| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00158/Э |
| Дугаар | 00169 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 00169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Бд холбогдох 1932001170204 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Төмөрбаатарын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн үйлдвэрийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Царам” ХХК-ийн манаачийн гэрт түр хугацаагаар амьдарч байхдаа иргэн Д.Сбын эзэмшлийн газар ухах цахилгаанаар ажилладаг молодок, 100 метрийн урттай зэс голтой цахилгааны утас, хүрз, лоом, сүх зэргийг хулгайлж 440000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: ... мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулна... гэжээ.
Хохирогч Д.Сб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай компаний хөрөө рамны хашаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн үйлдвэрийн хэсэгт байдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр уг хашаан дотор байдаг манаачийн гэрээс манай компаний эд зүйл болох газар ухах цахилгаанаар ажилладаг молодок, 100 метрийн урттай зэс голтой цахилгааны утас, хүрз, лоом, сүх зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ... Б Улаанбаатар хотоос Нцын гэрт ирсэн байж байгаад дээрх эд зүйлс алдагдсаны маргааш өдөр нь алга болсон байсан. 2019 оны 05 дугаар сарын эхээр дугаараа нууцалж над руу залгаад “Би Б байна, би ажил хийж байна, та намайг цагдаад өгөөд яах юм бэ би 2019 оны 05 сарын сарын 20-ны өдөр цалингаа аваад таньд 500000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Би тэр Б гэдэг залууг надад хэлсэн мөнгөө өгөх байх гэж бодоод хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор нь сая цагдаад хандаж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дугаар хуудас/
Гэрч Т.Нц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай гэрт Б гэдэг залуу байдаг байсан. Мөн дээрх эд зүйлс алдагдах үед манай гэрт байдаг байсан. Тэгээд дээрх эд зүйлс алдагдсан өдөр манай гэрээс яваад өгсөн байсан. Миний бодлоор Б дээрх алдагдсан эд зүйлсийг манай гэрээс хулгай хийсэн байж магадгүй. Манай гэрт Бгээс өөр гадны хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн №974-976 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Т.Бгийн талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн үйлдвэрийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Царам” ХХК-ийн манаачийн гэрт түр хугацаагаар амьдарч байхдаа иргэн Д.Сбын эзэмшлийн газар ухах цахилгаанаар ажилладаг молодок, 100 метрийн урттай зэс голтой цахилгааны утас, хүрз, лоом, сүх зэргийг хулгайлж 440000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Сбын мөрдөн байцаалтанд өгсөн “… Манай компаний хөрөө рамны хашаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн үйлдвэрийн хэсэгт байдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр уг хашаан дотор байдаг манаачийн гэрээс манай компаний эд зүйл болох газар ухах цахилгаанаар ажилладаг молодок, 100 метрийн урттай зэс голтой цахилгааны утас, хүрз, лоом, сүх зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ... Б Улаанбаатар хотоос Нцын гэрт ирсэн байж байгаад дээрх эд зүйлс алдагдсаны маргааш өдөр нь алга болсон байсан. 2019 оны 05 дугаар сарын эхээр дугаараа нууцалж над руу залгаад “Би Б байна, би ажил хийж байна, та намайг цагдаад өгөөд яах юм бэ би 2019 оны 05 сарын сарын 20-ны өдөр цалингаа аваад таньд 500000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Би тэр Б гэдэг залууг надад хэлсэн мөнгөө өгөх байх гэж бодоод хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор нь сая цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дугаар хуудас/, Гэрч Т.Нцын мөрдөн байцаалтанд өгсөн “... Манай гэрт Б гэдэг залуу байдаг байсан. Мөн дээрх эд зүйлс алдагдах үед манай гэрт байдаг байсан. Тэгээд дээрх эд зүйлс алдагдсан өдөр манай гэрээс яваад өгсөн байсан. Миний бодлоор Б дээрх алдагдсан эд зүйлсийг манай гэрээс хулгай хийсэн байж магадгүй. Манай гэрт Бгээс өөр гадны хүн байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн №974-976 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.Бг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн үйлдвэрийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Царам” ХХК-ийн манаачийн гэрт түр хугацаагаар амьдарч байхдаа иргэн Д.Сбын эзэмшлийн газар ухах цахилгаанаар ажилладаг молодок, 100 метрийн урттай зэс голтой цахилгааны утас, хүрз, лоом, сүх зэргийг хулгайлж 440000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь 440000 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Бгээс 440000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 89 тоотод оршин суух, Чонос овогт Дамдин овогтой Сбт олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Төмөрбаатарын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Бгээс 440000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 89 тоотод оршин суух, /МЗ:64060317, утас:99281560 /, Чонос овогт Дамдин овогтой Сбт олгосугай.
4. .Энэ хэргийн улмаас Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.