| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0013/Э |
| Дугаар | 010 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 010
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрэйд овогт Б-ын Н-ад холбогдох эрүүгийн 1902008770321 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.7 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоот хаягт байрлах өөрийн гэрийн модон таамбарын шалны доод хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савны хамт 39.8 грамм жинтэй “каннабис” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Эрүүгийн 1902008770321 дугаартай хавтаст хэргээс:
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-6-р хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 7-9-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12-17-р хуудас/,
... 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/2316...тай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18, 20-21-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5224 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №6012 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №601...тай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №6079 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-48-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1259 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-54-р хуудас/,
Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 86-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 88-90-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 91-94-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/, бусад /хх-ийн 98-100-р хуудас/ хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байранд сургалтанд суухаар очихдоо Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.7 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод байрлах өөрийн гэрийн модон таамбарын шалны доод хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савны хамт 39.8 грамм жинтэй “каннабис” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...Б.Н- нь “миний биед өвс гэх бодисоор хийсэн “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг картан дээр наасан байдалтай хадгалж байгаа. Мөн “шавар” гэх бодисыг хэрэглэхэд ашигладаг тугалган цаас, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байгаа” гэж хэлээд өмсөж явсан куртикны зүүн талын дотор энгэрийн халааснаас гаргаж өгөв. /хх-ийн 3-6-р хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: ...Б.Н- нь тестэнд заагдсан бодиснуудаас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. /хх-ийн 7-9-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоот хашаанд байрлах өвлийн байшингийн үүдний таамбарын модон шалны доор хуванцар савтай каннабис өвс байгаа. Мөн шавар хийхэд ашигласан төмөр сав байгаа гэж” хэлээд ... гэх газар ирж гаднаа ...... гэх хаягтай ногоон өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаа, байшингийн гадаа зогсоосноо “манай гэр энэ. Гэрийн үүдний хэсэгт” гээд модон шалны хэсэг үү зааж 1 ширхэг 0.5 литрийн хуванцар савтай өвс мэт ургамал хийсэн зүйлийг гаргаж өгөв. Мөн үүдний амбаарт хураасан эд зүйлс дотроос өвс мэт зүйл наалдаж бохирлогдсон төмөр сав гаргаж ирснийг хураан авав. /хх-ийн 12-17-р хуудас/,
... 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/2316...тай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18, 20-21-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: савны хамт 38.8 грамм жинтэй Каннабис гэх сэтгэцэд нөлөөт ургамал, upoint бичиглэлтэй картан дээр наалдсан 0.6 грамм жинтэй шавар мэт бодис, улаан өнгийн сим картны үүр, төмөр сав 1 ширхэг, сургалтын дэвтэр, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт АJ0537185 серийн дугаартай 20 төгрөг, АМ4851875 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн, нугалсан АТ4949485 серийн дугаартай 50 төгрөгийн, ZN2304505 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан талаар тусгажээ. /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5224 дугаартай дүгнэлтэнд: “...шинжилгээнд ирүүлсэн бохирлогдсон төмөр сав, “bоn аquа” бичиглэлтэй 0.5 литрийн хуванцар савтай нунтаг ногоон өнгийн өвс мэт зүйлс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн бохирлогдсон төмөр сав, “bоn аquа” бичиглэлтэй 0.5 литрийн хуванцар савтай нунтаг ногоон өнгийн 40 грамм өвс тус тус дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг. /хх-ийн 33-34-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №6012 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн upoint карт дээр шавар мэт зүйл наалдсан, хар өнгийн олон тооны дугуй тав тогтож бохирлогдсон тугалган цаас, хуйлсан АJ537185 серийн дугаартай 20 төгрөг зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн upoint карт дээр шавар мэт зүйл наалдсан, хар өнгийн олон тооны дугуй тав тогтож бохирлогдсон тугалган цаас, хуйлсан АJ537185 серийн дугаартай 20 төгрөг зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг. /хх-ийн 37-38-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №601...тай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б- Н- ...... гэж хаягласан 120 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол илрэв. /хх-ийн 41-42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №6079 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “№1” гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл улаан өнгийн симны үүр, АМ4851875 гэсэн серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нугалсан АТ4949485 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, ZN2304505 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 45-48-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1259 дугаартай дүгнэлтэнд: Б.Н- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна. Б.Н- нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг байна. Б.Н- нь хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. /хх-ийн 52-54-р хуудас/,
Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний биеэс илэрсэн болон мобикомын симний үүрэнд наасан байдалтай үлдээсэн шавар зэргийг гэрийнхээ хашаанд каннабис өвсөөр хийсэн. Мөн гэртээ шавар хийхээр бэлдсэн байсан хуванцар савтай өвс болон шавар хийхдээ ашигладаг төмөр сав зэргийг хураалгасан. Шавар гэх бодисыг хийсэн өвс гэх ургамалыг Төв аймгийн Батсүмбэр сум руу явж байхдаа замын хажуугаас 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр түүсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр нөлөөлдөг олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй өөрөөр хэлбэл шууд хохирол шаарддаггүй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Н-ын тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” болон “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис болон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн” талаар маргаагүй болохыг дурдав.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Н-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 04 сарын хорих ял оногдуулах, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 02 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 04 жил 04 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.Н- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид засарч хүмүүжих боломж олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.Н- нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй хэдий ч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №1259 дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 52-54-р хуудас/,
Шүүгдэгч Б.Н- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийтгүүлсэн байна. /хх-ийн 91-94-р хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийнн 5-т “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.
Шүүгдэгч Б.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын хувьд хор уршиг ихтэй, хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай зэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж болон тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн баа тэрээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 04 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 04 жил 04 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савны хамт 38.8 грамм жинтэй Каннабис сэтгэцэд нөлөөт ургамал, upoint бичиглэлтэй картан дээр наалдсан 0.6 грамм жинтэй шавар мэт бодис, улаан өнгийн сим картны үүр, төмөр сав 1 ширхэг, сургалтын дэвтэр зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт АJ0537185 серийн дугаартай 20 төгрөг, АМ4851875 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн, нугалсан АТ4949485 серийн дугаартай 50 төгрөгийн, ZN2304505 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан /хх-ийн 66-р хуудас/ ба 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хх-ийн хавтас 73-р хуудас/ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн энэ өдрийн байдлаар нийт 72 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Х овогт Б-ын Н-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 02 жил 04 сарын /хоёр жил дөрвөн сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 04 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Н-ын биечлэн эдлэх ялыг 04 жил 04 сарын /дөрвөн жил дөрвөн сар/ хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад оногдуулсан 04 жил 04 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон нийт 72 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.... зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт АJ0537185 серийн дугаартай 20 төгрөг, АМ4851875 серийн дугаартай хуйлсан 20 төгрөг, нугалсан АТ4949485 серийн дугаартай 50 төгрөг, ZN2304505 серийн дугаартай 100 төгрөг мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлж,
-хуванцар савны хамт 38.8 грамм жинтэй Каннабис сэтгэцэд нөлөөт ургамал, upoint бичиглэлтэй картан дээр наалдсан 0.6 грамм жинтэй шавар гэх бодис, улаан өнгийн сим картны үүр, төмөр сав 1 ширхэг, сургалтын дэвтэр зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгасан тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР