Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 00166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                  Нарийн бичгийн дарга                                С.Төртулах

                  Улсын яллагч                                             Н.Улсболд

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Л.Доржпүрэв

                   Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч            Д.Оюун-Эрдэнэ

                             Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч  М.Об

                             Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч  Б.Мц

                   Шүүгдэгч                                                          С.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Пид холбогдох эрүүгийн 1932000000088 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Сүрэнгийн П.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

С.П нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим ЗИЛ-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.10, 9.4, 9.5, ЗХД-ийн 4-р хавсралтын 6.15 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас “Toyota Prius 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц нь араас нь мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос 18 цагт компанийхаа тос, масло ачаад ЗИЛ 131 тээврийн хэрэгсэл жолоодоод гарсан. Шөнө явж байгаад замдаа “Урьхан” зоогийн газарт зогсож хоол идээд цааш гарсан. Мөн Баруунхараагийн Баян уул гэдэг газар 23 цагт ирж тэнд жаахан амарч байгаад цаашаа хөдлөөд 24 цагийн үед 163 дахь километр дээр өгсөж явтал машин гэнэт эвдэрч мотор гэнэт зуураад машин зогсоход би өөрийн аль бололцоогоороо замынхаа зүүн талыг шахаж машинаа зогсоосон. Машинаас би буугаад үзхэд мотор эвдэрсэн байсан. Би аваарын гэрлээ асааж, ослын тэмдэг тавих гэтэл ослын тэмдэг байхгүй байсан. Арын цацруулагч гэрэлтэй. Тэгээд чулуу болон ууж явсан кока кола ундааны савыг тавьж арга хэмжээ авсан. Тэгээд тэндээ байж байхад өглөө үүрээр 05 цаг гэхэд гэгээ орчихсон байсан. Шөнөжингөө ачааны машин, том тэрэг тэр замаар явж бидэнтэй зөрж өнгөрсөн. Би машиныхаа руль дээрээ л байсан. Миний хажууд явсан механик залуу унтаж байсан. Өглөө үүрээр гэгээ орж байтал манай машины араас 05 цагийн үед хүчтэй юм мөргөсөн. Буугаад хартал миний машины ард машин байгаагүй. Замын хажууд машин орсон зогсож байсан. Гүйгээд очтол Аб нь жолоочийг авраач туслаач гээд байсан. Бб бид хоёр гарч тэр машинаас жолоочийг нь хойш нь сугалж татаж авч гаргаад хамгийн эхний машинд суулгаад эмнэлэг явуулсан. Мөн цагдаад мэдэгдсэн. Тэрнээс удалгүй 05 цаг 30 минутын үед  Баруунхараагийн цагдаа ирсэн. Миний хувьд автомашинтай явж байгаад гэнэт эвдрэл гарсанаас би өөрийн байгаа бүх л юм аа ашиглаж зохих хэмжээгээрээ л замаа шахаж тавьсан. Ганцхан надад гурвалжин тэмдэг л байгаагүйгээс ийм аваар осол гарсан. Араас мөргөсөн хүмүүсийг машинаас нь гаргаж авч байхад тэд нарын кабинаас нь ерөөсөө л нил архи үнэртэж, тэд нар ерөөсөө л согтуу байсан юм. Тэгээд гаргаж аваад эмнэлэг явуулж ирээд бүх туслалцаа үзүүлсэн. Тэр хүмүүс архи уугаагүй, би гурвалжин тэмдэг тавиагүй байсан ч жолооч хүн бол ямар нэгэн байдлаар байгалийн нөхцөл байдал, хад чулуу, замын хонхорхой нүхийг саадыг тойрч гарах хүний бүрэн чадвартай байх ёстой байсан боловч тэгээгүй. Чигээрээ ирээд л мөргөсөн байсан. Өглөө гэгээ орсон харанхуй шөнө байгаагүй. Өглөө үүр цайчихсан. Чигээрээ давхиж ирээд араас мөргөж орсон. Ундааны сав мөргөж хаяад чулууг ийш тийш нь тараагаад л. Гурвалжин тэмдэг тавьсан байсан ч тэр жолооч араас мөргөх байсан. Яагаад гэвэл тэр согтуу учраас. Ямар ч өөрийгөө хянах юм байхгүй. Тэгээд Дархан руу эмнэлэг авч явсан. Тэндээсээ Аб эргэж ирээгүй машин тэргээ хаяад ерөөсөө Эрдэнэт рүү явсан байна гэж байцаагч хэлж байсан. Би Дарханаас крантай машин хөлсөлж машинд нь цүнх сав бүх юмыг нь хийж Баруунхараагийн журмын хашаанд хийсэн. Өөрийнхөө машиныг мөн адил тавьсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч М.Об мэдүүлэхдээ: ...  2019 оны 04 сарын 10-нд билүү Аб том тэрэг аваадах гэж хэлхэд нь би тэрнийг нь авах гэж очсон. Тэгхэд Аб хоолны мөнгөгүй зардлын мөнгөгүй байсан учраас би прусс маркийн машинаа өгч явуулсан. Абыг наашаа явж байх замд би Гцийг явна гэдгийг тухайн үед мэдсэн. Гэхдээ Абод машинаа хүлээлгэж өгсөнөөс би Гцад хүлээлгэж өгөөгүй. Тэгж үлдээд байж байтал аваар болчихлоо гээд маргааш өглөө нь над руу ярьсан. Тэрийг сонсоод би Амгаланбаатар байцаагчид дуудсаных нь дагуу ирж мэдүүлэг өгсөн. Дарханы үнэлгээ гаргахад Аб эд нар намайг байхгүйд миний утас холбогдохгүй байна гэж худлаа ярьж үнэлгээг намайг байлцуулахгүйгээр хийчихсэн байсан. Би үнэлгээний газарт ч хэлсэн. Амгаланбаатар байцаагчид бас хэлсэн. Журмын хашаанд байхад нь зүгээр зургийг нь дараад деталуудыг үнэлээд явчихсан байсан. Тэгээд рулийн аппаратнаас эхлээд тиймэрхүү зүйлүүд байна гэхэд зах зээлийн үнэ ийм байна гэж хэлсэн. Тэгхээр нь би энийг чинь эсэргүүцэж байна гэж хэлсэн. Тэгээд би ирээд 09 сарын 10-нд ирээд 11-нд наашаа энд ирж Мөнхсүлд байцаагчид мэдүүлэг өгсөн. Машинаа ав гэхэд нь. Мэдүүлгээ өгөөд энд буудалд хоноод бүх зардалаа баримтжуулаад явахыг хичээж байгаад буцаад маргааш нь Баруунхараа орж машинаа ачсан. Хүний портер унаад Нина, Цэнд-Аюуш гэдэг хүнийг 2 удаа хөлсөн явсаныгаа баримтаар хийсэн байгаа. Тэгээд авто мастер төв дээр үнэлгээ хийлгэсэн. Арвижах гэдэг компаниас 6140000 төгрөгний үнэлгээ гарсан байсан. Сүүлийнх дээр 1135000 төгрөг. Машинаа аваачаад яаман дээр өргүүлээд моторыг задлаад үзүүлсэн. Доороос нь үзхэд 5 бул нь хагалаад моторыг нь хагалчихсан байсан. Шинжээчийн дүгнэлт зөвхөн машиных гэхэд 7275000 төгрөг. Энэдээр нэмэлтээр наашаа ирсэн шатахууны зардал, жолооч 2 удаа хөлсөлж явсан, портер машин болон кранаар ачуулсан жижиг сажиг зардлууд хувь хүнээр хийлгэсэн учраас баримт олдохгүй байсан. Аль болох баталгаажуулаад, мөн Эрдэнэчимэг өмгөөлөгчид 700000 төгрөг өгсөн. Оюун-Эрдэнэ өмгөөлөгчийг авхад 1500000 төгрөг гээд нийт зардлуудаа бодоод 10877164 төгрөгийн баримттайгаар өгсөн нь ийм байна. Энэ машин сонин нь 04 сарын 12-нд журмын хашаанд орсон мөртөө 05 сарын 12-нд яаж үзлэг оношлогоо хийлгэчихэв гэдэгт эргэлзээтэй байгаа. Оношлогоонд эвдэрсэн машин орчихсон байгаа юм. Иргэний хариуцагчийн хувьд би машинаа Абод хүлээлгэж өгсөн болохоос Гцад машинаа өгж явуулаагүй. Тийм учраас иргэний хариуцагчаар татсанг зөвшөөрөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Б.Мц мэдүүлэхдээ: ... “Толгойтын гол” ХХК-ны эзэмшил дээр байдаг ЗИЛ  131 машины хохирол 275000 төгрөгийг жолоочоос нэхэмжилж байгаа юм байна лээ. Хариуцагчийн хувьд ослын гурвалжин тэмдэгийг ЗИЛ 131 машины жолоочдоо өгөх ёстой байтал өгөөгүйгээс энэ осол гарсан гэж шүүх прокурор үзсэн байгаа. Манай компани ослын гурвалжин тэмдэг жолоочдоо олгож өгөөгүй буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эхний удаа Зүүнхараад болсон шүүх хуралд  5 сая төгрөгийн хохирол гарч ирхэд “Толгойтын гол” ХХК, жолооч П, тэгээд энэ согтуугаар машин барьсан Гц бид гуравт манайхаас 5 сая төгрөгийг хуваасан байдаг. Энийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Өнөөдөр манайх жолоочдоо машинаа өгөөд тос масло ачаад ажилдаа гарах гээд яваад манай компани буруутан болчихоод байна. Тэгвэл Аб гэдэг хүнийг бас энэ хэрэгт татаж оруулаач. Энэ хохирол мөнгө төгрөгийг бас хувааж адилхан төлөх ёстой хүн шүү дээ. Бид нар хууль хүн болгонд адилхан тэгш үйлчлэх ёстой гэж давж заалдсан юм. Ингээд Сэлэнгэ аймгаас дутуу судалсан байна гээд шалгагдаж байхад ахиад 5 сая төгрөг чинь 10 сая болчихсон. Уг нь энд 5 хүн байгаа юм. Энэ 5 хүнд гарсан төлбөрийг яагаад хувааж болдоггүй юм бэ. Тухайн үед хэргийн материалтай танилцаж байхад бүгд тэр 5 сая төгрөгийн Арвижах компаний үнэлгээг хүлээн зөвшөөрөөд танилцаад гарын үсэг зурчихсан байсан. Тухайн үед яагаад хэлээгүй юм бэ. Машинаа авч яваад 8 саяар авсан машинаа 7 сая хэдэн зуун төгрөгний эвдрэлтэй болгоод  8 саяынхаа машиныг бүгдэнгийг нь бүтэн машин болгоод авах гээд байдаг. Тэр машиных нь гарсан мөнгийг нь шүүх шийдээд олголоо гэхэд эвдэрсэн 8 саяын машин ер нь яг яах юм бэ. Сайн ойлгохгүй байна. Манайх бол юм хумаа нэхэмжилсэнгүй. Өмгөөлөгчийн хөлс гэх мэт. Хамгийн гол нь манай буруу биш гэж байгаа хэрэг биш. Адилхан Абыг оруулж хохирлыг барагдуулаач гэж хүсэж байна гэв.

Хохирогч Г.Гц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би тухайн үед 80-90 км/ц хурдтай явж байсан байх яг осол болох үед хянах самбар хараагүй, мөн нөгөө жолооч машинаа замаас бүрэн чөлөөлж, ослын тэмдэг тавьсан бол би харах байсан байх. … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгаас Аб, Бх бид 3 гарсан. Тэгэхэд Бх бид хоёр нэг шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг хувааж уусан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Аб нойр хүрээд байна гэхээр нь би жолоо барьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Мц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … ЗИЛ-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай “Толгойтын гол” ХХК-ийн эзэмшлийнх юм. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /XX-ийн 37-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14-15 цагийн хооронд байх би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газарт том нүүрсний автомашин жолоодохоор болоод очсон. Тэгээд манай нагац ах Аб Эрдэнэт хот руу буцна гэхээр нь би та миний Toyota Prius-20 маркын “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явчих эхнэрт хүргээд өгчих гэсэн. Тэгсэн зөвшөөрөөд Гц, Аб нар явна гэж байсан харин Бх явна гэдгийг би мэдээгүй, Осол болсныг сонссоны дараа мэдсэн. … Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2018 оны 12 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс худалдаж авсан. Тэгээд би уг машиныг авахдаа хүнээс 4 сая төгрөг зээлсэн болохоор тэрийг нь өгөх гэж Эрдэнэт хотын Авто прайм ломбарднаас 4 сая төгрөг зээлсэн. Тэгэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Авто прайм ХХК-ийн нэр дээр явж байгаа байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/

          Иргэний хариуцагч Б.Мц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: С.П нь манай компанид 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс жолоочоор ажиллаж байгаа юм, ... би С.Пид уг тээврийн хэрэгсэлийг хариуцуулж өгсөн талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан уг тээврийн хэрэгсэл нь манай компаний эзэмшлийнх юм... гэх мэдүүлэг /ХХ-н 39 дүгээр хуудас/.

          Иргэний хариуцагчаар М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Аб ахад машинаа өгөхдөө хүнд битгий машин дамжуулаарай гэж хэлж байсан. Гэтэл Аб ах машиныг хамт явсан Гцаараа жолоодуулсан байгаа юм. Иймд би өөрийгөө хохиролыг хариуцах биш харин авто машинд учирсан хохиролоо нэхэмжлэх иргэний нэхэмжлэгч гэж ойлгож байна гэжээ.

         Иргэний хариуцагчаар М.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … М.Об, Г.Гц, Бх бид нар “Таван толгой” ХХК-д хамт ажилладаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.Об надад миний эзэмшлийн машиныг авч яваад Орхон аймагт хүргээд манай эхнэрт өгчих гэхээр нь машиныг нь авч явсан. ... “Таван толгой” ХХК-иас гарч явахдаа машин дотор 0.5 литрийн “Ерөөл” архийг хувааж уусан. Би түүнийг эрүүл болсон гэж бодсон учир түүнд машин жолоодуулсан. ... Би хохиролыг хариуцах ёстой болохыг ойлгож мэдлээ гэв.

          Гэрч Д.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад компаний жолооч П ахтай тос масло ачаад Улаанбаатар хотоос ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан шөнө 00 цаг 40 минутын үед машин гэнэт мотор нь зуураад зогссон. Тэгээд бид 2 мотороо үзчихээд мотор болохоо байснаа мэдээд буугаад ослын гурвалжин тавих гэтэл байгаагүй тэгэхээр нь ундааны сав, 3 чулууг машины ойролцоо тавьчихаад машиндаа суусан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн машины араас юм мөргөхөөр нь сэрээд хартал араас машин мөргөсөн, мөргөсөн машин нь замын хажуу руу орсон байхаар нь бид 2 зорчигчтой нь нийлээд суудалтай хавчигдсан жолоочийг арай гэж гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/

          Гэрч М.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх цуг ажилладаг Гц, Бх нарын хамт манай үеэл дүү Обын Toyota Prius-20 маркын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгаас Орхон аймаг руу явсан. Замд явахад Гц, Бх хоёр 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Би жолоо барьж байсан учраас архи уугаагүй. Тэгээд шөнөжингөө явсаар байгаад Баруунхараа орох гээд явж байхад Гц сэрээд миний архи гарчихсан, нойр ханасан байна гэхээр нь би, чи Дархан хүртэл машин барьчих би жоохон унтаж байгаад машинаа авъя гэсэн. Тэгээд бид 2 жолоогоо солиод би урд талын суудалд суугаад унтсан. Нэг сэрэхэд өөдөөс маш хурц гэрэлтэй машин ирж байсан ба тэгэхэд бид нарын урд замын хажууд 3ИЛ 131 машин зогсож байсан бөгөөд араас нь мөргөх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/

          Гэрч Ч.Бх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Аб, Гц бид 3 Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Орхон аймаг руу явахаар Абын дүүгийн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Өмнөговиос гарахаасаа өмнө Гц бид 2 нийлээд 0.5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Тэгээд бид 3 замдаа гараад үүрээр 5 цагийн үед Баруунхараа өнгөрөөд явж байгаад замын хажууд эвдрээд зогсож байсан 3ИЛ 131 маркийн машины араас мөргөсөн. … Осол гарах үед Гц жолоо барьж байсан, Аб урд талын суудалд, би арын суудалд унтаад явж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/

          2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №284 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

          1. Г.Гцын биед доод эрүүний ясны ооч хэсгийн хугарал, хамрын ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, нүүр, мөчдөд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Доод эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          3. Доод эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

          2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №16 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ... Зил-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр зогсооно. 14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна, Ес. Анхааруулах дохио ба таних тэмдэг. II. Ослын зогсолтын тэмдэг. 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд. 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. ЗХД-ийн 4-р хавсралт. Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагшаалт. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 6.15. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй гэсэн заалтуудыг зөрчсөнөөс /зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс/ зам тээврийн хэрэг гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.

          2. Toyota Prius-20 маркийн “03-61” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

          3. М.Аб нь Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/ согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна /ХХ-ийн 208 дугаар хуудас/

 

 “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №1941 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн Авто машин Техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангийн хавсралт /ХХ-ийн 217 дугаар хуудас/,  “Арвижих-Эстимейт” ХХК-ийн “Авто машин Техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний” тайлан /ХХ-ийн 218 дугаар хуудас/, Шинжээчийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 220-227 дугаар хуудас/ “Арвижих-Эстимейт” ХХК-ийн Авто машин Техникийн үнэлгээний тайлан /2-р ХХ-ийн 5 дугаар хуудас/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн Авто машин Техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангийн хавсралт. /ХХ-ийн 2-р ХХ-ийн 6-7 дугаар хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч С.Пийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /106 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.П нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим ЗИЛ-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.10, 9.4, 9.5, Замын хөдөлгөөний дүрэмийн 4-р хавсралтын 6.15 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас “Toyota Prius 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц нь араас нь мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

 

Хохирогч Г.Гцын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би тухайн үед 80-90 км/ц хурдтай явж байсан байх яг осол болох үед хянах самбар хараагүй, мөн нөгөө жолооч машинаа замаас бүрэн чөлөөлж, ослын тэмдэг тавьсан бол би харах байсан байх. … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгаас Аб, Бх бид 3 гарсан. Тэгэхэд Бх бид хоёр нэг шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг хувааж уусан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Аб нойр хүрээд байна гэхээр нь би жолоо барьсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Мцийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Зил-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай “Толгойтын гол” ХХК-ийн эзэмшлийнх юм. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /XX-ийн 37-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Обын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14-15 цагийн хооронд байх би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газарт том нүүрсний автомашин жолоодохоор болоод очсон. Тэгээд манай нагац ах Аб Эрдэнэт хот руу буцна гэхээр нь би та миний Toyota Prius-20 маркын “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явчих эхнэрт хүргээд өгчих гэсэн. Тэгсэн зөвшөөрөөд Гц, Аб нар явна гэж байсан харин Бх явна гэдгийг би мэдээгүй, Осол болсныг сонссоны дараа мэдсэн. … Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2018 оны 12 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс худалдаж авсан. Тэгээд би уг машиныг авахдаа хүнээс 4 сая төгрөг зээлсэн болохоор тэрийг нь өгөх гэж Эрдэнэт хотын Авто прайм ломбарднаас 4 сая төгрөг зээлсэн. Тэгэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Авто прайм ХХК-ийн нэр дээр явж байгаа байх...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Д.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад компаний жолооч П ахтай тос масло ачаад Улаанбаатар хотоос ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан шөнө 00 цаг 40 минутын үед машин гэнэт мотор нь зуураад зогссон. Тэгээд бид 2 мотороо үзчихээд мотор болохоо байснаа мэдээд буугаад ослын гурвалжин тавих гэтэл байгаагүй тэгэхээр нь ундааны сав, 3 чулууг машины ойролцоо тавьчихаад машиндаа суусан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн машины араас юм мөргөхөөр нь сэрээд хартал араас машин мөргөсөн, мөргөсөн машин нь замын хажуу руу орсон байхаар нь бид 2 зорчигчтой нь нийлээд суудалтай хавчигдсан жолоочийг арай гэж гаргасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/, Гэрч М.Абын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх цуг ажилладаг Гц, Бх нарын хамт манай үеэл дүү Обын Toyota Prius-20 маркын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгаас Орхон аймаг руу явсан. Замд явахад Гц, Бх хоёр 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Би жолоо барьж байсан учраас архи уугаагүй. Тэгээд шөнөжингөө явсаар байгаад Баруунхараа орох гээд явж байхад Гц сэрээд миний архи гарчихсан, нойр ханасан байна гэхээр нь би, чи Дархан хүртэл машин барьчих би жоохон унтаж байгаад машинаа авъя гэсэн. Тэгээд бид 2 жолоогоо солиод би урд талын суудалд суугаад унтсан. Нэг сэрэхэд өөдөөс маш хурц гэрэлтэй машин ирж байсан ба тэгэхэд бид нарын урд замын хажууд 3ИЛ 131 машин зогсож байсан бөгөөд араас нь мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/, Гэрч Ч.Бхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Аб, Гц бид 3 Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Орхон аймаг руу явахаар Абын дүүгийн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Өмнөговиос гарахаасаа өмнө Гц бид 2 нийлээд 0.5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Тэгээд бид 3 замдаа гараад үүрээр 5 цагийн үед Баруунхараа өнгөрөөд явж байгаад замын хажууд эвдрээд зогсож байсан 3ИЛ 131 маркийн машины араас мөргөсөн. … Осол гарах үед Гц жолоо барьж байсан, Аб урд талын суудалд, би арын суудалд унтаад явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/, Иргэний хариуцагчаар М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Аб ахад машинаа өгөхдөө хүнд битгий машин дамжуулаарай гэж хэлж байсан. Гэтэл Аб ах машиныг хамт явсан Гцаараа жолоодуулсан байгаа юм... гэх мэдүүлэг, Иргэний хариуцагчаар М.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … М.Об, Г.Гц, Бх бид нар “Таван толгой” ХХК-д хамт ажилладаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.Об надад миний эзэмшлийн машиныг авч яваад Орхон аймагт хүргээд манай эхнэрт өгчих гэхээр нь машиныг нь авч явсан. ... “Таван толгой” ХХК-иас гарч явахдаа машин дотор 0.5 литрийн “Ерөөл” архийг хувааж уусан. Би түүнийг эрүүл болсон гэж бодсон учир түүнд машин жолоодуулсан. ... Би хохиролыг хариуцах ёстой болохыг ойлгож мэдлээ... гэх мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №284 дугаартай Шинжээчийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №1941 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.П нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим ЗИЛ-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө”. 14.10-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Ес. Анхааруулах дохио ба таних тэмдэг: 9.1. Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ”. II. Ослын зогсолтын тэмдэг: 9.4-д “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ:  б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”. 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”. Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт. Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагшаалт. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 6.15. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй гэсэн заалтуудыг зөрчсөнөөс /зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс/ “Toyota Prius 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц нь араас нь мөргөж, Г.Гцын биед доод эрүүний ясны ооч хэсгийн хугарал, хамрын ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, нүүр, мөчдөд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Гцын биед хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч Г.Гцаас “Медипас” эмнэлэгт толгойн зураг авахуулсан баримт, “Монос Улаанбаатар” ХХК-иас эм тариа авсан баримтууд  /ХХ-ийн 110 дугаар хуудас/ зэргийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсарган нийт 540916 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Толгойтын гол” ХХК-иас Авто машин техникийн үнэлгээний тайланг /ХХ-ийн 91 дүгээр хуудас/ нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсарган 275000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч М.Обоос “Ашид билгүүн” ХХК-ийн орлогын баримт, ШТС-ын баримтууд /ХХ-ийн 112 дугаар хуудас/  зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган нийт 5059000 төгрөг өмнөх шүүх хуралдааны шатанд нэхэмжилсэн ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №53 дугаартай Магадлалаар “Хэргийг Прокурор”-т буцааснаас хойш

1. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог Орхон аймаг дахь Автомастер төвийн мэргэшсэн инженер ажилчдын хамтаар, явах эд анги болон мотор хроп, батерейны ажиллагааг шалгаж 6140000 төгрөг, төгрөгний хохирол дээр 1135000 төгрөгний хохирол нэмэгдэж нийт 7275000 төгрөгний үнэлгээ.

            2. Шинжээчийн дүгнэлт гарахад гарсан үнэлгээний зардал 310000 төгрөг, 79000 төгрөг, Ашид билгүүний үнэлгээний зардал 200000 төгрөг нийт 589000 төгрөг.

            3. Авто мастер төвд оношилгоонд орсон зардал 50000 төгрөг.

            4. Шатахууны зардал 332582 төгрөг, 109900 төгрөг, 10000 төгрөг, 103682 төгрөг, 50000 төгрөг, 59000 төгрөг.

            5. Зүүнхараад очоод буудалд хоносон 33000 төгрөг.

            6. Машин ачихад хэрэглэсэн татлага худалдаж авсан 30000 төгрөг.

            7. Өмгөөлөгчийн зардал 700000 төгрөг

            8. Өмгөөлөгчийн зардал 1500000 төгрөг.

            9. Замын зардал 110000 төгрөг

            10. Буудлын зардал 75000 төгрөг

            11. Абын торгуульд төлсөн баримт 100000 төгрөг

            12. Авто машин тээвэрлэсэн зардал 530000 төгрөг нийт 10957164 төгрөг тус тус нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заажээ.

 

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Toyota Prius 20 загварын 0361 СЭҮ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Г.Гц нь Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэх шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ны №16 дугаартай дүгнэлт гарч түүнд эрх бүхий этгээд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 0879384 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн /ХХ-н 208, 197, 198 дугаар хуудас/ бөгөөд хохирогч Г.Гц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурьдсан заалтуудыг зөрчсөн нь гэм хорын хохирол учирхад нөлөөлсөн ба Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж,

Иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК нь шүүгдэгч С.Пид өөрийн эзэмшлийн ОХУлсад үйлдвэрлэсэн ЗИЛ-131 загварын “39-74” СЭҮ Улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж, эзэмшүүлж, ашиглуулах явцад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тул тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн хувьд гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 499.1-т зааснаар Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Мөн Иргэний хариуцагч М.Об, Иргэний хариуцагч М.Аб нар нь шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу тэднийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Энэ зам тээврийн осол гарахад хохирогч, иргэний хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн, буруутай байх тул уг зам тээврийн ослоос иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч С.П, зам тээврийн осол гаргасан зөрчилд холбогдогч Г.Гц, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК, иргэний хариуцагч М.Аб, иргэний хариуцагч М.Об нарт тэнцүү хуваан ногдох хэсгийг нь гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Паас 108183 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 108183 төгрөг, иргэний хариуцагч М.Абоос 108183 төгрөг, иргэний хариуцагч М.Оюунболдоос 108183 төгрөг бүгд 432732 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Гцад олгож, шүүгдэгч С.Паас 55000 төгрөг, Г.Гцаас 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Абоос 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Обоос 55000 төгрөг, бүгд 220000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Паас 2191432 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас 2191432 төгрөг, Г.Гцаас 2191432 төгрөг, иргэний хариуцагч М.Абоос 2191432 төгрөг, бүгд 8765728 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Обод тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас С.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Пийн №104894 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй, С.Пид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнгийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч С.Паас 108183 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 108183 төгрөг, иргэний хариуцагч М.Абоос 108183 төгрөг, иргэний хариуцагч М.Оюунболдоос 108183 төгрөг бүгд 432732 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Гцад олгож, шүүгдэгч С.Паас 55000 төгрөг, Г.Гцаас 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Абоос 55000 төгрөг, иргэний хариуцагч М.Обоос 55000 төгрөг, бүгд 220000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Паас 2191432 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас 2191432 төгрөг, Г.Гцаас 2191432 төгрөг, иргэний хариуцагч М.Абоос 2191432 төгрөг, бүгд 8765728 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Обод тус тус олгосугай.

 

5. Энэ хэргийн улмаас С.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдсугай. 

 

            6. С.Пийн №104894 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн хуурцаг /CD/-ийг зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пид  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.