205-р хуудас/,

Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 220-223-р хуудас/,

Шүүгдэгч Э.У ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 93-94, 249-250-р хуудас/,

 

            Шүүгдэгч Э.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 54-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 55-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 190-р хуудас/, гадаад паспортын хуулбар/хх-ийн 3-р хавтас 46-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 57-р хуудас/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1304 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 60-63-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 64-71-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/, хүү Ө.Е-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4-р хавтас 158-р хуудас/, Э.У-ын 5031372807, 5031442302, 50...-263448, 5163263832, 5163263854, 5007826206, 5007826217, 5031670100, 457044793, 108800971291, 108000037183, 105200307362 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-р хавтас 20, 32-...-, 131-133-р хуудас, 5-р хавтас 17-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3-р хавтас 187-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 4-р хавтас 49-р хуудас/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 176-177-р хуудас/, хүү М.А-, охин М.М-, охин М.С- нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-р хавтас 181-183-р хуудас, 4-р хавтас 45-47, 164-166-р хуудас/, “...-” ХХК, Б.Д- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 3-р хавтас 188-190-р хуудас/, “...-” ХХК-ийн ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 3-р хавтас 194-р хуудас/, Б.Д-гийн Төрийн банкан дахь ...- тоот дансны хуулга /хх-ийн 4-р хавтас 67-71, 101-105-р хуудас/, хилийн лавлагаа /хх-ийн 4-р хавтас 138-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.У-, Б.Д- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.У- нь дангаараа:

            1. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “...” хотхоны ... тоотод оршин суух хохирогч Ү.А-г “зөөврийн компьютерыг чинь хэрэглэчихээд өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч “Леново Тинкпад” загварын зөөврийн компьютерыг залилан авч 900.000 төгрөгийн,

            2. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний “Делл” загварын, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Эйч Пи” загварын нийт 2 ширхэг зөөврийн компьютерыг цүнхний хамт залилан авч 998....-8 төгрөгийн,

3. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.У-ыг “зөөврийн компьютер байвал өгөөч Герман улс руу явах шалгалтанд хэрэглэчихээд өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Асеr” маркийн “Ай-5” загварын, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Ленова” мөн “Пакардбелл” загварын зөөврийн компьютеруудыг залилан авч 720.000 төгрөгийн,

            4. 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ...-ийн 149 тоотод хохирогч М.А-ээс зөөврийн компьютерыг чинь түр хэрэглэчихээд өгье гэж хуурч “Ленова”, “Самсунг” загварын 2 ширхэг зөөврийн компьютер залилан авч 740.000 төгрөгийн хохирол,

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот Н.Э-ийн эзэмшлийн орон сууцыг хөлслөн амьдарч байхдаа “түрээслүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

 

5. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.З-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.700.000 төгрөгийг Б.Ө-ий Хаан банкин дахь ...- дугаартай дансаар шилжүүлэн авсан,

6. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.М-д түрээслүүлнэ гэж 3.500.000 төгрөгийг Б.Ө-ий Хаан банкин дахь ...- дугаартай дансаар шилжүүлэн авсан,

7. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.З-т түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 4.950.000 төгрөгийг А.Ш-ийн  Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

8. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.П-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.700.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авч,

9. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.М-ад түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

           10. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.А-т түрээслүүлнэ гэж байрны турээсийн төлбөрт 1.800.000 төгрөгийг А.Ш-ийн  Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

11. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ж.А-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

12. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Х.Т-өд түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 3.000.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

          13. 2019 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдөр хохирогч Ц.А-тай уг орон сууцыг 1 жилийн хугацаатай сарын 450.000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийж урьдчилгаа 1.800.000 төгрөгийг,

14. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.А-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

15. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.Д-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 500.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

16. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Э.Н-т түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 1.650.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

17. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Р.Г-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөгийг А.Ш-ийн Хаан банкны ...- дугаарын дансаар шилжүүлэн авсан,

18. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч О.Э-д түрээслүүлнэ гэж байрны түрээсийн төлбөрт А.Ш-ийн Хаан банкин дахь ...- дугаарын дансаар 1.500.000 төгрөг авсан,

         19. 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүрэг Жуковт байрлалтай 49а байрны 41.1мкв 2 өрөө байрыг худалдана гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон Н.Э-эсантаас байрны урьдчилгаа нэрээр 21.900.000 төгрөгийг хохирол, дангаараа бусдад нийт 56.958....-8 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Нэг: Хохирогч Ү.А-гийн ...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүк дээр “маникюр хийдэг хүн байна уу” гэж зар тавьсан. Тэр өдрөө “зарын дагуу залгаж байна” гээд утсаар яриад орой 1900 цагийн үед ирээд манай ээж, эгч бид 3-т маникюр хийгээд орой 2300 цаг өнгөрөөгөөд явсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 12-13 цагийн хооронд “миний интернэт картаар юм захиалж авна” гээд манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 1-р хороо “...” хотхоны 102-320 тоотод ирээд бараануудын код бичиж авсан. Тэр эмэгтэй “би ажлаа хийж мөнгөтэй болохоороо 12 дугаар сарын 20-ны үед чиний картанд мөнгө хийж байгаад Хятадаас бараагаа худалдаж авна шүү” гэсэн. Надад өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааг авчирч өгсөн. Тэгээд “зөөврийн компьютерээ хэрэглүүлээч, дадлагын тайлангаа биччихээд буцаагаад өгье” гэхээр нь Хятад улсаас 800 доллараар авч байсан, хар өнгийн 17 инчийн дэлгэцтэй, ногоон өнгийн резинтэй кейбордтой, “Ленова Тинкпад” загварын, i5 түвшингийн компьютерыг цэнэглэгч, хулгана, цүнхтэй нь өгөөд явуулсан. Маргааш нь надад компьютер хэрэгтэй  болохоор нь утсаар залгаад “зөөврийн компьютер маань хэрэг болчихлоо, маргааш аваад ирээч” гэхэд “1 дэх өдөр өгнө гэж хэлээ биз дээ, нэг дэх өдрөө л өгнө” гээд өгөөгүй алга болсон. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 234-235-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 2016 оны 02 дугаар сард худалдан авсан 17 инчийн i5 lenovo тинк пад зөөврийн компьютерийг 900.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 238-2...--р хуудас/,

 

          Хоёр: Хохирогч М.М-ийн ...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э.У- над руу фэйсбүүкийн чатаар холбогдоод “эгч нь Германы элчинд ажилд орох гэж байгаа, шалгалт өгөх гэтэл нөүтбүүк хэрэг болчихоод, чамд олдох уу, өдрийн 10.000 төгрөгөөр түрээслье” гэхээр нь “надад нөүтбүүк байгаа аваад хэрэглэхгүй юу даа” гэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манайд ирээд миний “Dell” брендийн Став загварын нөүтбүүкийг авсан. Э.У- 3 хоногийн дараа  дахин над руу холбогдоод “өөр нөүтбүүк байна уу, манай нөхөр бас шалгалт өгөхөөр болчихлоо” гэхээр нь би “нөхрийн маань нөүтбүүк байгаа, асуугаад хэлье” гээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрийн гадаа ирж HP брендийн нөүтбүүкийг авсан. Би 7 хоногийн дараагаас Э.У- эгчийн ...- дугаар руу нь залгаад “нөүтбүүкээ авъя” гэхэд “эгчийнх нь шалгалт хойшилчихлоо, дараа өгье” гэсэн. Дараа дахиж холбогдоход “эгч нь гахайн хавдар тусчихсан, том хүн тусвал хүнд байдаг гэнэ, гадуур гарч чадахгүй нь ээ, боломж гарахаар нөхрөөрөө дөхүүлээд өгье” гэж хэлсэн. Надад элдэв янзын шалтаг тоочиж байгаад алга болсон. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.У- эгчийн фэйсбүүкийн “Hanhuugiin eej” гэсэн хаягаар нь чат бичихэд над руу “өдөр 1500 цагийн үед Сансарын тунел дээр уулзъя” гэж бичсэн байхаар нь очоод 1800 цаг хүртэл хүлээгээд ирээгүй ба гэртээ ирээд үзтэл фэйсбүүк хаягаа устгачихсан байсан. Гар утаснуудаа бүгдийг нь салгасан, иргэний үнэмлэхний хаяг болох Баянзүрх дүүрэг 23-р хороо 1 хэсэг Баатархайрхан гудамжны 707 тоотод очиход хүн байхгүй, эзэнгүй байсан. Хаалгыг нь нүдээд байж байтал урд хашааных нь эмээ гарч ирээд “наана чинь хүн байдаггүй, зундаа л ганц хоёр ирж харагдсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-23-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Dell брендийн Став загварын нөүтбүүк 510.000 төгрөг, LV брендийн 2 мөрний цэнхэр өнгийн үүргэвч 178....-8 төгрөг, Hippo брендийн нөэтбүүк 270.000 төгрөг, хар өнгийн 2 мөрний үүргэвч 40.000 төгрөгөөр нийт 998....-8 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 38-...--р хуудас/,

 

Гурав: Хохирогч Ж.У-ын ...Манай хажуу өрөөг түрээслэдэг Э.У- над руу залгаад “нөүтбүүк байвал 7 хоног хэрэглүүлж туслаач эгч нь хүргэн ах, эгчийнхээ хамтаар Герман явах гээд төсөл бичиж байгаа юм. Шалгалт нь интернэтээр өгдөг учраас шөнийн 2-6 цагийн хооронд эгчийндээ интернэттэй газар өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Б- болон өөрийнхөө нөүтбүүкийг өгөхөд 2 нөүтбүүкэнд 100.000 төгрөг өгөөд түрээслэнэ гэж хэлсэн. 3 хоногийн дараа “чиний нөүтбүүк болохгүй байна, дахиад нөүтбүүк олоод өг” гэхээр нь найзаасаа олж өгсөн. Миний нөүтбүүкийг авчирч өгнө гэсэн боловч өгөөгүй. 7 хоногийн дараа 3 нөүтбүүкээ нэхэхэд “одоо өгнө” гээд 4 хоног болоод сүүлдээ утсаа салгаад алга болсон. Миний нөүтбүүк packardbell брендийн үзүүлэлтийг нь сайн мэдэхгүй. Нэг нь ASER брендийн i5-тай, нөгөө нь Lenova брендийн i3-тай нөүтбүүк байсан. Ломбарднаас мөнгийг нь төлөөд авсан байсан. Нөүтбүүкний 273.000 төгрөгийг Э.У-ас хохирлын мөнгө гэж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 150-154, 167-169-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: Асеr маркийн нөүтбүүк 1 ширхэг, Packardbell маркийн нөүтбүүк 1 ширхэг зэрэгт үзлэг хийж хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 143, 145-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Асеr маркийн i5 үзүүлэлттэй нөүтбүүк 450.000 төгрөг, Packardbell маркийн нөүтбүүк /Марк буруу, үзүүлэлт тодорхойгүй тул үнэлэх боломжгүй/, Lenovo маркийн i3 үзүүлэлттэй нөүтбүүк 270.000 төгрөг, нийт 720.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 168-169-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.М-ы ...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт F1 нэртэй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард ажиллуулдаг юм. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай ломбарданд ...- регистрийн дугаартай Э-э овогтой У- гэдэг нэртэй эмэгтэй “Aspire 4738G, Core i5 М480 2,67GHz” үзүүлэлттэй нөүтбүүкийг 220.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Э.У- нь ...-, ...- дугаарын утаснуудыг үлдээгээд явсан. Хугацаа нь дууссан өдөр уг дугаарууд руу залгахад холбогдох боломжгүй байсан. 2018 оны 5 дугаар сард цагдаагаас ирээд манай ажилтан Эрдэмтмандалыг байхад Э.У-ын тавьсан нөүтбүүкийг хурааж авсан байсан. Бид нар хүн залилаад нөүтбүүкийг нь ломбарданд тавьж байна гэж мэдээгүй өөрийнх нь нөүтбүүк гэсэн болохоор итгээд авсан. Хохирлын мөнгө 237.600 төгрөг хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-159-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.О-ын ...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Ахуй үйлчилгээний байранд “О-” нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дунд зэргийн нуруутай, махлагдуу биетэй, 30 орчим насны эмэгтэй хар өнгийн Packardbell нөүтбүүкийг барьцаанд тавъя гэж ирсэн. Уг нөүтбүүкийг шалгаж үзээд эвдрэл гэмтэлгүй хэвийн болохоор нь Э-э овогтой У- ...- регистрийн дугаартай бичиг баримтаар 7 хоногийн хугацаатай 150.000 төгрөгний барьцаанд авсан. Уг нөүтбүүкийг өөрийнхөө нөүтбүүк гэж хэлж байсан. Хугацаа нь дуусахад тэмдэглүүлсэн утасны дугаар руу нь удаа дараа холбогдоход хариу өгөхгүй байсан. 2 сар гаруй хугацааны дараа манай ломбарданд Э.У- гэх охин ирсэн ба нөүтбүүкний жинхэнэ эзэн, залилуулж нөүтбүүкээ алдсан гэсэн. Цагдаагаас ирж нөүтбүүкийг хурааж авсан. Уг нөүтбүүкийг гэмт хэргийн замаар орж ирсэн гэж мэдээгүй бөгөөд барьцаанд тавих үедээ ганцаараа явж байсан. Хохирлын мөнгө 173.500 төгрөгийг хүлээн авсан тул одоо гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 161-164-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Э.У-ас 411.100 төгрөг хураан авч, Г.М-д 237.600 төгрөг, Б.О-д 173.500 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 146-147, 148-р хуудас/,

 

          Дөрөв: Насанд хүрээгүй хохирогч М.А-ийн ...Би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр найз охин Х-ын төрсөн ах Х-оос Леново маркийн нөүтбүүкийг нь түр хэрэглүүлээч гэж гуйж аваад хэрэглэсэн. Гэтэл зүс таних Э.У- гэдэг эмэгтэй “наад нөүтбүүкээ өдрийн 10.000 төгрөгөөр 10 хоног хэрэглүүлээч” гэхээр нь өгсөн. Гэтэл Э.У- 5 хоногийн дараа “энэ чинь болохгүй байна, өөрийг олоод өгөөч” гэж гуйхаар нь ангийнхаа М-гоос Самсунг брендийн нөүтбүүкийг нь 350.000 төгрөгөөр худалдаж аваад өгсөн. М С-с улсаас 2017 онд 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. Леново нөүтбүүкээ авья гэхэд “энийг бас хэрэглэж байна нэг мөсөн мөнгөтэйгээ цуг өгчихье, эхний авсан нөүтбүүк дээр чинь программ суухгүй байна” гээд 5 дугаар сарын 22-ны өдөр миний данс руу 140.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “өнөө оройдоо нөүтбүүкийг чинь аваачаад өгье” гэсэн боловч тэрнээс хойш алга болсон. Хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 86-87-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 2016 онд С-с улсаас худалдан авсан Самсунг i5 маркийн зөөврийн компьютерыг 480.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 2-р хавтас 100-101-р хуудас/,

Хохирогч Х.Х-ын ...Би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дүү Х.Х-ын найз М.А- надаас нөүтбүүкээ түр хэрэглүүлээч гээд гуйхаар нь өөрийнхөө нөүтбүүкийг өгсөн. Тэрнээс хойш сарын дараа М.А-ээс нөүтбүүкээ авах гэсэн боловч “нөүтбүүкийг чинь хүнд залилуулаад алдчихлаа” гэж хэлсэн. Хэнд залилуулж алдсаныг нь мэдэхгүй байна. Би 2014 онд 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо үнэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 83-р хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 2014 онд худалдан авсан Lenovo брендийн /үзүүлэлт тодорхойгүй тул тодорхойгүй нөхцөлөөр тооцов/ зөөврийн компьютерыг 260.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 2-р хавтас 100-101-р хуудас/,

Гэрч Х.Х-ын ...Би 2018 оны 3 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо ...- хотхоны 2-р орцны 149 тоотод 2 өрөө байрыг 700.000 төгрөгөөр түрээслэж, найз залуу М.А-, өөрийн хамаатны эгч Х.Х- нарын хамтаар амьдарч байхдаа хажуу өрөөгөө Э.У-д 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн сарын 250.000 төгрөгөөр түрээслэсэн. Э.У- “манай эгч их сургуулийн багш оюутнуудын дүн гаргах гэсэн чинь нөүтбүүкгүй болчихсон байна. Та нар надад өдрийн 10.000 төгрөгөөр 10 хоног түрээслээч” гэсэн. Би өөрийн хамаатны ах Х-оос “танд ашиглах нөүтбүүк байна уу, өөртөө ашиглах гэсэн юм” гэхэд “гэрт ашиглахгүй нөүтбүүк байгаа” гээд авчирч өгөхөөр нь Э.У-д өгсөн. Э.У- 2-3 хоногийн дараа ирээд “ажил хийхэд тохиромжгүй юм байна. Өөр нөүтбүүк байна уу” гэхээр нь М.А- өөрийн Самсунг маркийн i5 үзүүлэлттэй нөүтбүүкээ өгсөн. Э.У- тэр чигтээ гэртээ ч ирэлгүй алга болсон, утас руу нь залгахад “ээжийгээ харж байна, жаахан хүүхэд харж байна” гэх зэргээр худал хэлж байсан. Салсан нөхөр Б- гэх залуутай нь уулзахад “бүтэхгүй эмэгтэй, дандаа ийм зүйл хийж явдаг юм” гэж хэлсэн. Ах Х.Х-нөэтбүүкээ нэхэж ирэхээр  нь нөүтбүүк алдсан талаараа үнэнээ хэлж хамт Э.У- гэх эмэгтэйг хайсан. Бид нар өөрийн танил найзаараа дамжуулж “гоо сайханы үйлчилгээ хийлгэе” гэдэг байдлаар ярьж байгаад М.А- бид 2 уулзахад “би амьдрахын эрхэнд ийм үйлдэл хийсэн” гэж үнэнээ ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 130-131-р хуудас/,

 

Гэрч Х.Г-гийн ...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нугас нь гэмтсэн, кейс хагарсан, самсунг брендийн нөэтбүүкийг “би дүүгийнхээ төлбөрийг төлөх гэж байгаа юм аа” гэж хэлээд нэг эмэгтэй хүн ирж тавьсан. Тухайн нөүтбүүкийг 1.200.000 төгрөгөөр тавьсан. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хугацаа нь дуусч  30-ны өдрөөс зарах эрх нь үүсээд, 6 дугаар сарын эхээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 88-р хуудас/,

 

Гэрч Н.Э-ийн ...Би өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ “Р- хороололд нэг өрөө байр түрээслэнэ” гэж зар тавихад Э.У- гэх хүн утсаар холбогдон ирж байрыг үзээд “би Сод манарч үл хөдлөх зуучлалын газар ажилладаг. Манай захирал байрны түрээсийн мөнгийг төлөх юм. Та манай ажил дээр хүрээд ир, түрээсийн гэрээ байгуулъя” гэсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр багшийн дээд сургуулийн урд талд байдаг ...- центрийн 5 давхарт оффис дээр нь очиход Э.У- өөрөө гарч ирэн намайг дагуулж өрөөндөө ороод сарын 600.000 төгрөгөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулаад барьцаа 600.000 төгрөгийг тэр үедээ өгөөд, байрны 3 сарын төлбөр болох 1.800.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний данс руу хийсэн. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Э.У- над руу залгаад “та байраа зарах уу, манай компаниас мөнгөөр шагнаж байгаа юм аа, танай байранд дасчихлаа” гэхээр нь “байрны гэрчилгээ байхгүй, манай нөхөр нас бараад жил болоогүй учир зарж болохгүй” гэсэн чинь “тэгвэл байраа үргэжлүүлээд түрээслээч, би хүүхэдтэйгээ очих газар байхгүй байна” гэж хэлсэн. Бид ярилцаж тохиролцоод 4, 5 сарын мөнгө болох 1.200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. 3 сар хүртэлх СӨХ-ийн мөнгийг өгч байгаад сүүлийн 2 сарын мөнгийг өгөөгүй байна лээ. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Э.У- над руу залгаад “байрыг чинь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр суллаад өгье. Харин та 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх төлсөн мөнгөнөөс түрээслээгүй өдрийн мөнгө болох 300.000 төгрөгийг өгөөч гэхээр нь 300.000 төгрөг алга, 150.000 төгрөг байна гээд Б.Ө- гэх хүний данс руу хийсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.У- руу залгаад “эгч нь байрнаасаа хувцсаа авъя” гэхэд “би гэртээ байхгүй байна” гээд байсан. Тэгэхээр нь “эгчид нь нэг түлхүүр байгаа ороод авчих уу” гэхэд “та хүлээж бай, би одоо очлоо” гэсэн. Э.У-тай хамт байрандаа ороход үүдэндээ ачаа бараа тавьсан, цаана нь нилээн хэдэн хүмүүс бас нялх хүүхэд байсан. Би ямар олон хүн байгаа юм гэж бодоод “та нар хэзээ байраа суллаж өгөх гэж байгаа юм бэ” гэхэд Э.У- “манай дүү нар Дарханаас ирчихсэн, миний юмыг янзалж нүүлгэх гээд бэлдээд байж байна” гэж хэлсэн. Би хувцсаа авчихаад жаахан юм ярьж суух гэтэл Э.У- миний хувцсыг аваад “хоёулаа гаръя” гээд гарсан. Э.У- “би Польш явах гэж байгаа виз гарсан, 1 өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-нд байраа суллаж өгнө, та хүрээд ирээрэй” гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.У-ын утас нь холбогдохгүй байсан. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Э.У- утсаар яриад “хүүхдээ аваад тань дээр очье, эмчид үзүүлэх гэсэн юм” гэж ярьсан тэрнээс хойш холбогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 157-159-р хуудас/

         Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Н.Э-, Түрээслэгч Э.У- /хх-ийн 2-р хавтас 171-174-р хуудас/,

          Гэрч Б.Ө-ий ...Э.У- бид 2 гэр бүл болж, хамт амьдарч байхад 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү маань төрсөн. Э.У- бид хоёр 2017 оны сүүлээр тусдаа амьдрах болсон. Бид хоёр салснаасаа хойш холбоо тасарсан, хааяа холбогдож хүүтэйгээ уулздаг байсан. Э.У- надаас гэрлэлтээ салгуулна гэж бичиг баримт авч явсан боловч гэрлэлтээ салгуулаагүй байна лээ. Манай хүүхэд одоо Э.У-ын эгч С-той амьдарч байгаа. Хаан банкны ...- дугаарын данс нь миний данс. Би уг дансыг ашигладаггүй байхад 2018 оны 9 дүгээр сарын эхээр Э.У- “цалингийн карт хэрэгтэй байна, миний дансыг хаачихсан тул дансаа хэрэглүүлээч” гэхэд нь уг дансанд карт захиалж, интернэт банк нээж нууц үгийг нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 160-162-р хуудас/,

 

Тав: Хохирогч Б.З-гийн ...Би түрээсийн орон сууц хайж байгаад Үнэгүй.мн сайтаас орон сууц түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ...- дугаарын утсаар өөрийгөө У- гэж танилцуулсан хүнтэй холбогдож Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-ын 1 дүгээр байрны 3 тоот орон сууцыг очиж үзсэн. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Э.У-ын өөрийнх нь хэлсэн Хаан банкны ...- дугаарын данс руу 2.700.000 төгрөгийг шилжүүлж өгөөд Наадам центрийн хажуу талын Хаан таурын 1 давхарт Э.У- бид 2 гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа орон сууцандаа 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр орно гэж тусгасан. Байрандаа орох гэтэл “байрны эзэн ирчихсэн, өөрөө чамд хүлээлгэж өгнө, мөн СӨХ-ийн төлбөрөө төлчихөөд байхад төлөөгүй гээд байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэчихээд байраа хүлээлгэж өгнө” гэж хэлсэн. Үүний дараа 4 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцандаа орох хугацаа чинь өнгөрсөн учраас алданги гэж 120.000 төгрөгийг миний Хаан банкны ...- дугаарын дансруу хийгээд дахин орон сууц түрээслэх гэрээ байгуулаад 4 дүгээр сарын 12-нд орохоор тусгасан. Тэр өдөр байрандаа орох гэтэл “ус алдсан” гээд дахиад орж чадаагүй. Ийм байдлаар Э.У- худлаа ярьж явсаар 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байрны эзэн гэх 25 орчим насны Д- гэдэг эмэгтэй хүнтэй уулзахад өөрийгөө “байрны эзэн нь байна, би ч байрандаа ус алдаж хохирчихоод байна, та 2-г оруулж чадахгүй юм байна, маргааш өглөө 0900 цагт мөнгийг чинь буцаагаад өг гэж У-д хэлнэ” гэсэн. Үүнээс хойш Э.У-тай холбогдож чадаагүй бөгөөд Д- гэх хүнтэй ...- дугаарын утсаар холбогдохоор янз бүрээр худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр уг түрээслэх гэж байсан байрандаа очиход мөн хохирсон гэх хүмүүс ирчихсэн байсан. Би одоо 2.700.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 87-89-р хуудас/

Э.У-ас Б.З-д 2019 оны 4 дүгээр сарын 22-ны дотор 2.700.000 төгрөгийг өдрийн 20.000 төгрөгний алданги тооцож төлж барагдуулна гэсэн баталгаа /хх-ийн 3-р хавтас 91-р хуудас/,

 

         Зургаа: Хохирогч Т.М-ын ...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байр түрээслүүлэхээр Үнэгүй.мн сайтаас “Хан-Уул дүүрэг ...- 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдоход, фэйсбүүкээр зургийг нь харуулсан. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байраа очиж үзэхэд Э.У- гэдэг эмэгтэй “уг байрыг компанийх нь нэр дээр байдаг, хүүхдийнхээ хамт 3 гаруй жил амьдарч байгаад 23 дугаар байранд орчихсон, өмнө нь 2 эрэгтэй хүн үзээд байсан танд түрээслэчихмээр байна” гэж хэлсэн. Бид 2 түрээсийн гэрээг 1 жилээр байгуулж 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байрандаа орохоор болж Б.Ө- гэх хүний ...- дугаарын данс өгөөд манай захиралын данс байгаа юм гэж хэлсэн. Уг данс руу 6 сарын төлбөр болон 1 сарын барьцааны мөнгө гэж 3.500.000 төгрөг  шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 05-нд байрандаа орно гээд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс гэрээ байгуулсан. Тэгээд би  2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр орчихмоор байна гэхэд “за тэг би цаашаа хэлье” гэж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байрандаа оръё гэхэд Э.У- “та 5-ны өдрөө орчихоо, яаралтай байгаа бол өөр байр олчих, захиралдаа хэлж байгаад маргааш мөнгийг чинь шилжүүлье” гэсэн. Дараа нь “захирал С-с явсан байна, ээжийн тэтгэврээр зээл авах гэж байгаа. Маргааш мөнгийг чинь шилжүүлье эсвэл дансаа явуулчих гэх зэргээр худлаа хэлсээр байгаад өдийг хүрсэн. Би гомдолтой байна, Э.У-д өгсөн 3.500.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг/хх-ийн 2-р хавтас 196-197-р хуудас/,

 

Долоо: Хохирогч Б.З- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны ...-тоот 1 өрөө байрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Э.У-тай ...- дугаартай утсаар ярьж түрээслэх байранд очиж үзэхэд “энэ бүрэн тавилгатай 1 өрөө байрыг жилийн хугацаатай түрээслүүлнэ, сарын 500.000 төгрөг” гэхээр нь би зөвшөөрөөд 10 сараар түрээслэхээр болж түрээслэх гэрээ хийгээд маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр багшийн дээдийн автобусны буудлын хажуугийн Хаан банкнаас 4.950.000 төгрөгийг А.Ш- гэх хүний данс руу аав Баянбаатарын данснаас шилжүүлсэн юм. Э.У- нь А.Ш- гэх хүний дансыг гэрээн дээр тусгаж өгсөн болохоор тэр данс руу шилжүүлсэн. Намайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа ор гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө Э.У-тай утсаар ярихад “байранд ус алдсан гээд фэйсбүүкээр зураг явуулаад, үнэр танар жаахан муухай байна мөнгөө буцаагаад авах уу” гэхээр нь би “тэгье” гэхэд “одоо шилжүүлчихье” гээд шилжүүлэхгүй байхаар нь утсаар асуухад “нягтлан бодогч интернэт банкаар шилжүүлсэн, баримт байхгүй байна” гэхээр нь 1 хоног хүлээгээд ороогүй болохоор нь Э.У-ын ажилладаг “...-” гэх компани дээр очиход “Э.У- гэдэг хүн чинь 2019 оны 3 дугаар сард ажлаасаа гарчихсан, гадуур залилан хийгээд яваад байгаа” гэхээр нь Э.У-тай утсаар “хаана байна, уулзъя” гэхэд “Сүхбаатар дүүргийн 1-р хэлтсийн Э- гэх цагдаа руу явж байна” гэхээр нь очиход Э.У- тэнд мэдүүлэг өгөөд сууж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 2-р хавтас 243-244-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Б.З- /хх-ийн 2-р хавтас 237-241-р хуудас/,

Б.З-аас Э.У-д 4.950.000 төгрөг шилжүүлсэн баримт, Э.У-ас Б.З-т 2019 оны 4 дүгээр сарын 18-ны дотор 4.950.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа /хх-ийн 2-р хавтас 235-236-р хуудас/,

 

Найм: Хохирогч Б.П-ын ...Би Үнэгүй.мн сайтаас 120 мянгатад бүрэн тавилгатай  нэг өрөө орон сууц түрээслэнэ гэсэн зарын дагуу ...- дугаарын утсаар холбогдож 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот орон сууцыг очиж үзээд түрээслэхээр болж сарын 450.000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан. Тэр өдрөө Э.У-ын өгсөн ...- дугаарын Хаан банкны данс руу 2.700.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр надад байрны түлхүүр өгч байрандаа оруулна гэсэн. 4 дүгээр сарын 10-ны өдөр байрандаа орох гэсэн чинь “байрны эзэн охин ирчихсэн, чамтай уулзана гэсэн” гэж хэлсэн. Тэгээд хүлээсэн боловч байрандаа оруулахгүй удаад байхаар нь “би мөнгөө авъя, түрээслэхээ болье” гэж хэлсэн. Э.У- миний өгсөн мөнгийг буцааж өгнө гэсэн боловч удаад байсан, тэр хугацаанд мөнгийг эргүүлэн өгнө гэж баталгаа бичиж өгсөн. Хугацаа нь болж мөнгөө өгөөгүй болохоор цагдаад хандсан. Цагдаад өргөдөл өгсөний дараа миний мөнгийг буцаан өгсөн байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний ...- дугаарын дансруу Э.У- 850.000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 4 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг миний данс руу шилжүүлж би авсан. Миний өгсөн мөнгө дээр 150.000 төгрөгийг нэмж алдангийн мөнгө гэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 58-59-р хуудас/

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Б.П- /хх-ийн 3-р хавтас 48-54-р хуудас/,

Э.У-ас Б.П-д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 2.850.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа /хх-ийн 3-р хавтас 47-р хуудас/,

Б.П-ын ...- дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 55-56-р хуудас/,

 

Ес: Хохирогч Б.М-ын ...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй.мн сайтаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хороололд нэг өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь утсаар холбогдоод 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байрыг нь үзэхээр болж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1-03 тоотод очиход Э.У- гэх эмэгтэй ганцаараа байсан. Тэгээд уг байрыг сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ эхний 2 сарын төлбөр, 1 сарын барьцааны мөнгө гэж авна, байр чинь таалагдаж байвал өдөр уулзаж түрээсийн гэрээг хийе гэж хэлсэн. Тухайн өдрөө Наадам центрт уулзаж түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан Ш- гэх эмэгтэйн данс руу 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Э.У- “2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би байрнаас гарна, та тухайн өдөр байрандаа ороод үлдэгдэл 250.000 төгрөгийг өгөөд түрээсийн гэрээг баталгаажуулна” гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Э.У- “ус алдчихлаа ахаа 2-3 хоног хойшлуулах боломж байна уу” гэж мессэж бичихээр нь за гээд хүлээсэн. 3 хоног хүлээгээд залгахад Э.У- “болоогүй байна, засвар хийж байна та үлдэгдэл мөнгө хүлээгээд ирэх 1 дэх өдөр орох уу” гэж хэлээд хугацаа сунгаад явсан. Тэгээд би 2019 оны 4 дүгээр сарын 18-ны үед байранд дээр өглөө очиход хүнгүй байхаар нь тэр хавиар жаахан байж байгаад орой 2300 цагийн үед гэрэл нь асаалттай байхаар хаалгыг нь нүдсэн боловч нээгээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж хугацаа болчихлоо гээд Сод манарч үл хөдлөх зуучлалын компани руу ярихад Э.У- гэх хүн ажилладаггүй ажлаасаа гарсан, наад хүн чинь компанийн нэр бариад залилан хийгээд байгаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 150-152-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Б.М- /хх-ийн 3-р хавтас 143-148-р хуудас/,

Б.М-аас А.Ш-ийн данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 3-р хавтас 142-р хуудас/,

 

Арав: Хохирогч Б.А-ын ...Би 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Үнэгүй.мн сайтаас байр түрээслүүлэх зар харж ...- дугаартай эмэгтэй хүнтэй ярьж тохироод Хан-Уул дүүрэг 15-р хороо Р- хорооллын 1 байранд очиж Э.У-тай уулзсан. Тухайн байрыг үзээд түрээслэхээр болж байрны урьдчилгаа төлбөр болох 600.000 төгрөгийг Э.У-ын өгсөн ...- Ш- гэх хүний данс руу өөрийн ...- данснаас 600.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Наадам центр төв дээр Э.У-тай орон сууц түрээслүүлэх гэрээ хийсэн юм. Үлдэгдэл 1.200.000 төгрөгийг анх өгсөн дансруу нь өөрийнхөө данснаас шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа орохоор тохиролцсон бөгөөд тэр өдрөө Э.У- гэх эмэгтэй рүү “байрандаа оръё” гэж залгахад “байранд ус алдсан, 2-3 хоног хүлээж байгаач гэж чатаар болон утсаар холбогдож ярьсан. 2-3 хоног өнгөрөхөд мөн адил байраа засаж чадаагүй байна, өөр түрээслэх байр санал болгосон бөгөөд тэр байр нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс суллагдана, чи 5 дугаар сарын 2-ноос орчих гэсэн. Харин би энэ асуудлыг харилцан зөвшилцөөд тэр өдрөөс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад анх түрээслүүлэх гэж байсан Р- хорооллын байранд нь уулзах гэж очиход байранд өөр хүн орсон “надтай байр түрээслүүлэх гэрээ хийсэн, Э.У- гэх эмэгтэй байр түрээслүүлнэ гэж маш олон хүн залилсан, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очиж өргөдөл гарга” гэж хэлсэн. 1.800.000 төгрөгний хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг/хх-ийн 4-р хавтас 190-191-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Б.А- /хх-ийн 3-р хавтас 11-16-р хуудас/,

 

Арван нэг: Хохирогч Ж.А-гийн ...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байр түрээслэх гээд Үнэгүй.мн сайт дээр Хан-Уул дүүрэг Р-ид нэг өрөө байр түрээслэнэ гэсэн зар байхаар нь утсаар холбогдоод 1800 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот орон сууцыг үзэхэд Э.У- гэх эмэгтэй бүтэн тавилгатай нь сарын 550.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлсэн. Бид 2 Наадам центрийн 1 давхарт очиж уг байрыг 3 сараар түрээслэхээр гэрээг байгуулсан. 3 сарын байрны мөнгө болон барьцаа мөнгө болох 2.200.000 төгрөгийг мобайл банкаар Ш- гэх хүний ...- дугаарын данс руу шилжүүлсэн. Э.У- надад хэлэхдээ “одоо түрээсийн гэрээ хийгээд мөнгөө шилжүүлэхгүй бол би өөр хүнд түрээслүүлэх боломжтой, тиймд мөнгөө одоо хийчих” гэж хэлсэн. Байрандаа 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр орох ёстой байсан. 4 дүгээр сарын 16-ны өдөр Э.У- өөрөө чатаар “би байраа түрээслэхээ больсон, хүүхэдтэйгээ хоёулаа байж байсан чинь ус алдаад бөөн засвар хийхээр болоод, их зарлага гарахаар болчихлоо, ганц хоёр хоног хүлээлгье болох уу” гэхээр нь “за тэгье” гээд хүлээсэн. Дараа нь “СӨХ-ийн буруутай үйл ажиллагаа биш гэнээ надад засаж өгөхгүй байна, тиймээс би байраа түрээслэхгүй” гэхээр нь “мөнгөө авъя” гэхэд “за одоо шилжүүллээ” гэж олон удаа худлаа хэлж цаг хугацаа авч явсан. Гомдолтой байна, хохирол мөнгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 35-36-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Ж.А- /хх-ийн 3-р хавтас 28-33-р хуудас/,

 

Арван хоёр: Хохирогч Х.Т-ийн ...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би байр түрээслэхээр Үнэгүй.мн сайт руу ороод зарын дагуу Б.Д- гэх хүнтэй холбогдож маргааш нь байраа очиж үзэхээр болсон. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байр үзэхээс өмнө Э.У- гэх эмэгтэй утсаар холбогдоод “та түрээслэх хүн мөн үү, надтай холбогдоод ирж байраа үзээрэй” гэж хэлээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1-03 тоот орон сууцны хаягийг хэлж өгсөн. Тухайн өдрийнхөө орой 20 цагийн үед уг тоотод очиж байрыг үзээд Э.У- гэх хүнтэй сарын 500.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээг байгуулсан. 6 сарын төлбөр болох 3.000.000 төгрөгийг Ш- гэх хүний ...- дугаарын данс руу шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр орохоор тохиролцоод Э.У- руу залгахад “байранд ус алдсан, засвар хийнэ” гэж хэлээд 7 хоног хүлээсэн. Тэрнээс хойш засвар дуусахгүй байна гэх зэргээр худлаа хэлээд яваад байхаар нь мөнгөө авъя гэж хэлсэн чинь маргааш өгье гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Би мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас104-105-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Х.Т- /хх-ийн 3-р хавтас 110-115-р хуудас/,

Х.Т-өөс Ш- рүү мөнгө шилжүүлсэн цахим төлбөрийн баримт /хх-ийн 3-р хавтас 116-р хуудас/,

 

          Арван гурав: Хохирогч Ц.А-ын ...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Үнэгүй.мн сайтаас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооололд 1 өрөө, тавилгатай байр түрээслэнэ” гэсэн зарын дагуу ...- гэсэн дугаар руу залгахад нэг эмэгтэй утас аваад “байрыг хэдээр түрээслэх вэ” гэхэд “маргааш ирж үзээрэй” гэсэн. Маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хотхоны 1 дүгээр байрны 3 тоотод очиж байрыг нь үзэхэд Э.У- гэх эмэгтэй ганцаараа байсан. Та жилээр нь түрээслэж байгаа юм чинь 450.000 төгрөгөөр түрээслэх боломжтой. Би өөрөө энэ байрыг түрээслэж байгаа үл хөдлөх хөрөнгийн захирал” гэж хэлсэн. Би түрээслэхээр болж намайг дагуулан “Наадам” центрийн 1 давхарт байрлах кофе шопт очиж түрээсийн гэрээг байгуулж, эхний 4 сарын мөнгөний 300.000 төгрөгийг бэлнээр У-д, 1.500.000 төгрөгийг ...- Ш- гэх хүний дансруу хийж үлдсэн мөнгийг байранд орсны дараа өгөхөөр болж 2019 оны 4 дүгээр сарын 18-нд орохоор тохирсон. Э.У- руу залгаад “байрандаа оръё” гэхэд “байранд ус алдчихлаа шалаа солиод таныг нэг дахь өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр оруулъя” гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “ус шүүрээд байна нэг мөсөн янзлуулчихаад таныг оруулъя” гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “СӨХ-ийн мөнгөө төлөөгүй учир янзалж байгаад оруулъя” гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э.У- нь “Хос өргөөд байрыг чинь солиод оруулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би нэг бишийг мэдээд “мөнгөө буцааж авъя” гэхэд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0900 цагт мөнгийг чинь буцааж хийнэ гэж хэлсэн. Тэр өдөр мөнгөө хийгээгүй “захирал ирээгүй гэж хэлсэн. Ингээд би залилуулснаа мэдээд цагдаад гомдол гаргуулсан. Гомдолтой байна, мөнгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 154-155-р хуудас/

Арван дөрөв: Хохирогч Б.А-ийн ...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байр түрээслэхээр Үнэгүй.мн сайтаас Хан-Уул дүүрэгт 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь утсаар холбогдож Олимп хотхоны гадаа Э.У- гэх эмэгтэйтэй уулзахад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот нэг өрөө тавилгатай байр байгаа, түрээслэнэ гэвэл одоо мөнгөө өгчих, нэг хүүхэн түрээслэнэ гэж байгаад өнөөдөр гэнэт больчихлоо, надаас 1.000.000 төгрөгөө нэхээд өгөхгүй бол цагдаад өгнө гээд байна” гэсэн. Би 2.000.000 төгрөгийг мобайл банкаар Ш- гэх хүний ...- гэсэн данс руу шилжүүлж, сарын 500.000 төгрөгний 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Тус байрыг Э.У- гэх хүнтэй хамт очиж үзэхэд хүн байхгүй байсан ба “энэ Ш- гэх хүний байр, би итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгаа юм, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байрандаа ороорой” гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “байрандаа орьё” гэж Э.У-тай утсаар ярьсан чинь урдаас “Налайхад хоночихоод байрандаа ирсэн чинь ус алдсан байна аа, хүүхэдтэй хүнийг яаж байрандаа оруулах билээ, шалаа янзалж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр оруулъя” гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болсон чинь худлаа үнэн юм яриад байхаар нь “наад байранд чинь орохоо болье, мөнгөө авъя” гэхэд тухайн өдрийнхөө орой 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “үлдсэн мөнгийг чинь алдангитай өгнө” гэсэн. 2-3 хоногийн өмнө 150.000 төгрөгийг дансаар өгсөн. Тухайн үед өөр хүнд түрээслэсэн байсан талаар мэдээгүй, 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр түрээслэх гэж байгаа байранд очиход “Э.У-д залилуулсан хүн байна, чи 5 дахь хүн нь болж байна Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж уулз” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үлдэгдэл 350.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 213-214-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Б.А- /хх-ийн 2-р хавтас 206-211-р хуудас/,

 

Арван тав: Хохирогч Д.Д-ы ...2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр байр түрээслэхээр Үнэгүй.мн сайтаас Хан-Уул дүүрэг Р-ид 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байхаар нь утсаар холбогдоход нэг эмэгтэй хүн утсаа аваад “Хан-Уул дүүргийн 15-р хороо Р- хорооллын 1 дүгээр байрны гадаа ирээд байраа үзээрэй” гэж хэлсэн. Тус байрны 3 тоот нэг өрөө тавилгатай орон сууцыг үзээд таалагдсан учир “сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ, урьдчилгаа 500.000 төгрөг өгөөд 3 хоногийн дараа үлдэгдэл 1.000.000 төгрөг өгөөд 3 сараар түрээслэ” гэсэн. Тухайн үедээ түрээсийн гэрээ байгуулаагүй, байрандаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр орохоор тохиролцсон. Э.У- гэх эмэгтэй Ш- гэх хүний ...- гэсэн Хаан банкны дансны дугаар өгч тэр дороо 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 3 хоног болоход Э.У- гэх эмэгтэй түр байж бай гээд удаагаад байхаар нь мөнгөө “буцааж авъя” гэхэд “тэр байранд чинь өөр хүн орчихсон байгаа, тэрний мөнгөнөөс чамд өгнө” гэж хэлсэн. Намайг өдөр бүр залгаж ярихад “байр түрээслэсэн хүнээс мөнгөө аваагүй байна” гэх зэргээр худлаа ярьж байгаад өдийг хүргэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 30-нд Э.У- надтай уулзаад “хүнээс мөнгө аваад өгье” гээд ойлгомжгүй зүйл яриад байхаар нь би “нэг бол шүүхээр, эсвэл нотариатчаар оръё” гээд нотариат орж 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр миний 500.000 төгрөгийг төлж барагдуулахаар баталгаа гаргаж нотариатчаар батлуулсан. Э.У- тус байрыг “урт хугацаагаар түрээслэж байгаа, байрны эзэн гадаадад байдаг, би энэ байрнаас гараад өөр байранд орох гэж байгаа” гэж хэлж байсан. Би гомдолтой байна, хохирол мөнгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг/хх-ийн 2-р хавтас 225-226-р хуудас/,

 

Арван зургаа: Хохирогч Э.Н-ийн ...Би Үнэгүй.мн сайтаас 2 өрөө бүрэн тавилгатай байр 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн байхаар нь ...- дугаарруу нь залгахад эхний 2 дуудлаганд утсаа авахгүй байснаа өөрөө эргээд залгаж надтай холбогдоод манайх Хан-Уул дүүргийн Р-ид байдаг 2 өрөө бүрэн тавилгатай 120 мянгатад бүрэн тавилгатай  нэг өрөө орон сууцыг түрээслэнэ гэсэн зарын дагуу ...- дугаарын утсаар холбогдож 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот орон сууцыг очиж үзээд түрээслэхээр болж сарын 450.000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан. Тэгээд уг өдрөө Э.У-ын өгсөн ...- дугаарын Хаан банкны данс руу 2.700.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр надад байрны түлхүүр өгч байрандаа оруулна гэсэн. 4 дүгээр сарын 10-ны өдөр байрандаа орох гэсэн чинь “байрны эзэн охин ирчихсэн, чамтай уулзана гэсэн” гэж хэлсэн. Тэгээд хүлээсэн боловч байрандаа оруулахгүй удаад байхаар нь “би мөнгөө авъя, түрээслэхээ болье” гэж хэлсэн. Э.У- миний өгсөн мөнгийг буцааж өгнө гэсэн боловч удаад байсан, тэр хугацаанд мөнгийг эргүүлэн өгнө гэж баталгаа бичиж өгсөн. Хугацаа нь болж мөнгөө өгөөгүй болохоор цагдаад хандсан. Цагдаад өргөдөл өгсөний дараа миний мөнгийг буцаан өгсөн байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний ...- дугаарын данс руу Э.У- 850.000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 4 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг миний данс руу шилжүүлж би авсан. Миний өгсөн мөнгө дээр 150.000 төгрөгийг нэмж алдангийн мөнгө гэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 58-59-р хуудас/

 

Арван долоо: Хохирогч Р.Г-ын ...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1-03 тоот 1 өрөө байрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр У-тай ...- дугаартай утсаар ярьж түрээслэх байранд очиж уулзахад У- нь гэртээ ганцаараа бүрэн тавилга энэ нэг өрөө байрыг нэг жилийн хугацаатай түрээслэнэ сарын 500.000 төгрөг гэхээр нь би зөвшөөрөөд 1 жилээр түрээслэх гэрээ хийгээд би мөнгөндөө яваад мөнгөө олоод У-тай Наадам центр дээр уулзъя гэж тохироод уулзаж түүний ээжийнх нь дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байрандаа орохоор тохиролцсон. Тухайн өдөр болоод байрандаа очтол цоожтой байхаар нь утсаар ярьтал “хүүхэд өвчтэй байна, та 2 хоног хүлээгээч” гэхээр нь би за гээд явсан. 2 хоногийн дараа дахиад утсаар ярихад та дахиад 2-3 хоног хүлээгээч гэхээр нь за гээд хүлээсээр байгаад 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой түрээслэх байранд нь ирэхэд миний гэрээ хийж түрээслэх байсан байранд өөр хүн оруулчихсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 131-132-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч Х.Т- /хх-ийн 3-р хавтас 125-127-р хуудас/,

Р.Г-аас А.Ш- рүү мөнгө шилжүүлсэн цахим төлбөрийн баримт /хх-ийн 3-р хавтас 129-р хуудас/,

 

Арван найм: Хохирогч О.Э-ы ...2019 оны 4 дүгээр сарын 23-нд Үнэгүй.мн сайтаас 120 мянгатад байршилтай ...- 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу ...- гэсэн дугаар руу холбогдож У- гэх хүнтэй ярьсан. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр ...-ын 1 дүгээр байрны 1 давхарт 3 тоотод очиж У-тай уулзаж уг байрыг үзэхэд боломжийн санагдсан тул түрээслэхээр болсон. Тус өдрөө урьдчилгаа гэж 500.000 төгрөг, 2 сарын байрны түрээсийн мөнгө гэж 1.000.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг У-ын ээж Ш- гэгчийн ...- дугаартай хаан банкны дансруу шилжүүлээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нүүж орохоор тохирсон. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ...-ын 1-...-тоотод очиход танихгүй хүн хаалга тайлсан ба “уг байрыг Д- гэх хүн надад түрээслэсэн” гэж хэлсэн. Ингээд би залилуулсанаа мэдээд цагдаад хандаж байгаа юм. Тус байранд байсан хүмүүс “У-, Д- нарыг хайж 7, 8 хүн ирсэн” талаар хэлсэн. Тиймээс У-, Д- нар хамтарч залилан хийсэн байж болзошгүй юм. Тэд нартай гэрээ хийсэн хүмүүс мөнгөө шилжүүлсэн газрын цагдаа дээрээ өргөдлөө өгч байгаа харин би Сүхбаатар дүүргийн Хаан банкнаас мөнгөө шилжүүлсэн болохоор Сүхбаатар дүүргийн цагдаад хандаж байгаа юм. Мөнгөө эргүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 211-212-р хуудас/,

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот түрээслүүлэгч Э.У-, Түрээслэгч О.Э- /хх-ийн 4-р хавтас 213-215-р хуудас/,

О.Э-аас А.Ш-ийн дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн  баримт /хх-ийн 4-р хавтас 216-р хуудас/,

 

Арван ес: Хохирогч Н.Э-эсантын ...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Жуков хотхоны 49а байрны 41.1 мкв 2 өрөө байрыг худалдах зорилгоор ...- ХХК-ний захирал Л.М--Э-этэй уулзсан бөгөөд тухайн байрны эзний утасны дугаар болох ...- дугаарлуу холбогдож, очиж үзээд авахааар болсон юм. Тэгээд Л.М--Э-этэй холбогдож энэ байрыг авахаар боллоо гэхэд компаны ажилтан ахлах менежер У-тай холбож өгсөн ба 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр оффис дээр нь очиж уулзахад “урьдчилгаагаа заавал манай компаны дансанд байршуулах ёстой, тэгэхгүй бол байр чинь зарагдана, ингэж баталгаажуулах ёстой” гэж хэлсэн. Надаар баталгаа бичүүлж авсан ба Спортны төв ордны урд байрлах хаан банк руу Э.У-тай орж 18.000.000 төгрөгийг ...- гэсэн дансны дугаартай Б.Ө-ий дансруу шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3.900.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 8 хувийн зээлд шаардлагатай бичиг баримтуудыг оффис дээр нь аваачиж өгөөд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж тохирсон. Хугацаа нь хэтрээд намайг юу болж байна гэх үед өөр газар ажилтай байна гэх зэргээр шалтаг тоочиж явсаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай ажил дээр ирээд “байрны эзэн байраа зархаа больчихлоо, өөр байр олж өгье” гэсэн. Дараа нь сансарт, натурт байрлах 2 байрны зураг мэдээллийг явуулсан ба натурын байрыг үзэхээр болоод Э.У-тай хамт ажилладаг Халиун ирээд хамт очиж үзүүлсэн боловч надад таалагдаагүй. Жуковт өөр байр авахаар хүнтэй тохироод 2019 оны 3 дугаар сарын 25-ний өдөр гэрээгээ хийх гээд У-тай яриад мөнгөө буцааж авах гэтэл “захирал гараад явцан, тамга тэмдэг байхгүй, гэхдээ интернэтээр шилжүүлсэн” гэсэн ба би 2019 оны 3 дугаар сарын 26-ний өдөр ажил дээр нь очиход Э.У- байхгүй ерөнхий захирал болох Б- гэх хүн байсан. Тэгээд У-тай холбогдох мэдээллийг олж мэдсэн ба Ө- салсан нөхөр нь карт нь У-д байдаг гэж хэлсэн. Э-э овогтой У- ...-, ...-, ...- гэсэн дугаартай, ...-ын 1 байр 03 тоот түрээслэн амьдардаг гэж Л.М--Э-э хэлсэн. Яаралтай өөрийнхөө мөнгийг олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 9-р хуудас/,

Н.Э-эсантаас Б.Ө-ий данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 5-р хавтас 51-р хуудас/,

 

           Шүүгдэгч Э.У-, Б.Д- нар нь бүлэглэн:

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1-03 тоот орон сууцыг иргэн У.Б-д түрээслүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс байрны түрээсийн төлбөрт 1.800.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Д-гийн Төрийн банкны ...- дугаарын дансаар шилжүүлэн авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

Хохирогч У.Б-гийн ...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр фэйсбүүкээр 1 өрөө тавилгатай байр түрээслэнэ гэсэн зар тавьсан. Тэгсэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэг эмэгтэй хүн ...- гэсэн дугаараас залгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хороололд нэг өрөө тавилгатай байр байна чатандаа ороод ир зургийг нь явуулъя гэсэн. Чатаар зурагнууд ирээд тэр эмэгтэй “гадагшаа хол явах гэж байгаа юм яаралтай мөнгөний хэрэг гараад тиз авах ёстой байгаа юм 1.000.000 төгрөг дутсан байна” гэхээр нь “би удаан хугацаанд байна, Дарханаас очиж гэрээ хийнэ” гэсэн чинь “би өөрөө үл хөдлөх хөрөнгийн компанитай тэндээ ажилладаг, өнөөдөр байранд орохоо баталгаажуулаад 1.000.000 төгрөгөө шилжүүлэх боломж байна уу, тийзээ захиалах гэсэн юм” гэж асуусан. Тэгэхээр нь “тийм боломж байхгүй, очиж гэрээгээ хийж байж мөнгөө өгье” гэж хэлээд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгаас гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Наадам центр төв дотор Д- гэх эмэгтэйтэй уулзахад ...- ХХК-д ажилладаг, манай нөхөр захирал нь тэгээд түрээслэх гэж байгаа байраа очиж үзье гээд намайг дагуулаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоотод очиж үзэхэд Э.У- гэх эмэгтэй байсан. Э.У- нь “би энэ байрыг түрээслэж байгаа, таныг ирэхээр хувцас эд зүйлээ аваад гарна” гэж хэлсэн. Б.Д- Э.У- гэх 2 эмэгтэйн хамтаар Наадам центр дотор сууж байгаад уг байрыг 1 жилээр сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулж 3 сарын төлбөр өгөхөөр болсон. Гэрээгээ нотариатаар батлуулахгүй юм уу гэсэн чинь тэгэх шаардлагагүй байгууллага учир өөрсдөө хариуцдаг юм гэж хэлсэн. Түрээсийн гэрээгээ хийчихээд яваад 120 мянгатын Төрийн банк орж ...- дугаарын Б-ын Д- гэх хүний дансанд 1.800.000 төгрөг хийчихээд У-, Д- хоёртой буцаж Наадам центр дотор уулзаад түрээсийн гэрээ дээрээ мөнгө хүлээн авсан гэж бичүүлсэн. Байрандаа 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ороохоор болж, 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр У-ын ...-, Д-гийн ...- дугаарлуу залгаж “тог, усаа тэглэсэн үү бид нар маргааш очно ш дээ” гэдгийг хэлэхэд “жин тан болчихчсон байгаа” гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө Дархан-Уул аймгаас гараад Улаанбаатар хотод ирж Д- рүү залгаад гэрийнхээ түлхүүрийг авъя гэсэн чинь “Сайншандад хүүхэд маань аваарт ороод би яарсандаа байрны түлхүүр аваад ирчихсэн байна, та нар түр аргалаад байж байх уу” гэхээр нь бид хүлээхээр болж өдрийн 1100 цагаас оройны 1800 цаг хүртэл байрных нь гадаа хүлээсэн. Хүлээж байхдаа Д- рүү залгаад байсан сүүлдээ утсаа авахгүй болохоор нь У-руу залгасан чинь “би энэ байрыг түрээслэж байгаа, түлхүүрээ өгчихсөн, гэхдээ тус болоод Д-тэй холбогдоод өгье, эсвэл та нар буудалд байж байх уу” гэхээр нь “үгүй бид нар Дархан-Уул аймгаас ирсэн очих газар байхгүй, болохгүй бол хаалгыг нь эвдүүлээд орлоо” гэхэд У- “байж бай, би ярьчихаад эргүүлээд хэлье” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад У- залгаад “Д-гийн байрны нэг түлхүүр нь ээж дээр нь байгаа гэнээ, та нар Нарны хорооллын 28 дугаар байрны гадаа ирээд авчих” гэсэн. Тэгээд очиход У- түлхүүрийг нь авчихсан гарч ирээд “хүүхэд нь сэхээнд орчихсон байна, маргааш бүх юмыг чинь тэглээд өгнө, та нар байрандаа ороод байж бай” гэсэн. Хурд хороооллын 1 дүгээр байрны 03 тоотод ороод эд зүйлээ тавиад байж байсан чинь У- араас орж ирээд “өмнө нь түрээслэж байсан хүн нь эд зүйлээ авъя гэж байна” гээд гаднаас нэг настай эгч орж ирээд юм аа аваад гарсан. Бид нарыг орсон оройноос эхлэн хаалга нүдээд У-ыг асуугаад байсан, тэр хүмүүс бид нарыг юун хүмүүс юм гэхэд нь бид нар түрээслэсэн гэхэл тэр хүмүүс бас түрээслэсэн гэж хэлсэн. Тэгээд нэлээн хэдэн хүмүүс ирсэн. Одоо энэ байранд бид нар амьдарч байгаа, байрны эзэн нь ямар хүн байдаг талаар огт мэдэхгүй байна, У-ас мөнгөө гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 172-174-р хуудас/,

Гэрч Ө.Д-ын ...Д- нь манай компани болох ...- ХХК-нд 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр ажилд орох анкет бөглөж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дадлагын 14 хоногийн хугацаатай ажиллахаар болсон байсан юм. Дадлагаар ажиллах хугацаанд манай байгууллагад үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Дадлагын хугацаа дууссаны дараа өдрөөс нь ирээгүй, өмнөх өдөр нь Д- “манай эмээ нас барчихлаа ажилдаа очиж чадахгүй” гэсэн. Үүний дараа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр захиралруу нэг хүн залгаад Д- манай компанийн гэрээг ашиглаж залилан хийсэн талаар хэлсэн. Захирал бид 2 Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 03 тоотод очиж Д- нь манай компанийн нэрээр түрээсийн гэрээ байгуулж мөнгө өгсөн гэх хүнтэй уулзаж гэрээг шалгаж үзэхэд уг гэрээ нь манай компаниас хууулбарлаж авсан худалдах, худалдан авах гэрээ байсан. Тэдгээр хүмүүст манай компанийн нэрийг барьсан хуурамч гэрээ байна, манай гэрээ биш гэдгийг хэлсэн. Үүнээс хойш 2-3 хүн захиралруу ярьж Д-д залилуулсан талаар хэлсэн. Манай байгууллага Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд Сөүл центр 6 давхарт байдаг. Д- манай байгууллагад ажиллах хугацаандаа түрээсийн нэг л гэрээ байгуулсан, шалгаж үзэхэд ямар нэг асуудал байгаагүй. Манай байгууллага бол зуулчлалын хөлс үзүүлэх журманд түрээслүүлэх байраа үзүүлсэн тохиолдолд тэмдэглэл үйлддэг. Түрээсийн гэрээг болохоор түрээслэгч, түрээслүүлэгч, зуучлагч нарын гурвалсан гэрээг байгуулж, түрээслэж байгаа хүн хир удаан хугацаанд суухаас нь хамаарч төлбөр мөнгийг түрээслүүлэгчээс авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 178-179-р хуудас/,

 

У.Б-ас Б.Д-гийн Төрийн банкны ...- тоот дансруу 1.800.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 3-р хавтас 168-р хуудас/,

Зуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Р- хорооллын 1 дүгээр байрны 3 тоот Зуучлагч Г.Д-, Зуучлуулагч  У.Б- /хх-ийн 3-р хавтас 169-170, 211-212-р хуудас/,

У.Б-гийн иргэний мэдээллийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 175-р хуудас/,

 

          Шүүгдэгч Б.Д- дангаараа:

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ...- хорооллын 1-03 тоот орон сууцыг иргэн Р.О-д түрээслүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс байрны түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны ...- дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

          Хохирогч Р.О-ын ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны ...-тоот 1 өрөө байрыг түрээслүүлнэ гэсэн зарыг “...-” ХХК-ний албан ёсны баталгаажсан нэртэй хаягаар Б-ын Д- гэх хүн тавьсан байсан. Д-тэй ...- дугаартай утсаар нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ярьж байрыг нь очиж үзэхэд өөрийгөө “...-” ХХК-ний ажилтан гэж танилцуулаад байраа үзүүлэхдээ өөрийнхөө Төрийн банкны ...- гэсэн дансаар урьдчилгаа гэж 1.000.000 төгрөг аваад гэрээ хийхдээ үлдсэн мөнгөө авна гэж тохироод явсан. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д- өөрийнхөө утсаар яриад мөнгөний хэрэг гарчихлаа дахиад 1.000.000 төгрөг шилжүүлээчээ гэхээр нь 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн хажуу талын 8 дугаар байрнаас өөрийнхөө утсаар интернет банкаар Д-гийн төрийн банкны дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Д- надад “4 сарын төлбөр болсон одоо гэрээ хийнэ” гэж ярьсан. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны Д- өөрийнхөө утсаар яриад “дахиад 200.000 төгрөг шилжүүлээчээ, энэ мөнгийг чинь барьцаа болгож авна, учир нь тавилгатай байр учраас” гэхээр нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 514 дүгээр байрны ...- тоотод байх өөрийнхөө ээжийн гэрээс шилжүүлсэн. Намайг 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байрандаа оруулахаар тохирсон байсан. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан учраас би утсаар “гэрээгээ хийе” гэж залгахад “за маргааш хийе” гээд залгахад утсаа аваагүй тэрнээс хойш утас нь дуудаад авахгүй байхаар нь түрээслэх байрандаа 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр ирж үзэхэд Б- гэх хүнтэй Д- нь 3 сарын гэрээ хийгээд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр оруулчихсан байсан. Тэгээд би цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 218-219-р хуудас/,

Р.О-ын Хаан банкны ...- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 210-р хуудас/,

 

Гэрч С.Х-гийн ...Э.У- нь ...- ХХК-д релтар буюу байр зуучлагч хийдэг байсан, нэг ахлах менежер хийдэггүй байсан. М--Э-э ...- ХХК-д хувьцаа эзэмшигч юм шиг байгаа юм. намайг ажиллаж байх үед гүйцэтгэх захирал байсан, өөрийн жинхэнэ нэр болох Б- гэдэг тамгатай байсан ба тухайн үед хийгдэж байсан гэрээ бүгд тэр тамгаар дарагдаж М--Э-ээр хянагддаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 40-41-р хуудас/,

 

Гэрч Л.Б-ы ...Би ...- ХХК-д 30 хувийн хувьцаа эзэмшдэг юм. 2018 оны сүүлээр ...- ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- халагдаад би оронд нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар түр ажилласан юм. Э.У- нь 2018 оны 11 сарын сүүлээр манайд реалтороор ажилд орох хүсэлтээ өгөөд орсон. Э.У- нь реалтор буюу зуучлагч хийдэг байсан, харин хүмүүст өөрийгөө танилцуулахдаа ахлах менежер, гүйцэтгэх захирал гэх мэтчилэн хэлдэг байсан нь сүүлд илэрсэн. Э.У- нь эхлээд ажлаа сайн хийдэг байсан боловч, сүүлдээ ажлаа хийхээ больж юм л бол ажлаас гарна гээд байдаг болсон, сүүлд өөрөө залилан хийсэн хэргээ хүлээгээд явсан. Э.У- манай байгууллагын гэрээг хуулбарлан авч хувьдаа ашиглаж, намайг гадаад явсан хойгуур миний тамгыг ашигласан байсан, энэ талаараа ч бас хүлээн зөвшөөрч хэлсэн мессеж нь байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 42-43-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

         Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

           2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

          Шүүгдэгч Э.У-ын хувьд тогтмол орлогогүй ба тэрээр хохирогчдын итгэлийг олж авсны үндсэн дээр “компьютерыг нь түр хэрэглээд өгье” хуурч, мөн бусдын орон сууцыг хөлслөн амьдарч байхдаа “хөлслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч нартай “Орон сууц хөлслөх гэрээ” бичгээр байгуулан өөрийн ээж А.Ш- болон нөхөр Б.Ө-ий банкин дахь харилцах дансаар нэр бүхий хохирогч нараас ганцаараа болон шүүгдэгч Б.Д-тэй бүлэглэн нийт 58.758....-8 төгрөг залилан мэхлэж авсан үйлдлийн арга, гэмт үйлдлийн давтамж, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзэхэд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангаж байна.           

Иймд шүүгдэгч Э.У- болон түүний өмгөөлөгч Э.А- нар “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            Шүүгдэгч Э.У- нь хохирогч Б.А-, Б-х нарыг залилсан хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй гэх боловч Цагдаагийн байгууллагаас Э.У-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэрэг байхгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.

           Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ч.Ө- нараас “хохирогч Р.О-аас авсан 2.200.000 төгрөгийг Э.У-ын хэлснээр нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн тул мөнгө хүлээж хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлттэй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж мэтгэлцэв.

           Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгсдөг онцлогтой. Хохирогч Р.О- нь шүүгдэгч Б.Д-гийн тавьсан зарын дагуу холбогдоход тэрээр хохирогчид Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Р- хорооллын 1-03 тоот орон сууцыг хөлслүүлнэ гэж итгүүлж өөрийн Төрийн банкны ...- дугаартай харилцах дансаар 2.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Иймд шүүгдэгч Б.Д- нь хохирогч Р.О-ыг залилан мэхэлж авсан 2.200.000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарахгүй тул шүүгдэгч Б.Д- болон түүний өмгөөлөгч Ч.Ө- нарыг саналыг үндэслэлгүй гэж үзэв.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Э.У-, Б.Д- нарыг гэм буруутай” гэсэн хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

 

           Тиймээс шүүгдэгч Э.У-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Д-г ганцаараа болон бусадтай бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний… эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор зохицуулсан.

                    Шүүгдэгч Э.У- нь ганцаараа нэр бүхий хохирогч нарт 56.958....-8 төгрөгийн, шүүгдэгч Б.Д- нь ганцаараа хохирогч Р.О-д 2.200.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.У- Б.Д- нар нь бүлэглэн хохирогч У.Б-д 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

                 Шүүгдэгч Э.У- Б.Д- нар нь бүлэглэн хохирогч У.Б-гаас залилан мэхэлж авсан 1.800.000 төгрөгөөс шүүгдэгч Э.У- 1.750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Д- 50.000 төгрөгөөр хувааж авсан байна.

  Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлоо төлөх үүрэгтэй ба шүүгдэгч Э.У- нь хохирогч Ж.У-ад 720.000 төгрөг, хохирогч Б.П-д 2.700.000 төгрөг, хохирогч М.А-д 740.000 төгрөгийн хохирол учруулснаас 140.000 төгрөг төлсөн, хохирогч Б.А-д 2.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.650.000 төгрөг төлсөн, хохирогч Н.Э-эсантад 21.900.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б.Д- нь хохирогч Биндэрьяад 50.000 төгрөг, хохирогч Р.Отггонжаргалд 200.000 төгрөг төлснийг шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөрөөс хасч тооцов.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ас нийт 52.498....-8 /тавин хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун ерэн найм/ төгрөг гаргуулж,

хохирогч Ү.А-д 900.000 төгрөг,

           хохирогч М.М-д 998....-8 төгрөг,

           хохирогч М.А-д 600.000 төгрөг,

хохирогч Б.З-д 2.700.000 төгрөг,

хохирогч Т.М-д 3.500.000 төгрөг,

хохирогч Б.З-т 4.950.000 төгрөг,

хохирогч Б.М-ад 1.400.000 төгрөг,

хохирогч Б.А-т 1.800.000 төгрөг,

хохирогч Ж.А-д 2.200.000 төгрөг,

хохирогч Х.Т-өд 3.000.000 төгрөг,

           хохирогч Ц.А-д 1.800.000 төгрөг,

           хохирогч Б.А-д 350.000 төгрөг,

хохирогч Д.Д-д  500.000 төгрөг,

хохирогч Э.Н-т 1.650.000 төгрөг,

           хохирогч Р.Г-д 2.000.000 төгрөг

хохирогч О.Э-д 1.500.000 төгрөг,

хохирогч Н.Э-эсантад 20.900.000 төгрөг,

хохирогч У.Б-д 1.750.000 төгрөг тус тус олгох,

 

           шүүгдэгч Б.Д-гээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Р.О-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Д- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Э.У-д 08 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Д-д 01 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.У-ын өмгөөлөгч Э.А- “Э.У- нь өрх толгойлсон, бага насны хүүхэдтэй тул хорих ялын доод хэмжээгээр, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Ч.Ө- “Б.Д- нь өрх толгойлсон, 2-7 насны дөрвөн хүүхэдтэй, анх удаа ял шийтгэгдэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч Э.У-, Б.Д- нарт шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгч Э.У-ын хувьд урьд “бусдыг эд хөрөнгийг залилах” гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Э.У- нь Б.Ө-тэй гэрлэлтийн баталгаатай /хх-ийн 1-р хавтас 55-р хууудас/ байх тул өрх толгойлсон гэж үзэхгүй ба түүний 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Ө.Е-ийг эцгийнх /хх-ийн 4-р хавтас 158-р хуудас/ асрамжинд үлдээх нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Д-гийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр өрх толгойлсон, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин М.С-, 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин М.М-ын, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн М.А-, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Д.Амархүү нарын хамт ам бүл 5-уул амьдардаг, гурван нас хүрээгүй хүүхэдтэй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг танилцуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан.

Шүүгдэгч Э.У-ыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан ба /хх-ийн 3-р хавтас 226-р хуудас/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хх-ийн 3-р хавтас 230-р хуудас/ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн энэ өдрийн байдлаар нийт 238 хоног цагдан хоригдсон хугацааг түүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д-г 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн зөвшөөөрөлгүйгээр баривчилсан /хх-ийн 3-р хавтас 231, 234-р хуудас/ ба 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл /хх-ийн 4-р хавтас 84-85-р хуудас/ хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Е овогт Э-ий У-ыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

И овогт Б-ын Д-г дангаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Э.У-ыг 06 /зургаа/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 01 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 06 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.У-ын цагдан хоригдсон 238 хоногийг, шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 29 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д 01 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Б.Д-д танилцуулсугай.

 

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ас нийт 52.498....-8 /тавин хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун ерэн найм/ төгрөг гаргуулж,

хохирогч Ү.А-д 900.000 төгрөг,

           хохирогч М.М-д 998....-8 төгрөг,

           хохирогч М.А-д 600.000 төгрөг,

хохирогч Б.З-д 2.700.000 төгрөг,

хохирогч Т.М-д 3.500.000 төгрөг,

хохирогч Б.З-т 4.950.000 төгрөг,

хохирогч Б.М-ад 1.400.000 төгрөг,

хохирогч Б.А-т 1.800.000 төгрөг,

хохирогч Ж.А-д 2.200.000 төгрөг,

хохирогч Х.Т-өд 3.000.000 төгрөг,

           хохирогч Ц.А-д 1.800.000 төгрөг,

           хохирогч Б.А-д 350.000 төгрөг,

хохирогч Д.Д-д  500.000 төгрөг,

хохирогч Э.Н-т 1.650.000 төгрөг,

           хохирогч Р.Г-д 2.000.000 төгрөг

хохирогч О.Э-д 1.500.000 төгрөг,

хохирогч Н.Э-эсантад 20.900.000 төгрөг,

хохирогч У.Б-д 1.750.000 төгрөг тус тус олгох,

 

           шүүгдэгч Б.Д-гээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч Р.О-д, тус тус олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР

                                   ШҮҮГЧИД                              Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                  Б.БАТБОЛОР