| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00002/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч Г.Мөнхболд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрах
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Минж овогт Балдангомбын Очбаярт холбогдох эрүүгийн 1940001340077 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б.О
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.О нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн санхүү бүртгэлийн хэлтэст цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, 2019 оны 03 дугаар сарын урьдчилгаа цалин дээр 1.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын урьдчилгаа цалин дээр 911.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын цалинг А.Б гэх нэрээр өөрийн хувийн дугаар, регистрээр бэлтгэж 1.350.000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын урьдчилгаа буюу сүүл цалин дээр өөрийн нэрээр 4.372.000 төгрөгийг нэмж бичихдээ /амралтын мөнгө 5,6,7 сард/ гэсэн утгатайгаар хуурамчаар цалингийн файл дээр нэмж бэлтгэн банкинд бүртгүүлэн өөрийн дансаар авч, 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд нийт 7.633.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Санхүү бүртгэлийн хэлтэст цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын урьдчилгаа цалин дээр 1.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын урьдчилгаа цалин дээр 911.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын цалинг А.Б гэх нэрээр өөрийн хувийн дугаар, регистрээр бэлтгэж 1.350.000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын урьдчилгаа буюу сүүлийн цалин дээр өөрийн нэрээр 4.372.000 төгрөгийг нэмж бичин, хуурамч цалингийн файл бэлтгэн банкинд бүртгүүлэн өөрийн дансаар авч нийт 7.633.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 11 сарын 20-ны өдөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Санхүү бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор ажилд орсон. 2019 оны 02 сарын 20-ны өдрөөс цалин хөлсний нягтлан бодогчоор шилжин ажилласан. 2019 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр ХААН банкинд өгдөг цалингийн цэсэнд өөрийн регистрээр мөнгө авсан байгаа. Би буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У “Нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.О нь цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалинг бодоод банк руу файл илгээхдээ засварлаж өөрийн нэр дээр бодогдсон цалингаас илүү хэмжээгээр банкаар дамжуулан авдаг байсан нь тухайн үед баримтаар нотлогдсон. Шалгаж үзэхэд дансны зөрүү үүсэж удаа дараа ийм үйлдэл гаргасан байсан. Асуудал үүссэнээс хойш хохирлоо барагдуулаагүй, саяхан 500.000 төгрөг төлсөн нь харгадаж байна, өөр мөнгө төлөөгүй. Б.О өгөх цалин 544.319 төгрөг, ээлжийн амралтаар амарч байх хугацаанд олгох мөнгө манайх дээр гарсан байгаа, энэ мөнгийг нь хохирлоос хасаж тооцож болно” гэв.
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Чамайг ажилд авахаар боллоо, чи хэзээ ажилд орох боломжтой байна” гэхээр нь “Би хэд хоногоос очъё” гээд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бор-Өндөр суманд ирж эмнэлэгээр явж эмчийн үзлэгт хамрагдаад Уулын баяжуулах үйлдвэрт ажилд орсон. Би анх Уулын баяжуулах үйлдвэрт Санхүү бүртгэлийн хэлтэст материалын нягтлан бодогчоор туршилтын 3 сарын хугацаатай ажилд орсон. Ингээд ажилд орсноос хойш 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний туршилтын 3 сарын хугацаа дуусч би ажлаасаа гараад явах гэтэл О нь үйлдвэрт цалингийн нягтлан бодогчоор ажиллах хүн олдохгүй байна, чи үргэлжлүүлэн ажлаа ч” гэсэн санал тавьж намайг түр тушаалаар томилсон юм. Тэгэхээр нь би цаашид ажиллах ажиллахгүй нь тодорхойгүй байсан болохоор 2019 оны 06 дугаар cap хүртэл ажилъя гээд ажиллаж эхэлсэн. Ингээд би цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа анх буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөнгөний хэрэгцээ байсан учир урьдчилгаа цалин тавихдаа Хаан банкинд өгдөг эксел файл нь дээр өөрийнхөө овог нэр регистр дээр 1.000.000 төгрөгийг нэмээд бичиж өөрийн дансандаа авчихсан юм. Ингээд би уг 1.000.000 төгрөгийг дансандаа авчихаад Улаанбаатар хот руу явж өөртөө зарцуулж үрж дуусгасан. Ингээд би дараа нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөн л урьдчилгаа цалин тавихдаа Хаан банкинд өгдөг эксел файл нь дээр өөрийнхөө овог нэр регистр дээр 911.000 төгрөгийг нэмээд бичиж өөрийн дансандаа авсан, дараа нь 2019 оны 04 дүгээр сарын цалин буюу сүүл цалинг тавихдаа мөн л Хаан банкинд өгдөг эксел файл нь дээр өөрийнхөө овог нэр регистр дээр 1350000 төгрөгийг нэмээд бичиж өөрийн дансандаа авчихсан. Гэхдээ миний нэрний оронд А.Б гэдэг нэр автоматаар татагдсан байсан. Үүний дараагаар би 2019 оны 05 дугаар сарын сүүл цалин дээр мөн л Хаан банкинд өгдөг эксел файл нь дээр өөрийнхөө овог нэр регистр дээр 4.372.000 төгрөгийг нэмж бичиж өөрийн дансандаа авсан. Би эдгээр мөнгийг зөвхөн өөртөө зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-н 65-66 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Санхүү бүртгэлийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор 2008 оноос хойш ажиллаж байна. Би тус үйлдвэрийн Санхүү бүртгэлийн хэлтэст 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар capыг хүртэл хугацаанд цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.О арилжааны Хаан банкинд үйлдвэрийн ажилчдын гарт олгох цалингийн файлыг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 05 дугаар cap хүртэл хугацааг шалгасан. Энэ хугацаанд цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.О нь өөрийн нэр дээр өөрийн хувийн дугаар регистрээр 2019 оны 03 дугаар сард урьдчилгаа цалин дээр 1.000.000 төгрөг нэмэгдүүлж цалингийн файлаа бэлтгэж банкинд өгсөн байсан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын урьдчилгаа цалин дээр 911.000 төгрөгийг нэмж А.Б гэх нэрээр өөрийн хувийн дугаар регистрээр бэлтгэж, 04 дүгээр сарын сүүлийн цалин дээр 1.350.000 төгрөгийг өөрийн үндсэн цалин дээр нэмж бэлтгэж банкинд хүргүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын урьдчилгаа цалин дээр хэвийн 2019 оны 05 дугаар сарын сүүл цалин дээр өөрийн нэр дээр 4.372.000 төгрөгийг нэмж бичихдээ “Амралтын мөнгө 5,6,7 сард” гэсэн утгатайгаар хуурамчаар цалингийн файл дээр нэмж бэлтгэн банкинд хүргүүлэн өөрийн дансанд авсан байсан. 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар cap хүртэл хугацаанд нийт 7.633.000 төгрөгийг өөрийн нэр дээр хуурамчаар цалингийн файл дээр нэмж оруулсан нь үйлдвэрийн ажилчдын сарын цалингийн цэснээс Б.О олгох хэсгээс харагдаж байна” гэх мэдүүлэг /хх-н 55-56 хуу/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт цалин хөлсний нягтлан бодогчоор 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа ба миний өмнө цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.О нь 2019 оны 05 дугаар сарын ажилчдын цалинг бодоод ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд цалингаа бодсон. Тэгээд дараа нь ерөнхий нягтлан бодогч Мөнхбаяр гэж хүн 2019 оны 06 дугаар сард солигдож ирсэн ба 2019 оны 05 дугаар сарын цалинг тулгаж үзэхэд зөрүү гарсан. Б.О надад үлдээсэн 2019 оны 05 дугаар сарын цалин бодож банк руу явуулсан гэх файл Хаан банк руу явуулсан файл 2 хоорондоо зөрүүтэй байсан. Тэгээд би Хаан банкнаас Б.О дансны хуулгыг асуухад 2019 оны 05 дугаар сард Б.О өөрийн цалин дээрээсээ нэмээд 3 сая гаран төгрөг нэмээд хийсэн байсан. Би тэрийг нь ерөнхий нягтлан бодогчид хэлсэн. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 58-59 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 208 дугаартай
- Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн санхүү бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тооцоо бодсон акт нь үндэслэлтэй байна. Бор-Өндөр сумын Уулсын баяжуулах үйлдвэрийн цалин хөлсний нягтлан бологчоор ажиллаж байсан Б.О нь 2019 оны 02 сараас 2019 оны 05 сарын хоорондох хугацаанд цалингийн дүн дээр нэмж байгууллагын харилцах данснаас 7.633.000 төгрөгийг өөрийн хувийн харилцах дансанд шилжүүлэн илүү авч, нийт 7.633.000 төгрөгийн дутагдал гаргасан байна.
- Дээрх зөрчил нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно” 13.7 “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрсөн байна гэх эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хх-н 150-154 хуу/
Б.О байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-н 143-146 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцов.
Б.О нь энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хувьдаа завшиж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт нийт 7.633.000 төгрөгийн хохирол учирсан ба Б.О нь 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ. /шүүх хуралдаанд энэ талаарх баримтыг өгөв/ Мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь “Б.О ажиллаж байсан хугацааных нь цалин, ээлжийн амралтын олговор болох 544.319 төгрөгийг хохирлоос нь хасаж тооцож болно” гэж мэдүүлсний дагуу түүний хохирлоос 544.319 төгрөгийг хасаж, шүүгдэгч Б.Очбаяраас 6.588.681 төгрөгийг гаргуулан хохирогч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Очбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Очбаярыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.
Шүүгдэгчийн цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР