| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0725/Э |
| Дугаар | 029 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 029
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
хохирогч Д.Х-,
шүүгдэгч Л.Ч-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарав овогт Л-гийн Ч-д холбогдох эрүүгийн 1910017430643 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Л.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” хотхоны гадна талын хүүхдийн тоглоомын талбай дээр унтаж байсан Д.Х-ийн “Iphone xs max” маркийн мөнгөлөг саарал өнгийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТО-ОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бО-итой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч Д.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 12-ны орой манай нутгийн дүү үзүүрлэсний баяр болоО- монгол архи уусан юм. Би “...” хотхоны ойролцоо буугаад гэр рүүгээ алхах гэсэн боловч дотор муухайраад байхаар сандал дээр хэвтсэн. Тухайн газрын камерын бичлэгийг үзэхэд нийтдээ 39 минут хэвтсэн байсан. Гэтэл 27 дахь минут дээр энэ хүн /Ч-/ ирээд миний гар утсыг авсан. Миний гар утсан дээр миний Австрали улс руу буцах виз зэрэг баримтууд байсан. Тиймээс миний хохирол төлбөрийг төлж барагдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн 1910017430643 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Х-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 72-р хуудас/,
Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Ч.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч М.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11-р хуудас/,
Шүүгдэгч Л.Ч-ы мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36, 39-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55, 76-р хуудас/, оршин суугаа хаягийн тО-орхойлолт /хх-ийн 57-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, бусад /хх-ийн 61-64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ч-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Л.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөөний 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” хотхоны гадна талын хүүхдийн тоглоомын талбай дээр унтаж байсан хохирогч Д.Х-ийн “Iphone xs max” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Х-ийн ...Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед “...” хотхоны хүүхдийн тоглоомын талбай дээр унтаж байгаад өөрийн “Iphone хs mах” маркийн гар утсаа, түрийвчтэй бэлэн Австрал доллар 200, Америк доллар 100, Монгол мөнгө 300.000 төгрөгөө алдсан. ...Би тухайн үед түрүүвчтэй бичиг баримтаа хаана хаясанаа мэдэхгүй байна, гар утсаа олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 72-р хуудас/,
Гэрч Д.Ч-ын ...Таны надад үзүүлсэн камерын бичлэг дээрх 50 гаран насны эмэгтэй хүн миний танидаг Л- овогтой Ч- гэх хүн мөн байна. Би Ч-тай 1982 оноос 1986 оны хооронд Барилгын техниккумд Цахилгаанчны ангид 4 жил хамт сурсан. Сургуулиа төгсөөд Ч-тай холбоогүй байж байгаад 2015 оны намар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо таарахад тэрээр “би ажилгүй байгаа, О-оо ажилд орох санаатай ажил хайж байна” гэхээр нь би өөрийн ажиллаж байсан “Наадам” СӨХ-д үйлчлэгчийн ажил байгаа талаар хэлэхэд ажилд орохоор болж манай СӨХ-д 15 орчим хоног ажиллаж байгаад гэнэт ажлаа хаяад яваад өгсөн. Тэр цагаас хойш огт таараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Ч.У-ын ...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед ээж Ч- надад улаан гэртэй саарал өнгийн “Iphone xs max” маркийн гар утас олсон гээд үзүүлэхээр нь “надад өгчих” гэж аваад 10 хоногийн дараа О- гэх залууд 350.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч М.О-ын ...У-а надад “манай ээж Iphone xs max маркийн гар утас олсон юм, тэгээд зарах гэсэн юм” гэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Тэди” төв дээр уг гар утсыг зарах гэж явж байгаад ченж Мөөгийтэй таараад “энэ гар утсыг зарах гэсэн юм, зараад өгчих” гээд өгөхөд тэрээр О- гэх залууд зарсан. Миний дансны дугаарыг авч үлдээд удалгүй 600.000 төгрөг шилжиж орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Iphone xs max” маркийн гар утсыг 2.600.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 27-29-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны хүүхдийн тоглоомын талбай хэсэгт 50-60 орчим насны эмэгтэй /Ч-/ ягаан өнгийн цамцтай, ногоон өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, хар өнгийн оймстой, хар бор өнгийн гар цүнхтэй явж өнгөрөхдөө сандал дээр хэвтэж байсан хохирогч Д.Х-ийн толгойны хажуу талаас эд зүйл авч буй дүрс бичлэг /хх-ийн 9-11-р хуудас/,
Шүүгдэгч Л.Ч-ы мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа явахаар 05 цаг 40 минутын үед гэрээсээ гараад “...” хотхоны хажуугаар өнгөрөөд явж байхад хүүхдийн тоглоомын хажуу талын сандал дээр согтуу эрэгтэй хүн /Х-/ хоёр гутлаа тайлчихсан, бөөлжсөн байдалтай унтаж байгаа харагдсан. Түүний хэвтэж байсан сандлын хажууд улаан өнгийн хавтастай гар утас харагдахаар нь авсан. ...Тэгээд би охин У-ад “ийм утас олсон” гээд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 39-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Ч- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нь “Л.Ч- нь хохирогчийн гээсэн гар утсыг завшсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Хохирогч Д.Х-ийг согтуурсан байдалтай унтаж байсныг далимдуулан хажуудаа тавьсан гар утсыг нь нууц, сэм аргаар авч буй шүүгдэгч Л.Ч-ы үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “гээгдэл эд хөрөнгө завшсан” гэсэн саналыг үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Ч-ы хохирогч Д.Х-ийн “Iphone xs max” маркийн 2.600.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Х-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 2.600.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 27-29-р хуудас/ ба гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгч Л.Ч-аас 2.600.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэрэгт зааснаар “хохирол төлөх”-өөр завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Л.Ч- нь хохирогчид 1.750.000 төгрөг төлсөн байна. Шүүгдэгч Л.Ч- нь үлдэх 850.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “миний үйлчлүүлэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой ярилцсаны үндсэн дээр хохирлыг төлж барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 57 настай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Л.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос тО-орхой хэмжээгээр төлсөн үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн ба тэрээр О-оо 57 настай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Ч-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Ч-ыг урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хх-ийн 116-р хуудас/ авах шүүгчийн захирамж гарсан боловч шүүгдэгч Л.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олдсон тул түүний цагдан хоригдсон хугацааг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн энэ өдрийн байдлаар нийт 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Л.Ч- нь энэ хэрэгт 21 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт Л-гийн Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Ч-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч- энэ хэрэгт нийт 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч- нь хохирогч Д.Х-д 1.750.000 төгрөг төлсөн ба шүүгдэгч Л.Ч-аас 850.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР