Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2754

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 14А байр, 18 тоот хаягт оршин суух Чоглоон овогт Пунцагжамцын Атардэлгэр /РД:ЧП63122609/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 27а гудамж, 634 тоот хаягт оршин суух Өлзийт овогт Ухнаагийн Түмэндэмбэрэл /РД:УЗ71123004/-д холбогдох 1,500,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Атардэлгэр, хариуцагч У.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Атардэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Атардэлгэр би У.Түмэндэмбэрэлд 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,000,000.00 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000,00 төгрөгийг 240,000.00 төгрөгийн хүүтэй хамт авсан, үлдсэн 1,000,000.00 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй юм. У.Түмэндэмбэрэлээс 1,000,000.00 төгрөгийг авах гэж араас нь олон удаа явсан, сүүлдээ нэр төрд халдаж, зодолдож хүртэл явсан, сүүлдээ шүүхээр яваад авахыг чинь харъяа гэсэн. Иймд, шүүхээс иргэний хуулиар нэр төрд халдсан бас олон жил явж байгааг харгалзан үзэх хэрэгтэй байна. энэ хугацаанд мөнгөний ханш хэдэн дахин унасан, намайг хохироож байгаа юм.

 

            Иймд, 1,000,000.00 төгрөгийг алдангийн 500,000.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч У.Түмэндэмбэрэл 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Атардэлгэрээс 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөнгө зээлсэн нь үнэн, тухайн үед хүүг нь цаг тухайд нь өгч байсан. Би найздаа П.Атардэлгэрээс мөнгө зээлж өгөөд, хүүг нь төлж байсан. Найзаасаа мөнгө авч чадахгүй байсаар байтал нэхэмжлэгч тал намайг шүүхэд өгч, 2,832,000.00 төгрөгийг шүүх хурлын төлбөр нийлүүлээд 3,000,000.00 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгасан.

 

            Үлдсэн 1,000,000.00 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгана гэсэн боловч ажил олдохгүй байсан учраас чадаагүй. П.Атардэлгэрийн нэхэмжилж буй 500,000.00 төгрөгийн алдангийг өгч чадахгүй. Өгөх ёстой 1,000,000.00 төгрөгөөс 30,000.00 төгрөгийг П.Атардэлгэрийн дансанд төлсөн бөгөөд үлдэх 970,000.00 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сар бүр 100,000.00 төгрөгөөр төлж дуусгана, нэхэмжлэгчийн нэр төрд халдсан зүйл байхгүй, харин намайг өөрөө элдэвээр доромжилж мессеж бичсэн, хүнд боломж олдохгүй үе байдаг шүү дээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч П.Атардэлгэр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч У.Түмэндэмбэрэлд холбогдуулан 1,500,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,000,000.00 төгрөгөөс 970,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги болох 500,000.00 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүхээс хэрэгт цугларсан баримт болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 72 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж байгаа баримт, хариуцагч татгалзал, үндэслэлээ нотолж байгаа нотлох баримтаа тус тус шүүхэд ирүүлэхээс гадна тус хуулийн 25 дугаар зүйлд зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

            Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанд дараах бичгийн нотлох баримтыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

 

  1. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар баталгаажуулсан гэрээ,
  2. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10,000.00 төгрөгийг Төрийн банкны 10250011180 тоот дансанд шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримт,
  3. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10,000.00 төгрөгийг Төрийн банкны 10250011180 тоот дансанд шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримт.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болоод хариуцагчийн тайлбарт тус тус дурдснаар хариуцагч У.Түмэндэмбэрэл нь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 2,000,000.00 төгрөгийг зээлж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар баталгаажуулсан гэрээ ёсоор үлдэх 1,000,000.00 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Хэдийгээр Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх боловч талууд 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож зээлсэн 2,000,000.00 төгрөгийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөгийг төлөх хугацааг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр болгон хойшлуулсан байхаас гадна хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч У.Түмэндэмбэрэлийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10,000.00 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн Төрийн банк дахь 10250011180 тоот дансанд шилжүүлсэн баримтаас тус тус үзвэл нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэл гаргах эрхтэй, хариуцагч тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй юм.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн гаргаж өгсөн дээрх мөнгөн шилжүүлгийн 2 /хоёр/ ширхэг баримтанд заасан Төрийн банк дахь 10250011180 тоот дансыг нэхэмжлэгч тал өөрийн нэрийн данс гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүхээс үүнийг үнэлэх нь зүй ёсны юм.

 

Харин нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч талыг 1,000,000.00 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан боловч хугацаандаа төлөөгүй учраас хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож, 500,000.00 төгрөгийн алдангийг нэхэмжилдэг.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Анзыг хэрэглэх эрхтэй боловч тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Анзыг хэрэглэх тохиолдолд гэрээг бичгээр байгуулах ёстой ба хэрэв энэ талаар гэрээнд заагаагүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар Анз шаардах эрхээ алддаг зохицуулалттай.

 

Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагчаас 500,000.00 төгрөгийн алдангийг нэхэмжлэхдээ ямар гэрээ, хэлэлцээрийг үндэслэн ийнхүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар баталгаажуулсан гэрээндээ алдангийн талаар дурдаагүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Атардэлгэр, хариуцагч У.Түмэндэмбэрэл нар алдангийн талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцсон эсэх нь тодорхой биш байх тул нэхэмжлэгчийг иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан хувь хэмжээнд багтаан хэдэн хувиар тохирч алданги нэхэмжлэх талаар хүчин төгөлдөр хүсэл зориг байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

Иймд, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 500,000,00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин хариуцагч нь иргэний хэрэг үүсгэхээс өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10,000.00 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10,000.00 төгрөг, нийт 20,000.00 төгрөгийг төлснөө баримтаар нотолсон ба 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа 30,000.00 төгрөг төлсөн гэх боловч үлдсэн 10,000.00 төгрөгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн банк хооронд шилжүүлсэн дээрх баримтад дурдсан Төрийн банкны 10250011180 тоот дансыг өөрийн нэрийн данс гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул үндсэн зээлийн үлдэгдлээс 20,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн шүүх хуралдаанд шүүхээс Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 104 дүгээр зүйлд тус тус зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг тэдгээрт тайлбарлаж, 105 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчоос шинэ нотлох баримт бүрдүүлэх, бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуусаар байхад зохигч нараас нэмэлтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзлаа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг үүгээр дурдав.

 

Иймд, нэхэмжлэгч П.Атардэлгэрийн нэхэмжилсэн 1,500,000.00 төгрөгөөс 520,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 980,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн - зааснаар хариуцагч

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчулсын тэмдэгтийн хураамжид төлсөнөгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчрөг гаргуулж нэхэмжлэгчолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөргардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР